| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00034/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2020-07-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 34
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.**даргалж, Улсын яллагч Т.**, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.**, Хохирогч О.**, Хохирогчийн өмгөөлөгч Д.**, Шүүгдэгч Г.**, Шүүгдэгчийн өмгөөлөгч П.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар **аймгийн **сум дахь Сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овогт ** холбогдох эрүүгийн ***дугаартай хэргийг 2020 оны 06 сарын 11-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 14-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ** ХХК-ийн бааз цехэд сантехникч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, **аймгийн **сумын 1 дүгээр баг, ** дугаар байр, ** тоотод оршин суух, **овогт ****/РД:МК-/. Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Г.**нь 2020 оны 05 сарын 01-нээс 2020 оны 05 сарын 02-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ **аймгийн **сум, **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ** амралтын газарт О.**маргалдаж, биед нь халдан эрүүл мэндэд нь баруун хөлийн шилбэний 2 ясны шаант болон туялзуур ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.**нь 2020 оны 05 сарын 01-нээс 2020 оны 05 сарын 02-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ***аймгийн ***сум, **дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “**” амралтын газарт О.***маргалдаж, биед нь халдан эрүүл мэндэд нь баруун хөлийн шилбэний 2 ясны шаант болон туялзуур ясны битүү хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт үйлдэл нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Г.***өгсөн “...2020 оны 05 дугаар сарын 01-ний орой “**” гэдэг амралтын газраас эхнэрээ авах гэж очсон. Тэгээд очоод хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь хугас Хараа гэдэг архийг уусан. Манай эхнэр өмнөх өдөр нь бие өвдөөд байна гэж байсан. Тэгэхээр нь ***даргад наад хүний чинь бие өвдөөд байгаа. Та нар авч яваад хэрэггүй, үлдээчихвэл яасан юм бэ? гэсэн чинь аваад явчихсан байсан. Тэгээд би ярьсан чинь орой эргэж ирнэ. Унаагаар очно гэхээр нь тэг тэг гээд байж байсан. Тэгтэл эхнэр яриад унаагүй болчихсон гэсэн. Тэгээд би очиж авах гээд ийм хэрэг болсон. **гэдэг даргатай нь уулзаад даргыг нь нэг удаа цохисон. Та нар яагаад корона вирус гарчихсан үед зугаална гээд эхнэр аваад явчихдаг юм бэ? гэж хэлээд Доржсүрэн даргыг нэг удаа цохисон. Тэгээд гэрээс хартал ***, **хоёртоо ноцолдсон. ***, ***2 цаашлаад байж байтал ***эгч өөдөөс гүйгээд ирсэн. Тэгэхээр нь би тэр үедээ түлхчихсэн. Гэхдээ би тэр үедээ хөл хугарсныг нь мэдээгүй. Буяннэмэх орилоход нь хугарсан гэдгийг нь мэдсэн. Хөл өвдөөд байна гэсэн...” гэх мэдүүлэг, Хохирогч О.***өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 01-ний орой манай хамт олон буюу 14 хүн “Их нүүдэл” гэдэг амралтын газар очиж амрахаар болсон. Би ямар ч байсан унтаж байсан. Бид нар илүү дутуу зодоон нүдээн хийгээгүй. Дуулж наргиж байгаад унтаад өгсөн. Тэгсэн ** намайг сэрээрэй. ***нөхөр ирээд агсам согтуу тавиад байна. Та сэрээрэй гэж хэлсэн. Тэгээд сэрсэн чинь гэр нурчихсан байсан. Тэгээд юу болоод байна. Яасан бэ? гэсэн чинь Г.***ингээд агсан согтуу тавиад даргыг зодоод явуулчихлаа. Одоо гадаа дийлдэхгүй байна гэхээр нь би яагаад ингээд байгаа юм бол. Би уулзаадахъя гэсэн. Тэгээд би гэр нурчихсан байсан учраас гэрээс арайхийж гарсан. Гараад очсон чинь ****Г.**байсан. Тэгээд би уулзаадахъя гэсэн чинь манай Уртнасан нягтлан та согтуу хүн рүү очоод хэрэггүй гээд намайг хорьсон. Тэгэхээр нь би таньдаг юм чинь очоод уулзаадахъя, яагаад ингээд агсан согтуу тавиад байгааг асууя гэсэн. Тэгээд бид хоёр уулзаад “Г.***чи яагаад ингээд байгаа юм бэ?, юу болоод байгаа юм бэ?” гээд хэлсэн чинь өөдөөс инээсэн. Би инээхээр нь таньчихлаа гэж бодоод бүрэнхий байсан болохоор Г.***руу дөхсөн чинь заамдаж аваад шидчихсэн. Өөр юм хэлээгүй. Тэгээд би унаад хөл эвгүй болоод орилоод суучихсан. Би өвчиндөө болоод нүдээ аньчихсан. Хөлөө харж чадахгүй байсан. Буяннэмэх ирээд хөл нь эргэчихсэн байна гэсэн. Тэгэхээр нь нүдээ нээгээд харсан чинь хөл эргэчихсэн байсан. Тэгээд манай хэд намайг тойроод яах уу? гэж байсан чинь Цэрэндаваа хажууд машин авчирч зогсоогоод миний хөлд чиг тавьж боогоод ***руу аваад явсан. Тэгээд ***очоод хүлээн авахад нь үзүүлээд рентгений эмч байсан. Тэгэхээр нь рентгенд үзүүлсэн чинь яс нь хугарчихсан байна. Нэгдэх өдөр ирж хагалгаанд орохгүй бол эвгүй болчихсон байна гэсэн. Тэгээд гипсээр чиг тавьж боож өгөөд явуулсан. Буцаад амралтын газраа ирсэн. Г.**байхгүй байсан. Гэр аймар нурчихсан байсан. ***дарга явчихсан байсан. Тэгээд бид хэд удаа ч үгүй амралтын газраас наашаа ирсэн. Бүтэн сайн өдрийнх нь орой **ажлаасаа буугаад таяг аваад Г.***хамт ирсэн. Г.***орж ирэхгүй байсан. Тэгэхээр нь би утасдаад нөхрөө дууд. Хүний хөл хугалж хаячхаад, агсан согтуу тавихаараа арслан бар шиг байдаг. Яахаараа хүний нүүр рүү харж чаддаггүй юм бэ? нөхрөө дууд гэж байгаад дуудаж оруулж ирж уулзсан. Ажил төрөлгүй болчихсон юм чинь лизингийн зээлтэй, цалингийн зээлтэй гэдгийг мэдээд ойлгоод төлбөр мөнгийг нь төлөөд явах байх гэж бодсон Би хагалгаанд 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр орсон. Тэгээд хагалгааны эмч нарт гарыг нь цайлгаж мөнгө өгдөг ёсоор манай эгч ***зөвлөсөн байсан. Тэгээд манай дүү 3, 4 сар гэртээ байх юм байна. Сарын 1.500.000 төгрөгөөр бодоод 6.000.000 төгрөгийг та хоёроос нэхэмжилье гэсэн чинь тийм их мөнгө өгч чадахгүй. Эмчилгээний зардлыг чинь төлж чадна. Дээр нь 1.000.000 төгрөг өгвөл өгнө. Илүү мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн байсан. Тэгээд шүүхдээ өгөхгүй юу? гэж хэлээд явсан байсан. Би ирээд Г.***руу яриад яах юм бэ? гэсэн чинь өгөө өг гэсэн. Тэгээд би өргөдлөө бичээд өгсөн. Баримт дээр нь 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр АТМ-ээс авсан мөнгө байна. Би 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хагалгаанд ороод гарсан. Тэр өдрөө эмч нарт мөнгө өгсөн байх ёстой. Хагалгаанд орсны дараа энэ хоёрыг зөвшилцөхгүй болонгуут явлаа. Ажил төрлөө бодлоо гээд явцгаасан. Ийм болохоор 500.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусад таяг, ор дэр, лаа зэргийг авч өгсөн. Хагалгаанд орох хүртэл юмнуудыг авч өгч байсан. Тэгээд хагалгаа дуусаад миний хагалгааны зардал нийгмийн даатгал төлдөг болохоор 157.000 төгрөг болсон. Тэгээд утасдаад асууж барих юм болов уу? гэсэн чинь ерөөсөө ярихгүй байсан. Тэгэхээр нь ойлгомжтой юм байна гэж бодсон гэв ...” гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Д.****мөрдөн байцаалтад өгсөн: ...Миний эзэмшилд байдаг ** амралтын газарт 2020 оны 05 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө **аймгийн **сумын 14 хүн амрахаар ирээд 1 хоносон. Өглөө босоод харсан чинь манай амралтын газрын 8 номерын гэр нурж эвдэрсэн байдалтай байсан. Манай гэрийн тооно, хаалга, унь-1 ширхэг эвдэрсэн. Мөн гэрийн гадуур цагаан бүрээс урагдсан байсан. Тэр шөнө хэрүүл маргаан болсон юм шиг байсан. Би болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Надад одоо иргэний нэхэмжлэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Манай хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг/Хх-ийн 18 дугаар хуудас/, Гэрч Д.**мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 сарын 01-нд хамт ажилладаг инженер техникийн ажилчидтайгаа ***аймгийн ***сум, ** дугаар багийн “**” амралтын газарт очиж амарсан. Би эхний машинд суугаад явсан. Бид нар хоол цайгаа хийж байхад араас 21 цагийн үед манай дараагийн машин ирсэн. За тэгээд бид нар хоол цайгаа идээд гадаа саравчинд ярьж сууж байгаад караокед ороод 2 цаг орчим дуулсан. Хэдэн шил архи авч очсоныг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан 5-6 шил архи уусан. Тэгээд амрах гээд гэрт ороод хорхогны махаа идсэн. Зарим нь орондоо ороод хөнжилдөө орсон байсан. Тэгээд байхад гэрийн гаднаас 1 хүн орж ирсэн. **хаана байна гэж хашхираад ороод ирсэн. Би хэнийг нь тухайн үед хараад таниагүй. Манай дарга **хоймрын орон дээр хөнжилд ороод унтаж байсан. Гаднаас орж ирсэн хүн манай даргыг 2-3 удаа цохисон. Тэгээд гэнэт ухаан ороод харсан чинь манай даргын баруун талын нүдний хавиас цус гарч байсан. Тэгээд **таниад юу болж байна аа яаж байгаа юм гээд гэрээс аваад гарсан. Гадаа гараад **намайг гэрийн униар 2-3 удаа цохисон. ***буцаад гэрт орох гээд хаалга татахад гэрийн хаалга түгжээтэй байсан. Гэр дээр авирч гараад гэр рүү тооноор орчихсон. Гэрийн гэрэл унтраад хүүхнүүд орилоод байсан. Тухайн үед миний гар нуруу өвдөөд гадаа сууж байсан. Би гэрээс 100 метр орчим зайтай тамхи татаж бие засаад буцаад гэр рүү очиход хүүхнүүд орилолдоод ***чи яаж байгаа юм. Бид нар чамд ямар гэм хийсэн гээд орилоод байсан. Гэрийн гадаа манай хүүхнүүд тойроод зогссон ***суучихсан Бүлтээнээ чи яаж байгаа юм бэ миний хөлийг хугалчихлаа ш дээ гээд орилоод байсан. Хажууд нь **, **, **, **, ** нар байсан. Би очоод юу болсон бэ гэж асуухад **хэлэхдээ ****аваад шидчихлээ тэгээд хөлийг нь хугалаад хаясан гэж байсан. Би хөл хугалахад нь хажууд нь байгаагүй. Би буцаад нурсан гэр рүү орсон. Гэрт байсан хүмүүсийг гаргаад буцаад гадаа нөгөө хэд дээрээ очиход Бүлтээнээ миний машиныг аваад яв гэж хэлсэн. **, **, **, ** нар ** аймаг явсан. Тэд нарыг явсны дараа бид нар хажуу талын гэрт орж унтсан. Тэд нар ** яваад үүрээр 7,8 цагийн үед ирсэн. Би өөрөө нэлээд согтуу байсан. Зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /Ххийн 32-33 дугаар хуудас/, Гэрч С.**мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. Харин намайг амралтын гэрт амрахаар унтаж байхад Г.**гаднаас орж ирээд шууд нүүрэн тус газар 2 удаа цохиж гэмтээсэн. Тэгээд манай ажилчид болон **, **нар байж байгаад **амралтын гэрээс гадагшаа гаргасан гэсэн. Би сайн мэдэхгүй байна. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна. Ажлаас буугаад шууд явсан болохоор ядраад унтаж байсан. Г.**бид хоёрын дунд өмнө нь хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Яагаад намайг шууд цохисныг нь мэдэхгүй байна. Гайхаж байна. Тухайн үед нь би мэдээгүй. Орой 00 цагийн орчимд би архи ууж байгаад ядраад унтаад өгсөн. Нэг мэдсэн чинь Г.**миний амарч байсан гэрт орж ирээд намайг цохихоор сэрж мэдсэн. Би **цохиулаад гэрийн гадаа байсан өөрийн эзэмшлийн ** улсын дугаартай Т.**маркийн тээврийн хэрэгслийг унаад хажууханд байх Сөөгий гэх айлд очиж амарсан. Маргааш өглөө нь амралтын газар очоод юу болсон талаар сонссон...” гэх мэдүүлэг /Хх-ийн 34-35 дугаар хуудас/, Гэрч Б.**мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 сарын 01-нд “Х**” ХХК-д ажилладаг инженер техникийн ажилчид бүгд нийлээд **аймгийн **сум, ** дугаар баг, **нарсанд үйл ажиллагаа явуулдаг “**” нэртэй амралтын газарт очсон юм. Тэгээд бид нар хамт олноороо эхний машинаар 18 цагийн үед очсон. Бид нарын араас гарсан машин 21 цагийн үед очсон. Тэд нар 0,75 граммын 3 шил архи, 1 кроп **нэртэй пиво **сумаас авч очсон. Хроп пивоны зарим нь замдаа уусан байсан. Бид нарын зарим хүмүүс нь пиво ууна гээд харахад дууссан байсан. Ардаас ирсэн 2 машинд **, **, **, **, **, **, **, **нар ирсэн. Бид нар архиа ууж дуусаад шинээр ажилд орсон **, **ажлаас гарч өөр ажилд шилжиж байгаа **нар хүний нэг шил архи буюу нийт 3 шил Ээдэн нэртэй 0,75 граммын архи гаргаж ирээд уусан юм. Тэгээд “**” амралтын газрын караокед орсон. Тэрнээс хойш би нэг ч архи уугаагүй. Тэр үед манай хамт ажилладаг **гадаа ширээ дэрлээд унтаад байхаар нь **ах хажууд харж зогсож байгаад намайг оруулаад унтуул гэхээр нь би **амралтын гэрт оруулж унтуулсан. Тэгээд бид нар буцаж орж дуулж бүжиглэж байгаад ** оруулж бас унтуулсан. Дараа нь манай дарга **бас гэр рүү бас орж унтсан. Бид нар бөөнөөрөө орж унтахаар яваад **, **, **бид нар бид нар гитар дарж дуулаад байж байсан **ах гадаа ирээд тамхи татаад буцаж орж ирэхдээ хойноос машин ирж байна гэсэн удаагүй миний нөхөр **орж ирсэн. **гаднаас орж ирээд та нар хорио цээрийн үед зугаалж байдаг яасан том гарууд вэ гээд хойморын орон дээр унтаж байсан манай дарга **1 удаа нүүрэн тус газар нь цохисон. Дахиад 1 цохиход нь би наад хүн чинь тасарсан унтаж байгаа ш дээ гэж хэлээд гэрээс гараад явсан. Гэрээс гараад нэлээд хол яваад нуугдаад байж байсан. Нэлээд удаан нуугдаж байгаад санаа зовоод буцаад ирсэн чинь **нь ****нь **зууралдаад байж байсан. Бусад хүмүүс харагдахгүй байсан. **нь **салаад **дээр очиход **нь **танд хамаагүй гээд түлхээд унагасан. Харанхуй шөнө байсан болохоор нөхрийнхөө дууг таньсан. **газар унаад босож ирэхгүй байсан. Амралтын гэрээс ** гараад ***дээр очоод хөл нь эвгүй болсон байна гээд ***эгч ардаас нь очоод хөл нь гэмтсэн байна гэж байсан. Тэгээд манай нөхөр **би хөлийг нь гэмтээчих шиг боллоо миний машинаар яваад үзүүл гээд машиныхаа түлхүүрийг **өгөөд **, **, **нар *** аймаг эмнэлэгт үзүүлэхээр явсан. Би болсон явдлыг зайнаас хараад байж байсан хажууд нь явж очоогүй. Манай нөхөр **архи үнэртүүлсэн миний ардаас ирж намайг авах гэж ирээд хэрүүл маргаан хийсэн. Тэрнээс л болж өнөөдөр ийм асуудал болж байна даа. Миний нөхөр **ганцаараа очсон. Цугтаа хүн ирээгүй ганцаараа ирсэн болохоор нь машин барьж ирсэн байна гэж ойлгосон. Манай ажлын ***нэлээд согтуу байсан. Караокены ширээ дэрлэж унтаад гадаа ширээ дэрлэж унтаад байхаар нь би амралтын гэрт оруулж унтуулсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 36-37 дугаар хуудас/, Гэрч О.**мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 05 сарын 01-нд “**” ХХК-д ажилладаг инженер техникийн ажилчид бүгд нийлээд **аймгийн **сум, ** дугаар баг, Салхит нарсанд үйл ажиллагаа явуулдаг**нэртэй амралтын газарт очсон юм. Тэгээд бид нар хамт олноороо эхний машинаар 18 цагийн үед очсон. Бид нар тэндээ ойр зуурын юм бэлдэж байсан. Манай дарга **, **, **, **нар явсан. Бид нар түрүүлээд хоол ундныхаа юмыг цуглуулаад очсон. Бид нарын араас гарсан машин 21 цагийн үед очсон. Тэд нар 0,75 граммын 3 шил архи **нэртэй пиво Сайхан сумаас авч очсон. Ардаас ирсэн хоёр машинд **, **, **, **, **, **, **, **, ***нар ирсэн. Бид нар архиа дуусаад шинээр ажилд орсон **, ** ажлаас гарч өөр ажилд шилжиж байгаа **нар хүний 1 шил архи буюу нийт 3 шил ээдэн нэртэй 0,75 граммын архи 1 набортой гаргаж ирээд уусан юм. Тэгээд ** амралтын газрын караокед орсон. Тэр үед манай хамт ажилладаг ***эгч нэлээд согтоод муудсан байсан. Бид нар караокед сууж байхад **эгч гэнэт алга болсон байсан. Гэрт орж үзэхэд орон дээр очоод унтсан байсан. Би хөнжил тавиад хучиж өгөөд гарсан. Караокед сууж байхад Идэрээ ах гэр рүүгээ харихаар машинтайгаа явсан. Бид нар караоке дуусгаад гэр рүү орсон. Бид нар гэрт ороод дуулаад сууж байхад Идэрээ ах миний утас руу залгаад ах нь гэртээ ирчихлээ санаа зоволтгүй гэж хэлсэн. Өлзий эгч **, **, **, **, **бид 7 суугаад дуулж байсан. Тэгээд Отгонбаяр ах гаднаас орж ирээд л шууд л **хаана байна гээд гэж томорсон. Дарга ***нь хоймрын орон дээр унтаж байхад ***шууд очоод унтаж байхад нь 2 удаа цохисон. Тэгээд гэрэл хагараад харанхуй болсон. Хаана цохисныг нь хараагүй. Тэгээд би босоод **ахыг барьж аваад гэрээс гаргасан. Надтай цуг **бас гаргасан. Гэрийн гадаа гараад зууралдаад байж байхад гэрийн хаалга хэн нэгэн нь хаалгыг дотроос нь түгжсэн. Тэгэхээр нь гэрийн хаалга түгжсэн юм чинь гайгүй байх гээд **ахыг тавьсан чинь гэр дээр гараад гэрийн тооноор яваад орчихсон. Би гэр рүү орох гэсэн чинь хаалга түгжсэн байсан болохоор онгойлгохгүй жаахан удсан. Тэгж байгаад нэг нь хаалга онгойлгохоор нь гэрийн дотор нэлээн унь унасан байсан. Гэр бол бүр нураагүй байсан. Гэрт ороод **ахыг дахин аваад гарсан. Тэгэхэд **, Батсайхан ах бид 3 цуг гарсан. Хаалганы гадаа ирэхэд **ах **ахыг чи яаж байгаа юм гэхэд **ахыг гэрийн униар 2 удаа гар руу нь цохисон. Унь нь хугараад унасан. Тэгээд **ахтай зууралдаад **бид хамт гэрээс нэлээд хол зайд очсон. Тэгээд байж байхад **эгч ирээд **ахыг яаж байгаа юм бэ ийм юман дээр ингээд байхдаа яадаг юм бэ гээд байсан. **ч **эгчийг аваад яах гээд байгаа юм гэж хэлээд цаашаа явсан. Би Отгонбаяр ахтай саравчны тэнд очиход **над дээр хүрч ирэхэд **дахиад хүрээд ирсэн. Хүрч ирээд эгч нь уулзаадахъя гэж хэлсэн. Би таньж мэддэг найз нөхөд юм болов уу. Эмэгтэй хүний үгэнд орох байх гэж бодоод **ахыг тавьсан. **ах **эгч хоёр надаас холдоод цаашаа алхаад явахаар нь би тамхи асаагаад хартал хүн унах шиг чимээ гарсан. **эгч орилсон. Би тамхиа хаяад гүйгээд очсон чинь ***эгч **чи намайг унагачихлаа ш дээ яаж байгаа юм бэ гэж хэлсэн. Тухайн үед харанхуй байсан надаас зайтай байсан болохоор яаж унасныг нь харж чадаагүй. Тэгээд би Бүлтээнээ ахыг бариад авсан. Нэлээд зууралдаад **нэлээн гайгүй болохоор нь **эгч дээр очоод утасныхаа гэрлийг асаагаад харсан чинь хөл нь хажуу тийшээ эргээд хугарсан байсан. Тэр үед ** эгч нар байсан. Тэгээд Бүлтээнээ ах дээр очоод яаж байгаа юм бэ эмэгтэй хүнийг гэж хэлсэн. **ах надтай хамт **эгч дээр очоод дуугарахгүй зогсоод байсан. **ах надад машиныхаа түлхүүрийг өгөхөөр нь би машиныг нь бариад амралтын газар руу хашааны хаалгаар нь ороод **эгчийг машины урд суудалд дээр нь өргөж суулгаад Дархан-Уул аймаг руу явсан. Би эм ууж байгаа болохоор эхний шилтэй архинаас 1 хундага уусан эрүүл байсан. **эгчийг **очоод үзүүлэхэд хөл нь ташуу хугарсан байна гэж хэлсэн. Бид нар хөлийг нь гипсдүүлээд буцаад явсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 38-39 дүгээр хуудас/, Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: ”...2020 оны 05 сарын 01-ний өдөр хамт ажилладаг ажлын газрын хамт олонтойгоо **аймгийн **сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “***” амралтын газарт амрахаар явсан. Бид нар очоод хоол цайгаа идээд гэрийн гадаа саравчинд суугаад 1 шил архи ууж дуусаад 2 дахь шил архи задрахад унтаад өгсөн байсан. Намайг унтаж байхад Буяннэмэх мастер бид нарыг сэрээгээд гэр нурах гээд байна босооч ээ гээд сэрээсэн. Би босоод нойрноосоо гүйцэд сэрж амжаагүй хараад сууж байхад манай ажлын дарга Доржсүрэн хоймрын орон дээр нүүр нь цус болчихсон сууж байсан. Тэгээд би эргээд зүүрмэглээд байж байхад **, **хоёр 1 хүн аваад гэрээс гараад явсан чинь **байх шиг байсан. Би **эгчийг бос гээд унтаж байхад нь сэрээсэн. **эгчийг сэрээгээд пүүзээ өмсөөд сууж байхад гэрийн тооно дээр **суучихсан байсан. Тэгээд гэрийн тооноор орж ирсэн. Гэр дотор дахиад зодоон болох шиг болсон бид нар бүгд гараад явсан. **ах **гэрээс аваад гарах шиг болсон. Харанхуй байсан болохоор сайн харж амжаагүй. Гэрийн гадаа байж байхад **гэрээс гарсан болохоор бид нар буцаад гэрт ороод байж байсан. **, **, **, **нар гэрт орсон. **тайвшруулах гээд **, **, **нар гэрийн гадаа байсан. Буяннэмэх эгч гэрээс гараад **чи хамт олныг ингэж бужигнуулж болохгүй ш дээ. Чи яаж байгаа юм гэж хэлчхээд буцаад гэрт орж ирсэн. Тэгээд Одноо эгч би ямар ч байсан гараадахъя Бүлтээнээтэй ярилцъя гэж хэлээд гарсан. Тэгээд бид нар гэрт байсан чинь Буяннэмэх эгч хаалгаар шагайж харж байснаа муухай орилоод гэрээс гараад гүйгээд явсан. Би хойноос нь яасан бэ гээд гарсан чинь **эгч **чи яаж байгаа юм хүний хөл хугалаад хаячихлаа ямар хөгийн амьтан бэ гээд загнаад байсан. Одноо эгчийн хөл рүү нь харсан чинь баруун хөл нь өвдөгнөөсөө доошоо эргэсэн байсан. Би эргэж гэрт гүйж ороод гэрт байсан хүүхнүүдийг дуудаад гараад ир Одноо эгчийн хөл эргэсэн байна гээд бүгдийг нь дуудаад гаргаж ирсэн. **эгч буцаад ирсэн чинь хөлийнх нь зургийг аваад **машиныхаа түлхүүрийг өг гэж хэлсэн чинь миний машины түлхүүрийг Өлзий аваад явсан. Надад түлхүүр байхгүй гээд зогсож байсан. Тэгээд Одноо эгчийн хөлийг мод бариад чиг тавиад цамцаар боогоод хөлийг хөдөлгөхгүй байж байхад ****машиныг онгойлгоод түлхүүрээ өгсөн. Хөтөл явъя гээд явахад нь би Хөтөл яваад хэрэггүй цаг алдаж байхаар **явъя гэж хэлээд ДарханУул аймгийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 40-41 дүгээр хуудас/, Гэрч Л.**мөрдөн байцаалтад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 01- ний өдөр манай ажлын газрын хамт олон **аймгийн **сум, **3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг **” амралтын газар очсон. Бид нар гадаа саравчинд эхлээд байж байгаад дараа нь караокед ороод нийт 6 шил архи уусан. Тэгээд амралтын гэр ороод унтах нь унтаад үлдсэн нь дуулаад сууж байхад **гэрийн гаднаас орж ирээд Доржсүрэн хаана байна гээд хашхираад ороод ирсэн. Тэгээд хоймрын орон дээр унтаж байсан манай дарга Доржсүрэнг орноос татаж унагаад гараараа цохиод өшиглөөд байсан. Тэгсэн чинь гэрэл хагарсан. Тэгээд **, **, **нар очоод салгаад гэрээс аваад гарсан. Тэр хооронд манай охидууд сандраад гэрээс гарах гээд хашхираад гэрийн гадаа байсан хүмүүс дотогшоо орж салгах гээд бөөн л юм болсон. **, ** нар гэрийн зүүн талын орон дээр унтаад байхаар нь би сэрээгээд гэр нурчихлаа босооч гэж хэлээд сэрээсэн. Гэр нурсан байсан зургийг нь дараад би гэрт байж байхад эмэгтэй хүн орилохоор нь гүйгээд гарсан чинь **хөлөө барьчихсан **рүү уйлаад би чамд ямар гэм хийсэн юм. Чи намайг яаж байгаа юм гээд уйлаад байсан. Би явж очоод **чи яаж байгаа юм Одонтунгалагын хөлийг хугалаад хаясан байна ш дээ гэж хэлсэн. Бүлтээнээ тухайн үед **хөлийг хугалчхаад **загнуулаад шоконд орчихсон зогсож байсан. Би Бүлтээнээг чи машиныхаа түлхүүрийг өг бид нар явж үзүүлнэ гэж хэлсэн чинь **машиныхаа түлхүүрийг өгөхгүй Өлзий аваад явсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /Хх-ийн 42-43 дугаар хуудас/, Гэрч А.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа цайндаа ирээд миний охин Одонтунгалаг нь орой хамт олноороо салхинд гарна гэсэн юм. Миний охин урьд нь хамт олноороо яваад ирэхдээ зүгээр ирдэг байсан. Миний охин гэрээсээ ганцаараа ажил хийж гэр орноо авч явдаг сайн хүүхэд юм. 2020 оны 05 сарын 02-ны өглөө би гэрээсээ гараад салхинд алхаж байгаад гэртээ орж ирсэн чинь миний охины баруун хөлийн шилбэ нь гэмтээд гипсдүүлсэн байсан. Болсон зүйлийн талаар асуухад манай ажлын газрын эмэгтэйгийн нөхөр нь агсам тавиад миний хөлийг хугалсан гэж хэлсэн. Би тухайн үед цагдаа дуудна гэсэн чинь миний охин **байж бай хэрэггүй гэсэн. Уур уцааргүй даруухан дөлгөөхөн хүнд их тусархуу зантай гэрээсээ ганцаараа ажил хийж ам бүлээ тэжээдэг маш сайн хүүхдийг минь хөлийг нь хугалаад хаясан байна...” гэх мэдүүлэг /Хх-ийн 44 дүгээр хуудас/, Гэрч С.***мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 05 сарын 03-ны өдөр миний ээж Оюунханд миний утас руу 99287649 дугаарын утсаар залгаад дүү ***чинь хөлөө гэмтээж хугалсан байна. ***аймгийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр ирж үзүүлэхэд 1 дэх өдөр ирж хагалгаанд ор гэж хэлсэн байна. Тэгээд би 1 дэх өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн гадаа дүү **уулзаад ** аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд баруун хөлийн шилбэ яс хугарсан гэсэн учир би дүүгээ аваад Улаанбаатар хот явсан юм. ** аймгийн нэгдсэн эмнэлэг дээр шалгалт орсон хагалгаа хийхгүй гэхээр нь **явсан. **хот Гэмтэл согогийн төв дээр хагалгаанд орсон. **хотод 2020 оны 05 сарын 04-ний өглөө очиж хагалгаанд ороод 2020 оны 05 сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сум 2 дугаар баг 10 тоотод гэрт нь авчирсан. Миний дүү ээж болон нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэр хагалгаанд орж байх үед нөхөр нь ажилгүй байж таарсан. Би хагалгаанд орсоны дараа Отгонбаяр гэх хүнтэй ярилцсан. Тэгэхэд тэр **гэх хүний хүн чанар муутай, эмэгтэй хүнд харгис хэрцгий чанар гаргачхаад гэмшсэн шинжгүй байсан. Би саналаа хэлэхэд хээв нэг та тэгвэл цагдаа шүүхээрээ яв гэж хэлсэн. Тэр хүнд эмэгтэй хүнийг хайрлах сэтгэл байгаа ч юм уу үгүй ч юм уу би хэлж мэдэхгүй байна. Миний дүү надад ярихдаа би **олон жил хамт ажилладаг байсан болохоор миний үгэнд орох байх гэж бодоод хойноос нь очиж боль гэж хэлсэн ш дээ гэж байсан. Миний дүү нэлээд гүргэр хүүхэд хүний нүдэнд нулимсаа үзүүлдэг хүүхэд биш ээ. Хэзээ ч тэгж уйлж байгаагүй. Би эгч хүний хувьд надад хэцүү байна. Миний дүүг зүв зүгээр байхад нь **гэдэг хүн хөлийг нь хугалж амьдралаар нь хохироосонд би маш их гомдолтой байна. Миний дүү гэр бүлээ тэжээдэг. Миний дүүгийн бие сэтгэлийн хохирлыг барагдуулж чадахгүйгээс хойш эд материалын хохирлыг 100 хувь барагдуулмаар байна. Хуулийн хүрээнд авч хэлэлцүүлмээр байна. Нэг жилийн дараа хөлийнхөө хадаасыг авхуулахаар бас л хагалгаанд орж байгаа шиг зардал гарна. Тэр зардал мөнгийг би бас нэмж нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/Хх-ийн 45-46 дугаар хуудас/, Гэрч Н.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хамт ажилладаг ажлын хамт олонтойгоо **аймгийн **сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “**” амралтын газарт амрахаар явсан. Бид нар очоод хоол цайгаа идээд гэрийн гадаа саравчинд суугаад 3 шил архи ууж дуусаад дахин би болон **бид хоёр нэг нэг шил архи гаргаж мөн **1 шил архи гаргаж ирээд бид нар уугаад караокед дуулж суусан. Караоке тарахаас өмнө би амралтын гэрт ороод унтаж байсан. **намайг сэрээгээд гэрийн гэрэл тасарсан **ах ирчихсэн агсам тавьж байсан. Би Цэрэндаваа ах Батсайхан ах нартай хамт гэрээс **ахыг аваад гэрээс гарсан. Гэрээс гараад **ах бид хоёр **ахын хамт гэрээс 20 метр орчим зайд очоод тайвшруулах гэж оролдсон. Тэгээд байж байхад гэрээс **эгч гарч ирээд **ах **ахыг хориод би Одноо эгчийг хориод байж байгаад уур амьсгал намдахаар нь би **ах **ах хоёр дээр очсон. Тэр үед миний ардаас **эгч хүрээд ирсэн. Одноо эгч **ахтай уулзъя гэхээр нь хамт үлдээгээд **ах бид хоёр хоорондоо юм яриад зогсож байхад **эгч Бүлтээнээ чи намайг яаж байгаа юм бэ гээд орилохоор нь харсан чинь газар унасан байсан. Харанхуй байсан болохоор харж амжаагүй. Эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан болохоор зодоон энэ тэр болохгүй байх гэж бодсон. **ах бид хоёр эмэгтэй хүн орилхоор нь гүйгээд очсон чинь **эгч газар суусан байдалтай байж байсан. Тэгээд **ахыг **ахтай хамт цаашаа нь болгочхоод ирсэн чинь **эгч тухайн байрнаасаа огт хөдлөөгүй байж байсан. **ах гар утасныхаа гэрлийг асаагаад харсан чинь баруун хөл нь хажуу тийш эргэсэн байдалтай байсан. Тэгээд хөл нь хугарсан байна эмнэлэг явъя гэж хэлээд Бүлтээнээ ахын машиныг Цэрэндаваа ах бариад хашааны гаднаас гэрийн гадаа ирээд бид нар өргөж суулгаад ** аймаг руу явсан. Тухайн үед **эгч ** эгч **ах **эгч нар **явсан. **эгчийг **аймаг руу явсны дараа **ах хэлэхдээ **бид хоёр урьд нь тоглоод ноцолддог байсан гэж ярьж байсан. Тоглоод ноцолдож байгаад хөлийг нь гэмтээчихлээ гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ын 47- 48 дугаар хуудас/, Гэрч Б.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 01 өдөр манай ажлын газрын хамт олон **аймгийн **сум Номгон 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “**” амралтын газар очсон. Бид нар гадаа саравчинд эхлээд байж байгаад дараа нь караокед ороод нийт 6 шил архи уусан. Тэгээд амралтын гэрт ороод унтах нь унтаад үлдсэн нь дуулаад сууж байхад **гэрийн гадаанаас орж ирээд **хаана байна гээд хашхираад ороод ирсэн. Тэгээд хоймрын орон дээр унтаж байсан манай дарга **орноос татаж унагаагаад гараараа цохиод эхэлсэн. Би тэгэхээр нь **хамт гэрээс айгаад гараад явсан. Бид гэрийн хойд зүгт гараад гүйгээд явсан. Нэлээд удаж байгаад ирсэн чинь бүх зүйл болоод дууссан байсан. Бид хоёр цуг буцаад ирэхэд хойд гэрт орсон байж байхаар нь гэрт нь ороод унтаад өгсөн. Тэгээд хүн хашхираад байхаар нь сэрсэн чинь **эхнэр **рүү хашхираад байсан. Чи яах гэж мөнгө шилжүүлэх гээд байгаа юм. Хохь чинь гэж хэл гээд хашхираад байсан. Эхнэрийнхээ гар утсыг авах гээд байх шиг байсан. Тэгээд хэсэг байж байгаад гэрээс гараад яваад өгсөн. **буцаж ирээгүй хаашаа явсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ын 49 дүгээр хуудас/, ** аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 402 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлт хэсэгт: 1. О.**биед баруун хөлийн шилбэний 2 ясны шаант болон туялзуур ясны битүү хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. 4. О.**учирсан гэмтэл нь цаашдын байнгын хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэх дүгнэлт/Хх-ийн 53-54 дүгээр хуудас/, **ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ** дугаартай эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт: Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн /тооно 1 ширхэг, хаалга 1 ширхэг, унь 1 ширхэг, цагаан бүрээс 1 ширхэг/ 2020 оны 06 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ цэнэ 275 400 төгрөг хоёр зуун далан таван мянга дөрвөн зуу/ /Хх-ийн 65-67 дугаар хуудас/, Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г****хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. Иргэний нэхэмжлэлийн талаар: Хохирогч эмчилгээний зардал болон бусад зардалд 1 788 936 төгрөг нэхэмжилсэн. Хохирогчийн өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөгийг шүүгдэгч төлөхгүй гэсэн тайлбарыг гаргаж байна. Монгол улсын иргэн нь хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т тусгагджээ. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч гэм буруутай үйлдэл гаргаагүй бол хохирогч өмгөөлөгчид хандаж, хууль зүйн туслалцаа авах шаардлагагүй байсан тул субьектив эрхээ хэрэгжүүлсний эрх зүйн хохиролтой үр дагаврыг гэм буруутай этгээдэд хариуцуулахыг шаардах эрхтэй гэж үзэж өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэлээ. Харин хохирогч яс бэхжилтийг дэмжих бүтээгдэхүүнийг ямар эмчийн заавраар хэрэглэсэн нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийн үнийн дүнгээс 625 920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Иймд шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний зардал болон бусад зардалд 1 163 016 төгрөгийг гаргуулах зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч хохирогчийг хагалгаа хийлгэх үед эмчид 500 000 төгрөг төлсөн, 335 300 төгрөгийн эм тариа бусад зардлыг өөрөө төлсөн гэх бөгөөд хохирогч 335 000 төгрөгийн зардал шүүгдэгчээс гарсныг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй. Хохирогч эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч “... шүүгдэгч Г.**Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөг торгох саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна...” гэв. Шүүгдэгч Г.***эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Г.***нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчид 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй зэргийг дурдаж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн, хэргийн газрын бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.**400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Г.**авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.**1.163.016 төгрөг гаргуулж хохирогч О.**олгосугай.
6.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.**иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, иргэний нэхэмжлэлээс 625 920 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
7.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
8.Энэ хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА