| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00033/Э |
| Дугаар | 33 |
| Огноо | 2020-07-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 33
***аймгийн ***сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Г.***даргалж, Нарийн бичгийн дарга Н.***, Улсын яллагч Т.**, Шүүгдэгч Э.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, ***аймгийн ***сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.***холбогдох эрүүгийн ***тоот хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **оны **дугаар сарын **-ний өдөр Д**аймгийн **суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, ***хот **дүүрэг, *** хороо, ****** тоотод оршин суух, ***овгийн *****РД/ТЛ-/, Холбогдсон хэргийн талаар: 2020 оны 05 сарын 31-ний өдөр **аймгийн **сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр **гэх газарт 90-** улсын дугаартай ** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арав: Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчиж 1 нас 8 сартай Д.***дайрч зам тээврийн осол гаргасны улмаас Д.***эрүүл мэндэд цээж хэвлийн хавсарсан баруун талын 2 хавирганы хугарал, баруун уушги няцрал, хэвлийн битүү гэмтэл хэвлийн хөндийн сул цус, хурц цус алдалтын дараах хурц цус багадалт, аарцгийн зүүн дэлбээ ясны шахагдсан хугарал, хэвлийн хөндийд мэс засал хийж, хурсан цусыг авч, хэвлийн хөндийн эрхтнүүдийг шалгасан хагалгааны дараах байдал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Э.***нь 2020 оны 05 сарын 31-ний өдөр **аймгийн **сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр **гэх газарт ** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арав: Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчиж 1 нас 8 сартай Д.Оюунсүрэнг дайрч зам тээврийн осол гаргасны улмаас Д.***эрүүл мэндэд цээж хэвлийн хавсарсан баруун талын 2 хавирганы хугарал, баруун уушги няцрал, хэвлийн битүү гэмтэл хэвлийн хөндийн сул цус, хурц цус алдалтын дараах хурц цус багадалт, аарцгийн зүүн дэлбээ ясны шахагдсан хугарал, хэвлийн хөндийд мэс засал хийж, хурсан цусыг авч, хэвлийн хөндийн эрхтнүүдийг шалгасан хагалгааны дараах байдал бүхий хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Э.***өгсөн “...Би хоёр хэсэг газар ногоо тарьдаг байсан. Тэгээд осол гардаг өглөө доод талбайгаасаа дээд талбай руугаа явж байсан. Тэгсэн хохирогчийн аав, Дарханхараа ах 2 намайг даллаад дуудаад байсан. Тэгэхээр нь машин чирүүлэх гэж байгаа юм болов уу? гээд яваад очсон. Тэгээд очиход хүүхэд байгаагүй. Намайг очоод зогсоход шороо зөөгөөд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би ажилтай байна. Машинтай яваад өөрсдөө зөөчих, намайг талбай хүргээд өгчих гэж хэлсэн. Тэгээд хажуудаа суулгаад хөдлөх гэсэн чинь машиных нь кабинд байсан хүүхэд буугаад хажууд ирсэн байсныг нь анзаарахгүйгээр тийм осол аваар гаргасан гэх...” мэдүүлэг, Мөрдөн байцалтад: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.***өгсөн: “...2020 оны 05 сарын 31-ний өдрийн 08:30 цагийн орчимд би гэртээ байсан. Манай хоёр хүүхэд аавтайгаа цуг гадаа байсан юм. Тэгтэл манай нөхрийн уйлах дуу чанга сонсогдохоор нь гэрээсээ гарч харсан чинь 50-60 метрийн зайтай манай тэр хавийн айлууд хооронд явдаг зам дээр манай цэнхэр портер цаана нь цагаан өнгийн ачааны машин зогсож байсан. Манай нөхөр охиноо тэврээд уйлаад зогсож байхаар нь гүйж очтол машин дайрчихлаа гэсэн. Тэгээд би гэрт оруулаад хувцас хунарыг нь солихоор өмдийг нь тайлсан чинь бэлэг эрхтнээс нь бага зэргийн цус гарсан байсан. Тэгээд хувцсыг нь солиод тухайн дайрсан машинаар *** аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. Явж байх замдаа түргэн тусламж дуудсан. Тэгээд ширээ нурууны гүүр орчимд явж байхад түргэн тусламж өөдөөс ирсэн. Тэгээд эмнэлгийн машинд шилжиж суугаад эмнэлэг дээр очиход сэхээний өрөөнд орсон. Тэгээд маргааш нь 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хагалгаанд орсон. Би яг осол гарах үед гэрт байсан болохоор юу болсныг хараагүй. Манай охин **биеийн байдал одоо харьцангуй гайгүй байгаа. Хөл дээрээ явж байгаад бага зэргийн зовуурь байгаа. Сүүж орчимдоо бага зэрэг хавдартай, эмзэглэлтэй байгаа. 2020 оны 06 сарын 29-ний өдөр буюу өнөөдөр манай нөхөр *** аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт ***үзүүлсэн зүгээр гайгүй байна гэж хэлсэн байсан. Мөн үлдэгдэл 3 ширхэг оёдлоо авхуулсан. Нөгөөдөр ***хотод очиж үзүүлэх гэж байгаа...” гэх мэдүүлэг /Хх-ийн 42-44 дүгээр хуудас/, Гэрч М.***өгсөн: “...Би 2020 оны 05 сарын 31-ний 08 цагийн үед ах ***жолооч Түмэнжаргал гэдэг залууг машинтай нь элс татуулахаар дуудсан юм. Цагаан өнгийн Бонго-3 маркийн ** улсын дугаартай тээврийн хэрэгслээ өөрөө жолоодоод ганцаараа манайд ирсэн юм. Тэгээд манай гадаа ирээд манай ах ***суулгаад машинаа асаагаад хөдөлсөн юм. Миний портер маркийн*** улсын дугаартай машин дотроос манай бага охин Далхсүрэн овогтой ***буугаад *** Бонго машины жолоочийн эсрэг талын урд дугуйны урд байсан **гэж залуу хөдлөөд дээгүүр нь гарсан. Тэгээд би хүүхэд дайрчихлаа гээд орилоод зогоосон юм. Тэгээд манай эхнэр ***жолооч Түмэнжаргал бид 3 хүүхдээ аваад тухай осол гаргасан Бонго маркийн машинаараа *** аймгийн нэгдсэн эмнэлэг дээр авчирсан юм...” гэх мэдүүлэг /Хх-ийн 60- 61 дүгээр хуудас/, Гэрч М.***өгсөн: “...2020 оны 05 сарын 31-ний өглөө 7 цаг өнгөрөөгөөд 8 цаг болох үед миний нагац дүү Н.***манайд ирээд элс таталцаад өгөөч энэ дороос ирж байсан цагаан тэргээр хоёр зэрэг татчихвал та жолоочид нь хэлээд өгөөч гэж надаас гуйсан. Тухайн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дороос ирж байсан. Би жолооч ***таньдаг учир гуйж хамт элс татахаар болж хамт дүүгийн гэрийн гадаа очсон. Дүүгийн гаднаас жолооч Э.***ногооны талбай дээр нь хүргэж өгөхөөр машинд суусан. Тухайн үед Э.***нь өөрөө машинаа барьж байсан. Би хажууд нь суугаад дөнгөж хөдөлтөл манай дүү Н.***хүүхэд гэж хашхирахаар нь бид хоёр зогссон. Бид хоёр машинаас сандраад буухад дүү Н.***хүүхдээ тэврээд гүйтэл дүүгийн эхнэр ******* хүүхдээ тосож аваад гэр лүүгээ гүйсэн. Тэгээд ******* нь хүүхэддээ хувцас өмсүүлж авч гарч ирээд шууд хүүхдийг мөргөсөн машинаар эмнэлэг явсан. Миний мэдэхээр огт архи дарс уугаагүй эрүүл байсан. Намайг машинаас буух үед хүүхэд уйлсан. Аав нь тэвэрсэн байдалтай хүүхдийн хацар шороо болсон цус нөж гэхээр зүйл байгаагүй. Би архи уугаагүй эрүүл байсан. Манай дүүгийн хүүхэд ***нь өмнө нь ямар нэгэн гэмтэл байгаагүй. Эрүүл хүүхэд байсан...” гэх мэдүүлэг/Хх-ийн 62-63 дугаар хуудас/, Гэрч Э.***өгсөн: “...Би Түмэнжаргал гэдэг хүнийг сайн танина. Би 1988 оноос хойш найз нөхдийн холбоотой явдаг юм. Бид хоёр Д*** аймгийн ***сумын 10 жилийн сургуульд дээд доод ангид сурдаг, нэг байранд байдаг байсан. ***нь нийтэч хүнд тусархуу, ажилсаг, хүнтэй илүү дутуу яриад хэрүүл маргаан хийгээд байдаггүй. Элдэв зан аашгүй даруу төлөв зантай залуу юм. Эхнэр Март нь ***хотод ойр зуурын наймаа хийдэг. ****гэдэг 9 настай, 3 дугаар ангид сурдаг 1 хүүтэй...” гэх мэдүүлэг/Хх-ийн 64 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл/Хх-ийн 2 дугаар хуудас/ Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч/Хх-ийн 5-6 дугаар хуудас/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 6-9 дүгээр хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /Хх-ийн 10-12 дугаар хуудас/, *** ХХК-ийн 2020 оны 6 сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн, Дүгнэлт хэсэгт: -Үнэлгээнд хамрагдсан дээрх автомашины зэх зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны байдлаар 6500000/зургаан сая таван зуун мянга/ төгрөг байна, /Хх-ийн 20 дугаар хуудас/, *** Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 454 дугаартай шинжээчийн дүгнэлтийн, Дүгнэлт хэсэгт: 1.Д.***биед цээж хэвлийн хавсарсан гэмтэл, баруун талын 2 хавирганы хугарал, баруун уушги няцрал, хэвлийн битүү гэмтэл, хэвлийн хөндийн сул цус, хурц цус алдалтын дараах хурц цус багадал, аарцгийн зүүн дэлбээ ясны шахагдсан хугарал, хэвлийн хөндийд мэс ажилбар хийж хурсан цусыг авч хэвлийн хөндийн эрхтнүүдийг шалгасан хагалгааны дараах байдал тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Д.***биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.3.3- д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. 4.Д.***биед илэрсэн гэмтэл нь цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй. /Хх-ийн 29-30 дугаар хуудас/, Мэргэжилтнээс тайлбар мэдүүлэг авч эрх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэлд: Хариулт: “...Би дээрх хүмүүсийг танихгүй. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Надад тухайн хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргахад ямар нэгэн байдлаар харшлах, татгалзан гарах шалтгаан байхгүй. Тиймээс дүгнэлт гаргахад татгалзах зүйл алга. /Хх-ийн 33 дугаар хуудас/, 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 3 дугаартай Ч.***гаргасан шинжээчийн дүгнэлтийн: Дүгнэлт хэсэгт: Хариулт 1.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.15 “зам” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.4-т заасан болон хөдөлгөөнд нээлттэй хучилттай буюу шороон зурвас газрыг, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.5 “Замын хөдөлгөөн” гэж нийтийн хэрэгцээний зам дээр явганаар болон тээврийн хэрэгслээр хүн, ачаа шилжих үйл ажиллагааг хэлнэ гэж заасан байх тул тухайн **** тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон байна гэж үзэх үндэслэлтэй, Хариулт 2. 90-73 УНТ улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн жолооч ***овогтой ***нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арав: Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн байна. Хариулт 3. *** улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ***овогтой ***нь анхаарал болгоомжгүйн улмаас Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байх үндэслэлтэй байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Арав: Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх. 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад шууд нөлөөлсөн...” /Хх-ийн 35 дугаар хуудас/ гэх дүгнэлт хэсэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүгдэгч Э.***Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. Шүүгдэгч Э.***нь хохирогчийн эмчилгээний зардалд 615 000 төгрөг төлсөн ба цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдол, саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.***хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Э.***нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.***эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг яд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тиймээс шүүх шүүгдэгч Э.***эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь шүүгчийн дотоод итгэлээр дүгнэж, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн улсын яллагчийн саналыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна гэж үзэв. Шүүгдэгч Э.***нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн ***улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож, шүүгдэгч Э.***жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн “Э.****согтуурлыг шалгасан” 0,20 секундийн бичлэг бүхий 1ширхэг CD, хэргийн газрын үзлэг бүхий 1 ширхэг CD-ийг хавтаст хэрэгт хавсаргаж, шүүгдэгч ******* нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31.4 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***овогт ******Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар ялтан *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02/хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар ялтан Э.***шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Э.***нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Ялтан Э.***өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Ялтан Э.****нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид эмчилгээний зардалд 615 000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэсэн болохыг, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн Киа Бонго Пронтер маркийн *** улсын дугаартай №000000 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн эзэмшигчид буцаан олгосугай.
9.Ялтан Э.****№475434 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10.Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн бичлэг бүхий 1 ширхэг CD, “Согтуурлын байдлыг шалгасан” 1 ширхэг СD-ийг хавтаст хэрэгт хавсаргаж хадгалсугай.
11.Шүүгдэгч Э.***өмчлөлийн 9*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.***өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА