Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 185

 

    1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагч С.Батцагаанаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 7.691.250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Уранчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1308750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Уранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батцагаанаас улсын тэмдэгтийн хураамжид 138.010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Уранчимэг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ