Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 060

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,

улсын яллагч Ф,

шүүгдэгч А  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох эрүүгийн 1913004130010 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1964 оны 12 дугар сарын 19-ний өдөр БӨ аймгийн Алтанцөгц суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, БӨ аймгийн Ө сумын 15 дугаар цэцэрлэгт нягтлан бодогч ажилтай, Ө сумын 13 дугаар багт оршин суудаг, ам бүл 2, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А , регистрийн дугаар ***********

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч А  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 20 минутын үед цагдаагийн алба хаагч нарын албан үүрэгтэй нь холбогдуулан эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С ийг дэгээдэж унгаагаад, түүний нурууны тус газраас нэг удаа өшиглөн хүч хэрэглэж, хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч А аас мэдүүлэхдээ: Хэргээ хүлээж байна. Миний буруу гэв.

Хоёр: Эрүүгийн 1913004130010 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,

2. Гэрч Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

3. Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

4. Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

5. Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

6. СД дискэд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/,

7. Яллагдагч А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А  нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, баривчлах байранд цагдаагийн алба хаагч албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч С ийг дэгээдэн унагааж, нурууны тус газар нэг удаа өшиглөн хүч хэрэглэж, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр өдрийн 18 цагийн үед Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч А  согтуу жолооч гээд А  гэдэг хүнийг авч ирсэн. Тэгээд уг хүний согтолтын хэмжээг шалгахаар болсон боловч, тэр хүн би үлээхгүй, чи олж идээрэй гээд цагдаа А д салаавч гаргаж хэл амаар доромжилсон.

Тэгээд коридорт иргэн А  утсаар ярьж байхад нь Э  эмч гар утсыг нь аваад надад авчирч өгсөн. Гэтэл араа нь А  орж ирээд утсаа авъя гээд байхаар нь би энд утсаар ярихгүй, та үлээгээд явчихгүй юу гэхэд надад бас чамд ямар хамаатай юм бэ гээд хэрүүл маргаан үүсгэж, хэл амаар доромжлоод миний аавыг бас хэл амаар доромжилсон, мөн бид нарт дайрч бид нарын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн тул бид нар хүч хэрэглэж саатуулсан.

Мөн намайг хэд хэдэн удаа өшиглөж, газарт унгаасан асуудал болсон. Намайг үхсэн бас, А  пиздаатай та нарыг харах болно, ална гээд олон юм ярьсан.

...Миний биед учирсан гэмтэл байхгүй, шүүх эмчийн акт авахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,

- Гэрч Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр өдөр орой 18 цагийн үед замын цагдаа А  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд иргэн А ыг Цагдаагийн газрын саатуулах байранд авч ирсэн. Тэр хүн ирсний дараа цагдаа А тай маргалдаж, хэрэлдэж болохгүй байхаар нь би А г явуулчхаад драйгер үлээлгэх гэсэн чинь үлээхгүй эсэргүүцсэн юм. Мөн надад мөр маань мултарсан гээд үзүүлсэн ба мөр нь зүгээр байсан. Тэрний дараа коридорт утсаар яриад зогсож байхад би гар утсыг нь аваад жижүүрийн цагдаа С т хүлээлгэж өгсөн байсан. Тэгж байхад С ийн өрөөнд орж ирээд утсаа авна гэж дайрч, С ийг хэл амаар доромжилсон. Мөн С  драйгер үлээлгэхээр коридорт гаргаж ирэх үед бас С тэй ноцолдож эхэлсэн. Тэр үед би салгаж аваад тайвшруулсан. Тэгээд бид нар өрөөнд орох үед С  тэр хоёр коридорт үлдсэн байсан ба тэр үед С ийг хавирч газарт унгааж өшиглөж зодсон байна. Тэд нар орилж хашхирах үед нь дахиж салгаж аваад саатуулах газарт очиж хувцсыг нь тайлж саатуулсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,

- Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хүн цагдаа С ийг хэл амаар доромжилж, пиздаа ална энэ тэр гээд олон юм ярьж, ганц хоёр удаа өшиглөсөн, харин С  тэр хүнийг зодож цохисон асуудал болоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

- Гэрч Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хүн С ийг хэл амаар доромжилж, олж идээрэй, би үлээхгүй, шоронд хэвтэхгүй гээд илүү, дутуу юм ярьж байсан. Тэр үед С  тэр хүнийг зодож цохиогүй, харин хувцас солих өрөөнд тэр хүн С ийг хэд хэдэн удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

- Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд би С т А ыг саатуулахад аваад гараад ир гэж хэлээд коридорт зогсож байхад С , А  хоёр бие биеэ түлхээд гараад ирсэн. Тухайн үед хоорондоо маргалдсан байдалтай байсан ба С  түүнийг суу гэж шаардлага тавихад А  С  руу дайрсан юм. Тэр үед Э  А ыг салгаж авах гэхэд хүч өгөхгүй болохоор нь С , Э  нар тусгай мэх хэрэглэн А ыг унгааж боль гэж удаа дараа шаардлага тавьсан. Гэтэл А  босож ирээд С  руу дайрсан. Миний хажууд унгааж байхыг хараагүй, харин дараа нь хяналтын камераар харахад намайг жижүүр эмчийн өрөө рүү орсны дараа А  С ийг хөлөөрөө хавирч газар унгааж өшиглөж байсан бичлэгийг харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

- СД дискэд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/

- Яллагдагч Шүүгдэгч А ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би анхны мэдүүлэгтээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй үнэн зөвөөр хэлсэн байгаа. Тухайн өдөр 17 цаг 30 минутын үед төв талбайн баруун урд буюу барилга хот байгуулалтын газрын урд машины зогсоол дээр өөрийн “Харрер” маркийн ****  БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроо Е  гэх залуугийн хамт Ерөөл нэртэй 0.5 граммын нэг шил архи миний машинд байсан учир Е  бид хоёр хоёр хундага татаад Е г гэрт хүргэх гээд уг зогсоолоос машинаа асаагаад хөдлөөд 100 метр явахад А  замын цагдаа зогсоож бичиг баримт шалгаад, үлээ гэхээр нь би үлээхэд надаас архи уусан байна гэж хэлээд намайг цагдаагийн газар луу авч явна гээд намайг цагдаагийн машинд суулгаад, миний машиныг цоожлоод түлхүүрийг А  аваад халаасандаа хийгээд намайг цагдаагийн машинд суулгаж цагдаагийн газар намайг авч ирсэн. Удалгүй миний араас А  гэх цагдаа эрүүлжүүлэх байранд орж ирэхэд С  бид хоёр маргалдаад зогсож байсан учир нь би гар утсаар ар гэрт хэлье гэхэд С  утсаар яриулахгүй гээд миний гар утсыг хураагаад авсан байсан түүнээс болоод С тэй хэрэлдэж байхад цагдаа А  болон хажуудаа хоёр цагдаагийн хамт орж ирээд “энэ хүнийг авч ирлээ” гэж С , Э  хоёрт хэлээд цагдаа нар гараад яваад өгсөн юм.

Тухайн үед А  болон хажууд нь явсан хоёр цагдаагийн хажууд С  намайг энэ пизда надад баригдахгүй байсан одоо би гаргахгүй гэж ярьсан тэгэхээр нь миний уур хүрч С тэй маргалдахад С  уурлаад над руу дөхөх үед би нэг удаа хөлөөрөө хавирсан юм. Тэр үед С  газар унасан. Тэр үед би хөлөөрөө дээрээс нь нэг удаа өшиглөх гэж байгаад хөлөө татаж авсан. тэгэхэд хажууд байсан эмч Э  гарыг мушгиж, салгаад намайг газар газар хэвтүүлж чирч цаад булангийн өрөө рүү авч ороод намайг С  миний биеийн бүх хэсэг рүү цохисон юм. Тухайн үед болсон асуудал энэ болно. Тэгээд архи ууж машин барьснаас болж зөрчлийн тухайн хуулийн дагуу эрхээ хасуулж, торгуулийн арга хэмжээ авхуулсан юм. Би цагдаагийн ахлах ахлагч С ээс тухайн үед болсон асуудлын талаар уучлалтаа гуйж, С ээс гомдол саналгүй гэх бичиг авсан байгаа. Тухайн үед миний бие архи согтууруулах ундааг хэрэглэсэн байсан болохоор дэмий зүйлээс болж маргасан байсан. Тэгээд би С тэй маргалдаж хууль ёсны шаардлага эсэргүүцсэн байна. Ийм асуудал гаргасан маань миний буруу гаргасан хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагчтай гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

Цагдаагийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” хэмээн заасан байна.

Хэргийн үйл баримт, нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч А ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр цагдаагийн байгууллагад дагуулж ирээд цагдаагийн албан хаагчаас согтуурлын хэмжээг драйгер үлээлгэж шалгах гэхэд шүүгдэгчийн зүгээс татгалзаж, улмаар хохирогч С тэй албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хэрүүл маргаан үүсгэж, үйлдлийг таслан зогсоох хууль ёсны шаардлага тавихад түүнийг эсэргүүцэн дэгээдэж унагаан нурууны тус газар нэг удаа өшиглөж хүч хэрэглэсэн үйлдэл нь хангалттай тогтоогдсон байна.

Тухайн гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтуурсан байдал, олон нийтийн газар биеэ авч явж байгаа харилцаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Иймд хуулиар хүлээсэн үүргийн дагуу хууль сахиулагч шаардлага тавьсан байхад шүүгдэгч А  нь тус шаардлагыг биелүүлээгүй, улмаар хэрүүл маргаан үүсгэж, хүч хэрэглэж эсэргүүцсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, тус зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгч А ыг гэм буруутайд тооцов.      

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С ийн эрүүл мэндэд болон эд хөрөнгөнд ямар нэгэн хохирол учраагүй бөгөөд, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С ээс шүүгдэгч А аас хохирол нэхэмжлээгүй  тул шүүгдэгч А  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчээс улсын яллагчийн санал болгосон хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү хэмээн мэтгэлцсэн болно.

Шүүхээс шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар түүнд  оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн байна. 

Шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч А ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь тус тус харгалзаж, шүүгдэгч А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шилжиж ирээгүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч А ы нэр дээр бүртгэлтэй, БӨ аймгийн Ө сумын 13 дугаарт багийн нутаг дэвсгэрт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0213005835 дугаартай, 721 м кв газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг СД бичлэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. А ыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А ыг 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А ы нэр дээр бүртгэлтэй, БӨ аймгийн Ө сумын 13 дугаарт багийн нутаг дэвсгэрт байрлалтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-0213005835 дугаартай, 721 м кв газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 2 ширхэг СД бичлэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т