Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 213

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 26 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00213

               Улаанбаатар хот

 

   

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би, 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамжны 1  дүгээр байрны 33 тоотод оршин суух, Боржигин овогт Насанбатын Баянмөнх /РД:ОЮ77100615/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Баянбогд плазагийн “Б” корпус, 3 давхарт үйл ажиллагаа явуулах, “Монголын үйлдвэржилт инновацийн төв” Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага /РД:8207283/-д холбогдох,

 

1,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хариуцагч “Монголын үйлдвэржилт инновацийн төв” Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ангарал шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “…нэхэмжлэгч Н.Баянмөнхийн нэхэмжилсэн 1,100,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Баянмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: “…хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Хариуцагч “Монголын үйлдвэржилт инновацийн төв” Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага нь 2016 оны 11 сарын 24-нөөс 2016 оны 12 сарын 02-ны хооронд зохион байгуулах бизнес аялалын гэрээг нэхэмжлэгч Н.Баянмөнхтэй байгуулсан боловч уг аялалыг зохион байгуулаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Баянмөнх нь гэрээний үүрэг 1,100,000 төгрөгийг “Монголын үйлдвэржилт инновацийн төв” Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагаас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Монголын үйлдвэржилт инновацийн төв” Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ангараг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,100,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

                                                                                                                      

1.“Монголын үйлдвэржилт инновацийн төв” Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагаас 1,100,000 төгрөг гаргуулахыг хүссэн Н.Баянмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “Монголын үйлдвэржилт инновацийн төв” Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагаас 15,475 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 15,475 төгрөгийг тус тус гаргуулж Н.Баянмөнхөд олгож, нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,950 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Х.ДАШДЭЧМАА