Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 0248

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Д.С

Хохирогч Ё.Г

Шүүгдэгч О.М, Ц.О

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б, П.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Булган аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О нарт холбогдох эрүүгийн 1815000000245 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.М

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.О

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч О.Мн ь 2018 оны 01 сард Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ё.Ганбатын 2 тооны адууг хулгайлан авч 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 сарын 03-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Мааньтын өвөр" гэх нэртэй газраас иргэн С.Энхбатын 1 тооны адууг хулгайлан авч 2 000 000 /хоёр сая / төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Онь 2018 оны 08 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын их залуу багийн Яргуйт овоотын 6-18 тоот хашаанаас Хятад улсад үйлдвэрлэсэн 37-42 ТӨЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.М-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энхбатын 1 тооны адууг Пүрэвбаяр, Мөнхбаяр, Обид 4 нийлж хамт авсан. Мөнхбаярыг олдохгүй байна гэдэг байсан. Мөнхбаяр худал мэдүүлэг өгсөн. Бид цагаан идээнд яваагүй. Анхнаасаа хулгай хийх зорилготой явсан. Пүрэвбаярыг хэрэгсэхгүй болгосон байсан. Онь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд байхад хэрэгсэхгүй болгосон. Энхбатад хохирлыг Пүрэвбаяр төлсөн. Ганбатын 2 тооны адуун дээр Энхболд гэдэг хүнтэй явсан. Явсан адуунаас морь бариад Эрдэнэт рүү орж ирэхэд 1 портер зогсож байсан. Тэр хүнд зарсан. Тэр хүнээ танихгүй гэсэн мэдүүлэг өгсөн. Энэ худал мэдүүлэг. Энхболд гэдэг хүнд Ганбатын 2 тооны морийг авчирч өгсөн. Өгөх үед Энхболдын ар талын айлын хүн Адарсүрэн, эхнэр Сүнжээ гэдэг 2 хүн байсан. Энэ 2 хүн Ганбатын 2 адууны гэдэс дотрыг авсан байдаг. Энэ талаар хэлээд байхад шалгаж өгөөгүй. Би Ганбат гэдэг хүний хохирлыг Энхболдтой хувааж төлөх ёстой. Ганбат гэдэг хүний 2 адууг авснаа хүлээн зөвшөөрнө. Би өөрөө хэлж шалгуулсан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Ганбатын хохирлыг төлнө. Ийм хэрэг хийсэндээ хохирогчоос уучлалт гуйж харамсаж байна. Надад боломж олгоно уу гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Ц.О-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Ууганбаяр гэдэг хүний мотоциклийг хууль бусаар авсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Мотоциклийг нь буцааж өгсөн байгаа. Энхбат гэдэг хүний 1 тооны морийг авахад хамт явсан, гэхдээ хулгайнх гэдгийг мэдээгүй. Би Мөнх-Амьдралыг сайн таньдаггүй байсан. Тухайн үед Мөнхбаяр, Пүрэвбаяр, Мбид 4 явсан. Бид 4 архи хувааж уусан. Мөнх-Амьдрал, Пүрэвбаяр 2 зайдуу юм ярьж байгаад дагаад яв гэж хэлсэн. Тэгээд хамт явсан. Нэг өвөлжөөн дээр очоод тэнд байсан морьноос барьж авсан. Би өөрийнхөө морийг барьж байна гэж бодсон. Тэр морио Пүрэвбаярын эгчийнд нь очиж алж янзалсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний торгуулийн ялыг тусад нь биелүүлэхээр шийдэж өгнө үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Ё.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Цагаан сарын өмнөхөн 2-3 өдөр адуугаа хараагүй. Тэгээд очоод хартал 2 тооны хээр морь, хар морь алга байсан. Хохирлын үнэлгээгээр 1.600.000 төгрөг болсон. Хохирлоо төлөөгүй байгаа гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...миний бие 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Мааньтийн өвөр" гэх газраас айлын хашаанаас сартай хүрэн зүсний 1 тооны морио хулгайд алдсан. ...би хохирлоо бүрэн барагдуулж авсан миний зүгээс өөр хэлээд байх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /1 хх 57-59 ху/, 

 

-Хохирогч М.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...би 2018 оны 9 сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч Энхжаргалаас Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн Даюун маркийн мотоциклоо ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээн авсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй гэсэн мэдүүлэг /1 хх 64-65 ху/,

 

-Гэрч С.Ч-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би нөхөр Ё.Ганбатын 2 хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны 01 сарын сүүлээр санаж байна. 1 бүдүүн хар морь им тамгагүй, хээр морь эм тамгагүй 2 тооны морио алдсан гэсэн мэдүүлэг /1 хх 112-113 ху/ ,

 

-Гэрч М.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Орхон сумын 4 дүгээр баг Нарангийн голд гэртээ байж байхад 2018 оны 09 сарын 03-ны өдөр М/төөдөн хочит/ Отгоо, бас танихгүй залуу 3 улаан өнгийн Даюун маркийн Хятад улсад үйлдвэрлэсэн номер дугааргүй мотоциклон дээр сундалчихсан ирцгээсэн. Мөнх- Амьдрал намайг Орхон гол руу мотоцикольтой хүргээд өг гэсэн. Би ааваас асуухаар болоод хэлтэл зөвшөөрсөн. Модон дотор ороод танихгүй нэг ах өврөөсөө шар Чингис 0,75 архи гаргаж бид нар хувааж ууцгаасан. Мхэдэн адуу зармаар байна. Орхоны захад байгаа зараад чамд мөнгө гөнө гээд Мөнх-Амьдрал, Отгоо танихгүй залуу бид 4 миний улаан өнгийн Мустанг-5 хятад улсад үйлдвэрлэсэн мотоциколь, улаан өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн номер дугааргүй банкны таггүй мотоцикол дээр 2 хоёроороо сундалж сууцгаагаад мааньтын хорихоос наана өвөлжөөний хашааны хажууд сүүдэрт байсан эрлийз цагаан азаргатай 20 гаруй тооны адууг Отгоо, танихгүй залуу 2 хашаа руу тууж оруулж Мулаан өнгийн Даюн мотоциклын араас уяасан байсан хар ременэн уяаг тайлж авчраад бугуйл хийж духан дээрээ жижиг сартай оодон сүүлтэй хүрэн морийг бугуйлдаж бариад Отгоод унуулаад Эрдэнэт рүү явуулсан. ...Маргааш нь 2018 оны 09 сарын 04-ний өглөө 09 цагийн үед танихгүй залуу залгаж Мөнх-Амьдралыг аваад хүрээд ир гэсэн. Мөнх-Амьдралыг шандаас аваад Яргуйтад Сундуй гэдэг айлд очиход Отгоо танихгүй залуу 2 байсан. ...Отгоо бид 2 явган Сундуйгийн урд талын блокон хашаа, ногоон хаалгатай дотроо цагаан байшин хажууд байшингийн суурь тавьсан эзэнгүй хашааны дотор духан дээрээ сартай оодон сүүлтэй хүрэн морийг тушсан байсныг би зайдан унаад манай хүргэн Балтын хашаанд унаж ирсэн. ...Балтынхаас Отгоо хутга авч хүрэн морийг нугасалж, Мбид 2 махыг нь тамбаруу зөөж оруулсан.  ...гэдэс дотрыг нь манай ээж Нарангэрэл арилгасан. ...ээж Нарангэрэл бид 2 адууны махыг аваад хороололын эцсийн таксины буудалд зогсож байсан приүс-11 гэх хөх өнгийн машины жолоочтой 10 000 төгрөгөөр тохирч Дэвжих хосод намхан биетэй, шар царайтай 40 гаруй насны махлагдуу эмэгтэйд 3500 төгрөгөөр 1 кг-г бодож зарсан. ...би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй гэсэн мэдүүлэг /1хх 100-102 ху/,

 

-Гэрч Х.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 08 сарын 27-ны өдөр манай эхнэр Булгансуусар төрж хүүтэй болсон юм. Эхнэр Булгансуусар эмнэлгээс гарч хүүдээ нэр өгөх гээд цагаан идээний хэрэг болж Бугатын харьяат Отгонжаргалыг мотоциколоороо хөдөө явж өгөөч гэж гуйхад 2018 оны 09 сарын 03-ны өдөр Омотоциколь олж ирнэ гээд Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн номергүй мотоцикольтой ирээд бид 2 хорооллын худгийн хажууд Мөнх-Амьдралтай тааралдаад хөдөө явах талаараа ярихад цуг мотоциколь дээр сундлаад явцгаасан. ...Отгонжаргалын ард би мотоциклонд сундлаад Мүл таних залуу хоёр сундлаад гол уруудаж өвөлжөөтэй газар очиход наранд хурсан адуунууд харагдсан Мөнх-Амьдрал, үл таних залуу 2 адуун дундаас хүрэн морь оодон сүүлтэйг бугуйлдаж бариад Отгонжаргалаар унуулж Эрдэнэтрүү явуулсан. ...Тухайн үед Мадуунаасаа л морь авч байгаа гэж би бодсон гэсэн мэдүүлэг /1хх 105-106 ху/,

 

-Гэрч М.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 09 сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна өдөр 14 цагийн үед намайг гэртээ хүүхдээ хараад байж байхад манай дүү 2 залуутай ирээд хүрэн зүсмийн морь янзалсан. Тэгээд удаагүй тэр морийг янзалж дуусаад нөгөө хоёр залуу яваад өгсөн. Би нялх хүүхдээ харж байсан болохоор тэр хэдэд анхаарлаа хандуулж чадаагүй. Тэгээд сүүлд нь тэр хэдийн гаргасан адуу хулгайн адуу байсан юм шиг байна лээ гэсэн мэдүүлэг /1 хх 111 ху/,

 

-Шүүгдэгч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 01 сарын үеэр Орхон аймгаас Заамар сум орох замын унаанд сууж яваад Орхон сумын нутаг Даваан гэх газраас ойролцоо 30 орчим тооны адуу байхаар нь би тэр машинаас бууж үлдээд Тэр адуунууд дээр очоод ойр хавьд хүн болон айл байхгүй байсан учир бүдүүрсэн болов уу гэлтэй хээр морийг бугуйлдаж зайдан унаад, дахиад нэг бараан зүсмийн бүдүүрсэн морийг бугуйлдан бариад хөтлөөд явсан. Тухайн үед надад суран бугуйл ногт, хазаар зэрэг зүйл байсан. Тухайн үед 16 цаг болж байсан байх. Тэгээд би тэр адуунуудыг Орхон аймгийн төврүү унаж явтал Орхон аймгийн урд талд “Овоотой хөтөл” гэх нэртэй газар нэг портер маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь би явж очоод адуу авах уу гэтэл үнэ хөлс тохирвол авна гэхээр нь уг 2 адууг 800 000 мянган төгрөгөөр бодож зарсан. Одоо би тэр адуу зарсан хүнийг танихгүй, 40 гаран настай хүн байсан. Тухайн үед мал авсан хүн 2 лаа явж байсан. ...хээр болон хар морь байсан 2 лаа нас гүйцсэн бүдүүн морьд байсан. ...Мааньтын хорихын наад талд байдаг хашаанд 10 гаран тооны адуу хашигдчихсан байсан. Тэгэхээр нь би Пүрэвбаярыг тэр адуу нь дээр яваад очдоо гэж хэлсэн. Тэгээд тэр адууг харж байгаад Хүрэн оодон сүүлтэй морийг барьж аваад Орхон аймаг руу явсан гэсэн мэдүүлэг /2 хх 21-24 ху/,

 

-Шүүгдэгч Ц.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэгээд би мотоциколоосоо буугаад шээж байтал Мтэр адуунуудаас оодон сүүлтэй хүрэн зүсмийн морийг хашааны булан руу шахаж байгаад барьж авсан. Тэгээд нэг нэг уяагаар хазаар хийгээд намайг унаад Орхон аймаг руу яваад орчих, бид нар Орхон аймаг орчихоод урдаас чинь идэж уух зүйл болон тамхи авчихаад хүрээд ирье гэж хэлсэн. Тэгээд Орхон аймаг руу ороход Мөнх-Амьдрал, Мөнхбаяр, Пүрэвбаяр нар нь ирээгүй. ...тэгээд маргааш нь зээл гэх нэртэй хороололд нэг айлынд очиж тэр адууг махлаж зарсан. ...2018 оны 8 сарын 28-ны өдөр би ганцаараа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт явж байхдаа хашаан дотор 2 мотоцикльтой айл руу ороход хүнгүй байсан. Хашаанд байх нэг мотоциклийн түлхүүр зоолттой байхаар нь асааж хашаанаас гаргаад Булган аймгийн Бугат сумруу явсан. ...хашаанаас мотоциклийг хулгайлсан. ...Хулгайлсан мотоцклийг эргүүлээд хохирогчид өгчихсөн. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй эргүүлэн өгсөн гэсэн мэдүүлэг /2 хх 35-36 ху/,

 

-Эд зүйлийн үнэлгээ / 1 хх 160-161, 170-174 ху/

-О.Мөнх-Амьдралыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 11-16, 21-32, 177, 178, 3 хх 74-76 ху/ ,

-Ц.Отгонжаргалыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /2 хх 33-36 ху/ ,

-Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 06-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх 49-52 ху/,

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 21-ний өдрийн 52 дугаартай шийтгэл тогтоол /2 хх 54-61 ху/

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэл тогтоол /2 хх 62-64 ху/

-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 47, 66 ху/,

-Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 166 дугаартай шийтгэл тогтоолын хуулбар /2 хх 76-79 ху/

-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 хх 242-244 ху/

-Ял өөрчилж сонсгох тухай Прокурорын тогтоол /3 хх 99 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч О.Мнь 2018 оны 01 сард Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Ё.Ганбатын 2 тооны адууг хулгайлан авч 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан, 2018 оны 09 сарын 03-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг “Мааньтын өвөр" гэх нэртэй газраас иргэн С.Энхбатын 1 тооны адууг хулгайлан авч 2 000 000 /хоёр сая / төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Онь 2018 оны 08 сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын их залуу багийн Яргуйт овоотын 6-18 тоот хашаанаас Хятад улсад үйлдвэрлэсэн 37-42 ТӨЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийн үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Мөнх-Амьдралын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Энхбатын 1 тооны адууг Пүрэвбаяр, Мөнхбаяр, Обид 4 нийлж хамт авсан. ...Ганбатын 2 тооны адуун дээр Энхболд гэдэг хүнтэй явсан. Ганбат гэдэг хүний хохирлыг Энхболдтой хувааж төлөх ёстой. Ганбат гэдэг хүний 2 адууг авснаа хүлээн зөвшөөрнө. Би өөрөө хэлж шалгуулсан. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Ганбатын хохирлыг төлнө” гэсэн, шүүгдэгч Ц.Отгонжаргалын “...Би Ууганбаяр гэдэг хүний мотоциклийг хууль бусаар авсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Мотоциклийг нь буцааж өгсөн байгаа” гэсэн, хохирогч Ё.Ганбатын “...Цагаан сарын өмнөхөн 2-3 өдөр адуугаа хараагүй. Тэгээд очоод хартал 2 тооны хээр морь, хар морь алга байсан. Хохирлын үнэлгээгээр 1.600.000 төгрөг болсон. Хохирлоо төлөөгүй байгаа” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Энхбатын “...миний бие 2018 оны 09 сарын 03-ны өдөр Орхон сумын 4 дүгээр багийн нутаг Мааньтийн өвөр" гэх газраас айлын хашаанаас сартай хүрэн зүсний 1 тооны морио хулгайд алдсан юм. ...би хохирлоо бүрэн барагдуулж авсан миний зүгээс өөр хэлээд байх зүйл байхгүй” гэсэн /1 хх 57-59 ху/, хохирогч М.Ууганбаярын “...би 2018 оны 9 сарын 15-ны өдөр Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч Энхжаргалаас Хятад улсад үйлдвэрлэсэн улаан өнгийн Даюун маркийн мотоциклоо ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хүлээн авсан. Одоо ямар нэгэн гомдол саналгүй” гэсэн /1 хх 64-65 ху/ мэдүүлгүүд, мөн гэрч С.Чулуунхүү /1 хх 112-113 ху/,гэрч М.Пүрэвбаяр /1 хх 100-102 ху/, гэрч Х.Мөнхбаяр /1хх 105-106 ху/, гэрч М.Пүрэвдулам /1 хх 111 ху/ нарын мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч О.Мшүүхийн хэлэлцүүлэгт “...Энхбатын 1 тооны адууг Пүрэвбаяр, Мөнхбаяр, Обид 4 нийлж хамт авсан. Мөнхбаярыг олдохгүй байна гэдэг байсан. Мөнхбаяр худал мэдүүлэг өгсөн. Бид цагаан идээнд яваагүй. Анхнаасаа хулгай хийх зорилготой явсан. ...Ганбатын 2 тооны адуун дээр Энхболд гэдэг хүнтэй явсан. ...Энхболд гэдэг хүнд Ганбатын 2 тооны морийг авчирч өгсөн. ...Би Ганбат гэдэг хүний хохирлыг Энхболдтой хувааж төлөх ёстой. Ганбат гэдэг хүний 2 адууг авснаа хүлээн зөвшөөрнө. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй.

 

            Түүний дээрхи мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч М.Пүрэвбаярын “...Мөнх- Амьдрал намайг Орхон гол руу мотоцикольтой хүргээд өг гэсэн. Би ааваас асуухаар болоод хэлтэл зөвшөөрсөн. Модон дотор ороод танихгүй нэг ах өврөөсөө шар Чингис 0,75 архи гаргаж бид нар хувааж ууцгаасан. Мхэдэн адуу зармаар байна. Орхоны захад байгаа зараад чамд мөнгө гөнө гээд Мөнх-Амьдрал, Отгоо танихгүй залуу бид 4 миний улаан өнгийн Мустанг-5 хятад улсад үйлдвэрлэсэн мотоциколь, улаан өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн номер дугааргүй банкны таггүй мотоцикол дээр 2 хоёроороо сундалж сууцгаагаад мааньтын хорихоос наана өвөлжөөний хашааны хажууд сүүдэрт байсан эрлийз цагаан азаргатай 20 гаруй тооны адууг Отгоо, танихгүй залуу 2 хашаа руу тууж оруулж Мулаан өнгийн Даюн мотоциклын араас уяасан байсан хар ременэн уяаг тайлж авчраад бугуйл хийж духан дээрээ жижиг сартай оодон сүүлтэй хүрэн морийг бугуйлдаж бариад Отгоод унуулаад Эрдэнэт рүү явуулсан. ...би хулгайн адуу гэдгийг нь мэдээгүй” гэсэн, гэрч Х.Мөнхбаярын “...Эхнэр Булгансуусар эмнэлгээс гарч хүүдээ нэр өгөх гээд цагаан идээний хэрэг болж Бугатын харьяат Отгонжаргалыг мотоциколоороо хөдөө явж өгөөч гэж гуйхад улаан өнгийн номергүй мотоцикольтой ирээд бид 2 хорооллын худгийн хажууд Мөнх-Амьдралтай тааралдаад хөдөө явах талаараа ярихад цуг мотоциколь дээр сундлаад явцгаасан. ...Отгонжаргалын ард би мотоциклонд сундлаад Мүл таних залуу хоёр сундлаад гол уруудаж өвөлжөөтэй газар очиход наранд хурсан адуунууд харагдсан Мөнх-Амьдрал, үл таних залуу 2 адуун дундаас хүрэн морь оодон сүүлтэйг бугуйлдаж бариад Отгонжаргалаар унуулж Эрдэнэт рүү явуулсан. ...Тухайн үед Мадуунаасаа л морь авч байгаа гэж би бодсон” гэсэн, гэрч М.Пүрэвдуламын “...манай дүү 2 залуутай ирээд хүрэн зүсмийн морь янзалсан. Тэгээд удаагүй тэр морийг янзалж дуусаад нөгөө хоёр залуу яваад өгсөн. Би нялх хүүхдээ харж байсан болохоор тэр хэдэд анхаарлаа хандуулж чадаагүй. Тэгээд сүүлд нь тэр хэдийн гаргасан адуу хулгайн адуу байсан юм шиг байна лээ” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

            Дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Булган аймгийн прокуророос шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар, шүүгдэгч Ц.Отгонжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

  Шүүгдэгч О.М нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан бөгөөд уг ялыг эдлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож түүнд оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

 Шүүгдэгч Ц.Онь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж, уг ялыг 36 сар буюу 3 жилийн хугацаанд биелүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг ялаас 9.175.500 төгрөгийн торгуулийн ял биелэгдээгүй байна. Булган аймаг дахь ШШГГ-аас гаргасан ялын төлбөр төлөх графикаас харахад дээрхи торгуулийн ялыг биелүүлэх хугацаа дуусаагүй, мөн түүнд 2019 оны 06 сараас эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаар торгуулийн ял биелэгдэх боломжгүй болсон зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар 9.175.500 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирлын хувьд хохирогч С.Энхбатад мөрдөн шалгах ажиллагааны явцад сартай хүрэн зүсний 1 тооны морины үнэ 2.000.000 төгрөгийг төлсөн байх бөгөөд харин хохирогч Ё.Ганбатын 2 тооны хээр морь, хар морины үнэ /үнэлгээгээр тогтоосон/ 1.600.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч О.Мөнх-Амьдралаас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Хохирогч М.Ууганбаярт Даюун маркийн мотоциклыг мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар буцаан өгсөн тул шүүгдэгч Ц.Отгонжаргалыг хохирлыг барагдуулсан гэж үзлээ.

 

            Шүүгдэгч О.Мөнх-Амьдралын цагдан хоригдсон 524 хоногийг, шүүгдэгч Ц.Отгонжаргалын цагдан хоригдсон 205 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ц.Отгонжаргалыг шүүхээс оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан гэж үзэж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй.

 

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч О.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар, шүүгдэгч Ц.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасныг журамлан шүүгдэгч О.М-д Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 28-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож 1 сар, 7 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил, 7 /долоо/ сар, 7 /долоо/ хоногийн хугацаагаар, шүүгдэгч Ц.О-д Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 24-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 9.175.500 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.М-оногдуулсан 1 жил, 7 сар, 7 хоногийн хорих ялыг, шүүгдэгч Ц.О-д 6 сарын хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-н цагдан хоригдсон 524 хоногийг, шүүгдэгч Ц.О-н цагдан хоригдсон 205 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ц.О-г хорих ялыг эдэлж дууссанд тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар О.М 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Г-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

8. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА