| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/00417/и |
| Дугаар | 403 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 403
| 2017 оны 02 сарын 16 өдөр | Дугаар 182/ШШ2017/00403 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1 дүгээр гудамжны 260 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвийн Наранцэцэг /РД:ЧЕ47082509/,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 28 дугаар гудамжны 299Г тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвийн Цогтсайхан /РД:ХЕ54082772/,
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 10А байрны 01 тоотод оршин суух, Боржигон овогт Пүрэвийн Алиманцэцэг /РД:ХЖ50112461 нарын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ч.Буянхишиг, Д.Баянмөнх, Т.Ганчимэг, Р.Баатармаа, Р.Батсайхан нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алиманцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Алиманцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхэд Ч.Буянхишиг, Д.Баянмөнх, Т.Ганчимэг, Р.Баатармаа, Р.Батсайхан нарт холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.
Гэвч эдгээр хүмүүс нь бид нарын газар дээр амьдарч байгаа бөгөөд өдрийн цагаар байхгүй, шөнийн цагаар ирчихээд янз бүрийн хүмүүс цуглуулаад байж байдаг. Гэтэл шүүхээс дуудахаар хаяг дээрээ оршин суудаггүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж гарсан.
Газраа чөлөөлүүлж авахын тулд эдгээр хүмүүсийн хаягийг тодруулах шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Буянхишиг, Д.Баянмөнх, Т.Ганчимэг, Р.Баатармаа, Р.Батсайхан нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар П.Цогтсайхан, П.Наранцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хүсэлт гаргажээ.
Т.Ганчимэг нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 6-94 тоотод, Р.Батсайхан нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн 1-95 тоотод, Д.Баянмөнх, Ч.Буянхишиг нар нь Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 4-26 тоотод, Р.Баатармаа нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 24-07 тоотод гудамжны 605 тоот болон Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 37 дугаар байрны 6 тоотод тус тус оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШЗ2016/04814 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж, хүсэлт гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд П.Цогтсайхан, П.Наранцэцэг нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ч.Буянхишиг, Д.Баянмөнх, Т.Ганчимэг, Р.Баатармаа, Р.Батсайхан нарын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тэдний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагуудад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ч.Буянхишиг, Д.Баянмөнх нар нь 90239194, 88677408, Т.Ганчимэг 89811991, Р.Баатармаа 80819595, Р.Батсайхан 95736094 дугаарын утастай, өөр оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримт байхгүй, оршин суух хаягийг мэдэхгүй, тогтоох боломжгүй гэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Чойжилсүрэнгийн Буянхишиг /РД:УХ85010601/, Д.Баянмөнх /РД:МЬ83010311/, Т.Ганчимэг /РД:ИУ76051908/, Р.Баатармаа /РД:ИЦ76051908/, Р.Батсайхан /РД:ЙЧ65030611/ нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ч.Буянхишиг, Д.Баянмөнх, Р.Баатармаа нарыг эрэн сурвалжлахыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Т.Ганчимэгийг эрэн сурвалжлахыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст, Р.Батсайханыг эрэн сурвалжлахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус тус даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА