| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2017/00304/и |
| Дугаар | 279 |
| Огноо | 2017-02-03 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 279
| 2017 оны 02 сарын 03 өдөр | Дугаар 182/ШШ2017/00279 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамжны 111 тоотод оршин суух, Боржигон овогт Хишигсүрэн Түмэнбаяр /РД:ХИ80011565/-ын хүсэлттэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.Түмэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х.Түмэнбаяр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ц.Бат-Оршихтой 2009 оны 9 дүгээр сарын 20-нд анх танилцаад 2011 оны 11 дүгээр сараас хамт амьдарч эхэлсэн.
Бидний хамт амьдрах хугацаанд 2012 оны 6 дугаар сарын 14-нд охин Б.Мөнх-Учрал, 2014 оны 7 дугаар сарын 23-нд охин Б.Мөнхнаран нар төрсөн.
Нөхөр маань зүрхний гол судасны бүдүүрэл гэсэн оноштой эмчилгээ хийлгэж байгаад 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Турк улсад очиж зүрхний хавхлаг солих мэс засал хийлгээд хагалгааны дараах хүндрэлээр нас барсан.
Охин Б.Мөнх-Учрал, Б.Мөнхнаран нартаа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байгаа учраас талийгаач Ц.Бат-Орших бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х.Түмэнбаяр нь Ц.Бат-Оршихтой хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохыг хүсч шүүхэд ханджээ.
Хэргийн баримтаас үзэхэд Х.Түмэнбаяр, Ц.Бат-Орших нар нь 2011 оны 11 дүгээр сараас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан ба тэдний хамт амьдарч байх хугацаанд 2012 оны 6 дугаар сарын 14-нд охин Б.Мөнх-Учрал, 2014 оны 7 дугаар сарын 23-нд охин Б.Мөнхнаран нар төрсөн, Ц.Бат-Орших нь 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Нас баралтын бүртгэлийн 0000192788 дугаартай гэрчилгээ, 0000797351 Г-2077, 1125002731 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрч А.Хорлоо, Ц.Гэрэлмаа нарын мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд хүсэлтийг хангаж Х.Түмэнбаяр, Ц.Бат-Орших нарыг хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Х.Түмэнбаяр, Ц.Бат-Орших нарыг хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Х.Түмэнбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА