Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 162

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 19 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00162

               Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 12А байрны 12 тоотод оршин суух, Боржигон овогт Бадамдоржийн Гансүх /РД:ЧЙ55122378/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, Бага тойруу гудамж, 67 дугаар байрны 09 тоотод оршин суух, Ходоо боржигон овогт Ходоогийн Туул /РД:ЦБ62073164/-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэг 1,180,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний нөхөр Б.Гансүх нь иргэн Х.Туулд өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 31/15 дугаар байрны 1 тоот хаягт байрлах 79 м.кв подвалийг "Герман комиссын гутлын худалдаа"-ны зориулалтаар 2015 оны 10 дугаар сарын 21-нээс 500,000 төгрөгөөр түрээслүүлсэн.

Х.Туул нь тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрт эхний 2 сард 500,000 төгрөг төлсөн боловч түрээс төлөхөд хүндрэлтэй байгаа тухайгаа хэлээд түрээсийн төлбөрийг бууруулахыг хүссэн учраас 2015 оны 12 дугаар сарын 21-нээс түрээсийг сарын 400,000 төгрөгөөр тооцохоор болсон.

...Х.Туул нь 2016 оны 01 сараас 4 дүгээр сарын 15-ныг дуусталх хугацааны буюу 3 сар 24 хоногийн түрээс 1,180,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул түүнээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

            Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд:  “...Нэхэмжлэгч нь 1,180,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 590,000 төгрөгийг хасч, 590,000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч Туул нь зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 01-ний дотор бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Гансүх нь түрээсийн гэрээний үүрэгт 1,180,000 төгрөгийг хариуцагч Х.Туулаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдаан хүртэл талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 590,000 төгрөгийг хасч, 590,000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч Х.Туул нь зөвшөөрч 2017 оны 4 дүгээр сарын 01-ний дотор бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Х.Туул нь түрээсийн гэрээний үүрэг 590,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний дотор бүрэн хэмжээгээр төлж барагдуулахаар Б.Гансүхийн нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.Туулаас 9,175 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 16,435 төгрөгийг тус тус гаргуулж Б.Гансүхэд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016.12.01-ний өдөр урьдчилан төлсөн 32,870 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                            Х.ДАШДЭЧМАА