| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00031/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 31
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, Нарийн бичгийн дарга ******* Улсын яллагч ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, Хохирогч *******, Хохирогчийн өмгөөлөгч , Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: ******* аймгийн ******* сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ****дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ***аймгийн ***суманд 0000 оны ***дугаар сарын ***- ны өдөр төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ******* аймгийн *** сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг, ам бүл-5, эхнэр хүүхдийн хамт ***аймгийн ***сум, *** дугаар баг, ногоон байрны * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, *** овогт ******./РД-ИО:-/ Үйлдсэн хэргийн талаар: Яллагдагч Г.***нь 2020 оны 03 дугаар сарын 18-наас 2020 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө ******* аймгийн Баруунбүрэн сумын *** 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ архины шилээр иргэн *** нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний нэвтэрсэн гэмтэл, шилэнцэрийн гадагшлалт гэмтэл учруулсны улмаас *** нь зүүн нүдний алимыг авах мэс засал хийлгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Яллагдагч *** нь 2020 оны 03 дугаар сарын 18-наас 2020 оны 03 дугаар сарын 19-нд шилжих шөнө ******* аймгийн ***сумын *** 3 дугаар багийн нутаг дэвсгэрт архи ууж согтуурсан үедээ архины шилээр иргэн О*** нүүрэн тус газарт нь цохиж зүүн нүдний нэвтэрсэн гэмтэл, шилэнцэрийн гадагшлалт гэмтэл учруулсны улмаас *** нь зүүн нүдний алимыг авах мэс засал хийлгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч *** өгсөн “... 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би ажлаа тараад *** гуайн гэрт нь очсон. *** гуайн эхнэрийн бие муу байхад нь эмчилгээ хийдэг байсан. Мөн ***гуайд эмчилгээ хийж ойрхон ойрхон очдог байсан. Тухайн өдрийн 12 цагийн үед О.***гуай даралтаа үзүүлээд тариа хийлгээд гарахдаа орж гарахгүй яасан юм бэ? гэхээр нь өнөө орой зав гарвал очиноо гэж хэлсэн юм. Тэгээд орой нь ******* гуайнд очсон. ******* гуайнд очиход том хүү Нямка нь байсан. Тэнд бид хоёр нэг шил архи уусан. ***гуайнхаар бас хааяа очдог байсан. ***гуайнд очсон чинь ***гуай нэг шил архи авсан. Тэгээд буцаад О.***гуайнд очоод ***бид хоёр нөгөө архиа уугаад дуусгасан. О.***гуай энд унтаад явахгүй юу? гэхээр нь тэгье тэгье гэсэн. Хүүхэд дуудаад хүргүүлэх юм уу? гэхээр нь за яах вэ энд унтаад явъя гэсэн. Тэгээд тэндээ архи ууж байгаад нэлээн согтоод ийм хэрэг хийсэн байна. О.***гуай болон ар гэр, үр хүүхдүүдээс нь уучлал гуйж байна. Маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг, Хохирогч О.***өгсөн “... ***2020 оны 03 дугаар сарын 19-ний шөнө манайд орж ирсэн. Тэгээд жоохон архи ууя гэхээр нь байсан 5000 төгрөгөө өгсөн. Тэгээд гараад гаднаас архи олж ирсэн байх. Манайд ууж сууж байгаад буцаад гараад явсан. Тэгээд дахиад архи олж ирсэн. Сууж байгаад агсраад байхаар нь манай том хүү унтаж байсан. Том хүү рүү дайраад байхаар нь би хүүг маань сэрээчихнэ гээд наанаас нь хоёр охинтойгоо түлхсэн чинь бид нар дийлэхгүй байсан. Тэгээд байж байсан чинь хэдийдээ тийм шил авсан юм миний нүд рүү цохисон. Тэгээд нүднээс янз бүрийн юм гоожсон. Би дараад хэвтчихсэн. Тэгсэн манай охин цагдаа руу утасдаад цагдаа дуудсан байсан. Тэгээд хоёр цагдаа ирээд авч явсан. Би тэр шөнө нүдээ дараад хэвтсэн. Өглөө үүрээр 2 охин руугаа утасдаад 2 охин маань ирсэн. Тэгээд ***руу авч яваад Дарханд очиж эмчлүүлье гэсэн чинь ***шууд хот руу яв гэсэн. Хотод нэгдсэн нэг дээр очоод хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг, Мөрдөн байцаалтад: Гэрч Б.***өгсөн: “...Би 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 22 цаг орчимд ***аймгийн ***сумын Цагаан-Овоо гэх газар оршин суух өөрийн төрсөн эцэг О.***гэрт очсон юм. Намайг очиход манай аав Бадарч Эрүүл мэндийн төвийн их эмч Бүдрагчаа, манай охин Хонгорзул, ***нар сэрүүн, ах ***унтаж байсан. Манай аав ***, ***нар 1 шил Хараа нэртэй 0,5 литрийн архи ширээн дээр тавьчихсан уугаад сууж байсан. Тухайн архины 3 хуваасны нэг нь үлдсэн байсан. Би ***эмчийг юу хийж байгаа юм бэ гэж асуухад танай талийгаач ээжийг амьд байхад би танайхаар орж гардаг, сүү цагаан идээ авдаг бараг хүүхэд шиг нь байсан юм. Би ***ахтай хууч хөөрөөд байж байна гэж байсан. Би тэнд 10-20 орчим минут болсон. Тухайн архиа ***уугаад дуусгасан. Намайг уулгах гэхээр нь би уугаагүй юм. Тэгээд би гэртээ харихаар болоод ***гэрт чинь хүргээд өгье харанхуй шөнө ганцаараа унаагүй явж яах вэ гээд машиндаа суулгаад гэрт нь хүргэж өгөхөөр явтал Уянга байхгүй би Бадарч ахтай хуучлаад энд хоночихмоор байна аав шигээ хүнтэй хуучилмаар байна гээд байхаар нь би даралт ихтэй хүнийг үймүүлээд хаячхав аа гэж хэлээд аавынд хүргэж өгөх гэтэл дэлгүүр ороодохъё гэсэн. Тэгээд бид хоёр Баясгалан ахын дэлгүүр орсон. Дараа ***колонкоос мөнгө авна гээд очсон түгээгч Б***э гарч байсан мөнгө өгөөгүй. Дараа нь ***эгчийн дэлгүүрт очсон хаалгаа онгойлгоогүй тэгээд би явлаа гэсэн чинь Надмид гуайнд очоодохъё гээд гуйгаад байхаар нь тэдний гэрт очсон Бүдрагчаа тэдний гэрт ороод би машиндаа үлдсэн юм. Тэгээд 10 орчим минутын дараа ***гуайд үнсүүлээд 1 шил архи авчихлаа одоо Бадарч ах дээр хүргээд өгчих гэхээр нь аавын гэрийн гадаа буулгаж үлдээгээд явсан юм. Тэгээд өнөөдөр өглөө манай аавын нүдийг нь цохичихсон гэж сонссон. Манай аавыг манай эгч ***, дүү ****нар *** аймгаас ирээд авч яваад эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн нүдний цөцгий нь гоожоод дуусчихсан нүд юм харах боломжгүй болсон. Нөгөө нүдэндээ нөлөөлөх аюултай гэсэн оноштой ***хот руу яаралтай хагалгаанд оруулахаар авч явсан байгаа...” гэх мэдүүлэг /Хх-ийн 29-30 дугаар хуудас/, Гэрч *** өгсөн: “...2020 оны 03 сарын 18-ны өдөр би ***аймгийн ***сумын Цагаан-Овоо гэх газарт байдаг ***өвөөгийнхөө гэрт өвөө, ***ах, дүү ***нарын хамт байж байхад 21 цагийн үед Эрүүл мэндийн төвийн эмч ***ах гэрт орж ирсэн юм. **эмч согтуу орж ирсэн. Тэгээд өвөөгөөс архи нэхээд байхаар нь өвөө байхгүй гээд өөрт байсан 5000 төгрөгийг өгсөн тэгээд Бүдрагчаа эмч гараад яваад эргээд 22 цагийн орчим орж ирсэн. Тэгээд өвөөг архи уу гээд байсан. Өвөө өөдөөс нь би архи уухгүй гэж хэлсэн. Тэгээд унтаж байсан ***ахыг дуудаж босгож ирээд ***ахад архи өгөөд Бүдрагчаа эмч Нямсүрэн ах хоёр хувааж уусан. Тэгээд архи дуусаж байх үед нь аав гаднаас орж ирсэн. Аавыг гаднаас орж ирэхэд талийгаач эмээгийн талаар ***эмч яриад Бүдрагчаа эмч уйлсан байсан. Тэгээд аав хөгшин настай хүн дээр орж ирээд уйлаад даралтыг нь ихэсгэчихнэ гэж хэлээд аав дагуулаад аваад гарсан тэгээд удалгүй ***эмч ганцаараа талаас дээгүүр шил архи барьчихсан орж ирсэн. Тэгээд унтаж байсан ***ахыг сэрээгээд тэр хоёр тэр архиа хуваагаад уусан. Тэгээд архи нь дуусахын алдад ***эмчийг надтай цуг хоноод яв гэж Нямсүрэн ах хэлсэн. Тэгсэн чинь Бүдрагчаа эмч чи наанаа унт би ***бид хоёртой унтана гэхээр нь ***ах юу яриад байгаа юм наашаа энүүгээр унт гээд хэлэхэд ***ахын урдуур сууж байсан тэгээд Нямсүрэн ах унтаад өгсөн. Тэгсэн чинь ***эмч өвөө ***бид 3-ыг гар зайл гээд хашхираад хөөгөөд байсан. Тэгэхээр нь эхнэр ***руу залгаад танай нөхөр чинь ирээд агсам тавиад байна гэж хэлэхэд цагдааг нь дуудаад өг гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгээд Бүдрагчаа эмч үүдэнд зогсчхоод поошигтой уснаас шанагаар хутгаад өвөө ***бид гурав руу ус цацаад байсан. Тэгээд ***эмчийг сандал дээр суулгах гээд татахад өвөөг шатнаас түлхэж унагаах гээд байсан. Тэгээд арай хийж өвөөг салгаж аваад Бүдрагчаа эмчийг сандал дээр суулгачхаад цагдаа дуудаад байж байтал ***эмч архины шилээр өвөөгийн нүүрэн хэсэг рүү далайж байгаад цохичихсон. Тэгээд өвөө газар унаж нүднээс нь их хэмжээний цус гарч байсан. Тэгээд ***өвөөг аваад гадаа гарсан. Гадаа гарахад машины гэрэл тусаад цагдаа ирсэн. Тэгсэн чинь ***эмч цагдаа ирэхийг хараад газар өөрөө унаад өгсөн. Тэгээд цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /Хх/-ийн 65 дугаар хуудас/, Гэрч О.***өгсөн: “...2020 оны 03 сарын 18-ны өдөр би ***аймгийн ***сумын Цагаан-Овоо гэх газарт байдаг Бадарч өвөөгийнхөө гэрт өвөө, ***ах, эгч ***нарын хамт байж байхад 21 цагийн үед Эрүүл мэндийн төвийн эмч ***ах гэрт орж ирсэн юм. Тэгээд өвөөгөөс архи нэхээд байсан юм. Тэгээд өвөө байхгүй гээд өөрт байсан 5000 төгрөгийг өгсөн тэгээд Бүдрагчаа эмч гараад яваад эргээд 22 цагийн орчим Хараа нэртэй тал шил архи авч орж ирсэн. Тэгээд өвөөтэй юм яриад нөгөө архи манай ах Нямсүрэнтэй хувааж уусан. 23 цаг өнгөрч байхад ***ах манай аав ***руу утсаар яриад ***эмчийг хүргээд өгчих гэж дуудсан. Удалгүй манай аав ирсэн. Тэгээд манай аавыг орж ирэхэд нөгөө архи нь бараг дуусаж байсан юм. Тэгээд архиа дуусгаад аав **эмчийг хүргэж өгөхөөр портертоо суулгаад аваад явсан. Тэгээд удалгүй 00 цагийн үед ***хар хөх шилтэй архи аваад ганцаараа орж ирсэн. Нөгөө авчирсан архиа ***ахтай хувааж уусан. Тэгээд архи нь дуусаад манай ах ******эмчийг хаана хонох юм энд хонох юм уу гэж асуухад тэгнэ ***ахтай юм яриад хоноё гэсэн. Тэгвэл миний урдуур унтчих гэсэн чинь үгүй би тэр хоёртой унтана гээд эгч бид хоёр руу заасан. Тэгэхээр нь эгч бид хоёр орноосоо босоод өвөөгийнхөө хажууд очсон. Тэгтэл ***эмч өвөө эгч бид гурвыг гар зайл гээд савтай уснаас шанагаар хутгаад бид нар руу цацаад байхаар нь та ямар аймаар хүн бэ гэсэн чинь тийш дээ одоо мэдэж байгаа юм уу гээд агсраад байсан. Тэгээд Бүдрагчаа эмч уначих гээд байхаар нь эгч бид хоёр түшээд ширээний хажууд сандал дээр суулгачхаад эхнэр ***руу нь залгасан чинь цагдаад нь өг гэж хэлээд утсаа салгасан юм. Тэгээд өвөө бид хоёр гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд хоёр талаас нь сугадаад гаргах гэсэн чинь өвөөг шат руу түлхэж унагачих гээд байхаар нь өвөөгөө наашаа татаад байж байтал ***эмч нөгөө архины шилээ барьж аваад өвөөгийн зүүн нүд рүү архины илээрээ цохиод унагаачихсан юм. Тэгээд өвөөг босгоод өвөө бид хоёр гадаа гараад цусыг нь цэвэрлээд алчуур норгоод хүйтэн жин тавьсан. Манай өвөөгийн нүднээс цус гараад хавдаад нүд нь таг анигдсан. Өвөө нүд өвдөөд байна гэрт орохгүй гадаа сууж байя гээд байж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /Ххийн 67-68 дугаар хуудас/, Гэрч Н.***өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө манайд ирээгүй. Харин 03 дугаар сарын 15-ны орчим 17 цагийн орчимд согтуу манай хаалганы түгжээг мулт татаж орж ирээд намайг барьж авч зодохыг оролдсон. ***эмч нэлээд согтуу байсан. Намайг өшиглөхөөр нь би би хөлөөс нь татаад унагаагаад гараад зугтаачихсан. Намайг араас хөөж гарч ирээд машинд суугаад явчихсан. Урьд уулзаж учирч байгаагүй. Эмнэлэг дээр үзүүлэх гэж л очдог байсан. Манайд урьд нь ирж байгаагүй...” гэх мэдүүлэг /Хх-ийн 68-69 дүгээр хуудас/, Гэрч Б.***өгсөн: “...Би 2020 оны 03 сарын 18-ны өдөр гэртээ байсан Хараа нэртэй 200 грамм орчим архи байсныг ганцаараа уучхаад унтаж байхад орой 21 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа машин ирсэн. Тэгтэл гаднаас эрүүл мэндийн төвийн их эмч ***гэдэг залуу 0,5 литрийн Хараа нэртэй тал шил архитай орж ирсэн. Намайг татаж босгож ирээд нөгөө архиа уусан. Тэр архинаас би ганц нэг удаа уусан. Манай аав архи уудаггүй учраас архи уугаагүй. Нөгөө архиа бараг ***ганцаараа уусан. Тэгээд манай ааваас архи нэхээд байхаар аав өөртөө байсан 5000 төгрөгөө өгсөн юм. Тэгээд манай дүү Б.***ирээд Бүдрагчааг гэрт хүргүүлэхээр явуулсан юм. Тэгээд би унтаж байтал шөнийн 00 цаг өнгөрч байхад 0,5 литрийн ARKHI нэртэй1 шил архи аваад манайд ороод ирсэн юм. Тэгээд нөгөө архийг ***бид хоёр уугаад аав хажууд юм яриад байж байгаад архи дуусахаар нь би унтахаар хэвтээд өгсөн юм. Тэгтэл ***согтуурхаад агсам тавиад байсан. Аав унт гээд байх шиг байсан. Би агсам тавиад байхаар нь хэрүүл маргаан болох байх гээд босолгүй хэвтээд байсан. Бүдрагчаа гэртээ гүйгээд харьчих ч юм яриад гайгүй байгаад байсан юм. Тэгээд Бүдрагчаа ширээ цохиод, пошигтой усыг асгаад агсраад байсан. Манай дүүгийн 2 охин манайд байсан юм. Тэр хоёр охин бас салгаад байсан болохоор босохгүй хэвтээд байсан юм. Тэгтэл аавын нүд рүү цохичихлоо гэхээр нь бостол аавын зүүн нүд хавдаад нүднээс нь цус гарсан байсан. Манай дүү нар цагдаа дуудаад утсаар яриад байх шиг байсан. Яг юугаар яаж цохисныг бол би хараагүй. Манай дүү нар ярихдаа архины шилээр өвөөг цохисон гэж байсан. Гадаа машинтай цагдаа иртэл Бүдрагчаа агсарч байснаа шууд шалан дээр хэвтээд өгсөн юм. Тэгээд цагдаа нар Бүдрагчааг аваад явсан юм. Дараа нь манай аавын дүү Оюунаа эгч ирээд эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн. Маргааш нь эгч Болормаа, дүү ***нар *** аймгаас ирээд *** аймаг руу авч яваад эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн нүдний цөцгий нь гоожоод дуусчихсан. Нүд юм харах боломжгүй болсон, нөгөө нүдэндээ нөлөөлөх аюултай гэсэн оноштой ***хот руу яаралтай хагалгаанд оруулахаар авч явсан. Одоогоор Улаанбаатар хотод 1-р эмнэлэгт хагалгаанд орохоор хүлээгээд хэвтэж байгаа...” гэх мэдүүлэг /Хх-ийн 70-71 дүгээр хуудас/, Гэрч М.***өгсөн: “...2020 оны 03 сарын 18-ны орой би унтаж байхад бараг 00 цаг болж байсан байх. ***манайд согтуу орж ирээд намайг сэрээсэн. Тэгээд би нойрмоглоод орноосоо босоогүй юм. Тэгтэл манай баруун талын авдар дээр ил байсан өдөр хүмүүс ирээд өгсөн байсан бараг бүтэн шахуу архийг ***аваад надад хийж өгөхөөр нь би уухгүй гээд амсаад өгсөн. Тэгээд би буцаад унтсан. Тэгээд Бүдрагчаа тэр архиа аваад явсан байсан. Эмч эмнэлэгт дуудлага өгөхөөр дуудлагаар ирдэг. Өмнө нь манайд согтуу ирж байгаагүй. 1 удаа ирсэн байсныг манай охин явуулж байсан гэсэн. Хар шилтэй багавтар 0,5 литрийн хэмжээтэй архи байсан. Нэрийг сайн мэдэхгүй байна. Манайд үзүүлэхээр өдөр нь хүмүүс ***хотоос ирээд өгсөн юм. Тухайн хүмүүсийг танихгүй, ээж нь нас барсан гээд надаар алтан хайрцаг нээлгээд явсан юм. Задлаад дээрээс нь 1 хийгээд сэржим өргөөд орхисон огт уугаагүй архи байсан юм. Хажууд нь хундага байсан. Сэржим өргөж ном уншсан архийг уудаггүй номтой байдаг...” гэх мэдүүлэг /Хх-ийн 74 дүгээр хуудас/, Гэрч Ш.***өгсөн: “...2020 оны 03 сарын 18-ны орой би нөхөр ***хүү ***нарын хамт гэртээ байж байгаад нөхөр бид хоёр унтаж байсан юм. Гэтэл гадаа машин ирэх шиг болсон манай хүү ***гэрээс гарсан. Гаднаас ***эмч манай хүүтэй ороод ирсэн. Тухайн үед нэлээд орой болсон байсан цаг хэд болж байгааг мэдээгүй. ***манайд согтуу орж ирээд манай нөхрийг аав хаана байна гээд сэрээгээд үнсүүлнэ гээд байсан. Тэгээд манай нөхөр бид хоёрт үнсүүлчхээд манай баруун талын авдар дээр ил байсан архийг ***аваад ***хийж өгсөн. Манай нөхөр уугаагүй буцаад унтсан. Тэгээд би ***наад архиа аваад яв гээд өгөөд явуулчихсан. Тэгээд гарахад нь манай хүү гаргаж өгсөн цэнхэр өнгийн портер маркийн машинд суугаад явчихлаа гэж байсан. Манайд орж ирэхэд нь хэнтэй явж байгаа юм гэж асуухад худгийн Оогийтой явж байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 75 дугаар хуудас/, Гэрч Н.***өгсөн: “... 2020 оны 03 сарын 18-ны орой би аав ***, ээж ***нарын хамт гэртээ байж байсан юм. Аав ээж хоёр 21 цагийн үед унтсан. Би фейсбүүкээр хичээлээ давтаад байж байсан юм. Гэтэл гадаа машин ирэх шиг болсон би сонсоод байж байтал хашааны хаалга дугараад хүн орж ирэхээр нь би гэрээс гартал тамхи татсан хүн гэрийн үүдэн дээр ирэхээр нь би аав ээж хоёр унтаж байна гэсэн чинь би аавтай уулзана гээд орох гэхээр нь тамхийг нь хаяулаад оруулсан юм. Гэрт ороод аавыг сэрээгээд аав хоёрт үнсүүлээд баруун талын ширээний ард суусан. Тухайн үед нэлээд орой болсон байсан. Цаг 23 цагийн хооронд байсан. ***эмч нэлээд согтуу байсан. Манай баруун талын авдар дээр ил байсан архийг Бүдрагчаа эмч аваад аавд хийж өгсөн. Манай аав уугаагүй тэгээд буцаад унтсан юм. Тэгээд ээж наад архиа аваад яв гээд өгөөд явуулчихсан юм. Тэгээд гартаа нөгөө архиа бариад гарахад нь би дагаад гарсан чинь цэнхэр өнгийн портер машинд суугаад яваа өгсөн юм...” гэх мэдүүлэг/Хх-ийн 76 дугаар хуудас/, Гэрч Ц.***өгсөн: “...2020 оны 03 сарын 19-ний өглөө 06-07 цагийн хооронд миний эрэгтэй дүү ***охин ***болон ***нар над руу залгаж ярьсан. Өвөөг өчигдөр орой согтуу хүн орж ирээд нүд рүү нь цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд би ***аймгаас эмэгтэй дүү ***аваад ******* аймгийн ***суманд ирсэн. Аавын гэрт ирэхэд аав ***нүднээс цус гарсан байдалтай даралт нь ихэссэн хэвтэж байсан. Аав ***хажууд аавын дүү ***, хүргэн ***, эрэгтэй дүү ***, ***охин ***, **нар байсан. Тэгээд эдгээр хүмүүсээс болсон бүх асуудлыг сонссон. Би аав Бадарчийг авч сумын эмнэлгийн эмч ***үзүүлэхэд нүдний эмчид очиж үзүүл гэж 13А маягт хийж өгсний дагуу *** аймагт аймгийн нэгдсэн эмнэлэгт очих үзүүлэхэд хот руу яаралтай яв гэсний дагуу Улаанбаатар хотод 3 дугаар эмнэлэгт очиход нүдний эмч байхгүй байсан. Тэгээд л 1 дүгээр эмнэлэгт очиж үзүүлэхэд шууд яаралтай хагалгаанд орох хүн байна гэсэн. 2020 оны 03 сарын 20-ны өглөө 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа эмчилгээ хийгдэж байгаад 03 сарын 31-ны өдөр Дархан-Уул аймагт ирсэн...” гэх мэдүүлэг /Хх-ийн 77 дугаар хуудас/, Гэрч Б.***өгсөн: “...***манай дэлгүүрээр орж ирж үйлчлүүлдэг. Би тухайн үед *** аймагт байсан. 2020 оны 03 сарын 19-ний өглөө 07 цагийн үед утсаар дүү ***ярьж өвөөгийн нүдийг хүн сохолчихлоо гэж хэлсэн. Тэгээд би том ***хамт *** аймгаас ******* аймгийн ***суманд ирсэн. Гэрт нь ирэхэд аав ***нүд битүү хавдартай цус гоожиж тогтохгүй байдалтай байсан. Эгч ***аав Бадарчийг сумын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд ***эгч бид хоёр аав ****** аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шууд авч очиход эмч үзээд яаралтай ***хот руу яв гэж хэлсэн. 03 сарын 19-ний 17 цаг өнгөрч байхад ***хот руу гарсан. 1 дүгээр эмнэлэгт шууд хэвтүүлсэн. Тэгээд яаралтайгаар хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг/Хх-ийн 79 дүгээр хуудас/, Гэрч ***н өгсөн: “...2020 оны 03 сарын 18-ны өдөр би жижүүрийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж байхад ***гэх хүн хоёр ач охинтойгоо алхаж орж ирсэн юм. Тэгээд үзлэг хийхэд нүд хавдсан гадна талаасаа зүсэгдсэн шарх байхгүй хавдар ихтэй байсан. Нээж харах гэсэн юм харагдахгүй цус нь тогтчихсон нээж харах боломжгүй байсан. Би цэвэрлэгээ хийгээд цус гарахгүй байсан болохоор боолт хийгээгүй. Би хүйтэн жин тавих талаар хэлж, өглөө ирж эмчид үзүүлэх талаар хэлсэн. Даралтыг нь үзэхэд 170/130-тай зүрхний цохилт нэмэгдсэн байсан. Тэгээд даралт буулгах тариа хийсэн. Мөн зүрхний цохилт буулгах эм уулгасан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 80 дугаар хуудас/, Гэрч Б.***өгсөн: “...2020 оны 03 сарын 18-ны өглөө би ******* аймаг руу албан ажлаар явсан. Тэгээд орой 21 цагийн үед гэртээ ирсэн. Хамгийн сүүлд 18-ны өглөө харахад биед нь ямар нэгэн ил шарх байгаагүй. 2020 оны 03 сарын 18-19-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ ирсэн. Ирэх үедээ зүүн талын хөмсөг язарч цус гоожсон нүд хөхөрч хавдсан хувцас цус болсон байдалтай согтуу орж ирсэн. Надад юм яриагүй шууд унтаад өгсөн. 2020 оны 03 сарын 19-ний өглөө ажил дээр ажлаа хийгээд байж байхад ***гэх хүн ирж үзүүлсэн юм. Тухайн хүнээс юу болсон талаар асуухад урьд шөнө танай нөхөрт цохиулсан гэж хэлсэн. Тэгээд нөхөр Бүдрагчаагаас юу болсон талаар асууж мэдсэн. 2020 оны 03 сарын 19-ний өглөө ***гуай надад хэлэхдээ танай нөхөр ***манай хүү ***хоёр архи уугаад би тэр хоёрыг салгах гэж байгаад ийм болчихлоо гэж ярьсан. Ахыгаа уучлаарай гээд байсан. 2020 оны 03 сарын 20- ны өглөө ***хотод 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орж гарч ирээд ***гуай над руу өөрийнхөө ***дугаараас 12 цагийн үед залгаж ах нь одоо өрөөсөн нүдгүй болчихлоо ***, ***хоёрыг хоорондоо муудалцахад нь салгах гэж байгаад цохиулчихсан ахыгаа ёстой уучлаарай гэж ярьсан. Манай нөхөр юманд тайван нухацтай тууштай ханддаг, хүнд тусархуу хүнлэг, хүний урдаас уурлаж уцаарлаж элдэв ааш зан гаргадаггүй. Хааяа баяр ёслолын үеэр архи уудаг. 1 жилийн өмнө тархиндаа харвалт өгч тухайн үед тархины хагалгаанд орсон. Тэр үеэс хойш маш их мартаж санадаг, архи ууж чадахгүй жоохон уугаад амархан согтдог. Согтуу байх үед нь хүн хэрүүл маргаан хийж дайрч давшлахгүй бол хүнтэй тэгж өөрөө эхэлж муудалцаад зодолдоод байдаг хүн биш. Тухайн орой миний нөхөр Бүдрагчаа нь Бадарч гуайн гэрээс гэртээ хүргүүлж ирэхдээ зодуулсан гэж хэлсэн. Миний нөхөр ***хэн зодсоныг олж тогтоолгох хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/Хх-ийн 83-84 дүгээр хуудас/, Гэрч Э.***өгсөн: “...2020 оны 03 сарын 18-ны орой 23:00 цагийн хооронд ***сумын Ц** 3 дугаар багт миний ***руу манай өвөөг ***эмч нүд рүү нь цохичихлоо гэж дуудлага өгсний дагуу тус дуудлагад очсон. *******ийн гэр болох байшинд очиход Бүдрагчаа нь тус айлын байшингийн дотор ертөнцийн зүгээр зүүн талд хоёр орны дунд газар шалан дээр хэвтэж байсан. Тэгээд ***сэрээгээд хоёр талаас нь сугадаад аваад гарсан. О.***намайг очиход гэрийнхээ гадна үүдэнд сууж байсан. Нүднээс нь цус гарсан байх шиг байсан. Тухайн үед би сайн хараагүй. ***эмч архи нэхэж орж ирээд өвөөтэй архи ууя өвөө уухгүй гээд тэгээд агсарч байгаад архины шилээр цохисон гэж ач охидууд нь хэлж байсан. О.***болон хүү ***нар нь архи уусан байсан үгүйг сайн мэдэхгүй байна. Шалгаагүй согтуурал шалгадаг багаж байхгүй. Зүүн нүдний хөмсөг хавьд цус байсан. Уг цус нь гоожоогүй тогтсон байсан. Өөр ил харагдах шарх сорви байхгүй байсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 85-86 дугаар хуудас/, Гэрч З.Б***өгсөн: “...***шатахуун түгээх станцад ээлжтэй байсан. Би тухайн өдөр өглөө 09 цагт ээлжээ аваад 19-ний өглөө 09 цагт ажлаасаа буусан. 2020 оны 03 сарын 18- ны орой 22 цаг өнгөрч байхад хоёулаа хамт Отгонбаярын портертой ирсэн. ***эмч 20 000 төгрөг өгчих гэхээр нь би мөнгө өгөөгүй тэгээд тэр хоёр яваад өгсөн...” гэх мэдүүлэг /Хх-ийн 86 дугаар хуудас/, Гэрч Б.***өгсөн: “...Би 2020 оны 03 сарын 20-ны өдөр дуудлагын эмчийн хуваарьтай байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 03 сарын 21-ний өглөө эмч яриад урьд шөнө нүд нь хагараад гоожсон заавал хэвтэж эмчлүүлэх хагалгаанд орох хүн ирсэн байгаа гэсэн. Тэгээд би өглөө нь эхний үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг/, Гэрч С.**өгсөн: “...Тухайн өвчтөнд стор нээхдээ асуумж асууж бичдэг учраас юу болсон талаар асуухад шөнө гэртээ байхад манайд согтуу хүн ирээд манай хүүтэй муудалцаад зодолдоход нь дундуур нь ороод архины шилээр цохиулсан. ****үзүүлсэн чинь яаралтай хот яв гэсэн гэж хэлж байсан юм...” гэх мэдүүлэг /Хх-ийн 89-90 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 3914 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 1.О.***биед зүүн нүдний нэвтэрсэн гэмтэл, шилэнцэрийн гадагшлалт гэмтэл тогтоогдлоо. 2020.03.20-23-ны хооронд зүүн нүдний алимыг авах мэс засал хийлгэжээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар цаашид нэг нүд хараагүй болсон нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт хэсэг /Хх-ийн 16-17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч Г.****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Г.***нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. Хохирогч ******* эмчилгээний зардал болон бусад зардалд 3 032 267 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд цаашид гаргах эмчилгээний зардалд 20 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирогчийн эмчилгээний зардал болон бусад зардалд шүүгдэгч 3 100 000 төгрөгийг төлсөн тогтоогдож байна. Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьчилан төлүүлэхээр шаардах эрхтэй боловч тэрээр ямар эмчилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай байгаа талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөүй тул зохих нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхэд хандан эмчилгээний зардлаа гаргуулах эрхтэйг дурдах нь зүйтэй. Гурав: Шүүгдэгч Г.****оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.****эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, энэ хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.***нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан АПУ ХХК-ийн үйлдвэрлэсэн ARKHI гэсэн шошго бүхий архины шил 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 37.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.12 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйл, 38.1 дугаар зүйл, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ***овогт ******хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.***02/хоёр/ жил 06/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Г.****оногдуулсан 02 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Г.****авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***хохирогч О.****эмчилгээний зардал болон бусад зардалд 3 100 000 төгрөг төлсөн болохыг дурдаж, цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АПУ ХХК-ийн үйлдвэрлэсэн ARKHI гэсэн шошго бүхий архины шил 1 ширхгийг устгасугай.
7.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА