Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
Хэргийн индекс | 182/2017/00019/и |
Дугаар | 195 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 195
2017 оны 01 сарын 24 өдөр | Дугаар 182/ШШ2017/00195 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47, өөрийн байранд байрлах, “Мобиком корпораци” ХХК РД:2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын гудамж, 10 дугаар байрны 44 тоотод оршин суух, Энэрэл овогт Насанбаатарын Юндэн /РД:ХИ61122379/-д холбогдох,
Гэрээний үүрэг 666,492 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Н.Юндэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “…Миний бие Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилж байгаа 666,492 төгрөгийг сар бүр 222,164 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булгантамир шүүхэд гаргасан тайлбартаа: “…хариуцагч Н.Юндэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 666,492 төгрөгийг 2017.02.24-нд 222,164 төгрөг, 2017.03.24-нд 222,164 төгрөг, 2017.04.24-нд 222,164 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Н.Юндэн нь 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 10019672 тоот “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан 1,785,000 төгрөгийн үнэтэй “Samsung galaxy note” маркийн гар утсыг 1,100,000 төгрөгөөр худалдан авсан байна.
Н.Юндэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй тул нэхэмжлэгч тал гар утасны төлбөрийн үлдэгдэл болох 666,492 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Шүүх хуралдаан хүртэлх хугацаанд талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Н.Юндэн нь гэрээний үүрэг 666,492 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 24-нд 222,164 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 24-нд 222,164 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-нд 222,164 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Н.Юндэн нь гэрээний үүрэг 666,492 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 24-нд 222,164 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 24-нд 222,164 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 24-нд 222,164 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Юндэнгээс 10,273 төгрөг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас 10,273 төгрөгийг тус тус гаргуулж “Мобиком корпораци” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,546 төгрөгийн үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА