Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 5871

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 110 дугаар зүйлийн 110.1,  196 дугаар зүйлийн 196.1.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Золжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Бархасбадьхүүд холбогдох Чингэлтэй дүүрэг, 15 хороо, Жаргалантын 38 гудамжны 653 тоотод байршилтай, 120м2 талбайтай Y-2202008651 дугаарт бүртгэлтэй хувийн сууц үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Золжаргал, П.Мөнхсүлд, Мөнхбаяр нарыг Чингэлтэй дүүрэг, 15 хороо, Жаргалантын 38 гудамжны 653 тоотод байршилтай, 120м2 талбайтай Y-2202008651 дугаарт бүртгэлтэй хувийн сууцнаас албадан нүүлгэж, уг сууцыг чөлөөлүүлэн Ц.Бархасбадьхүүгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, орон сууц хөлслөх гэрээний үүрэг 1.160.000 төгрөгийг хариуцагч Б.Золжаргал, П.Мөнхсүлд, П.Мөнхбаяр нараас гаргуулах тухай Ц.Бархасбадьхүүгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэгтзааснаар нэхэмжлэгч Б.Золжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, Ц.Бархасбадьхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102.590 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Золжаргал, П.Мөнхсүлд, П.Мөнхбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бархасбадьхүүд буцаан олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад  болохгүйг дурдсугай.

 

             4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     Ш.ОЮУНТУУЛ