| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0133/э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.12.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 132
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
хохирогч Ж.Б,
шүүгдэгч Э.Э, Г.Ш,тэдгээрийн өмгөөлөгч Г.Амарсайхан,
Шүүгдэгч Э.У, Н.О, Б.О, тэдгээрийн өмгөөлөгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.У, Э.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ш, Б.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1930005050019 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл .., Хэнтий аймгийн Баян-овоо сумын ...дүгээр багт оршин суух хаягтай,
Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шүүгчийн захирамжаар 36 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар: ..........., Э.У
2. Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл .., Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ........., Э.Э
3. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: .........., Г.Ш
4. Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ... дугаар багт оршин суух хаягтай,
2006 онд Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар: ........, Б.О
5. Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ..., Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай,
2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1, 148 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар: ............., Н.О.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Нэг: Яллагдагч Э.У нь : 1.Хэнтий аймгийн Баян овоо 1 дүгээр багийн нутаг дэвсгэр С гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Ж.Б-н 3 тооны адууг Б.О-тай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан
2.Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр ГН гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө Ж.Б-н 2 тооны үхрийг Г.Ш, Э.Э нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан
3.Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр ГН гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө А.Б-н 1 тооны үхрийг Г.Ш, Э.Э, өсвөр насны Т.У нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан
4.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр НСУ гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Ш.Б-н 9 тооны адууг Э.Э-тай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 33,0 сая төгрөгийн хохирол учруулан, нийт 38.050.000 төгрөгийн хохирол учруулан 15 тооны мал буюу олон тооны бод мал хулгайлсан,
Хоёр: Яллагдагч Э.Э нь : 1.Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр ГН гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө Ж.Б-н 2 тооны үхрийг Г.Ш, Э.У нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан
2. Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр ГН гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө А.Б-н 1 тооны үхрийг Г.Ш, Э.У, өсвөр насны Т.У нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан
3.Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр НСУ гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Ш.Б-н 9 тооны адууг Э.У-той бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 33,0 сая төгрөгийн хохирол учруулан олон тооны мал хулгайлсан, нийт 35.750.000 төгрөгийн хохирол учруулан 12 тооны мал буюу олон тооны бод мал хулгайлсан
Гурав: Яллагдагч Г.Ш нь: 1. Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр ГН гэх газраас 2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө Ж.Б-н 2 тооны үхрийг Э.У, Э.Э нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан
2.Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр ГН гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө А.Б-н1 тооны үхрийг Э.У, Э.Э, өсвөр насны Т.У нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулан 3 тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн
Дөрөв. Яллагдагч Б.О нь: Хэнтий аймгийн Баян овоо 1 дүгээр багийн нутаг дэвсгэр С гэх газраас 2018 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Ж.Б-н 3 тооны адууг Э.Утой бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан
Тав:Яллагдагч Н.О нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э.У-н хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон адуу гэдгийг мэдсээр байж түүнтэй хамт адууг нядалж, зарж борлуулж мөнгийг авч, ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Э.Э, Г.Ш бид гурав “Т” гэдэг газар руу бяруунд явсан. Тэр үед Э.Э нь Х-н үхрээс бяруу авна гэж хэлээд манай гэрээс намайг аваад явсан. Би Г.Ш-ыг аваад Э.Э-нд очиход У гэдэг залуу ирчихсэн байсан. Э.Э “СБ” орж Х-н үхрээс бяруу авна гэж хэлсэн. Би бензингүй байна гэж хэлэхэд “гэрийн дээвэр байхгүй. Нялх хүүхэдтэй хэцүү байна. Үхэрт яваад өгөөч” гэж гуйсан. Тэгээд Г.Ш-н машинаас бензин авч хийж өгсөн. Би Хэнтий аймгийн Х сумын 1 дүгээр багт оршин суудаг учраас зүүн тийшээ газар мэдэхгүй гэдгээ хэлсэн. Зүүн тийшээ явж байгаад замын хойд талд үхэр таарсан. Намайг тэр үхэр рүү гэрэлтүүл гэж хэлэхээр нь гэрэлтүүлэхэд Э.Э сувай бүдүүн хар үнээ барьж аваад хөлийг нь боочихсон байсан. Наад үхэр чинь миний машинд багтахгүй би хэлж байсан. Тэгээд улаан бяруу барьж авсан. Тэр бярууг би Г.Ш-тай хийгээд Хэнтий аймагт очиж өгөөд 700.000 төгрөг болгосон. Тэр мөнгөнөөс Г.Ш-т 200.000 төгрөг, Э.Э-т 300.000 төгрөг өгөөд би өөрөө 200.000 төгрөгийг нь авсан.
Үүний дараа Х-н үхрээс хоёр үхрээ авчирна. Хамт яваад өгчих гээд намайг гуйсан. Би явах гэхэд бензингүй байсан учраас Г.Ш-н машинаас А-92 бензин авч машиндаа хийгээд Г.Ш-г ханиндаа явъя гэж гуйгаад Э.Э-н гэрт ирсэн. Э.Э сүх, хутга бэлдчихсэн байсан. Энэ хоёр үхэр дээр бүгдээрээ ярилцаад хамт явсан. Зүүн тийшээ явахад би зам мэдэхгүй учраас Э.Э зам зааж өгч байсан. Тэгж явж байхад Баян-Овоо сумын Ө гэдэг ах мотоциклтой явж байгаад таарсан. Ө ахыг таарахад Г.Ш, Э.Э хоёр хоёулаа машины ар руу ороод нуугдсан. Намайг буугаад уулзчих. Машиндаа оруулж болохгүй. Бид хоёрыг мэдчихнэ гэж хэлэхээр нь би бууж уулзаад Э ахын руу явдаг зам аль вэ? гэж асуухад баруун талаар хойшоо явсан замаар яв. Тэр зам аваад очно гэж хэлсэн. Тэр зүгт нь нэлээн явсан боловч Х-н үхрийг хайгаад олоогүй учраас буцъя гэж хэлсэн. Тэр үед баруун урагшаа явахад Увсын айлууд байдаг. Тэндээс үхэр авъя гэсэн санаачилгыг би гаргасан. Тэгээд явж байгаад замын хойд талд хэсэг үхэр байхаар нь гэрлээ тусгахад Г.Ш, Э.Э хоёр буугаад хойшоо туусан. Хойшлуулж байгаад хар зүсмийн эр үхрийг Э.Э бугуйлдаж барьж аваад сүхээр цохиж, цусалсан. Үхэр цуслах үед нь би очоогүй. Машиндаа сууж байсан. Үхэр цусалсан газар бусад үхэрнүүд бөөгнөрөөд байхаар нь би цааш нь хөөсөн. Үхрээ ажлаад сум руу явсан. Суман дээр очоод Э.Э буудаг байсан газартаа буугаад үлдсэн. Би Г.Ш-г гэрт нь хүргэж өгөөд машинаас нь 20 литр бензин соруулж авсан. Бид гурав махаа борлуулахаа хамт явна гэж байсан боловч, Г.Ш-г эмнэлгээс дуудаад байна гээд байсан учраас би ганцаараа явахаас өөр аргагүй болсон. Г.Ш малын бичиг зохицуулж өгнө гэж байсан боловч зохицуулж өгөөгүй. Тиймээс би маргааш нь ирээд голын эхэнд явж байсан хоёр үхрийн зургийг авч угаалгаад, шуудангаар А гэдэг хүн рүү явуулсан. Тэр үхрийн мөнгөнөөс Э.Э, Г.Ш хоёрт тус бүр 400.000 төгрөг өгсөн.
Үүний дараа Э.Э намайг гэртээ байхад 20 бяруу хөнгөлөөд өгчих гээд өөрийнхөө “Хайрхан” нэртэй мотоциклтой ирсэн. Бид хоёрыг бяруу хөнгөлж өгсөн гэж тус бүрт 10.000 төгрөг өгсөн. Буцаад сумын төв рүү явах гэтэл Э.Э голын урдуур адуу харна гээд гүүрээр гол гараад Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “НСУ” гэдэг газарт 300 гаруй тооны адуутай таарсан. Тэр адууны захад байсан 9 адууг хөөгөөд явъя гээд хөөгөөд явсан. Би тухайн үед сайн мэдээгүй. Гол дээр очсоныхоо дараа буруу гарын адуу шүү гэж хэлсэн. Гол гаргах гээд Э.Э гол руу гүйгээд орохоор нь би мөн араас нь орж адууг гол гаргалцаж өгсөн. Маргааш өдөр нь С бригадын тэнд адуу нь очсон байсан. С бригад нь Т.Э ахынд ойрхон байдаг. Э ах адуу байгаа бол хөөгөөд ир. Ах нь үхэр мөргөөд машиныхаа урд талыг эвдчихсэн байгаа. Манай энд хүн ирэхгүй гэж хэлсэн. Тэр адууг Т.Э ах гурав хоног хариулж өгсөн. Н.О ах нэг адууны хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н.О ахыг нэг бойчинтой хамт аваад Т.Э ахынд очсон. Т.Э ах намайг адуунуудаа хөөгөөд ир гэж хэлэхээр нь би мотоциклыг нь унаад адуунд явсан. Тэр хойгуур Т.Э ах миний машиныг унаж байгаад чулуу мөргөөд хоёр дугуйг нь хагалчихсан байсан. Э ах азаргыг нь эхлээд хий гэж хэлж байгаад азаргыг нь хийлгэсэн. Н.О ах “ийм сайхан азаргыг хийж яах гэж байгаа юм бэ?” гэж хэлэхэд азаргыг нь эхлээд хий гэж хэлсээр байгаад хийлгэсэн. Азарга нь номхон, зээрд зүсмийн Монгол Б тамгатай байсан. Би машиныхаа дугуйг янзлах гээд сумын төв явсан. Намайг сумын төв яваад ирэх хооронд адуугаа хийгээд дууссан байсан. Намайг сум явахад адууны махаар цуйван хийнэ гээд Т.Э ах 5 ширхэг хэрчсэн гурил захисан. Би хэрчсэн гурилыг нь авчирч өгсөн. Адуугаа хийж дуусаад үлдсэн 6 адууг нь хашаанаас гаргахад Т.Э ах араас нь мордож өөрийнхөө адуутай нийлүүлээд зүүн хойшоо гаргаж байсан гэж Н.О ах ярьж байсан. Тэрийг нь би бол хараагүй. Тэр 6 адууг Т.Э ах мэдэж байгаа. Сүүлд хоёр адууг нь Норивлон сум руу хүнд өгөөд явуулсан гэж өөрөө надад хэлж байсан. Би Т.Э ахад хоёр тугалтай үнээ өгч байсан. Та надад нэг тугалтай үнээнийхээ мөнгийг өгөөгүй байгаа. Надад мөнгөний хэрэг байна гэж хэлж байсан. Гэтэл хүнд ачуулсан хоёр адууных нь нэгнийх нь мөнгө гээд авдарнаасаа 700.000 төгрөг гаргаж өгсөн гэж худлаа хэлсэн байна лээ. Би сүүлд хохирогч Ш.Б-тэй машинд нь бензин хийгээд Т.Э ахынх руу очоод та хоёр адууг нь хүнд ачуулсан юм байна. Үлдсэн 4 адуу нь хаана байна вэ?, та хоёр адууг нь хэнд ачиж явуулсан юм бэ? гэж асуухад тэр хоёр адууг төлчихнө Э.У. Харин үлдсэн 4 адууг нь мэдэхгүй. Манай адууны захад байж байгаад алга болсон гэж хохирогч Б бид хоёрт хэлж байсан. Тэр адууг эрээд хэрэггүй юм байна. Хоёулаа буцъя гэж Б хэлээд бид хоёр буцсан. Тэр зургаан адуу Т.Э ахаас гарцаагүй гэж бодож байгаа. 2018 онд Ж.Б гэдэг хүний 3 адууг авсан үйлдэл дээр маргаад байх зүйл байхгүй. Үүнийг бид хоёр ярьж тохиролцоод үйлдсэн. Хул шүдлэн нь адуундаа гүйгээд очсон. Одоо адуундаа байгаа. Би хохирлуудаа нэг ч төлөөгүй байгаа. Би 6 сарын хугацаагаар хорих ял эдэлж байгаа. Энэ ялаар шийтгүүлэх болсон шалтгаан нь би Б гэдэг хүнээс хязаалан үхэр авах байсныхаа оронд хүрэн морь авсан. Гэтэл тэр морь нь хулгайн морь болж таарсан. Гэвч Б гэдэг хүн нь удалгүй нас барчихсан. Энэ адууны хэрэгт 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Би Улаанбаатар хотод машинтай явж байгаад хоёр удаа торгуулсан. Торгуулийн 40.000 төгрөгөө төлөхөө мартчихсан явж байхад Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дуудаад 1 жилийн тэнсэх ялыг 6 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би 6 сарын хугацаанд хоригдож байхдаа их зүйлийг ойлголоо. Надад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусах гэж байгаа. Тиймээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.
-Шүүдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг гэртээ байхад Э.У ирээд адуугаа алдчихлаа. Дугуйгаа өгчих гэж хэлсэн. Би хэн ч адуугаа алдана гэж бодоод адуунд нь явж өгсөн. Адуу чинь хаашаа гарсан юм бэ? сураг нь гарсан уу? гэхэд зүүн урагшаа явна гэж хэлсэн. Тэгээд зүүн урагшаа явж байхад 9 адуу таарахаар нь хөөж ирээд голын урд орхисон. Би Э.У-н ард сундлаад явсан. Айлаас хоёр үхэр авсан. Ажиллаад өг гэж Г.Ш-тай ирээд гуйсан. Би мөнгөний хэрэг байсан учраас үхрээс нь ажиллаж өгсөн. Намайг гудманд буулгачихаад Г.Ш, Э.У хоёр хөдлөөд явсан. Үүний дараа би хөдөөнөөс гэртээ ирээд сууж байхад бярууны хэрэг байна. Хүнээс бяруу авна чи хамт яваад өг гээд гуйгаад ирсэн. Тэгээд хамт явсан. Ийм хүмүүстэй цуг явсандаа гэмшиж байна. Би хулгай хийдэггүй. Айлын мал хариулдаг гэв.
-Шүүдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Э.У-той нэг адууны хэрэг байна гээд голоос урагшаа 30 орчим километр газар яваад хэсэг цөөн адуу байсныг тууж ирээд Э.У-н хашаанд хашаад би эхлээд хоёрыг нь Э.У нэгийг нь барьж авсан. Би барьсан адуунаасаа нэгнийх нь хазаарыг мултлаад тавьсан. Тэр нь адуундаа очиж нийлсэн. Би өөрийнхөө барьсан адууг гэрийн гадаа авчирч хонуулаад маргааш нь ажлаад Хэнтий аймагт очиж борлуулсан. Түүнээсээ Э.У-д 100.000 төгрөг өгсөн. Тэр адуу нь Ж.Б гэдэг хүний адуу байсан. Би хохирлыг нь барагдуулъя гэж хохирогчтой ярихад 700.000 үнэлэхгүй 900.000 төгрөгөөр үнэлнэ гэж хэлэхээр нь би 900.000 төгрөг төлсөн гэв.
-Шүүдэгч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эрүүл мэндийн байгууллагад 2006-2016 оныг хүртэл 10 жил ажилласан. Би Э.Э, Э.У хоёртой бяруунд хамт явсан. Би Ж.Б гэдэг хүнийг танихгүй, хаана байдгийг нь мэдэхгүй. Би тэр үед ээлжийн амралттай байсан. Би ээжийн хамт амьдардаг. Би 400.000 төгрөгийн хэрэг байна гээд 400.000 төгрөг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
-Шүүдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э ахын дээр очоод адуу хийгээд ирье гэж Э.У гуйсан. Тиймээс би Э.Утой хамт Т.Эынд очиж адуунаас нь хийлцэж өгөөд 600.000 төгрөг авсан гэв.
1930005050019 дугаартай хавтаст хэргээс:
- Хохирогч Ш.Б-н: Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг “НСУ” гэх газарт 2002 оноос хойш амьдарч байна. Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат айл байгаа юм. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн үед манай 300 гаруй адуу ус уугаад ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү адуугаа бэлчээрт гаргасан юм.Тэгээд маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр адуугаа хурааж услах гэсэн чинь манай 300 гаруй адуунаас зээрд халзан зүсмийн азаргатай 9 тооны адуу алга болсон байсныг хайгаад олохгүй байсан.Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай хулгайд алдагдсан 9 тооны адууны зүс, им тамга нь гэвэл 1.Унжлага дэлтэй зүүн гуяндаа дөштэй сар тамгатай духандаа нарийханхалзантай зээрд зүсмийн соёолон насны азарга, 2.Ахар унжмал дэлтэй зүүн гуяндаа монгол бичгийн Б тамгатай хар ногоон гүү, 3.Дээрх ногоон гүүний халтар зүсмийн эр унага. 4.Хонгор зүсмийн соёолон насны байдас, 5.Хээр будан зүсмийн соёолон насны байдас, 6.Халтар сувай гүү, 7.Халтар зүсмийн сувай гүү, 8.Халтар зүсмийн гүү, 9.Хар хүрэн охин даага зэрэг нийт 9 тооны адуу байсан.Би хулгайд алдсан 9 тооны адуугаа 39.000.000 төгрөгөөр үнэлнэ. Би гомдолтой байна. Миний адууг хулгайлсан хүнээс 9 тооны адуугаа нэхэмжилж байна. Мөн би 9 тооны адуугаа хайж явахдаа 2,500,000 төгрөгөөр бензин хийсэн.Мөн “Линзийн өгөөж”ХХК-аар 300.000 төгрөгний үнэлгээ зэргийг хийлгэсэн.Эдгээр мөнгийг би нэхэмжилж байна гэх мэдүүлэг /1хх-13-17/
- Гэрч Т.Э-н: Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 3 дугаар багийн нутаг С гэх газарт гэртээ байхад 2019 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн харьяат У гэдэг залуу мотоцкильтой 5-6 тооны адууг хөөж ирсэн. Би У-с чиний тууж ирсэн адуу ямар учиртай адуу юм бэ гэж асуухад би хүнээс авлагандаа авсан адуу, эргэж ирээд нядлаад аваад явна гэж хэлээд Баян-Овоо сумын төв явсан. 11 цагийн орчимд У нь өөрийнхөө машиныг жолоодож О, Э гэдэг хоёр хүнийг дагуулж ирээд гадаа авчраад У нь О, Э, хоёрыг адуу нядалж байгаарай гэж хэлчихээд өөрөө хагарсан дугуйгаа сумын төвд орж нөхүүлнэ гээд машинаа жолоодоод яваад өгсөн. Би түүний хамсан адуун дээр очоогүй учраас хэдэн тооны ямар тамгатай адуу нядалсныг хараагүй. Ямар ч байсан 3 тооны адууг нядалсан байсан. Манай малын хашааны гадна талд 2 тооны адуу ухаа хонгор зүсмийн адуу сул зогсож байгаа харагдсан. Манай гэрээс урд зүгт 500 метр орчмын зайд байдаг хуучин мал нядалж бой хийдэг газарт аваачиж нядалсан байсан. 2-3 тооны ухаа хонгор зүсмийн адуутай бусад нь бараан зүсмийн адуунууд байсан. Би У-н үлдээсэн 6 тооны адуунаас 1 хээр зүсмийн хайруулан тамгатай адууг Хэнтийн Баянадарга сумын мал авна гэсэн залууд 70.0000 төгрөгөөр зараад 2-3 хоногийн дараа У борлуулсан 700000 төгрөгийг аваад явсан...гэх мэдүүлэг /1хх-21-27/,
- Гэрч Ц.Э-н: 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 08 цагийн орчимд У гэдэг залуу өөрийн .......... УНӨ улсын дугаартай Nissan АD маркийн машинтайгаа ирээд, хөдөө яваад хэдэн адуу бойлоод өгөхгүй юу гэж гуйхаар нь би зөвшөөрч, О-г дүүгийнх нь гэрээс аваад Баян-Овоо сумаас 3 дугаар багт нутаглах Э гэдэг айлынд 11 цаг болж байх үед очсон юм. У адуунд явна гээд Э ахын мотоциклийг гуйж унаад зүүн хойд зүгт яваад нэг цаг гаруй хугацааны дараа зүүн хойд зүгээс 10 орчим тооны адууг хөөж ирээд гэрийн гадаах малын хашаанд хашсан. Адуунаас У ахар дэлтэй, бараан хүрэн зүсмийн 1 тооны сувай гүү, унжмал дэлтэй хүрэн зүсмийн азарган үрээ, ахар дэлтэй хонгор зүсмийн шүдлэн насных болов уу гэмээр байдас гэсэн 3 тооны адууг бугуйлдаж бариад бусад адууг нь хашаанаас гаргаж зүүн хойд зүг рүү явуулсан. 3 тооны адууг Э ахын гэрээс урд зүгт мал нядалж бой хийж байсан газарт нь хөтөлж аваачиж цувуулж унагаасны дараа машиныхаа дугуйг нөхүүлчихээд ирье гэж хэлээд У явсан. О бид хоёр 3 тооны адуугаа нядалж дуусчихаад байхад 15 цагийн үед У машиныхаа дугуйг сольчихоод эргэж ирээд шууд адууны мах, толгой, арьсыг нь бид гурав машинд ачаад, гэдэс цувдайг нь адуу нядалсан газартаа хаячихаад сумын төв рүү явсан. Маргааш өдөр нь миний дансанд У 2 тооны адуу бойлсон гэж 40,000 төгрөгийг хийсэн байсан. Би хүнд хөлсөөр мал бойлж өгдөг юм. Намайг манай сумын хүмүүс Ө гэж дууддаг юм. Нядалсан адууны 1 тооны хүрэн зүсмийн азарган үрээ нь зүүн талын гуяндаа Монгол бичгийн Б үсгэн тамгатай, 1 тооны хүрэн зүсмийн гүү нь тамгагүй байна гэж харсан. Би 2 тооны хүрэн зүсмийн гүүг нь нядалсан учраас сайн мэдэж байна. Харин хонгор зүсмийн байдсыг нь О нядалсан учраас би түүний тамгыг нарийн ажиглаж хараагүй. Хашаанаас гаргаж явуулсан адуунууд нь хонгор, хүрэн, хээр зүсмийн адуунууд байсан. Тэр адуунууд унага байхгүй, дандаа сувай гүү, байдастай адуу байсан. Адууг хурааж явсан азарган үрээг нь нядалчихсан байх аа. Би эдгээр адуунууд нь хэний адуу гэдгийг мэдэхгүй. У нь адуу нядлаад өгчих гэж намайг гуйснаас өөр ямар нэгэн зүйлийг надад хэлээгүй учраас би түүнийг өөрийнхөө адууг нядалсан гэж бодсон...гэх мэдүүлэг/1хх-28-30/,
- Гэрч Н.О-н: 2019 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн үед дүү Даваажавын гэрт байж байхад У гэдэг ....... УНӨ улсын дугаартай Nissan АD маркийн машинтайгаа Ө гэж дууддаг залуугийн хамт ирээд “хөдөө яваад надад адуу нядлалцаад өгчих” гэж гуйсан учраас би тэр хоёртой хамт хөдөө явсан. У Э-н мотоцикпийг унаад гэрээс зүүн хойд зүгт байсан олон тооны адуу руу яваад 8-9 тооны адууг хөөж ирээд хонины хашаанд хашсан. У адуунаас унжмал дэлтэй соёолон насны хүрэн зүсмийн үрээ, унжмал дэлтэй хязаалан насны хүрэн зүсмийн үрээ, унжмал дэлтэй шүдлэн насны хонгор зүсмийн байдас гэсэн 3 тооны адууг барьж аваад бусад адууг нь хашаанаас гаргаж явуулсан. Ө бид хоёр 3 тооны адуугаа өвчиж янзлаад дуусаад байхад 15 цаг өнгөрч байхад У машиныхаа дугуйг сольчихоод эргээд У ирээд шууд адууны мах, арьс толгойг бид гурав машинд нь ачаад, гэдэс дотрыг нь нядалсан газартаа хаячихаад сумын төв рүү 17 цагийн орчимд орж ирээд би дүүгийнхээ гэрт бууж үлдээд У нөгөө нядалсан 3 тооны адуундаа гарал үүслийн гэрчилгээ авчихаад эргэж ирж намайг авч Хэнтий аймаг руу явна гээд явсан. Учир нь манай эхнэр Улаанбаатар хотоос Солонгос улс руу явах гэж байсан болохоор би эхнэрээ гаргаж өгөхөөр явах ажилтай байсан юм. 20 цаг болж байх үед У эхнэрийнхээ хамт машинтайгаа ирээд мал махныхаа гэрчилгээг баталгаажуулах гэсэн чинь сумын хоёр цагдаа Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд байна гэнэ, Түмэнцогт сум руу явж малын гарал үүслийн гэрчилгээгээ баталгаажуулна гэхээр нь би шууд Хэнтий аймаг руу явсан юм. Хэнтий аймгийн төвд очоод У, түүний эхнэртэй 23 цаг болж байхад уулзаад “Ө” бойны ченж А гэдэг хүүхэнд хязаалан насны 1 тооны үрээ, шүдлэн насны 1 тооны байдас гэсэн 2 тооны адууных нь махыг зарсан. Харин соёолон насны 1 тооны үрээнийх нь махыг та нар халуунаар нь машинд ачиж харлуулчихсан байна, тиймээс авахгүй гэж голоод байсан ч махаа бүгдийг нь буулгаж үлдээсэн. Маргааш өглөө нь 2 тооны адууныхаа мөнгийг авчихаад нөгөө 1 тооны адууныхаа махыг ямар ч байсан борлуулж өгөөрэй гээд У нь А ченжид үлдээсэн. Тэр өдрийнхөө 14 цаг болж байх үед У, түүний эхнэр бид гурав машинтай нь Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод очиж би Офицеруудын ордны тойрог дээр бууж үлдсэн. У адуу зарж борлуулсан шөнөө надад 600,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн юм. Учир нь тэдгээр 3 тооны адууг хөдөө нядлах гэж унагаасны дараа би Уоос, энэ чинь танай адуу биш байх юм, юу болж байгаа юм бэ гэж асуухад У нь надад “ ах аа эдгээр адуунууд нь буруу гарын адуу байгаа юм шүү “ гэж хэлж байсан болохоор намайг хүнд энэ талаар ярьчихаж магадгүй гэж болгоомжилсон учраас надад мөнгө өгсөн болов уу. У нь 12 тооны адуутай, тэдгээр адуу нь манай адуунд байдаг учраас би тэр нядалсан 3 тооны адууг тэдний адуу биш байна гэдгийг мэдсэн юм. Хашаанаас гаргаж явуулсан бусад адуунууд нь хээр, хүрэн зүстэй дандаа бараан зүсмийн адуунууд байсан. Тамгыг нь анзаарч хараагүй юм.” гэх мэдүүлэг /1хх-31-34/,
-Линзийн Өгөөж ХХК-ийн 19/02/90 дугаартай “ зээрд халзан зүсмийн соёолон азарга-10.000.000 төгрөг, хар ногоон зүсмийн гүү-5.000.000 төгрөг, халтар унага-500.000, хонгор байдас-1.000.000 төгрөг, хээр будан байдас-1.000.000 төгрөг, халтар гүү-5.000.000 төгрөг, халтар гүү-5.000.000 төгрөг, халтар хязаалан байдас-5.000.000 төгрөг, хар хүрэн даага-500.000 төгрөг “ гэх дүгнэлт /1хх-45-63/
-Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/48 дугаартай “Э.Э-н эзэмшлийн Хайрхан мотоцикль-1.440.000 төгрөг ” гэх дүгнэлт /1хх-68-76/,
- Яллагдагч Э.Э-н: Бид Түмэнцогт сумаас зүүн урд зүгт сумын төвөөс 30 километр орчмын зайд их олон адуу тааралдсан чинь тэр адуун дотуур явж байгаад хүрэн халзан зүсмийн азаргатай, дотроо 1 тооны унагатай 9 тооны хэсэг адуу тусдаа байсныг У нь “ энэ манай адуу байна, энэ муу адуунууд наашаа гүйгээд тогтохгүй байгаа юм” гээд хөөж явсаар байгаад Хэнтий аймгийн Баян-Овоо сумын урд талын Х голын гүүрний зүүн талаар гол гатлуулж хойд талд нь гаргах гэхэд адуунууд голын усанд ороод зогсоод байсан. Бид хоёр гутлаа тайлж голын захад усан дотор орж чулуудаж хөөгөөд байхад гарахгүй байсан учраас тэр адууг орхиод сумын төв рүү явсан. Адуу голын усыг гатлахгүй усан дотор орчихоод зогсоод байсан болохоор би У-н гэрийн гадаа очиж түүнийг буулгахдаа У-с” энэ ер нь ямар учиртай адуу юм бэ, яагаад голын ус гатлахгүй гол дотор зогсоод байгаа юм “ гэж асуухад хулгайн адуу байгаа юм аа, хулгайлаад авчирчихлаа гэж хэлсэн. Би түүнээс тэгээд энэ адуугаар яах гэж байгаа юм бэ гэж асуухад У, Баян-Овоо сумаас зүүн хойд зүгт хөдөө байдаг Э гэдэг ахынд аваачина гэж хэлж байсан. Тэгээд сумын төв дээр очиж У-г сумын төвийн гэрт нь буулгачихаад би өөрөө мотоциклио жолоодож сумын төвд байдаг гэртээ ирэхэд шөнийн 00 цаг 30 минут болж байсан. Би газар мэдэхгүй учраас юу гэдэг нэртэй газраас адуу хөөснийг мэдэхгүй. Ямар ч байсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын зүүн урд талаас адууг хөөж авчирсан. 3 тооны адуу ард үлдэхэд У мотоциклийн гэрлийг асааж өөдөөс нь очиход духандаа зурвасхан нарийн халзантай, зээрд зүсмийн азарга, хар ногоон зүсмийн гүүг халтар хээр зүсмийн болов уу гэмээр унага дагачихсан 3 тооны адуу байсан. Бусад адуу нь бараан голдуу зүстэй адуунууд байсан. Мөн тэр адууны дотор нь хар буурал юм уу, хээр буурал юм уу гэмээр зүстэй байдас, хонгор зүсмийн байдас байсан. Дотроо 1 тооны унагатай нийт 9 тооны адуу байсан. Үүнээс хойш 4-5 хоногийн дараа сумын төв дээр Утой тааралдахад тэр өөрөө надад нөгөө адуугаа С багийн Э ахын дээр аваачсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /1хх-134-137/,
- Ялладагч Э.У-н хэрэг бүртгэлтэнд гэрчээр өгсөн: Сумын төвд ирээд О ах бид хоёр гарал үүслийн гэрчилгээг малын эмч Н эгчээс авсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч, цагдаа нар эзгүй Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд байсан учраас манай эхнэр О бид хоёр Түмэнцогт сум руу явж хэсгийн төлөөлөгч Р-р гарал үүслийн гэрчилгээгээ баталгаажуулаад, адууныхаа гэрэл зургийг нь өгчихөөд Хэнтий аймгийн төв рүү явсан. Би 3 тооны адууг нядлах гэж очихдоо Э ахын адуунаас нь зүс ижил 3 тооны адууных нь зургийг гар утсаараа авсан байсныгаа сумын төв дээр зурагчингаар угаалгаж, энэ миний авч яваа 3 тооны адууны зураг нь байгаа юм гэж худлаа хэлж хэсгийн төлөөлөгчид өгсөн юм. Харин О ах надтай Хэнтий аймгийн төвөөс хот руу хамт явна гээд өөр машинаар Хэнтий аймаг руу явсан. Би эхнэртээ О ах 3 тооны адууны мах ачиж яваа юм гэж хэлсэн. Хэнтий аймгийн төвд О ах бид хоёр уулзаад “Ө" бойнд очиж А гэдэг ченж эгчид 3 тооны адууныхаа махыг зарж 1 адууны махны мөнгийг нь тэр үедээ аваад, үлдэгдэл 2 тооны адууны мөнгийг нь маргааш өглөө нь авахаар болсон. Маргааш өглөө нь очиход А ченж халтар зүсмийн сувай гүү, хонгор зүсмийн байдасны махыг авна, харин зээрд халзан зүсмийн азарганы махыг харалчихсан байна гээд голоод авахгүй байсан. Түүнд өгсөн 2 тооны адууныхаа үнэ болох 1,680,000 төгрөгийг бэлнээр авч О ахад 600,000 төгрөгийг нь бэлнээр нь өгсөн. Нөгөө голсон 1 тооны адууныхаа махыг ямар ч байсан борлуулж өгөөрэй, та машинд ачаад Улаанбаатар хот руу явуулчих би өөрөө Улаанбаатар хот руу явах гэж байна гээд А ченжид үлдээж 14 цаг болж байх үед О ах, эхнэр бид гурав машинтайгаа Улаанбаатар хот руу явсан. Би өмнө нь О ахад адуу хулгай хийх талаараа ярихад, ахад нь ч гэсэн мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан учраас тэдгээр адууг хулгайн адуу гэдгийг мэдэж байсан. Манайд ийм адуунууд байхгүй гэдгийг О ах сайн мэдэж байгаа...гэх мэдүүлэг /1хх-38-42/,
- Н.О-н гэрчээр болон яллагдагчаар өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр У адуунд яваад эргэж ирэхдээ 8-9 тооны адууг хөөж ирээд хашаад адуунаас унжмал дэлтэй соёолон насны хүрэн зүсмийн үрээ, унжмал дэлтэй хязаалан насны хүрэн зүсмийн үрээ, унжмал дэлтэй шүдлэн насны хонгор зүсмийн байдас гэсэн 3 тооны адууг барьж, бусад адууг нь хашаанаас гаргаж явуулсан. 3 тооны адуугаа Э-н гэрээс урд зүгт мал нядалдаг газарт нь очиж Ө, У бид гурав 3 тооны адууг нядалсан. Хэнтий аймгийн төвд очоод У, түүний эхнэр бид гурав шөнө 23 цагт уулзаад “Ө” бойны ченж А гэдэг хүүхэнд хязаалан насны 1 тооны үрээ, шүдлэн насны 1 тооны байдас гэсэн 2 тооны адууных нь махыг зарсан. Харин соёолон насны 1 тооны үрээнийх нь махыг халуунаар нь машинд ачиж харлуулчихсан байна, тиймээс авахгүй гэж голоод байсан ч махаа бүгдийг нь буулгаж үлдээсэн. Маргааш нь нөгөө А гэдэг хүүхэнтэй уулзаж зарсан 2 тооны адууныхаа мөнгийг авчихаад нөгөө голсон 1 тооны адууныхаа махыг ямар ч байсан борлуулж өгөөрэй гээд У нь А ченжид үлдээсэн. У адуу зарж борлуулсан шөнөө надад 600,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Учир нь 3 тооны адууг хөдөө нядлах гэж унагаасны дараа би У-с, энэ чинь танай адуу биш байх юм, юу болж байгаа юм бэ гэж асуухад У нь надад, ах аа эдгээр адуунууд нь буруу гарын адуу байгаа юм шүү гэж хэлж байсан болохоор намайг хүнд энэ талаар ярьчихаж магадгүй гэж болгоомжилсон учраас надад мөнгө өгсөн болов уу. У нь 12 тооны адуутай, тэдгээр адуу нь манай адуунд байдаг учраас би тэр нядалсан 3 тооны адууг тэдний адуу биш байна гэдгийг мэдсэн..гэх /1хх-31-34/,
...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1хх-146-150/,
-Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-н: Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн “С” гэх газарт нутаглаж байхад 2018 оны 08 дугаар сарын 07-ны манай малчин Б над руу утсаар залгаж адуу алга байна, эрж хайгаад олсонгүй гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 15-ний өдөр хөдөө э ирээд эхлээд адуугаа эрж хайгаад 16 тооны адуугаа Х голын урд талаас олж авсан. Бусад алга байсан 14 тооны адууг нь эрж хайж байгаад зарим нэгийг нь айлын адуунд нийлээд азарга нь хураагаад авчихсан байсныг цувуулж олж авсаар байгаад 12 тооны адуугаа нэмж олсон юм. Тэгээд 2 тооны адуу огт байхгүй байгаа. Энэ 2 тооны адуугаа одоог болтол олоогүй байгаа... гэх мэдүүлэг /1хх-226-230/,
- Bендо ХХК-ийн шинжээчийн “ Ж.Б-н3 тооны адууг 2.300.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /1хх-243-245/
- Хохирогч Ж.Б-н: Би 2019 оны 09 дүгээр сарын 23-ны орой үхрээ хурааж бүртгэж үзэхэд манай үхрээс 2 тооны эр үхэр алга болсон байсан. Би 2 эр үхрээ эрж хайж явахад 2019 оны 09 сарын 25-ны өдөр манай гэрээс хойд зүгт 2 км зайд Загийн ам гэх нэртэй жалган дотор хоёр хэсэг газарт мал нядалж, гэдэс, сэвийг нь хаясан бололтой гүзээнийх нь сэвс үлдсэн байсан. Тэгээд би манай 2 үхэр нядлагдсан байна гэж бодоод сумынхаа цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /2хх-85/
- Гэрч Д.О-н: 2019 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр хадлангаасаа ирээд үхрээ тоолж үзэхэд 2 тооны үхэр дутуу байсан. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр Б нь үхрээ хайгаад явж байгаад Баян-Овоо сумын УӨ гэх газрын зүүн хойд талд байх жалганд хоёр үхрийн сэвс байна гэж ирсэн. Нөхөр бид хоёр хамт явж үзье гээд би очиж харахад дан дугуйтай жижиг машины мөр тэр хавиар их гарсан байсан, мөн тэр жалганд 2 үхрийн сэвснээс өөр зүйл байхгүй байсан...гэх мэдүүлэг /1 хх-231-233, 2 хх-90-92/
-Bендо ХХК-ийн шинжээчийн “Ж.Б-н 2 тооны үхрийг 2.150.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /2хх-108-110/
-“Линзийн өгөөж” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 20/03/102 дугаартай “Э.У-н эзэмшлийн Хайрхан ” маркийн мотоцикль 1.440.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1хх-250, 2 хх-01-06/
-“Линзийн өгөөж” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 20/03/103 дугаартай “Ниссан эдван” загварын автомашин 5.100.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /2хх-116-126/
- Яллагдагч Б.О-н: “Би 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр сумын залуу болох У сумын төв дээр таараад хоорондоо юм яриад тухайн үед салсан харин тэр өдрийн орой 17 цагийн орчим У нь манай гэрт ирсэн, У нь надад нэг адууны хэрэг байна гэж хэлсэн тэгээд би надад бас нэг адууны хэрэг бас гараад байна гэж хэлсэн. Бид хоёр сумаас урагш гарч адуу хулгай хийе гэж ярилцаад сумын бид хоёр сумын төвөөс У-н улаан өнгийн “хайрхан” маркийн мотоциклийг унаад сумаас чанга урагш 38 км зайд байх засмал зам орох үед замын хажуу талд хээр азаргатай 20 гаран тооны бөөн адуу байсан. У бид хоёр тэр хэдэн адууг сумын зүг туусан. Туусаар байгаад сумын урд талд байх Уын гэрийн гадаа авчирч У-н хонины хашаанд тэр хээр азаргатай 20 гаран тооны адууг хашиж дотроос нь 2 тооны адуу барьж аваад гадаа нь уяад У-н гэрт орон өөрийн хүргэн Д руу утсаар залган надад эмээл аваад гүүрний урд талд аваад ирээч гэж гуйхад манай хүргэн Д нь эмээлээр яах гэж байна гэж асуусан, тэгэхлээр нь би хүнээс адуу авсан тэрийг унаж явах гэсэн юм гэж хэлсэн. Би барьж авсан хээр гүүгээ зайдан унаад алаг үрээгээ хөтлөөд гүүрний урд ирэхэд манай хүргэн Д нь эмээл аваад гүүрний урд хүлээж байсан. Би хээр гүүг нь эмээллээд, алаг үрээг хөтлөөд явж байхдаа сумын урд алаг үрээг тавиад явуулсан. Харин хээр гүүг нь би маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 07-ний өглөө сумын төвд байх гэрийнхээ гадаа ганцаараа нядалсан, тэгээд би өөрийн саарал өнгийн пробокс маркийн ........ хэү улсын дугаартай автомашинд нядалсан хээр гүүний мах арьс шир толгойг нь ачиж Хэнтий аймгийн төв орж мал мах худалдан авдаг Д гэх хүнд аваачиж өгсөн. Тэр хээр гүүний мах арьс нийлээд таван зуу гаран мянган төгрөг болсон, яг хэдэн төгрөг болсон талаар сайн санахгүй байна, хулгай хийсэн хээр гүүний тамгыг нь санахгүй байна, улаан хээр гүү байсан. Харин би маргааш нь Утой сумын төв дээр таараад бэлнээр 200,000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн” гэх мэдүүлэг /2хх-21-24/
- Яллагдагч Э.У-н: “Би 2018 оны 08 дугаар сарын 06-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сум төв дээр гудамжинд О гэдэг залуутай тааралдаж хоорондоо юм ярьж байгаад би түүнд 1 адууны хэрэг болоод байна, тэгэхээр адуу хулгай хийх үү гэхэд О ч гэсэн хөгшинд нь 1 адууны хэрэг байна гэж хариулсан. Адууг манай гэрийн гадаа хонины хашаанд хашиж 3 тооны адуу барьж авсан. О хээр зүсмийн гүү, хул алаг зүсмийн үрээг барьж аваад хээр гүүг зайдан унаад хул алаг үрээг хөтлөөд явсан. Би хонгор морио гаднаа аргамжиж хонуулаад Г гэдэг айлын хашаанд өөрөө нядалсан. Махыг нь А гэдэг ченжид өгсөн. Надад О 100000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /2хх-17-20/
-А.Б-н Хэнтий аймгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2хх-182/
- Хохирогч А.Б-н: “Би 2019 оны 09 дүгээр сарын 20-оос хойш Хэнтий аймгийн Баян-Овоо сум С 3 дугаар баг Г нуурны зүүн урд байдаг ухааг даваад бэлчээрээсээ зүүн чих нь хоёр талаасаа ухам, буруу талын чих араасаа ухам ухаа зүсмийн 1 тооны бяруу алдсан.Дунд зэргийн биетэй эр бяруу байсан. 700000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /2хх-93-95/
-Гэрч Т.У-н “... 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын С багт оршин суух Э ахынд очоод хоол идээд сууж байтал 17 цагийн үед байхаа гаднаас У, Ш ах хоёр орж ирээд дөрвүүлээ айлаас 1 тооны бяруу аваад ирье та хоёр машинд суучих гэсэн бид хоёр хаана юм гэхэд ойрхон айлаас хүнээс авах гэж байгаанмаа хүнтэй нь ярьчихсан гэж хэлсэн. Г нуурнаас зүүн тийшээгээ долоон даваа гэх газар байсан байхаа сайн мэдэхгүй байна. Замын хойд талд бэлчиж байсан үхэрнүүд дээр очоод эндээс зүсийг нь санахгүй байна, ямар ч гэсэн бяруу заагаад энэ бярууг авнаа гэж хэлэхэд нь Э, У, Ш ах нар түрүүлж буугаад барьчихаад энийг ачъя ахын дүү буугаад ир гээд бид нар машины ард амьдаар нь өргөж хийгээд хөдөлсөн. Тэгээд бид дөрөв сумын төв ороод Э ах бид хоёрыг буулгачихаад баярлалаа бид хоёр явлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-201/
-Гэрч Э.У-н“... Уг 95-42 УНӨ улсын дугаартай Ниссан эдван маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг миний тээврийн хэрэгсэл байгаа юм. 2019 оны 10 сарын үеэр байх худалдаж авсан юм. Намайг машин авсны дараа манай төрсөн ах У машинаа түр өгчих хэсэг унаж байгаад өгье гэж хэлээд аваад явсан. Миний машины Уоос аав ээж хоёр авсан. Миний машин одоо Түмэнцогт суманд аав ээж дээр байгаа...” гэх мэдүүлэг /2хх-208/
-02507397 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /3хх-8/
-Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн 2019.12.09-ний өдрийн 104 дугаартай “Бяруу-1 ширхэг 600000 төгрөг” гэх дүгнэлт /2хх-211-212/
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 8-9/
-“ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/22 дугаартай Прокурорын тогтоол /хх-ийн 10-11/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/21 дугаартай тогтоол /2хх-183-184/ Ниссан эдван/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, зургийн үзүүлэлт/2хх-185-189/
-Н.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-156/
-Э.Эрдэнэбатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-157/
-Э.Эын оршин суугаа хаягийн тодорхойлолт /1хх-158/
-Э.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-159/
-Э.Уын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-160/
-Н.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-161/
-Э.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-162/
-Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 419 дүгээр нээлттэй хорих ангийн 2020.01.30-ны өдрийн 2/152 дугаартай тодорхойлолт /1хх-169/
-Ялын тооцооны справка /1хх-173/
-Хоригдол хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-174/
-Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.01.10-ны өдрийн 2020/ХМШЗ/06 дугаартай захирамж /1хх-175-177/
-Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 151 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /1хх-181-186/
- Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоол /1хх-187-188/
-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-195-198/
-Өмгөөлөгч Х.Э, яллагдагч Э.У нарын Сүхбаатар аймаг дахь Прокурорын газарт гаргасан хүсэлт /1хх-199-200/
-Хохирогч Ж.Бгийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1хх-217/
-Б.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-27/
-Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоол /2хх-30-31/
-Э.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-32/
-Б.Оын төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /2хх-35/
-Г.Шын төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /2хх-36/
- Г.Шын хас банкны дансны хуулга /2хх-38-40/
- Г.Шын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-41-44/
-Э.Эын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-45/
-Э.Уын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-46-53/
-Б.Оын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-54-63/
-Э.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-65/
-Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2хх-68-69/
-Хохирогч Ж.Бгийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2хх-83/
-Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоол /2хх-168-171/
-Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2хх-172-173/
-Зарим яллагдагчид холбогдох хэргийг үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай 2020.05.22-ны өдрийн Б/05 дугаартай прокурорын тогтоол /3хх-37-38/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.У нь Б.Отай бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян овоо 1 дүгээр багийн нутаг С гэх газраас Ж.Бгийн 3 тооны адууг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Хайрхан загварын мотоциклийг ашиглан хулгайлж 2.300.000 төгрөгийн,
Г.Ш, Э.Э нартай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг ГНгэх газраас Ж.Б-н 2 тооны үхрийг хулгайлж 2.150.000 төгрөгийн,
Г.Ш, Э.Э нартай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг ГН гэх газраас А.Б-н1 тооны үхрийг Д.У-нэзэмшлийн 95-42 УНӨ улсын дугаартай Ниссан Эдван загварын машиныг ашиглан хулгайлж 600.000 төгрөгийн,
Э.Этай бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг НСУ гэх газраас Ш.Б-н9 тооны адууг Э.Эын Хайрхан загварын мотоциклийг ашиглан хулгайлж 33,0 сая төгрөгийн, нийт 38.050.000 төгрөгийн хохирол учруулан 15 бод мал буюу олон тооны мал хулгайлсан,
шүүгдэгч Э.Э нь Э.У, Г.Ш нартай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг ГНгэх газраас Ж.Бгийн 2 тооны үхрийг хулгайлж 2.150.000 төгрөгийн,
Г.Ш, Э.У нартай бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр ГНгэх газраас А.Б-н1 тооны үхрийг Д.У-нэзэмшлийн 95-42 УНӨ улсын дугаартай Ниссан Эдван загварын машиныг ашиглан хулгайлж 600.000 төгрөгийн,
Э.Уой бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг НСУ гэх газраас Ш.Б-н9 тооны адууг өөрийн эзэмшлийн Хайрхан загварын мотоциклийг ашиглан хулгайлж 33,0 сая төгрөгийн хохирол тус тус учруулан олон тооны мал хулгайлсан,
шүүгдэгч Г.Ш нь Э.У, Э.Э нартай бүлэглэн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг ГНгэх газраас Ж.Б-н 2 тооны үхрийг хулгайлж 2.150.000 төгрөгийн,
Э.У, Э.Э нартай бүлэглэн Хэнтий аймгийн Баян овоо 3 дугаар багийн нутаг ГНгэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 15-ны шөнө А.Б-н1 тооны үхрийг Д.У-нэзэмшлийн 95-42 УНӨ улсын дугаартай Ниссан Эдван загварын машиныг ашиглан хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулан 3 тооны бод мал хулгайлсан,
шүүгдэгч Б.О нь Э.Утой бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баян овоо 1 дүгээр багийн нутаг дэвсгэр С гэх газраас Ж.Бгийн 3 тооны адууг .ЭУтын эзэмшлийн улсын дугааргүй Хайрхан загварын мотоциклийг ашиглан хулгайлж 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Н.О нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э.Уын хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон адуу гэдгийг мэдсээр байж хамт адууг нядалж, зарж борлуулж орлогыг авч, ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
шүүгдэгч Э.Уын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Э.Э, Г.Ш бид гурав “Т” гэдэг газар руу бяруунд явсан. Тэгээд улаан бяруу барьж авсан. Тэр бярууг би Г.Штай хийгээд Хэнтий аймагт очиж өгөөд 700.000 төгрөг болгосон. Тэр мөнгөнөөс Г.Шт 200.000 төгрөг, Э.Эт 300.000 төгрөг өгөөд би өөрөө 200.000 төгрөгийг нь авсан. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын “НСУ” гэдэг газарт 300 гаруй тооны адуутай таарсан. Тэр адууны захад байсан 9 адууг хөөгөөд явъя гээд хөөгөөд явсан. Би тухайн үед сайн мэдээгүй. Гол дээр очсоныхоо дараа буруу гарын адуу шүү гэж хэлсэн. Гол гаргах гээд Э.Э гол руу гүйгээд орохоор нь би мөн араас нь орж адууг гол гаргалцаж өгсөн. Маргааш өдөр нь С бригадын тэнд адуу нь очсон байсан. С бригад нь Т.Э ахынд ойрхон байдаг. Э ах адуу байгаа бол хөөгөөд ир. Ах нь үхэр мөргөөд машиныхаа урд талыг эвдчихсэн байгаа. Манай энд хүн ирэхгүй гэж хэлсэн. Тэр адууг Т.Э ах гурав хоног хариулж өгсөн. Н.О ах нэг адууны хэрэг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Н.О ахыг нэг бойчинтой хамт аваад Т.Э ахынд очсон. Т.Э ах намайг адуунуудаа хөөгөөд ир гэж хэлэхээр нь би мотоциклыг нь унаад адуунд явсан. Тэр хойгуур Т.Э ах миний машиныг унаж байгаад чулуу мөргөөд хоёр дугуйг нь хагалчихсан байсан. Э ах азаргыг нь эхлээд хий гэж хэлж байгаад азаргыг нь хийлгэсэн. Н.О ах “ийм сайхан азаргыг хийж яах гэж байгаа юм бэ?” гэж хэлэхэд азаргыг нь эхлээд хий гэж хэлсээр байгаад хийлгэсэн. Азарга нь номхон, зээрд зүсмийн Монгол Б тамгатай байсан. Би машиныхаа дугуйг янзлах гээд сумын төв явсан. Намайг сумын төв яваад ирэх хооронд адуугаа хийгээд дууссан байсан. 2018 онд Ж.Б гэдэг хүний 3 адууг авсан үйлдэл дээр маргаад байх зүйл байхгүй. Үүнийг бид хоёр ярьж тохиролцоод үйлдсэн. Хул шүдлэн нь адуундаа гүйгээд очсон. Одоо адуундаа байгаа. Би хохирлуудаа нэг ч төлөөгүй байгаа...” гэх,
шүүгдэгч Г.Шын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Би Э.Э, Э.У хоёртой бяруунд хамт явсан. Би Ж.Б гэдэг хүнийг танихгүй, хаана байдгийг нь мэдэхгүй. Би тэр үед ээлжийн амралттай байсан. Би 400.000 төгрөгийн хэрэг байна гээд 400.000 төгрөг авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх,
шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Намайг гэртээ байхад Э.У ирээд адуугаа алдчихлаа. Дугуйгаа өгчих гэж хэлсэн. Би хэн ч адуугаа алдана гэж бодоод адуунд нь явж өгсөн. Адуу чинь хаашаа гарсан юм бэ? сураг нь гарсан уу? гэхэд зүүн урагшаа явна гэж хэлсэн. Тэгээд зүүн урагшаа явж байхад 9 адуу таарахаар нь хөөж ирээд голын урд орхисон. Би Э.Уын ард сундлаад явсан. Айлаас хоёр үхэр авсан. Ажиллаад өг гэж Г.Штай ирээд гуйсан. Би мөнгөний хэрэг байсан учраас үхрээс нь ажиллаж өгсөн. Намайг гудманд буулгачихаад Г.Ш, Э.У хоёр хөдлөөд явсан. Үүний дараа би хөдөөнөөс гэртээ ирээд сууж байхад бярууны хэрэг байна. Хүнээс бяруу авна чи хамт яваад өг гээд гуйгаад ирсэн. Тэгээд хамт явсан. Ийм хүмүүстэй цуг явсандаа гэмшиж байна. Би хулгай хийдэггүй. Айлын мал хариулдаг... гэх,
шүүгдэгч Б.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “...Би Э.Утой нэг адууны хэрэг байна гээд голоос урагшаа 30 орчим километр газар яваад хэсэг цөөн адуу байсныг тууж ирээд Э.Уын хашаанд хашаад би эхлээд хоёрыг нь Э.У нэгийг нь барьж авсан. Би барьсан адуунаасаа нэгнийх нь хазаарыг мултлаад тавьсан. Тэр нь адуундаа очиж нийлсэн. Би өөрийнхөө барьсан адууг гэрийн гадаа авчирч хонуулаад маргааш нь ажлаад Хэнтий аймагт очиж борлуулсан. Түүнээсээ Э.Уод 100.000 төгрөг өгсөн. Тэр адуу нь Ж.Б гэдэг хүний адуу байсан. Би хохирлыг нь барагдуулъя гэж хохирогчтой ярихад 700.000 үнэлэхгүй 900.000 төгрөгөөр үнэлнэ гэж хэлэхээр нь би 900.000 төгрөг төлсөн”... гэх,
шүүгдэгч Н.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Э ахын дээр очоод адуу хийгээд ирье гэж Э.У гуйсан. Тиймээс би Э.Утой хамт Т.Эынд очиж адуунаас нь хийлцэж өгөөд 600.000 төгрөг авсан...” гэх,
хохирогч Ш.Б-н“2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр адуугаа услахад манай 300 гаруй адуунаас зээрд халзан зүсмийн азаргатай 9 тооны адуу алга болсон. 9 тооны адууны зүс, им тамга нь гэвэл, 1.Унжлага дэлтэй зүүн гуяндаа дөштэй сар тамгатай духандаа нарийхан халзантай зээрд зүсмийн соёолон насны азарга, 2.Ахар унжмал дэлтэй зүүн гуяндаа монгол бичгийн Б тамгатай хар ногоон гүү, 3.Дээрх ногоон гүүний халтар зүсмийн эр унага. 4.Хонгор зүсмийн соёолон насны байдас, 5.Хээр будан зүсмийн соёолон насны байдас, 6.Халтар сувай гүү, 7.Халтар зүсмийн сувай гүү, 8.Халтар зүсмийн гүү, 9.Хар хүрэн охин даага зэрэг нийт 9 тооны адуу байсан ” гэх,
гэрч Ц.Эын “2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр У 95-42 УНӨ улсын дугаартай Nissan АD маркийн машинтайгаа ирээд “ та хөдөө яваад хэдэн адуу бойлоод өгөхгүй юу “ гэж гуйхаар нь зөвшөөрч Оыг аваад бид гурав Баян-Овоо сумаас 3 дугаар багт нутаглах Э гэдэг айлынд очоод Уын хөөж ирсэн адуунаас ахар дэлтэй, бараан хүрэн зүсмийн 1 тооны сувай гүү, унжмал дэлтэй хүрэн зүсмийн азарган үрээ, ахар дэлтэй хонгор зүсмийн шүдлэн насны байдсыг бариад нядалсан” гэх,
гэрч Т.Эын “ Уыг адуугаа хөөгөөд гадаа авчрахаар нь би түүнээс мотоциклио авч малдаа явсан. Би түүний авчирсан адуун дээр очоогүй учраас хэдэн тооны ямар тамгатай адуу нядалсныг хараагүй. Ямарч байсан 3 тооны адууг нядалсан байсан” гэх,
Линзийн Өгөөж ХХК-ийн 19/02/90 дугаартай “ зээрд халзан зүсмийн соёолон азарга-10.000.000 төгрөг, хар ногоон зүсмийн гүү-5.000.000 төгрөг, халтар унага-500.000, хонгор байдас-1.000.000 төгрөг, хээр будан байдас-1.000.000 төгрөг, халтар гүү-5.000.000 төгрөг, халтар гүү-5.000.000 төгрөг, халтар хязаалан байдас-5.000.000 төгрөг, хар хүрэн даага-500.000 төгрөг “ гэх дүгнэлт,
Линзийн Өгөөж ХХК-ийн 20/03/48 дугаартай “ Хайрхан мотоцикль-1.440.000 төгрөг” гэх дүгнэлт,
хохирогч Ж.Бгийн “ 2018 оны 08 дугаар сарын 16-наас адуугаа эрж хайгаад 16 тооны адуугаа Х голын урд талаас олж авсан. Бусад алга байсан 14 тооны адууг нь эрж хайж байгаад зарим нэгийг нь айлын адуунд нийлээд азарга нь хураагаад авчихсан байсныг цувуулж олж авсаар байгаад 12 тооны адуугаа нэмж олсон юм. 2 тооны адуу огт байхгүй байгаа ”,
...2019 оны 09 дүгээр сарын 23-ний орой үхрээ хурааж бүртгэхэд 2 тооны эр үхэр алга болсон байсан. 09 дүгээр сарын 25-ний өдөр манай гэрээс хойд зүгт 2 километр орчим зайд уулан дотор “Загийн ам” гэх нэртэй жалган дотор хоёр хэсэг газарт мал нядалж гэдэс, сэвсийг нь хаясан бололтой гүзээнийх нь сэвс үлдсэн байсан. Манай хулгайд алдагдсан 2 үхрийн им зүс гэвэл эвэртэй, 2 чих имгүй, соёолон насны, ногоон алаг зүсмийн насандаа дундын биетэй эр үхэр, эвэртэй, баруун талын чин нь онь имтэй, зүүн талын чих урдаасаа ганзага имтэй,сартай цагаан эрээн нүүртэй, улаан зүсмийн шүдлэн насны эр үхэр юм...” гэх,
гэрч Д.О-н “2019 оны 09 дүгээр сарын 23-ний өдөр ирээд үхрээ тоолж үзэхэд 2 тооны үхэр дутуу байсан. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр Б нь үхрээ хайхад явж байтал Баян-Овоо сумын УӨгэх газрын зүүн хойд талд байх жалганд хоёр үхрийн сэвс байна гэж ирсэн. Нөхөр бид хоёр хамт явж үзье гээд би очиж харахад дан дугуйтай жижиг машины мөр тэр хавиар их гарсан байсан ” гэх,
хохирогч А.Б-н“ Би 2019 оны 09 дүгээр сарын 20-оос хойш Хэнтий аймгийн Баян-Овоо сум С 3 дугаар баг Г нуурны зүүн урд бэлчээрээсээ зүүн чих нь хоёр талаасаа ухам, буруу талын чих араасаа ухам ухаа зүсмийн 1 тооны бяруу алдсан. Дунд зэргийн биетэй эр бяруу байсан” гэх,
гэрч Т.У-н “ 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Э ахынд байхад 17 цагийн үед У, Ш ах хоёр орж ирээд айлаас 1 тооны бяруу аваад ирье та хоёр машинд суучих гэсэн бид хоёр хаана юм гэхэд ойрхон айлаас хүнээс авах гэж байгаа юм, хүнтэй нь ярьчихсан гэж хэлсэн. Г нуурнаас зүүн тийш долоон даваа гэх газарт байсан үхэрнүүд дээр очоод энэ бярууг авнаа гэж хэлэхэд нь Э, У, Ш ах нар түрүүлж буугаад барьчихаад энийг ачъя ахын дүү буугаад ир гээд бид нар машины ард амьдаар нь өргөж хийгээд хөдөлсөн. Тэгээд бид дөрөв сумын төв ороод Э ах бид хоёрыг буулгачихаад баярлалаа бид хоёр явлаа гэж хэлсэн...” гэх,
гэрч Э.У-н“...... УНӨ улсын дугаартай Ниссан эдван маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг миний тээврийн хэрэгсэл юм. 2019 оны 10 сарын үеэр худалдаж авсан. Намайг машин авсны дараа манай төрсөн ах У машинаа түр өгчих хэсэг унаж байгаад өгье гэж хэлээд аваад явсан” гэх,
............ дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ,
Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн 2019.12.09-ний өдрийн 104 дугаартай “ Бяруу-1 ширхэг 600000 төгрөг” гэх дүгнэлт зэрэг болно.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Э.У нь мал хулгайлах сэдэлт, санаа, зорилгыг гарган гэмт хэрэг үйлдэхдээ Э.Э, Г.Ш, Б.О нарыг оролцуулж, хамт явж малыг өөрийн эзэмшилд байсан Хайрхан загварын мотоцикль болон дүү Э.У-нэзэмшлийн ........ УНӨ улсын дугаартай Ниссэн Эдван/Nissan advan /загварын машин, мөн Э.Э-н эзэмшилд байсан Хайрхан загварын мотоцикль зэргээр нутаг, бэлчээрт нь очиж, хөөж авчрах зэргээр гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байна.
Шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөлийн малыг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч зарж борлуулах, өөрсдийн хэрэгцээнд зарцуулах зэргээр хохирогч нарын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулж гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд мал авах санаа зорилгоор тээврийн хэрэгслээр нутаг бэлчээрт нь зорьж очих, хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгодог болно.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийн хувьд ........ УНӨ улсын дугаартай Ниссан Эдван загварын машиныг ашиглан хохирогч А.Б-н 1 тооны бярууг, Э.У, Б.О нар нь хохирогч Ж.Б-н 3 тооны адууг Э.У-н эзэмшлийн Хайрхан загварын мотоцикл, Э.Э, Э.У нар нь хохирогч Ш.Б-н 9 тооны адууг Э.Э-н эзэмшлийн Хайрхан загварын мотоциклийг тус тус ашиглан бэлчээрээс нь хөөж тууж өөр аймаг, сумын нутагт аваачих, машиндаа 1 тооны бярууг ачих зэргээр гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан байгааг дурдъя.
Шүүгдэгч нар биеэр шууд явж очих, авч явах боломжгүй эд хөрөнгөд хүрэх, бод малын жин, хэмжээ, тоо ширхэг, биет байдал зэргээс шалтгаалан уналга, тээврийн хэрэгсэлгүйгээр адууг хөөж, туух боломжгүй учраас дээрх тээврийн хэрэгслийг тус тус ашигласан байх бөгөөд тухайн гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй буюу тээврийн хэрэгсэл нь зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсныг дурдъя.
2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Бусдын олон тоон олон тооны мал хулгайлсан бол бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэж, мөн зүйлийн тайлбарт “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тус тус заасныг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “ 2.Энэ гэмт хэргийг: 2.1.олон тооны мал хулгайлж; 2.2.бүлэглэж; 2.3.улсын хилээр нэвтрүүлж; 2.4.машин механизм ашиглаж; 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж; 2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэж өөрчлөн найруулан, мөн зүйлийн тайлбарт “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж өөрчлөлт оруулсан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно“, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт Шр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг үндэслэвэл шүүгдэгч нарын дээрх үйлдлүүдийг тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Дээр дурдсан хууль буцаан хэрэглэхгүй үндэслэлд хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад аливаа хэм хэмжээг багтаан ойлгох бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон тайлбарт оруулсан өөрчлөлт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлагыг Шр тогтоож буй явдал ба энэ тохиолдолд гэмт хэрэгт Ш-р тооцохоор заасан хэм, хэмжээг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болохыг дурдъя.
Иймд шүүгдэгч Э.У-н бусадтай бүлэглэн 15 бод мал, Э.Э-н бусадтай бүлэглэн 12 бод мал хулгайлсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийн, Б.О-н бусадтай бүлэглэн 3 бод мал, Г.Ш-н бусадтай бүлэглэн 3 бод хулгайлсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн, Н.О-н хулгайн адуу гэдгийг мэдсээр байж зарж борлуулсан орлогыг авч, ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн шинжийг тус тус агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлүүд үндэслэлтэй байх тул шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Фэйр валуэшн “ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно “, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэж заасан зохицуулалтанд нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байх ба тухайн үнэлгээ, тайлан нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.
Хохирогч нарын эд зүйлийн үнэлгээний талаар гарсан Линзийн Өгөөж ХХК-ийн 19/02/90 дугаартай “ зээрд халзан зүсмийн соёолон азарга-10.000.000 төгрөг, хар ногоон зүсмийн гүү-5.000.000 төгрөг, халтар унага-500.000, хонгор байдас-1.000.000 төгрөг, хээр будан байдас-1.000.000 төгрөг, халтар гүү-5.000.000 төгрөг, халтар гүү-5.000.000 төгрөг, халтар хязаалан байдас-5.000.000 төгрөг, хар хүрэн даага-500.000 төгрөг” гэх,
Bендо ХХК-ийн шинжээчийн “Ж.Б-н 2 тооны үхрийг 2.150.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт,
Bендо ХХК-ийн шинжээчийн “ Ж.Б-н 3 тооны адууг 2.300.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт,
Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ийн 2019.12.09-ний өдрийн 104 дугаартай “Бяруу-1 ширхэг 600000 төгрөг” гэх дүгнэлтүүдийн талаар шүүгдэгч болон хохирогч нар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлоос А.Б-н1 бярууны 600.000 төгрөгийн, Ж.Б-н 3 адууны хохирлоос 1 адуу биетээр буцаан олгогдсон, 1 адууны 750.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.О нөхөн төлсөн бөгөөд бусад хохирогч Ж.Б-н хохирол бүхэлдээ, Ж.Б-н зарим хохирлууд төлөгдөөгүй байгаа тул холбогдох шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирлыг барагдуулахаар шийдвэрлэлээ.
Иймд Ж.Б-н 1 адууны хохиролд Э.У-с 750.000 төгрөг, Ж.Б-н 2 үхрийн хохиролд Э.Э, Э.У, Г.Ш тус бүрээс 716.666 төгрөг, Ж.Б-н 9 адууны 33.000.000 төгрөгийн хохиролд Э.Э, Э.У тус бүрээс 16.500.000 төгрөг тус тус гаргуулж хохирогч нарт олгоно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч Б.О-н гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Э.Э, Э.У, Г.Ш,Б.О нарын гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ “ гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, үйлдэл, оролцоо, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх болсон хүсэл, санаа зорилгын нэгдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруудаа хандаж байгаа хандлага буюу хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан зарим хохирлыг нөхөн төлж барагдуулсан байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-г таван жил, шүүгдэгч Э.Э-г дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г хорих ял оногдуулахгүйгээр 10 сар, шүүгдэгч Г.Ш-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 8 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Б.О, Г.Ш, Н.О нарыг тэнссэн хугацаанд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т эх хэсэгт заасныг “ зан үйлээ засах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.У-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих хүнд ялд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ХМШЗ/06 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 05 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.У-д оногдуулсан 5 жил 05 сар 10 хоногийн хугацаагаар, Э.Эт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
Э.У-н энэ хэргийн улмаас тус цагдан хоригдсон 143 хоногийг хуульд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцно.
Шүүгдэгч Э.Э-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1.440.000 төгрөгийн үнэтэй улсын дугааргүй Хайрхан загварын мотоциклийг хурааж, мөн шүүгдэгч Э.У, Э.Э, Г.Ш нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.У-н эзэмшлийн 5.100.000 төгрөгийн үнэтэй ....... УНӨ улсын дугаартай Ниссан Эдван загварын автомашины үнийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 1.700.000 төгрөг гаргуулж хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгана.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувь ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасныг дурдъя.
Харин хэрэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Э.У-н эзэмшлийн Хайрхан загварын мотоциклийг битүүмжлээгүй, хэрэгт мотоцикл хураагдаагүй, битүүмжлэгдээгүй байхад уг мотоциклийн үнэлгээг хэрхэн яаж гаргасан, үнэлгээг 1.440.000 төгрөгөөр тогтоосон нь тодорхойгүй, уг мотоциклийг шүүгдэгч Э.Э эзэмшлийн Хайрхан загварын мотоцикльтой адил үнэлсэн нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, тухайн мотоциклийн үйлдвэрлэгдсэн огноо, элэгдэл, хорогдол тодорхойгүй байхад үнэлгээг гаргасан нь тухайн үнэлгээ, тайлан нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцээгүй байгааг дурдах нь зүйтэй.
Иймд Э.У-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хайрхан загварын мотоциклийн үнийг түүнээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.У, Э.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Э.Э эзэмшлийн 1.440.000 төгрөгийн үнэтэй улсын дугааргүй Хайрхан загварын мотоциклийг хурааж, мөн шүүгдэгч Э.У, Э.Э, Г.Ш нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.У-н эзэмшлийн 5.100.000 төгрөгийн үнэтэй ........ УНӨ улсын дугаартай Ниссан Эдван загварын автомашины үнийг хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 1.700.000 төгрөг гаргуулж тус тус улсын орлого болгон, хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгана.
“Линзийн өгөөж” хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн 20/03/48 дугаартай дүгнэлтээр “Э.Э-н эзэмшлийн Хайрхан ” маркийн мотоцикль 1.440.000 төгрөгөөр, 20/03/103 дугаартай “Ниссан эдван” загварын автомашин 5.100.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Шүүгдэгч Э.Э-н эзэмшлийн улсын дугааргүй Хайрхан загварын мотоциклийг хурааж, хохирол төлүүлэхэд зарцуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Э.У-нэзэмшлийн ...... УНӨ улсын дугаартай Ниссан Эдван загварын машиныг битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/21 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй ба иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хохирогч А.Б-д учирсан хохирлууд нөхөн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хатгин овогт Э.У, Э.Э-г нарыг бусадтай бүлэглэн олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,
шүүгдэгч Г.Ш, Б.О нарыг бусадтай бүлэглэн мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,
Н.О-г хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг авч, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-г 5 /тав/ жил, шүүгдэгч Э.Э-г 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Ш-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т эх хэсэгт заасныг зан үйлээ засах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “ зан үйлээ засах “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.У-д энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих хүнд ялд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ХМШЗ/06 дугаартай шүүгчийн захирамжаар оногдуулсан 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 5 жил 05 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.У-д оногдуулсан 5 жил 05 сар 10 хоног, Э.Э-т оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан Э.У-н цагдан хоригдсон нийт 143 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У, Э.Э, Г.Ш тус бүрээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.У-н эзэмшлийн 5.100.000 төгрөгийн үнэтэй ..... УНӨ улсын дугаартай Ниссан эдван загварын автомашины үнэд 1.700.000 төгрөг гаргуулж, шүүгдэгч Э.Э-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 1.440.000 төгрөгийн үнэтэй улсын дугааргүй Хайрхан загварын мотоциклийг хурааж улсын орлогод оруулан, хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уоос 750.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Б-д, шүүгдэгч Г.Ш, Э.Э, Э.У тус бүрээс 716.666 төгрөг гаргуулж хохирогч Ж.Бд, шүүгдэгч Э.У, Э.Э тус бүрээс 16.500.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Б-д тус тус олгосугай.
8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У, Э.Э нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүгдэгч Б.О, Г.Ш, Н.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шүүгдэгч Э.Э, Г.Ш, Н.О, Б.О нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй бөгөөд хохирогч А.Б-н 600.000 төгрөгийн, хохирогч Ж.Б-гийн 1.550.000 төгрөгийн хохирол тус тус нөхөн төлөгдсөн, хохирогч А.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
11. Шүүгдэгч Э.Э-н эзэмшлийн улсын дугааргүй Хайрхан загварын мотоциклийг хурааж, хохирол төлүүлэхэд зарцуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал уг мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/22 дугаартай прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Э.У-н эзэмшлийн ...... УНӨ улсын дугаартай Ниссан Эдван загварын машиныг битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5/21 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дэ эд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН