Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 185

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ............ овогт ..............ийн ...............т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1918008110188 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ............... овогт ....................ийн ................ , /регистрийн дугаар: ПЖ................./, .............. оны ............ дугаар сарын............. -ний өдөр ............. аймгийн ............. суманд төрсөн, эмэгтэй, ............... настай, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..........., нөхөр хүүхдүүдийн хамт ................. аймгийн ............... сумын ........... дугаар баг ............дүгээр хэсэг 56 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч А.О нь 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2019  оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол*****од оршин суух иргэн Ч.С-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 27,808,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч Ч.С-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.О нь 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2019  оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол*****од оршин суух иргэн Ч.С-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 27,808,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.О ийн мэдүүлсэн: “Мөрдөн байцаалтад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэх зүйлгүй. Хохирлыг нөхөн төлж прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 1918008110188 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ч.С-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар 5-ны өдөр 3,000,000 төгрөгийг ***** эгчээс сарын 10 хувийн хүүтэй зээлж О өгч байсан. Ингэхдээ энэ мөнгөнөөс 2 сая төгрөгийг ***** эгч өөрийнхөө данснаас миний Хаан банкны*****дугаарын данс руу шилжүүлж 1 сая төгрөгийг нь надад ***** эгч бэлэн авчирч өгсөн. ***** эгчийн бэлэн авчирч өгсөн 1 сая төгрөгийг би өөрийнхөө данс руу хийгээд дансны үлдэгдэл 3 сая төгрөг болж байсан. Ингээд би 3 сая төгрөгтэй картаа О т өгч 3 сая төгрөгийг авч хэрэглээрэй гэж хэлж явуулсан. Энэ мөнгийг О  1 сарын буюу 30 хоногийн хугацаанд хүү болон үндсэн мөнгөний хамтаар хувааж төлнө гэж тохирсон учраас зээл авснаас хойш эхний 3 өдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрүүдэд нийт 360.000 төгрөгийг надад бэлнээр авч ирж өгсөн боловч үүнээс хойш энэ зээлийг төлөөгүй. ...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр А.О 500,000 төгрөгийг зээлж авсан. Энэ мөнгийг надаас бэлнээр аваад явсан. ...***** эгчээ байр худалдаж авахаар болсон ингээд нотариатын гэрээ хийх гэсэн мөнгөгүй байна. Та 300,000 төгрөг түр зээлээч гэхээр нь би тийм л юм байх гэж бодоод 300,000 төгрөгийг О ийн хэлсэн ***** гэдэг хүний Хаан банкны данс руу энэ өдрөө шилжүүлсэн. ...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Дарханд Олон Улсын худалдааны төвийн лангуун дээрээ ажлаа хийж байсан миний төрсөн охин*****ээжид чинь хэлсэн гэж хэлээд 308,000 төгрөгийг бэлнээр авсан байсныг сүүлд мэдсэн. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр намайг Олон Улсын худалдааны төвд лангуун дээрээ байх байхад О  ирж дүү байрны зээл хөөцөлдөж байгаа зээл бүтэхээр танд эргүүлээд өгнө гэж хэлээд 200,000 төгрөгийг бэлнээр аваад явсан. ...2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр О  над дээр ирж уулзаад нөгөө зээл чинь бүтэх шинжтэй болчихлоо миний нэр дээр 12 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа тэрийгээ банк хаа тэгвэл чамд зээл өгнө гээд байна зээл хаах 12 сая төгрөг хэрэгтэй байна, та мөнгө олж энэ зээлийг хааж өгөөч хэрэв миний зээл бүтчихвэл танд ч гэсэн ашигтай шүү дээ гээд байхаар нь нээрээ л тийм юм байх гэж бодоод ***** өдрийн 1 хувийн хүүтэй 12 сая төгрөгийг би өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж зээл авч О өгсөн. ...***** авсан 12 сая төгрөгөөс 11,550,000 төгрөгийг О  дангаараа авч хэрэглэсэн. 450,000 төгрөгийг нь би өөрөө хэрэглэсэн. ...2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр 1.5 сая төгрөгийг би өөрийн Хаан банкны*****тоот данснаас О ийн Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. ...2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр***** эгчийг гуйгаад ***** гэдэг хүнээс 10 сая төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 7 хоногийн хугацаатай зээлүүлж аваад 10 сая төгрөг***** эгчийн данс руу *****ээс шилжиж ороход нь***** эгчийн данснаас О ийн данс руу шилжүүлж өгсөн. Ингээд надаас О  нийтдээ 27,458,000 төгрөгийг авснаас 9,690,000 төгрөгийг бэлнээр надад цувуулж өгсөн. Одоо үлдэгдэл 17,768,000 төгрөгийг би түүнээс авах ёстой.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Т.*****ийн мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр мэдүүлсэн: “...Ч.С гэдэг хүн надаас мөнгө зээлж аваагүй. Би***** эмээг гуйгаад байхаар нь 10,000,000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй зээлсэн юм.***** эмээтэй би гэрээ хэлцэл хийгээгүй. Аман хэлцэл хийсэн.***** эмээ надаас авсан мөнгөө С-т  авч өгсөн юм байсан. С нь цаашаа О  гэдэг эмэгтэйд өгсөн юм байна лээ. Би тэр учрыг сайн мэдэхгүй.***** эмээ надаас авсан 10,000,000 төгрөгөөс 2,904,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байгаа.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Т.Батцэрэнгийн мөрдөн байцаалтад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “....Т.***** нэг хоногийн дараа буюу 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр миний данс руу 4 хувааж 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн юм. Мөнгө шилжиж орж ирэхээс өмнө С нь надаас байн байн “Яаж байна, юу болж байна” гэж асууж шалгаагаад байдаг байсан. Тэгээд Т.*****ийг над руу мөнгө шилжүүлэхээр нь би С-т  мөнгө шилжиж орж ирсэн гэж хэлээд тэгээд би өөрийнхөө картыг С-т  өгсөн чинь С АТМ-аас *****ээс миний***** гэсэн Хаан банкны данс руу орж ирсэн 10,000,000 төгрөгийг уншуулж авсан. ***** надад итгэж, би С-т  итгэж мөнгө авч өгөлцсөн. ***** С-ээс   хэдэн төгрөг буцааж авсан, одоо хэдэн төгрөг дутууг нь сайн мэдэхгүй. С надад бол мөнгө төгрөг буцааж өгөөгүй. ***** С-ээс   мөнгөө нэхэж авахаар болсон юм.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч *****ын мөрдөн байцаалтад 2020 оны 1 дүгээр сарын 11, 2 дугаар сарын 28-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын дундуур Ч.С надаас 12,000,000 төгрөг 14 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлж авсан. Анх Ч.С надаас мөнгө зээлж авахдаа “Голомт” банкнаас 450,000,000 төгрөгийн зээл авах гэж байгаа. Зээл авахын тулд мөнгө байршуулах хэрэгтэй болоод мөнгө дутаад байна. 12,000,000 төгрөг хэрэгтэй байна. зээлээч гээд өдөр шөнөгүй надаас шалж гуйсаар байгаад авсан юм. ...Ч.С-т  12,000,000 төгрөг зээлж өгөхдөө зээлийн гэрээ байгуулж өгсөн. Ч.С надад 10,700,000 төгрөгийг буцааж төлсөн байгаа. Зээлсэн мөнгөнийхөө буцаан төлөлтөд хүү бодогдоогүй байгаа. Одоо үлдэгдэл 1,300,000 төгрөгийг төлөөгүй.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч *****мөрдөн байцаалтад 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...*****О  гэдэг хүнийг танина. Нөхөр болох Цогтсайхан нь Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг юм. Би 2014-2016 онд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрыг хариуцсан эдийн засагч байсан. Цогтсайхан гэдэг хүнийг зээл авахаар манай банканд хандах үед хамтран үүрэг гүйцэтгэгч болох эхнэр О ийн бизнесийг, барьцаа хөрөнгийг судлаж гэрээр нь очиж зураг хөргийг нь авч байсан. *****О  гэдэг эмэгтэй 2019 онд 450,000,000 сая төгрөгийн зээл авахаар ярьж байсан удаа байхгүй. Намайг зээлийн судалгааг хийж байхад О  нь 450,000,000 төгрөгийн зээл авахаар тийм хүн байгаагүй.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Д.*****гийн мөрдөн байцаалтад 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Ч.С надаас 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Олон улсын худалдааны төв дээр явж байхад дуудаад танд 3,000,000 төгрөг байвал зээлээч. Надад өнөө маргаашгүй хэрэг болоод байна. Би танд буцааж өгөхдөө шантай өгнө гэж хэлэхэд нь би гэмгүй байдаг болохоор итгээд өөрт байсан 3,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Одоо болтол надад буцааж өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч ***** мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 2, 4 дүгээр сарын 24-ний өдөр тус тус мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр манай ээж, аав хоёр Увс аймагт явж байсан. Би Олон улсын худалдааны төв дээр лангуун дээр сууж байхад А.О эгч ирээд надтай уулзаад Эгч нь 3-4 хоногоос буцаагаад өгье, ажил амжуулах гэсэн юм гэж хэлээд надаас 308,000 төгрөг бэлнээр авсан. ...Би О  эгчийг ээж үнэхээр ирж надаас мөнгө ав гэж хэлсэн юм байх гэж бодоод түүнд итгээд 150,000 төгрөг бэлнээр тоолж өгөөд явуулсан. Ингээд 2 хоногийн дараа намайг орой гэртээ байж байтал над руу О  эгч утсаар яриад чи хаана байна гэхээр нь гэртээ байна гэхэд эгч нь гэрийн чинь гадаа байна чамаас мөнгө авъя гэсэн. Тухайн үед***** эгч машинтай явж байгаа бололтой халамцуу манай байрны гадаа ирээд надтай уулзахдаа эгч нь юм хөөцөлдөж байгаа мөнгөний хэрэг гарвал чамаас ирж мөнгө аваарай гэж ээж чинь надад хэлсэн чамаас мөнгө авахаар ирлээ гэсэн. Ингээд ээж рүүгээ утсаар ярьж асуух гэхэд ээжийн гар утас холбогдохгүй байсан. Ингээд гайхаж өгөх үү, байх уу юу гэж эргэлзэж байгаад нээрээ л О  эгчийг надаас очиж мөнгө ав гэж хэлсэн юм байлгүй дээ гэж бодоод хэдэн төгрөг авахын гэсэн чинь өнөөдрийн орсон орлогоо л өгчихгүй юу даа гэсэн ба тухайн үед надад 158,000 төгрөг байсан тул 158,000 төгрөг л байна гэхэд О  эгч тэрийгээ өгчих гэхээр нь би тоолж О  эгчид өгсөн.” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч ***** мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...2019 оны 8 сард өдрийг нь санахгүй байна. Шинэ хорооллын 21 байрны арын зам дагуу шинээр баригдсан барилгын тэнд би О тэй таарсан. О  нь миний найз ***** ***** найз гэдгээр нь зүс мэдэх тул мэндлэхэд О  надад Сараа эгчээ би банкнаас зээл хүсэж байгаа. Банканд урьдчилгаа мөнгө байршуул гэж шаардлага тавьсан, хамт зээл хөөцөлдөж байгаа хүнтэй эдийн засагч болж ярих хэрэгтэй байна. Та хамт зээл хөөцөлдөж байгаа хүнтэй маань банкны эдийн засагч болоод яриад өгөөч таны нэр утасны дугаарыг өгье гэхээр нь би үгүй гэсэн. Ингээд үүнээс хойш 1 цагийн дараа нэг хүн миний ***** дугаар руу залгаад О  нь танай банкаар зээл хөөцөлдөж байгаа нь үнэн юм уу гэхээр нь уурлаад би тантай ярих шаардлага байхгүй гэж хэлээд утсаа салгасан.” гэх мэдүүлэг[8],

 

Гэрч *****гийн мөрдөн байцаалтад 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...О ийн хувьд 2019 онд 2-3 удаа миний Хаан банкны ***** тоот дансаар хүнээс мөнгө шилжүүлж авч байсан нь үнэн. Тухайн үед О  нь *****эгчээ би өөрөө картанд явж байна. Хүнээс мөнгө авах ёстой. Таны данс руу шилжүүлээд дүү нь авчихъя гэхэд нь би нээрээ л тийм юм байх гэж бодоод А.О т дансны дугаараа хэлж өгсөн. Миний дансаар 300,000 орчим төгрөг, бас нэг удаа 1 сая орчим төгрөгийг авсан.” гэх мэдүүлэг[9],

 

Хаан банк дахь Т.Батцэрэнгийн эзэмшлийн***** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, А.О ийн эзэмшлийн***** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга[10],

 

***** Ч.С нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 3330 дугаартай “...гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 14 /арван дөрөв/ хоног хугацаатай олгов. Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно. Зээлийн хэмжээ 12,000,000 төгрөг, зээлийн хүү 1%  хүүтэй.” гэх зээлийн гэрээ[11],

 

“Их Мөнх Наран” ХХК болон Ч.С нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан 3-11-00005048 дугаартай “...Зээлийн хэмжээ 2,000,000 төгрөг, зээлийн хүү 25 хоногийн 6.3% байна, зээлийн хугацаа 25 хоногийн хугацаатай олгоно.” гэх зээлийн гэрээ, барьцааны гэрээ[12],

 

А.О ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр мэдүүлсэн: “...Надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 27,808,000 төгрөгийг банкны зээл авахаар хөөцөлдөж байгаа түүндээ хэрэглэж байгаа гэх зэргээр хэлж С эгчээс мөнгө авсан боловч тухайн үед миний бие банкнаас ямар нэгэн зээл авахаар бүрдүүлж өгөөгүй, зээл хөөцөлдсөн асуудал байхгүй. 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр би Ч.С эгчээс 3,000,000 төгрөгийг хүнээс зээлүүлж аваад энэ мөнгөөр өөрийнхөө өрийг дарсан ба үлдэгдлээр нь гоо сайхны бараа авсан. Би С эгчийн зөвшөөрснөөр мөнгийг нь АТМ дээр уншуулж 3,000,000 төгрөг авсан. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ч.С эгчээс авсан 500,000 төгрөгийг би наадмаар хувьдаа хэрэглээд дууссан. Энэ мөнгийг С эгчээс бэлнээр авсан. 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр***** гэдэг хүний данс руу С эгчээс 300,000 төгрөгийг шилжүүлэн авч энэ мөнгөөр би хүүхдийнхээ эмийг авсан. 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би Ч.С эгчийн охин*****биечлэн очиж 308,000 төгрөгийг 2 тасалж бэлнээр авсан. 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ч.С эгчээс би 200,000 төгрөгийг нөхөр ***** данс руу Хаан банкны *****тоот данс руу шилжүүлэн авсан. 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ***** эгчээс би 12,000,000 төгрөгийг бэлнээр авсан ба үүнээс 10 сая төгрөгөөр нь өөрийн нэр дээрх Голомт банкны зээлийг төлж зээлээ хаасан. Үүнээс 550,000 төгрөгийг С эгч өөрөө авч хэрэглэсэн. Миний хувьд 12 сая төгрөгөөс 11,450,000 төгрөгийг авч хэрэглэсэн. 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Ч.С эгчээс авсан 1,500,000 төгрөгийг хувьдаа хэрэглэсэн. 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ч.С эгчээс авсан 10,000,000 төгрөгийг би дансаараа авсан. Миний хувьд эдгээр мөнгө болох нийт 27.808.000 төгрөгийг С эгчээс авснаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг[13] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.“ гэв.

Шүүгдэгч А.О-г өмгөөлүүлэх эрхээр хангасан бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлж, өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч А.О ийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг бол үйлдлийн арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч А.О нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж, залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.О т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч А.О-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулан “залиалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.С нь “17.786.000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээн авсан нь үнэн болно. О ээс нэхэмжлэх хохирол байхгүй.” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч А.О-г бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч А.О-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн 27,808,000 төгрөгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын сонсгосон ялын хүрээнд шүүгдэгч А.О т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ............... овогт ...............ийн О ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О т оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.О т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР

 

 

 


[1] Хавтаст хэргийн 40-43 тал

[2] Хавтаст хэргийн 44 тал

[3] Хавтаст хэргийн 45-46 тал

[4] Хавтаст хэргийн 47, 48 тал

[5] Хавтаст хэргийн 49 тал

[6] Хавтаст хэргийн 50 тал

[7] Хавтаст хэргийн 51, 52-54  тал

[8] Хавтаст хэргийн 56-57 тал

[9] Хавтаст хэргийн 58-60 тал

[10] Хавтаст хэргий 64, 65-78 тал

[11] Хавтаст хэргийн 126-127 тал

[12] Хавтаст хэргийн 128-129, 130-132 тал

[13] Хавтаст хэргийн 144-149 тал