| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/00355/и |
| Дугаар | 399 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 399
| 2017 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 182/ШШ2017/00399 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Энхтайвны өргөн чөлөө, Пийс тауэр, 3001 тоотод байрлах “Вэма ББСБ” ХХК /РД:5789397/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 3 дугаар гудамжны 267 тоотод оршин суух, Их Монгол овогт Чулуунбаатарын Мягмарсүрэн /РД:ШГ83062164/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 12 дугаар хороо, Булгийн 3 дугаар гудамжны 267 тоотод оршин суух, Боржигон овогт Отгоны Ганбат /РД:ХЕ80062478/ нарт холбогдох,
2,520,287 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вэма ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Мягмарсүрэн, О.Ганбат нар нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2015183 тоот зээлийн гэрээ, 2015183-1 тоот фидүцийн гэрээ байгуулж 1,500,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, 4,5 хувийн хүүтэйгээр, 2006 онд үйлдвэрлэсэн KLALF69PD6B041159 арлын дугаартай 86-91 УБС улсын дугаартай TOSCA-DAEWOO маркийн цагаан өнгийн суудлын авто машиныг барьцаалан зээл авсан.
2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс зээлийн гэрээний үүргээ зөрчин эргэн төлөөгүй олон сар хугацаа хэтэрсэн, энэ хугацаанд бид удаа дараа мэдэгдэж байсан болно.
2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,429,472 төгрөг, зээлийн хүү 971,221 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 119,594 төгрөг нийт 2,520,287 төгрөгийг иргэн О.Ганбат, Ч.Мягмарсүрэн нараас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч О.Ганбат, Ч.Мягмарсүрэн нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...“Вэма ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,520,287 төгрөгийг төлж барагдуулах болно. Татгалзах зүйл байхгүй” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вэма ББСБ” ХХК хариуцагч Ч.Мягмарсүрэн, О.Ганбат нарт холбогдуулан 2,520,287 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ч.Мягмарсүрэн, О.Ганбат нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,520,287 төгрөгийг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ч.Мягмарсүрэн, О.Ганбат нараас 2,520,287 төгрөг гаргуулахыг хүссэн “Вэма ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ч.Мягмарсүрэн, О.Ганбат нараас 27,699 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 27,699 төгрөгийг тус тус гаргуулж “Вэма ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2017.01.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,398 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА