Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 0011

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч М.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-т холбогдох эрүүгийн 1816000340124 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, М.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч М.Б нь 2018 оны 02 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ сар” писи тоглоомын газраас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Найрамдлын ** тоотод оршин суух иргэн Ч.Г-н “** " гэх фэйсбүүк хаягт нэвтэрч, түүний охин Б-ны Б фэйсбүүк хаягруу мөнгө гуйсан зурвас бичин цахим хэрэгсэл ашиглан түүнээс 250 ёвро буюу 736.382 төгрөгийг өөрийн ** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Писи тоглоомын газарт тоглож байгаад цагийг нь сунгуулсан. Компьютерт нь нээлттэй фэйс байсан. Тэгэхээр нь орж чат бичиж байгаад мөнгө авсан. Хэдэн төгрөг авснаа санахгүй байна. Энэ хүнтэй нилээн хэдэн өдөр чат бичсэн. Хаягийг нь хадгалж авсан. Тэгээд харьцаад байдаг байсан. Урьд нь энэ төрлийн хэргээр шийтгэгдэж байсан. Хохирол дээр маргахгүй. Энэ мөнгөө хувьдаа зарцуулсан. Профайл руу нь ороод дээд талд нь тоонууд байдаг. Тэрийг хуулаад нэвтрэх рүү нь ороход фэйс хаяг гарч ирдэг. Энэ хаягийг тэгж олж авсан. Мөрдөн шалгах ажиллагаанд фэйс хаяг нээлттэй байсан гэж худал мэдүүлсэн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ч.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 02 сарын 12-ны орой Чех улсад ажиллаж амьдарч байгаа өөрийн төрсөн охин Б-ны Б гар утсаараа видео яриа хийж 21 цагийн орчимд ярьсан юм. Гэтэл манай охин Б нь та яагаад дансаа сольчихсон юм бэ гэхээр нь ээж нь солиогүй ш дээ, яасан юу болсон юм гэж хэлсэн, тэгтэл манай охин ээжээ би хүнд залилуулсан юм шиг байна, би танд мөнгө шилжүүлсэн шүү дээ гэж хэлсэн, тэгээд би ямар учраас мөнгө шилжүүлсэн талаар нь асуутал та миний фэйсбүүк хаяг руу өөрийнхөө фэйсбүүк хаягнаас миний гар утас эвдэрчихлээ гэж хэлээд юм бичээд байсан шүү дээ, тэгээд мөнгө гуйгаагүй юмуу гэж хэлсэн, би тэгэхээр нь тийм зүйл болоогүй гэтэл яанаа би монгол мөнгөөр 670.000 төгрөгтэй тэмцэх хэмжээний ёвро шилжүүлсэн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 71-72, 73-76 ху/,

 

-Гэрч Т.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б өөрөө фэйсбүүкээр хүн залилсан хэргээр 2018 оны 12 сард шүүхээр орж мөнгөн торгуулийн ялаар шийтгүүлж байсан. Шүүхээр орж хэрэг нь шийдэгдэж байх үеэр надтай Б шүүх дээр тааралдахаар нь би хэрэг чинь юу болж байна гэж асуухад миний хэрэг шийдэгдчихсэн ахаа дүүгээ уучлаарай таныг тухайн үед би миний виза картыг авсан гэж цагдаад худлаа мэдүүлэг өгсөн юм аа гэж надад хэлж байсан гэсэн мэдүүлэг /хх 90ху/,

 

-Гэрч А.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2008 оноос хойш Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т технологийн тээврийн авто засварын хэсэгт авто ачигчын жолоочоор ажиллаж байна.  Мөн хувиараа 2016 оноос хойш Согоот багийн "Шинэ сар" төвийн 2 давхарт эхнэрийн хамт пс-тоглоом ажиллуулж байна. Манайх нийтдээ 30 ширхэг компьютер байгаа, энэ компьютерууд нь бүгд сүүлийн үеийн үзүүлэлт сайтай компьютерууд байгаа юм. Хүүхдүүдийн тоглох дуртай тоглоомуудыг суулгасан байгаа, сүүлийн үеийн хүүхдүүд дандаа интернэтээр холбогдож тоголдог юм. Иймд пс-тоглоомын газрууд интернэтийг холбосон. Иймд манай пс-тоглоомд орж ирсэн хүмүүс нь өөрийн сонирхолоороо фэйсбүүк, уоutube зэргийг үзэж болно, мөн компьютерийг ашиглаж өөрийн ажил, ахуйн хэрэгцээний зүйлээ шивээд хуулан авч гардаг юм. Нэг ёсондоо цагийн мөнгөө төлсөн байхад хувь хүн өөрөө цагандаа багтааж юу ч үзэж харж болно, манайх нэг цагийн 600 төгрөг байдаг юм. Ажлуулагчийн зүгээс хулгайн гэмт хэрэг, дээрмийн гэмт хэргийг хянах зориулалттай ажилдаг юм. Харин үйлчлүүлэгчийн юу хийж байгааг хянах шаардлага байхгүйээ гэсэн мэдүүлэг /хх 120 ху/,

 

-Эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хэрэгт тусгах тухай /хх 18-46 ху/

-Фэйсбүүкийн зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /хх 47-48 ху/

-М.Б-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 103-106, 136-137 ху/

-Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 410 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 111-113 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 124 ху/

              -Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 138 ху/

              -Гэрэл зургийн үзүүлэлт /хх 139 ху/

              -Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх 148 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч М.Б нь 2018 оны 02 сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шинэ сар” писи тоглоомын газраас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг Найрамдлын ** тоотод оршин суух иргэн Ч.Гантуяагийн “** " гэх фэйсбүүк хаягт нэвтэрч, түүний охин Батсайханы Б рүү фэйсбүүк хаягруу мөнгө гуйсан зурвас бичин цахим хэрэгсэл ашиглан түүнээс 250 ёвро буюу 736.382 төгрөгийг өөрийн ** дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Профайл руу нь ороод дээд талд нь тоонууд байдаг. Тэрийг хуулаад нэвтрэх рүү нь ороход фэйс хаяг гарч ирдэг. Энэ хаягийг тэгж олж авсан. Мөрдөн шалгах ажиллагаанд фэйс хаяг нээлттэй байсан гэж худал мэдүүлсэн. Урьд нь энэ төрлийн хэргээг шийтгэгдэж байсан. Хохирол дээр маргахгүй. Энэ мөнгөө хувьдаа зарцуулсан“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Гантуяагийн "...манай охин ээжээ би хүнд залилуулсан юм шиг байна, би танд мөнгө шилжүүлсэн шүү дээ гэж хэлсэн, тэгээд би ямар учраас мөнгө шилжүүлсэн талаар нь асуутал та миний фэйсбүүк хаяг руу өөрийнхөө фэйсбүүк хаягнаас миний гар утас эвдэрчихлээ гэж хэлээд юм бичээд байсан шүү дээ, тэгээд мөнгө гуйгаагүй юмуу гэж хэлсэн, би тэгэхээр нь тийм зүйл болоогүй гэтэл яанаа би монгол мөнгөөр 670.000 төгрөгтэй тэмцэх хэмжээний ёвро шилжүүлсэн гэж хэлсэн" гэсэн мэдүүлэг /хх 71-72, 73-76 ху/, гэрч Т.Уламбаяр /хх 90 ху/, гэрч А.Наранбаатар /хх 120 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид 736.382 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирол дээр маргаагүй, төлж барагдуулаагүй тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч М.Бт ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний хувийн байдлыг харгалзан торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглан бусдын эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Б нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 200.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Б-аас 736.382 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Г-д олгосугай.

 

7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА