| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0127/э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 130
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Хорлоо,
Өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М-д холбогдох 1930004120223 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт, Төв аймгийн Угтаалцайдам сумын 3 дугаар багт оршин суух, урьд нь Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 жил 10 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан, регистрийн дугаар:............, Н.М.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Н.М 2019 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ТО” гэх газраас иргэн Ч.А-н 15 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 12.191.000 төгрөгийн,
2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат багийн нутаг дэвсгэр 5-48 тоот хашаанаас С.Д-н 23 тооны үхрийг хулгайлахыг завдаж 14.098.000 төгрөгийн,
2019 оны 10 дугаар сарын 02-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг Дэнжийн 9-15 тоотод байх иргэн Ц.Б-н гэрийн гадаа байсан мотоциклыг хулгайлж 468.750 төгрөгийн,
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Б” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэн А.Д-н гэрийн гадаа байсан мотоциклийг хулгайлж 1.239.000 төгрөгийн,
2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат багт оршин суух иргэн Б.М-н хашаанаас Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн ...... УБ улсын дугаартай “Мустанг 5 “ маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, Б.М-д 487.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ч.А ахын 15 тооны адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Үүнээс 8 адууг нь танихгүй хоёр ченжид өгсөн. Ч.А-н 15 адууг авахаа явахдаа Г гээд ахынхаа мотоциклтой явсан. Ч.А-д 3.000.000 төгрөг төлсөн. Үлдсэн 3.700.000 төгрөгийн хохирлоо барагдуулна, хохирогч энэ мөнгөндөө адуу авна гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос Портер маркийн автомашины жолоочтой тохиролцоод өөрийнхөө үхрийг авахаа ирсэн боловч, манай үхэр ойрхон байгаагүй. Тэгээд үхэр таарахаар нь нэг үхэр ачъя гэж хэлсэн боловч, ачаагүй явсан. Б.М нь миний найз. Би мотоциклийг нь өмнө гуйчихсан байсан. Өглөө эрт очиход унтаж байхаар нь хэлэлгүй гаднаас нь унаад явсан. Гэтэл найз маань цагдаад хэлсэн байсан.
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байхад цагдаа намайг хоол, ундгүй олон газраар дагуулж яваад өөр хэрэг хүлээ гэж гурав хоног дарамтлаад байсан. Тэгэхээр нь байрнаасаа гараад унаа зогсохгүй болохоор нь гадаа байсан мотоциклийг нь унаад явсан. Энэ миний буруу. Мотоциклуудыг эзэнд нь буцаагаад өгсөн.
Шинжээчийн дүгнэлт гаргахад 250.000 төгрөгийн зардал, хохирогч Б-н бензиний мөнгө 150.000 төгрөгийг төлнө.
Хохирлоо гараад төлнө. Аав маань хөдөө ганцаараа байдаг учраас ирж чадахгүй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
1930004120223 дугаартай хавтаст хэргээс:
- Яллагдагч Н.М-н“...Би гэрчийн мэдүүлэгтээ үйлдсэн хэргийн талаар бүгдийг хэлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.
Яллагдагч Н.М гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хүрэн азаргатай Монгол “Ба” тамгатай нийт 15 тооны адуу байхаар нь Төв аймгийн Заамар сумын иргэн Г гэх хүний улсын дугааргүй Хаёожи маркийн мотоциклоор тууж Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын төвөөс ертөнцийн зүгээр 10 километрийн зайд аваачиж орхиод би Хөлөнбуйр сум руу орж А гэх хүнтэй уулзаж адуугаа өгөх гэсэн юм гэхэд А гэх хүн найз Г гэх хүнийг дуудсан. Тэгээд А, Г бид гурав миний адуу тууж ирсэн газар очиж модон саравчин хашаанд хашиж байгаад эхлээд 4 тооны адууг Г гэх хүний Бонго 3 маркийн машинд ачсан. Тэгээд Хөлөнбуйр сумын хогийн цэг дээр авчирч бой хийдэг 2 хүнийг тосож аваад 4 тооны адууг сүхээр цохиж унагаад янзалсан. Бид гурав дахин адуу хашсан газар руугаа очиж дахин 4 тооны адууг Г гэх хүний Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэлд ачсан. Тэгээд А, Г хоёр хогийн цэг рүү явсан. Харин би үлдээд үлдсэн 4 гүү, 3 унагыг Бы гүүр рүү өөрийн унаж явсан мотоциклоор хөөгөөд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Б-н уул гэх газарт байх гэр рүүгээ явсан. Би хулгайлсан 15 тооны адуунаасаа 8 тооны адууг А, Г гэх хоёр хүнд 4.500.000 төгрөгөөр зарж борлуулсан. Би 15 тооны адууг хулгайлахдаа ганцаараа явсан.
......Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын цагдаагийн хэсэгт малын хулгай хийсэн хэргээр шалгагдаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөөний 05 цагийн үед Мөнххаан сумын цагдаагаас зугтааж явахдаа Мөнххаан сумын “П” шатахуун түгээх станцын ойролцоо байх айлын хашаанд байшингийн зүүн талд байсан хөх өнгийн улсын дугааргүй Чансаа маркийн мотоцикл байхаар нь хашааны урд хаалгаар түрж гараад тухайн айлынхаа гудамжны төгсгөлд очоод хулгайлсан мотоциклоо асааж унаад засмал зам дээр гарч ертөнцийн зүгээр баруун хойшоо унаж явсан. Тэгээд Мөнххаан сумын төвөөс баруун хойш 20 гаруй километрт яваад нэг айлын гадаа очоод тухайн хулгайлсан мотоциклоо үлдээгээд тэр айлын гадаа байсан улсын дугааргүй улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклыг хулгайлаад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум руу явсан. Би Мөнххаан сумын цагдаагийн хэсгийн цагдаагаас зугтааж явахдаа зам дээрээс унаанд суух гэсэн боловч унаа зогсохгүй байхаар нь Мөнххаан сумын төвд байхын айлуудын гудмаар явж байхад цагаан өнгийн байшингийн зүүн талд мотоцикл байхаар нь унаатай болох зорилгоор хулгай хийсэн юм...гэх мэдүүлэг /хх-40-42/,
-Хохирогч Ч.А-н: Би Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутагт амьдардаг юм. 2019 оны 07 дугаар сарын 20-ны орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ТО” гэх газар нутагласнаас хойш манай 60 гаруй адуунаас 15 тооны адуу алга болсон. Цагдаагийн байгууллагын шалгалтаар миний 15 тооны адууг Төв аймгийн харьяат Н.М нь Түмэнцогт сумын Боос мотоциклтой хулгайлаад Хөлөнбуйр сумын төвөөс зүүн урд зүгт 7-8 км-т байх эзэнгүй айлын хашаанд хашаад Хөлөнбуйр сумын мал махны ченж А, Г нарыг дуудаж 1 азарга, 1 даага, 6 сувай гүүг 4.900.000 төгрөгөөр зарж борлуулсан байдаг.
2019 оны 11 дүгээр сарын дундуур би миний адууг Н.М-с худалдаж авсан А-тай утсаар ярьж, би хохирлоо барагдуулмаар байна, та нар хулгайн мал гэдгийг мэдсээр байж, эзэнгүй айлын хашаанд хашиж байгаад бүгдийг авч явсан байна, та нарыг цуг мөнгө угаах гэмт хэргээр цагдаагийн байгууллагад шалгуулна гэдгээ хэлсэн юм. Тэгсэн А чамайг Г бид хоёр ямар ч байсан хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн. А, Г нар миний адууны хохирол 8.000.000 төгрөгийг 7 хоногийн хугацаанд өгөхөөр амаар тохиролцсон юм. Тэрнээс хойш удаа дараа очиж уулзахад өгнө энэ тэр гэж хойш нь тавьсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Н.М-той удаа дараа уулзахад хохирол барагдуулна, надад адуу мал байгаа гэж хэлдэг. Өдийг хүртэл барагдуулсан юм байхгүй байна. А, Г нар Н.М-н хулгайлж ирсэн адууг худалдаж, авч цааш нь борлуулаагүй бол ийм зүйл болохгүй байсан. Махны үнээр бодоход адууны мах тухайн үед 1 кг 5000 төгрөгтэй байсан. Миний азарга болон гүүнүүд бүгд удам угшилтай. Миний азарганы эцэг нь Түмэнцогт сумын Б.н хүрэн азарга гэж Түмэнцогт сумандаа хязаалан түрүүлж, айрагдаж байсан азарга байдаг. Алдсан адууг орон нутгийн үнэлгээний комиссоор үнэлэхэд миний хулгайд алдсан 8 адууг 14.000.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би 2019 оны 09 дүгээр сарын дундуур адууны эрэл хийж яваад алдсан 15 адуунаасаа 6 тооны адууг олсон. Мөн нэг гүүг Хөлөнбуйр сумын “Б”-ы гүүрний хойд талд хөл нь доголоод явж байхаар нь олж авсан. Тэгэхээр Н.М нь миний 8 тооны адууг малын ченжид өгсөн байна. Би 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр буюу өнөөдөр Н.М-с хохирлын хагас мөнгө болох 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан. Хохирлын үлдэгдэл мөнгийг Н.М-с нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-7, 2хх-80-82/
-Гэрч О.Г-н: Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар багийн Бичигт гэх газарт нутаглаж байсан. 2019 оны 07 дугаар сарын сүүлчээр би адуугаа хураахад манай адуунд саарал гүү, хоёр хээр гүү, нэг хүрэн гүү, нэг хээр унага, ухаа унага, хүрэн унага зэргийг манай хүрэн үрээ хураасан байсан. Би адуунд явдаг улсуудаас “энэ хэний гүү вэ?, танай гүү биш үү” гэж сурдаг байсан. О гэдэг хүнтэй утсаар ярихдаа асуусан юм. Манай адуунд 3 унага 4 гүүг хонгор үрээ хураасан байна, хэнийх юм болдоо гэж асуусан. Тэгсэн танихгүй залуу Оийн хашаанд адуугаа хашаад Ганбаа ахад адуугаа зарчихаад тэр залуу өөрөө 3 унагатай 4 гүүг хөөгөөд явсан гэж О надад хэлсэн. Манайх 2019 оны 08 дугаар сарын 28-нд голын хойд руу нүүж буусан. 2019 оны 09 дүгээр сарын 01-нд А гэдэг хүн хүнтэй утсаар ярихдаа нөгөө гүүнүүд чинь харагдаж байна уу? Халзан гүү нь доголоод байна гэж хэлэхээр нь би үдээс хойш очиж харахад бүгдээрээ гол орсон байсан. Тэгээд би 09 дүгээр сарын 04-нд гэр рүүгээ ойртуулсан. Тэгээд би буцаад Бичигт рүү явахад халтар гүү унагатайгаа айлын адуунд үлдсэн, халзан гүү ганцаараа доголоод үлдсэн байсан. Тэгээд хоёр хоногийн өмнө А над руу утсаар ярихдаа хонгор үрээ танай үрээ мөн үү гэж асуусан юм. Тэгэхээр мөн гэж хэлсэн. Маргааш нь цагдаатай хамт ирсэн. Хулгайн адуу гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг /1хх-10-11/
-Гэрч Б.А-ийн: Н.М гэх хүн Хөлөнбуйр сумын цайны газарт ирээд мал мах авч байгаа хүн байна уу? гэж асуухад цайны газрын эзэн У гэх хүн намайг мал мах авдаг гэж хэлж өгсөн юм байна лээ. Тэгээд 7-8 хоногийн дараа Н.М 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 11 цагийн үед над руу залгаад адуу авах уу гэхэд нь хаана байгаа гэхэд Хөлөнбуйр сумаас 10 км-т байгаа гэхээр нь найз Б.Г-ын хамт Хөлөнбуйр сумаас баруун урагш 10 гаруй километрт очиход О гэх хүний хаваржааны урд талд байх модон хашаанд 15 гаруй адуу хашсан байсан. 15 гаруй адуунаас хүрэн алаг байдас, хүрэн азарга, хар байдас, хээр гүү, ухаа байдас, хүрэн байдас 2, нийт 7 тооны адууг 4.900.000 төгрөгөөр худалдаж авсан. Эдгээр адуунууд тамга монгол бичгийн Б үсгэн тамгатай байсан. Тэгээд би тухайн 7 тооны адууг Хөлөнбуйр сум руу Гын Бонго-3 маркийн ...... ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон миний өөрийн эзэмшлийн Портер маркийн ...... ДОА улсын дугаартай 2 тээврийн хэрэгслээр зөөсөн. 7 тооны адуугаа Хөлөнбуйр сумын урд талд байх хогийн цэг дээр бой хийдэг Ө гэх хүнээр янзлуулаад Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд мал мах худалдаж авдаг З Д гэх хүнд 6.000.000 гаруй төгрөгөөр борлуулсан. Би тухайн 7 тооны адууг хулгайн адуу гэдгийн мэдээгүй байсан. Н.М гэх хүн Дорнод аймгийн Сэргэлэн сумаас машин ирж байгаа тийшээ ачна гэж ярьж байсан.
Надад Н.М гэх хүн 2019 оны 07 дугаар сарын 08-09-ний хавьцаа Сэргэлэн сум руу туувар тууж яваа гээд нэг жижиг цагаан өнгийн машинтай хүнтэй хамт Хөлөнбуйр сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун зүгт 3 километрт байх П гэх хүний төмөр хашаанд 40-45 гаруй адуун дундаас хээр морь, хар морь, хүрэн үрээ зэрэг нийт 3 тооны адууг 2.600.000 төгрөгөөр худалдаж аваад Н.М гэх хүнд 2.600.000 төгрөгөө бэлнээр тоолж өгсөн.
Мөн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Н.М, Б гэх хоёр хүн надад 13 тооны адуу авчирч өгсөн. Би 13 тооны адууг 9.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Би Б гэх хүнд 3.500.000 төгрөгийг бэлэн өгсөн. Харин үлдсэн 6.000.000 төгрөгийг Б.А гэх хүний данс руу интернет банкаар шилжүүлсэн. Н.М гэх хүн надад өөр мал мах өгөөгүй. Надад ямар нэгэн бүртгэл байхгүй. Г д ч гэсэн бүртгэл байхгүй. Би Хөлөнбуйр сумын малын эмч Б-с гарал үүслийн бичиг авч, И-с янзалсан адууныхаа толгой ширийг дарсан зургийг нь өгч тэмдэг даруулсан юм. Би өөрийн малнаас гэж бичүүлсэн үү, эсхүл Г-н малнаас уг 7 адууг ачиж яваа гэж бичүүлсэн үү” гэх мэдүүлэг/1хх-12-13, 2хх-83-84/
- Гэрч Б.Г-н: Манай найз Б.А 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр залгаад хүн адуу өгье гэж байна хүрээд ирэх үү гэхээр нь би Хөлөнбуйр сумын төвд Б.А-нд ирээд бид хоёр машинтайгаа Хөлөнбуйр сумаас баруун урагш 10 километрт О гэх хүний хаваржааны урд талд байх модон хашаанд очиход 15 гаруй адуу хашсан байсан. Тэр 15 гаруй адуунууд дундаас хүрэн алаг байдас, хүрэн азарга, хар байдас, хээр гүү, ухаа байдас, хүрэн байдас-2 нийт 7 тооны адуу худалдаж авсан. Эдгээр адуунууд тамга Монгол бичгийн Б үсгэн тамгатай байсан. Тэгээд Б.А 900.000 төгрөгийг, би 4.000.000 төгрөгийг гаргаж худалдаж авсан. 7 тооны адууг Хөлөнбуйр сум руу миний Бонго-3 маркийн ........ ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Б.Аийн портер маркийн ........ ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслээр зөөсөн. Адуугаа Хөлөнбуйр сумын урд талд байх хогийн цэг 7 тооны адууг бой хийдэг Ө гэх хүнээр янзлуулаад Дорнод аймгийн Хэрлэн сумын төвд мал мах худалдаж авдаг нэг ченжид 6.000.000 гаруй төгрөгөөр борлуулсан. Би тухайн 7 тооны адууг хулгайн адуу гэдгийг мэдээгүй байсан. Үлдсэн 8 тооны адуу хашаандаа үлдсэн. Манай Б.А, Н.М гэх хүнээс мал, мах худалдаж авдаг байсан” гэх мэдүүлэг /1хх-14-15, 2хх-85-86/,
- Гэрч С.Ө гийн: 2019 оны 07 дугаар сарын 17-ны 13 цагийн үед Хөлөнбуйр сумын мал мах авдаг ченж А, Б.Г нарын алаг, хүрэн, ухаа, шар халтар зэрэг нийт 7 тооны адууг хогийн цэг дээр танил дүү Б.Г-н хамт 140.000 төгрөгөөр бойлсон...гэх мэдүүлэг /1хх-16-17/,
- Гэрч Б.Г-н: Би 2019 оны 07 дугаар сарын 17-ны 13 цагийн үед Хөлөнбуйр сумын мал мах авдаг ченж А, Б.Г нарын алаг, хүрэн, ухаа, шар халтар зэрэг нийт 7 тооны адууг хогийн цэг дээр С.Ө гийн хамт 140.000 төгрөгөөр бойлсон. Бид хоёр мөнгөө 70.000 төгрөгөөр хувааж авсан...” гэх мэдүүлэг /1хх-18-19/,
- Гэрч Б.А-н: Миний дансанд орсон 6.452.000 төгрөгийг Н.М гэх хүн дансанд хийлгэсэн юм. 2019 оны 09 дүгээр сарын 11-ний орой 21 цаг 24 минутанд 3.000.000 төгрөг, 21.26 цагт 3.000.000 төгрөг, 21.28 цагт 452000 төгрөг тус тус миний дансанд орсон юм. Би энэ мөнгө ямар учиртай мөнгө болох талаар мэдэхгүй. Н.М надад байр олоод өгөөч гэхээр нь байр олж өгсөн. Тэгээд байрны мөнгө төлнө гээд миний данс руу мөнгө хийлгээд байсан. Г гэх хүн рүү 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 4.200.000 төгрөгийг байрны мөнгө гэж шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг М өөрөө үрж дуусгасан...” гэх мэдүүлэг /1хх-20/
-Хохирогч Ч.А-н Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Цагдаагийн хэсэгт гаргасан өргөдөл /1хх-56/
- Хохирогч Ч.А-н Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт/ 2хх-47/
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-73-76/
- Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/202 дугаартай: нас гүйцсэн адуу 1 ширхэг-966.000 төгрөг, нас гүйцсэн гүү 10 ширхэг 8.625.000 төгрөг, Өсвөр насны адуу 4 ширхэг-2.600.000 төгрөг, нийт 12.191.000 төгрөг гэх дүгнэлт /2хх-125-132/
-Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/203 дугаартай: Хаёожи маркийн мотоцикль-1.892.000 төгрөг гэх дүгнэлт /2хх-145-152/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-73-76/
- Хохирогч Б.Б-н: 2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн үед манай гэрийн зүүн талд байсан улбар шар өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл хулгайд алдагдсан байсан. Би тухайн хэрэг гарах үед Хэнтий аймагт ажлаар явж байсан. Манай эхнэр гэртээ ганцаараа байсан. Манай эхнэр А.Д-с үл таних хүн орж ирээд адуунд явдаг хүн байна уу гэж асуухаар нь манай эхнэр “байхгүй” гэж хэлэхэд гэрээс гараад явсан гэсэн. Би хулгайд алдсан мотоциклоо Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас очиж авсан. Түлшний 140.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /1хх-78/,
- Гэрч А.Д-н: Манайх Мөнххаан сумын төвөөс хойш 23 километрт “Б” гэдэг газарт нутагладаг юм. 2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөөний 08 цагийн үед намайг гэртээ ганцаараа байхад мотоциклтой хүн манай гэрийн гадаа ирж зогсоод хаалга тогшиж орж ирээд “адуунд явдаг хүн байна уу” гэж надаас асуухаар нь би байхгүй гэж хэлсэн чинь манай гэрийн үүдэнд зогсож харж байгаад гараад явчихсан. Гараад явахаар нь мотоцикл дуугарахгүй болохоор нь гараад хартал манай гэрийн гадаа байсан манай Даюун маркийн улбар шар өнгийн мотоциклыг маань тэр хүн түрж холдуулаад хулгайлж унаад зүүн урагш яваад өгсөн. Манай нөхөр Б.Б тухайн үед Хэнтий аймаг руу явчихсан байсан” гэх мэдүүлэг /1хх-79-80/,
- Яллагдагч Н.М-н“... Би 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ хэргийн талаар бүгдийг хэлсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-87-88/
- Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/204 дугаартай Даюунг маркийн мотоцикль-1.239.000 төгрөг гэх үнэлгээ /2хх-113-121/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-94-97/
- Хохирогч Ц.Б-н: Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг Дэнжийн 9-15 тоотод оршин суудаг юм. 2019 оны 10 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед Дэнжийн 9-15 тоотод байх байшингийнхаа зүүн талд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй хөх өнгийн Чансаа маркийн мотоциклоо тавиад гэртээ орсон. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн үед байшингийнхаа зүүн талд тавьсан байсан өөрийнхөө мотоциклийг үзэхэд алга болсон байсан. Тэгээд би хулгайд алдсан мотоциклоо хайгаад олохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад хандаж байна. Би хулгайд алдсан мотоциклоо 500.000 төгрөгөөр үнэлнэ. Надад гаргах гомдол санал байхгүй. Би хулгайд алдсан мотоциклоо буцааж авсан” гэх мэдүүлэг /1хх-99/
- Яллагдагч Н.М-н“... Би 2019 оны 10 сарын 28-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ үйлдсэн хэргийнхээ талаар бүгдийг хэлсэн. Би зам дээрээс унаанд суух гэсэн боловч угаа зогсохгүй болохоор хулгайлсан. Надад нэмж ярих зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1хх-108-109/
- Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/205 дугаартай: Чансаа маркийн мотоцикль-468.750 төгрөг гэх дүгнэлт /2хх-103-110/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-136-141/
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-174-178/
- Хохирогч С.Д-н: Би Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат багт ээж дүүгийн хамтаар оршин суудаг. 2019 оны 05 дугаар сарын 18-ны орой 22 цагийн орчимд би өөрийн малын тэжээлийн хашаанд 31 үхэр 10 тугал хашиж хаалгыг нь уяж гэртээ орж хоносон. Ингээд маргааш өглөө нь 05 цагийн орчимд гэрээс гартал манай үхэр, тугалууд бүгд хашаанаас гараад явсан байсан. Би дүү А-н хамтаар бэлчээртээ гарсан эсэхийг шалгаж очиход манай үхрүүд бүгд бүрэн байсан. Манай гэрийн ойролцоо байдаг М.Ш гэдэг залуу надад маргааш өдөр нь хэлэхдээ манай үхрүүд өглөө сэрэхэд хашаанаас гараад явсан байх юмаа хэн тэгсэн талаар мэдсэн үү гэхэд өнгөрсөн шөнө хотоос нэг залуу унаатай тохирч үхэр ачна гээд портер хөлслөөд Угтаалцайдам сумын зүүн хэсгийн гэр хороололд ирсэн. Тэгээд үхрээ ачих гэтэл нөгөө жолооч нь хулгайн үхэр ачих гэж байна гэж мэдээд цагдаад дуудлага өгөхөд нөгөө портертой тохиролцож ирсэн залуу зугтаагаад явсан гэж нөгөө хотоос ирсэн жолооч Т надад хэлээд шөнөдөө хот руу ганцаараа буцаад явсан. Энэ ачих гэж байсан үхрүүд нь танай хашаанаас гарсан танай үхрүүд мөн байсан гэж хүмүүс ярьж байна гэж хэлэхээр нь би энэ болсон зүйлийн талаар мэдсэн. ..Ш надад хэлэхдээ би тэр хотоос ирсэн жолоочтой уулзахад ямар залуу үхэр ачихаар Угтаалцайдам суманд ирсэн талаар асуухад Г гэх нэртэй залуу ба зүсийг нь асуухад Н-н М-той яг ижил зүс хэлээд байхаар нь би М-г хулгай хийдэг болохоор мөн байна гэж ойлгосон. Ш хотоос ирсэн гэх жолоочтой уулзахад ярилцсан талаараа надад хэлэхдээ 23 тооны үхрийг эзэнгүй хашаанд хашиж түүнээс 3 үхрийг ачиж явна гэж ярьж байсан гэж жолоочтой ярилцсан зүйлээ надад хэлсэн” гэх мэдүүлэг /1хх-144-148/,
-Гэрч Э.Тийн: Би Улаанбаатар хотод машинаар хүнтэй тохирч тээвэр хийдэг юм. 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд Г гэх 30 орчим насны залуу надтай уулзаад “Төв аймгийн Угтаалцайдам сумын төвөөс үхэр ачиж ирэх хэрэгтэй байна. Суманд очоод замын зардлаа өгнө” гэж хэлэхээр нь бид хоёр тохирч тухайн өдрийн оройн 22 цагийн орчимд Г бид хоёр Төв аймгийн Угтаалцайдам сум руу гараад 02 цагт очоод Угтаалцайдам сумын төвд очоод сумын зүүн хэсэгт эзэнгүй хашаанд намайг оруулаад өөрөө удалгүй ирнэ гээд хашаанаас ганцаараа гараад явсан. Ингээд шөнө 03 цагийн орчимд Г миний зогсож байсан хашаанд 20 гаран үхэр туугаад ороод ирсэн. Тэгээд Г шууд үхрүүдээ ачих гэхэд би Гд хандаж хэлэхдээ “чи хаанаас хэний ямар үхэр туугаад ирэв, хулгайн үхэр юм биш биз дээ” гэж асуухад Г “тийм юм бишээ манай ахын үхрүүд” гээд байхаар нь би “чи гарал үүслийн бичгээ хаанаас, хэнээс авах гэж байна” гэж асуухад Г “дүү нь Баянхангай сумаас авна” гэж хэлсэн. Тэгээд би Г-гаас “чи яагаад энэ Угтаалаас гарал үүслийн бичгээ авахгүй байгаа” талаар асуухад манай ах Угтаалын цагдаа юм аа намайг харахаар уурлаад байдаг юмаа гэхээр нь би Г-г малын хулгай хийх гэж байна гэж ойлгоод шууд Төв аймгийн Цагдаагийн газрын дугаар руу залгаж сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дугаарыг аваад болсон зүйлээ хэлэхэд Г миний утсаар ярьсан зүйлийг сонсоод шууд үхрүүдээ хаяад хашаанаас гараад яваад өгсөн. Бүдүүн үхэр, бяруу нийлсэн 21-н тооны үхрүүд байсан ба тухайн хэрэг болсон цаг нь шөнө байсан болохоор яг зүсийг нь хэлж мэдэхгүй байна, ерөнхийдөө ихэнх нь улаан зүсмийн үхрүүд байсан” гэх мэдүүлэг /1хх-149, 181-182/
- Гэрч Н.А-н “...2019 оны 05 дугаар сарын 18-ны орой 41 тооны үхрээ эгчийнхээ эзэнгүй хашаанд оруулж хаалгыг нь хаагаад хоносон. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн орчимд үхрээ бэлчээрт гаргах гээд очиход үхрүүд байхгүй болсон байсан. Ингээд 11 цагт үхрийн бэлчээрлэдэг “Т” гэх газар очиход манай үхрүүд бүгдээрээ бүрэн бүтэн бэлчээртээ байсан” гэх мэдүүлэг /1хх-151/
- Хохирогч С.Д-н Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2018 оны тооллогын баримт /1хх-159-160/
- Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/206 дугаартай нас гүйцсэн үнээ 9 ширхэг-9.000.000 төгрөг, өсвөр насны үхэр /шүдлэн/-2-1.018.000 төгрөг, Өсвөр насны үхэр/бяруу/-12 ширхэг-4.080.000 төгрөг, нийт 14.098.000 төгрөг” гэх дүгнэлт /2хх-93-100/
- Яллагдагч Н.М-н: С.Д бид 2 нэг нутаг усны хүмүүс бөгөөд Д намайг байнга малын хулгайч, нутгийн хүмүүст намайг хулгайч гэж хэлсэн болохоор би Д-ын үхэрнээс 1 үхэр хулгайлна гэж бодож байсан. Тэгээд Улаанбаатар хотоос машин хөлсөөр явах уу гэж тохиролцоод авч явсан. Портертой ахтай хамт яваад Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат багийн нутагт очоод Д-н 23 тооны үхрийг шөнө хашаанаас нь тууж гаргаад өөр хашаанд оруулаад портер дээр ачих гэж байсан. Тэгтэл хамт явж байсан жолооч ах надаас гарал үүслийн бичгийг нь шаардаад чиний үхэр мөн юм уу гээд байсан болохоор би тэр хүнд ямар нэгэн юм хэлэлгүй тэндээсээ явган явсан...” гэх мэдүүлэг /1хх-189-191/
- Хохирогч Г.М-н Төв аймгийн Ултаалцайдам сум дахь цагдаагийн хэсэгт гаргасан өргөдөл /1хх-206/
- 0259053 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2хх-14/
- Хохирогч Г.М-н: Би 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ..... УБ улсын дугаартай улаан өнгийн “Мустанг-5 маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклоо хашаанаасаа алдсан юм. 22 цагийн үед гэртээ очоод байшингийнхаа цонхон дор мотоциклоо тавиад гэртээ орсон. 23 цагийн үед манайд ирсэн хүнийг хашаагаар гаргаж өгөхөд миний мотоцикль тавьсан газраа байсан. Маргааш өглөө 07 цагийн үед манай эхнэр Бямбадулам хүнд тариа хийж өгөх гээд гэрээсээ гарахдаа мотоцикл алга болсон байсныг хараад надад хэлсэн. Би хашааны хаалгаа төмөр утсаар боочихоод унтсан. Тэгтэл маргааш өглөө нь хашааны хаалга боосон байсан төмөр утсыг газар хаячихаад мотоциклийг маань түрээд хашаанаас гараад явсан юм шиг байна лээ. Би тэр мотоциклыг Нарантуул захаас 1.250.000 төгрөгөөр шинэ байхад нь худалдаж авч байсан. Одоо би 800.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /1хх-213-215/
- Гэрч Ц.Г-н: Би Улаанбаатар хотод Өгөөмөр зах дээр мотоциклийн худалдаа эрхэлдэг. Би дээрх ........ УБ улсын дугаартай улаан өнгийн Мустанг-5 загварын мотоциклийг 2012 оны 05 сард хөдөөний залууд зарж байсан. Би буруу санаагүй бол Төв аймгийн гаралтай залуу тэр мотоциклийг аваад явсан. Тухайн үед нэрийг нь шилжүүлээгүй. Миний нэр дээр байдаг гэрчилгээтэй нь хамт мөнгөө төлөөд 1.250.000 төгрөгөөр аваад явсан. Одоо миний нэр дээр байдаг боловч худалдаж авсан эзнийх нь өмч мөн. Би тэр залуугийн нэрийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-12/,
- Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/201 дугаартай: Мустанг-5 маркийн мотоцикль-487.500 төгрөг гэх дүгнэлт /2хх-135-142/
-Төв аймгийн Угтаалцайдам сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.10.22-ны өдрийн 273 дугаартай тодорхойлолт /1 хх- 227/
- Н.М-н иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-50/
- Н.М-н Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 161/
- Сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоол /2хх-19-23/
- Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 327 дугаартай тодорхойлолт / 1хх-46/
- Линзийн өгөөж ХХК-ийн 20/01/05 дугаартай үнэлгээний төлбөрийн нэхэмжлэх/2хх-90/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2020.03.02./1хх-43-45/
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2020.10.17./1хх--45/зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2019 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ТО” гэх газраас иргэн Ч.А-н 15 тооны адууг Г-н хаёожи загварын мотоциклийг ашиглан хулгайлж 12.191.000 төгрөгийн,
2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат багийн 5-48 тоот хашаанаас С.Д-н 23 тооны үхрийг хулгайлахыг завдаж 14.098.000 төгрөгийн,
2019 оны 10 дугаар сарын 02-ны шөнийн 05 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг Дэнжийн 9-15 тоотод байх иргэн Ц.Б-н гэрийн гадаа байсан Чансаа загварын мотоциклыг хулгайлж 468.750 төгрөгийн,
2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Б” гэх газраас иргэн Б.Б-н гэрийн гадаа байсан даюунг загварын мотоциклийг хулгайлж 1.239.000 төгрөгийн,
2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат багт оршин суух иргэн Г.М-н хашаанаас БНХАУ-д үйлдвэрлэсэн ........ УБ улсын дугаартай “Мустанг 5 “ загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 487.500 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.Үүнд:
шүүгдэгч Н.М-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Би Ч.А ахын 15 тооны адууг хулгайлсанаа зөвшөөрч байна. Үүнээс 8 адууг нь танихгүй хоёр ченжид өгсөн. Ч.А-н 15 адууг авахаа явахдаа Г гээд ахынхаа мотоциклтой явсан. Би Улаанбаатар хотоос Портер маркийн автомашины жолоочтой тохиролцоод өөрийнхөө үхрийг авахаа ирсэн боловч, манай үхэр ойрхон байгаагүй. Тэгээд үхэр таарахаар нь нэг үхэр ачъя гэж хэлсэн боловч, ачаагүй явсан. Б.М нь миний найз. Би мотоциклийг нь өмнө гуйчихсан байсан. Өглөө эрт очиход унтаж байхаар нь хэлэлгүй гаднаас нь унаад явсан. Гэтэл найз маань цагдаад хэлсэн байсан.
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байхад цагдаа намайг хоол, ундгүй олон газраар дагуулж яваад өөр хэрэг хүлээ гэж гурав хоног дарамтлаад байсан. Тэгэхээр нь байрнаасаа гараад унаа зогсохгүй болохоор нь гадаа байсан мотоциклийг нь унаад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх,
хохирогч Ч.А-н“ 2019 оны 07 дугаар сарын 20-ноос хойш 15 тооны адуу алга болсон. Миний 15 тооны адууг Төв аймгийн харьяат Н.М нь Түмэнцогт сумын Б гэх газраас мотоциклтой хулгайлаад Хөлөнбуйр сумын төвөөс зүүн урд зүгт 7-8 км-т байх эзэнгүй айлын хашаанд хашиж тус сумын мал махны ченж А, Г нарыг дуудаж 1 азарга, 1 даага, 6 сувай гүүг 4.900.000 төгрөгөөр зарж борлуулсан байдаг ” гэх,
гэрч Б.А-н “ Н.М 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр залгаад адуу авах уу гэхээр нь найз Б.Г-н хамт Хөлөнбуйр сумаас баруун урагш 10 гаруй километрт очиход О гэх хүний хаваржааны урд байх хашаанд 15 гаруй адуу хашсан байсан. Тэр адуунаас хүрэн алаг байдас, хүрэн азарга, хар байдас, хээр гүү, ухаа байдас, хүрэн байдас 2, нийт 7 тооны адуу худалдаж авсан. Эдгээр адуунуудын тамга монгол бичгийн Б үсгэн тамгатай байсан ” гэх,
гэрч Б.Г-н “ О гэх хүний хаваржааны урд талд байх хашаанд 15 гаруй адуу хашсан байсан. Уг адуунаас хүрэн алаг байдас, хүрэн азарга, хар байдас, хээр гүү, ухаа байдас, хүрэн байдас-2 нийт 7 тооны адуу худалдаж авсан. Адуунууд тамга Монгол бичгийн Б үсгэн тамгатай байсан. Манай найз Б.А 900.000 төгрөг,би 4.000.000 төгрөгийг гаргасан” гэх
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/202 дугаартай” нас гүйцсэн адуу 1 ширхэг-966.000 төгрөг, нас гүйцсэн гүү 10 ширхэг 8.625.000 төгрөг,өсвөр насны адуу 4 ширхэг-2.600.000 төгрөг, нийт 12.191.000 төгрөг “ гэх дүгнэлт,
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/203 дугаартай “ Хаёожи маркийн мотоцикль-1.892.000 төгрөг “ гэх дүгнэлт,
хохирогч Ц.Б-н “ Би 2019 оны 10 дугаар сарын 01-ний орой 18 цагийн үед Дэнжийн 9-15 тоотод байх байшингийнхаа зүүн талд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй хөх өнгийн Чансаа маркийн мотоциклоо тавиад 02-ны өдөр 18 цагийн үед мотоциклийг үзэхэд алга болсон байсан. Би хулгайд алдсан мотоциклоо буцааж авсан ” гэх мэдүүлэг,
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/205 дугаартай Чансаа маркийн мотоцикль-468.750 төгрөг гэх,
хохирогч Б.Б-н “2019 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн үед манай гэрийн зүүн талд байсан улбар шар өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоцикл хулгайд алдагдсан. Манай эхнэр А.Д-с үл таних хүн орж ирээд адуунд явдаг хүн байна уу гэж асуухаар нь манай эхнэр “байхгүй” гэж хэлэхэд гэрээс гараад явсан гэсэн ” гэх,
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/204 дугаартай Даюунг маркийн мотоцикль-1.239.000 төгрөг гэх дүгнэлт,
хохирогч С.Д-н “М.Ш гэдэг залуу хэлэхдээ “ манай үхрүүд өглөө сэрэхэд хашаанаас гараад явсан байх юмаа, хэн тэгсэн талаар мэдсэн үү “ гэхэд өнгөрсөн шөнө хотоос нэг залуу унаатай тохирч үхэр ачна гээд Портер хөлслөөд Угтаалцайдам сумын зүүн хэсгийн гэр хороололд ирсэн. Тэгээд үхрээ ачих гэтэл нөгөө жолооч нь хулгайн үхэр ачих гэж байна гэж мэдээд цагдаад дуудлага өгөхөд нөгөө залуу зугтаагаад явсан гэж хотоос ирсэн жолооч Т надад хэлээд шөнөдөө хот руу буцаад явсан...” гэх
гэрч Э.Т-н “ Би Улаанбаатар хотод “Д” гэх газар Портертой ачаа ачдаг юм. 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 13 цагийн орчимд Г гэх 30 орчим насны залуу уулзаад “Төв аймгийн Угтаалцайдам сумын төвөөс үхэр ачиж ирнэ, очоод замын зардлаа өгнө” гэхээр нь тохирч гараад 02 цагт Угтаалцайдам сумын төвд очоод сумын зүүн хэсэгт эзэнгүй хашаанд намайг оруулаад удалгүй ирнэ гээд явсан. Шөнө 03 цагийн орчимд Г 20 гаран үхэр тууж ирээд үхрүүдээ ачих гэхэд нь “чи хаанаас хэний ямар үхэр туугаад ирэв, хулгайн үхэр юм биш биз дээ” гэж асуухад Г “тийм юм бишээ, манай ахын үхрүүд, гарал үүслийн бичгээ Баянхангай сумаас авна, манай ах Угтаалын цагдаа юм, намайг харахаар уурлаад байдаг юм” гэхээр нь малын хулгай хийх гэж байна гэж ойлгоод шууд сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дугаарыг аваад болсон зүйлээ хэлэхэд Г миний утсаар ярьсан зүйлийг сонсоод шууд үхрүүдээ хаяад хашаанаас гараад яваад өгсөн. Бүдүүн үхэр, бяруу нийлсэн 21-н тооны үхрүүд байсан ” гэх,
гэрч Н.А-н “...2019 оны 05 дугаар сарын 18-ны орой 41 тооны үхрээ эгчийнхээ эзэнгүй хашаанд оруулж хаалгыг нь хаагаад хоносон. 19-ний өглөө 07 цагийн орчимд үхрээ бэлчээрт гаргах гээд очиход үхрүүд байхгүй байсан” гэх мэдүүлэг,
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/206 дугаартай “нас гүйцсэн үнээ 9 ширхэг-9.000.000 төгрөг, өсвөр насны үхэр /шүдлэн/-2-1.018.000 төгрөг, өсвөр насны үхэр/бяруу/-12 ширхэг-4.080.000 төгрөг, нийт 14.098.000 төгрөг” гэх дүгнэлт,
хохирогч Г.М-н“...Би 2018 оны 08 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 61-33 УБ улсын дугаартай улаан өнгийн “Мустанг-5 маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклоо хашаанаасаа алдсан ” гэх мэдүүлгүүд,
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/201 дугаартай “ Мустанг-5 маркийн мотоцикль-487.500 төгрөг “ гэх нотлох баримтууд хамаарна.
Хэргийн баримтаар шүүгдэгч Н.М нь амар хялбар аргаар мөнгө олох буюу өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Ч.А-н 15 тооны адууг бэлчээрээс нь хулгайлсан, хохирогч С.Д-н 23 тооны үхрийг хулгайлахыг завдсан, мөн хохирогч Б.Б-н Мустанг-5, хохирогч Ц.Б-н Чансаа, хохирогч Б.Б-н Даюунг загварын мотоциклуудыг гэрийнх нь гаднаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор дээрх хохирогч нарын эд хөрөнгийг хулгайлж өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд мал авах санаа зорилгоор тээврийн хэрэгслээр нутаг бэлчээрт нь зорьж очих, хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч Н.М-н хувьд иргэн Ч.А-н 15 тооны адууг бэлчээрээс мотоциклиор тууж өөр аймаг, сумын нутагт аваачиж гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байгааг дурдъя.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “ Н.М нь ахынхаасаа нэг тооны үхэр авна гээд Улаанбаатар хотоос машин хөлслөөд сум руугаа явсан. Очиход үхэр нь байгаагүй. Ирсэн машиныхаа хөлсийг өгнө гэж бодоод айлын 23 тооны үхрийг хашиж байгаад нэг үхрийг авах гэсэн боловч, хамт явсан жолоочтойгоо маргалдаж, үхэр авахаа болисон байдаг “ гэж хохирогч С.Д-н 23 тооны үхрийг хулгайлахыг завдсан үйлдлийн талаар маргаж байгааг үндэслэлгүй гэж үзнэ.
Учир нь Н.М-н “ нэг үхэр авахаар Угтаал цайдам суманд ирсэн” гэх үйл баримт хэрэгт өөр бусад баримтаар нотлогдоогүй бөгөөд энэ нь гэрч Э.Т-ийн “ Угтаалцайдам сумын төвд зүүн хэсэгт эзэнгүй хашаанд намайг оруулаад явсан. Шөнө 03 цагийн орчимд 20 гаран үхэр тууж ирээд үхрүүдээ ачих гэсэн, би Г-г малын хулгай хийх гэж байна гэж ойлгоод сумын хэсгийн төлөөлөгч цагдаагийн дугаарыг аваад болсон зүйлээ хэлэхэд Г миний утсаар ярьсан зүйлийг сонсоод шууд үхрүүдээ хаяад хашаанаас гараад яваад өгсөн “ гэх, гэрч Н.А-н “2019 оны 05 дугаар сарын 18-ны орой 41 тооны үхрээ эгчийнхээ эзэнгүй хашаанд оруулж хаалгыг нь хаагаад хоносон. 19-ний өглөө 07 цагийн орчимд үхрээ бэлчээрт гаргах гээд очиход үхрүүд байхгүй болсон байсан ” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Өөрөөр хэлбэл, тэрээр хулгайлах санаа, зорилгоор Н.А-н хашаанд хашсан 41 тооны үхрээс 23 үхрийг тасдаж хөөж авчирсан нь гэрч Э.Т, Н.А-н нарын мэдүүлгээр нотлогдсон байна.
Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Н.М-н хувьд бусдын хашаанд хашиж орхисон 41 гаруй үхрээс 23 тооны үхрийг тасдан хөөж ачихаар хашаанд ирсэн боловч, харин түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу жолооч Э.Т-ийн үхрийн гарал үүслийн бичгийг түүнээс шаардаж, улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр тэрээр зугатан явж тухайн гэмт хэрэг төгсөөгүй байх тул түүний энэ үйлдлийг гэмт хэрэг үйлдэхээр завдсан үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.
2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Бусдын олон тооны мал хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэж, мөн зүйлийн тайлбарт “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан заалтанд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “ 2.Энэ гэмт хэргийг: 2.1.олон тооны мал хулгайлж; 2.2.бүлэглэж; 2.3.улсын хилээр нэвтрүүлж; 2.4.машин механизм ашиглаж; 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж; 2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэж өөрчлөн найруулан, мөн зүйлийн тайлбарт “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж өөрчлөлт оруулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно“, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй “ гэж заасныг үндэслэвэл шүүгдэгч Н.М-н2019 оны 08 дугаар сард 15 тооны адуу, 2019 оны 05 дугаар сард бусдын 23 тооны үхрийг хулгайлахыг завдсан дээрх үйлдлүүдийг тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Дээр дурдсан хууль буцаан хэрэглэхгүй үндэслэлд хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад аливаа хэм хэмжээг багтаан ойлгох бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон тайлбарт оруулсан өөрчлөлт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлагыг шинээр тогтоож буй явдал ба энэ тохиолдолд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан хэм, хэмжээг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болохыг дурдъя.
Иймд шүүгдэгч Н.М-н 2019 оны 08 дугаар сард Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ТО” гэх газраас иргэн Ч.А-н 15 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, 2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Угтаалцайдам сумын Асгат багийн нутаг дэвсгэр 5-48 тоот хашаанаас С.Д-н 23 тооны үхрийг хулгайлахыг завдсан үйлдлүүд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийн,
хохирогч Г.М-н Мустанг-5, хохирогч Ц.Б-н Чансаа, хохирогч Б.Б-н Даюунг загварын мотоциклуудыг хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн шинжийг тус тус агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлүүд үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.М-г дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Н.М-н үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Линзийн өгөөж” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно “, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ “ гэж заасан зохицуулалтанд нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.
Хохирогч нарын эд зүйлийн үнэлгээний талаар гарсан Линзийн Өгөөж ХХК-ийн шинжээчийн 20/03/206 дугаартай нас гүйцсэн үнээ 9 ширхэг-9.000.000 төгрөг, өсвөр насны үхэр /шүдлэн/-2-1.018.000 төгрөг, өсвөр насны үхэр/бяруу/-12 ширхэг-4.080.000 төгрөг,нийт 14.098.000 төгрөг гэх, 20/03/205 дугаартай Чансаа маркийн мотоцикль-468.750 төгрөг гэх, 20/03/204 дугаартай Даюунг маркийн мотоцикль-1.239.000 төгрөг гэх, 20/03/202 дугаартай нас гүйцсэн адуу 1 ширхэг-966.000 төгрөг, нас гүйцсэн гүү 10 ширхэг 8.625.000 төгрөг, өсвөр насны адуу 4 ширхэг-2.600.000 төгрөг, нийт 12.191.000 төгрөг гэх, 20/03/201 дугаартай Мустанг-5 маркийн мотоцикль-487.500 төгрөг гэх, 20/03/203 дугаартай Хаёожи маркийн мотоцикль-1.892.000 төгрөг гэх дүгнэлтүүдийн талаар шүүгдэгч болон хохирогч нар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.А-д 12.191.000 төгрөгийн хохирол учирснаас 6 адууг буцааж олж авсан бөгөөд шүүгдэгч Н.М түүнд 3.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Иймд түүнээс үлдэгдэл 3.791.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн иргэн хохирогч Ч.А-д олгоно.
Хохирогч С.Д-н 23 тооны үхэр, хохирогч Г.М-н Мустанг-5, хохирогч Ц.Б-н Чансаа, хохирогч Б.Б-н Даюунг загварын мотоциклууд биетээр буцаан олгогдсон болно.
Хохирогч Б.Б нь мотоциклийг авчрахад зарцуулсан шатахууны 140.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулахгүйгээр, энэ шүүх хуралдаанаар уг нэхэмжлэлийн тодорхой тооцоог гаргах шийдвэрлэх бололцоогүй нөхцөл байдал үүссэн байна. Иймд хохирогч Б.Б дээрх нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин түүний энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ “ гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хэдийгээр шүүгдэгч Н.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан зарим хохирлыг нөхөн төлж барагдуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг үндэслэн шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Н.М-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялуудыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 8 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Н.М нь энэ хэргийн улмаас тус шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2019/ЦХШЗ/61 дугаартай захирамжаар мөн өдрөөс яллагдагчаар цагдан хоригдсон бөгөөд энэ өдрийг хүртэл нийт 252 хоног цагдан хоригдсоныг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал ”, 1.5-д ” тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал ” гэж заасан зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахыг, уг зардлыг мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ” Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулах ”-аар тус тус хуульчилжээ.
Н.М-н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг “ Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба энэ нь дээр дурдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах тул Линзийн өгөөж ХХК-ийн 20/01/05 дугаартай үнэлгээний төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн түүнээс 250.000 төгрөг гаргуулж тус компанид /регистр 3681351/ олгохоор тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч С.Д, Ц.Б, Г.М нарт учирсан хохирлууд нөхөн төлөгдсөн, тэдгээр нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүхэээс шүүгдэгч Н.М-г, Ч.А-н 15 тооны адууг И.Г-н эзэмшлийн улсын дугааргүй “Haojie” загварын мотоциклийг ашиглан хулгайлсан гэж дүгнэсэн тул уг мотоциклын үнэд түүнээс 1.892.000 төгрөг гаргуулан хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар тогтоов.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасныг дурдъя.
“Линзийн өгөөж” ХХК-ны /20/03/203 дугаартай дүгнэлтээр И.Гийн эзэмшлийн улсын дугааргүй “Haojie” загварын мотоциклийг мотоциклийг 1.892.000 төгрөгөөр үнэлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, бусдын олон тооны малыг хулгайлахаар завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 8 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.М-д оногдуулсан 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Н.М-нцагдан хоригдсон нийт 252 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан И.Г-н эзэмшлийн улсын дугааргүй “Haojie” загварын мотоциклийн үнэд 1.892.000 төгрөг гаргуулан хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-с 3.791.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн иргэн, хохирогч Ч.А-д олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б нь шатахууны 140.000 төгрөгийг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар холбогдох этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д зааснаар шүүгдэгч Н.М-с эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны зардалд 250.000 төгрөг гаргуулж “ Линзийн өгөөж” ХХК-нд /регистр 3681351/ олгосугай.
11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй ба иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч Ц.Б, С.Д, Г.М нарт учирсан нөхөн төлөгдсөн, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН