| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/00348/И |
| Дугаар | 316 |
| Огноо | 2017-01-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 316
2017 оны 01 сарын 27 өдөр Дугаар 181/ШШ2016/00316 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Ахмадын байр, “Ногоон нуурын хөршүүд” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн 19-р гудамж, далан 30 тоотод оршин суух, Монгол овогт Цоодолын Ганцэцэг /РД: ЙУ80080206/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 4 526 579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ц.Ганцэцэг нь 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус хадгаламж зээлийн хоршооноос Нийслэлийн хөдөлмөрийн газрын бичил бизнесийг дэмжих зорилгоор хороодоор дамжуулан хэрэгжлүүлж буй хөнгөлөлттэй төслийн зээлээс 01 тоот зээлийн гэрээ байгуулж 5 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 1.2 хувийн хүүтэй зээлсэн юм.
Гэрээний хугацаа 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр дууссан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй одоогийн байдлаар үндсэн зээлээс 1 043 200 төгрөг, хүүд 505 200 төгрөг төлсөн байна.
Иргэний хуулийн 453.1 болон зээлийн гэрээний 1.7-д зааснаар зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож энэхүү гэрээний салшгүй хэсэг болох барьцааны гэрээнд заасан эд хөрөнгийг барьцаалуулж байгаа болно. Барьцаа хөрөнгийг худалдсан үнийн дүн нь хоршооны өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангахад хүрэлцэхгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн бусад хөрөнгөөр хангах, 1.6-д зааснаар зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хуваарьт хугаца дууссан өдрөөс эхлэн зээлийн төлбөр бүрэн барагдуулж дуустал төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлнө гэсэн заалтуудыг тус тус үндэслэн зээлийн үндсэн өр 3 956 800 төгрөг, хүү 474 816 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 94963 төгрөг нийт 4 526 579 төгрөг төлөхөөр тооцоо байна. Иймд дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Мөн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах 01 тоот барьцааны гэрээ байгуулж Ц.Хүрэлтогоогийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, чингэлтэйн 19 гудамж, 30 тоот, гэрчилгээний №000491122 нэгж талбар 18642312539501 дугаартай зэмэших эрхийн гэрчилгээ бүхий гэр бүлийн хэрэгцээний 499 м.кв газар барьцаалсан тул уг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Ц.Ганцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Ганцэцэг нь Ногоон нуурын хөршүүд ХЗХ-ны нэхэмжилж байгаа 4 526 579 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Зөвшөөрлийн хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ногоон нуурын хөршүүд” ХЗХ нь хариуцагч Ц.Ганцэцэгт холбогдуулан 4 526 579 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч “Ногоон нуурын хөршүүд” ХЗХ нь Ц.Ганцэцэгээс 4 526 579 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнийг хариуцагч Ц.Ганцэцэг нь 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, эвлэрлийн хугацаанд үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Г-000491122 дугаартай Цоодолын Хүрэлтогоогийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, чингэлтэйн 19-р гудамж, 30 тоот хаягт байрлах, нэгж талбар 18642312539501 дугаартай эзэмших гэрчилгээ бүхий гэр бүлийн хэрэгцээний 499 м.кв газар гэх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэл хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87375 төгрөгийн тал хувь болох 43687.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн орон нутгийн төсвийн 200600910 тоот данснаас 43687 төгрөгийг, хариуцагч Ц.Ганцэцэгээс 43687 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ногоон нуурын хөршүүд” ХЗХ-д олгосугай.
4. Хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй дурьдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ