Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 400

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 16 өдөр

      Дугаар 182/ШШ2017/00400

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, “Пийс тауэр” барилга, 7 давхар, 705 тоотод байрлах, “Вийшн фанд” ББСБ-ын хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Паараа овогт Жаргалсайханы Амарбаясгалан /РД:НТ80123006/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

             Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичигийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч “Вишн фанд” ББСБ-ын итгэмжлэдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Жаргалсайханы Амарбаясгалан нь 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагын Улаанбаатар-2 салбараас 10219104 тоот зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3.0 хувийн хүүтэй зээлж авсан.

Зээлдэгч Ж.Амарбаясгалан нь үндсэн зээл 1,777,500 төгрөг, хүү 448,500 төгрөг, нотариатын хөлс 8,500 төгрөг, нийт 2,234,540 төгрөгийн төлбөртэй байгаа.

Ж.Амарбаясгалангийн анх зээл авсан хаягаар шүүхэд хандахад Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 12 дугаар гудамжны 671 тоотод оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

          Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.Амарбаясгалангийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар “Вишн фанд” ББСБ нь шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Ж.Амарбаярсгалан нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 12 дугаар гудамжны 671 тоотод оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШЗ2016/06599 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд “Вишн фанд” ББСБ-ын гаргасан хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Паараа овогт Жаргалсайханы Амарбаясгалан /РД:НТ80123006/-гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Паараа овогт Жаргалсайханы Амарбаясгалан /РД:НТ80123006/-г эрэн сурвалжилсугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ж.Амарбаясгаланг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар “Вишн фанд” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

          

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                     

 

 

ДАРГАЛАГЧ                                          Х.ДАШДЭЧМАА