| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/00466/и |
| Дугаар | 434 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 434
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сүргуулийн 19 дүгээр гудамжны 300 тоотод оршин суух, Боржгон овогт Батмөнхийн Даваасүрэн /РД:ХЕ62032608/-гийн хүсэлттэй,
ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Даваасүрэн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Аж үйлдвэрийн бараа, худалдааны нэгдлийн харьяа 58 дугаар дэлгүүрт худалдагчаар 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ажилд орж 1990 оны 7 дугаар сарыг хүртэл ажилласан.
Хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учраас өндөр насныхаа тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил маань хүрэхгүй байгаа бөгөөд ажилд орсон тушаал архиваас гарч ирээд ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь гарч ирэхгүй байна.
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн.
Ийм учраас 1987 оны 5 дугаар сарын 19-нөөс 1990 оны 7 дугаар сарыг хүртэл Аж үйлдвэрийн бараа, худалдааны нэгдлийн харьяа 58 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Даваасүрэн 1987 оны 5 дугаар сарын 19-нөөс 1990 оны 7 дугаар сарыг хүртэл Аж үйлдвэрийн бараа, худалдааны нэгдлийн харьяа 58 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
Б.Даваасүрэн нь 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Аж үйлдвэрийн бараа, худалдааны нэгдлийн харьяа 58 дугаар дэлгүүрт худалдагчаар ажилд орж, 1990 оны 7 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан болох нь гэрч Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны харьяа Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн 1987 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 146 дугаартай “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаал, А.Долгорсүрэнгийн “...Би 1984 онд 58 дугаар дэлгүүрт худалдагчаар ажилд орж 1991 он хүртэл ажилласан. Б.Даваасүрэн нь 1987 оноос манай дэлгүүрт худалдагчаар ажилд орж, 1991 оныг хүртэл хамт ажилласан...” гэх мэдүүлэг, фото зураг, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлтийг хангаж Б.Даваасүрэнг 1987 оны 5 дугаар сарын 19-нөөс 1990 оны 7 дугаар сарыг хүртэл Аж үйлдвэрийн бараа, худалдааны нэгдлийн харьяа 58 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Даваасүрэнг нь 1987 оны 5 дугаар сарын 19-нөөс 1990 оны 7 дугаар сарыг хүртэл Аж үйлдвэрийн бараа, худалдааны нэгдлийн харьяа 58 дугаар дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Б.Даваасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА