| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/00321/и |
| Дугаар | 314 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 314
| 2017 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 182/ШШ2017/00314 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3 дугаар гудамжны 217 тоотод оршин суух, Баарин овогт Намсрайн Баянмөнх /РД:ЧБ62021504/-ийн хүсэлттэй,
Ажилласан жил тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Баянмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Баянмөнх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 1978 оны 10 дугаар сарын 15-наас Нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургуульд цахилгаанчнаар орж 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан.
Өндөр насны тэтгэвэрт гаргах гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр бичилт хийгдэж улсад 15 жил 5 сар 26 хоног ажиллсан гэж Нийгмийн даатгалын хэлтсээс баталгаажуулсан боловч архиваас ажилд орсон гарсан тушаал шүүлгээд гарч ирэхгүй байна.
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхээр орж ажилласан жилээ тогтоолгож ир гэсэн учраас намайг 1978 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Нийслэлийн 13 дугаар дунд сургуульд цахилгаанчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Баянмөнх нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
Хэргийн баримтаас үзэхэд Н.Баянмөнх нь 1978 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургуульд цахилгаанчнаар ажиллаж байсан болох нь 1978 оны 10 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Д.Түмээ, Ж.Дашцэрэн нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбараар тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Н.Баянмөнхийг 1978 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургуульд цахилгаанчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, зааснаар Н.Баянмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА