| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0062/Э |
| Дугаар | 079 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 079
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Т,
хохирогч Ж , К ,
хохирогч К ийн өмгөөлөгч С,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Б , Б ,
шүүгдэгч Ж , Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;
Н эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1913004200031 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр БӨ аймгийн Д суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт БӨ аймгийн Д сумын 5 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж , регистрийн дугаар БЖ89******,
2. Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр БӨ аймгийн Д суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав ээж, эхнэр хүүхдүүдийн хамт БӨ аймгийн Д сумын 5 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Н , регистрийн дугаар БЖ89******.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 21 цагийн үед тус багийн иргэн Н ийн гэрт архидан согтуурсны улмаас хамт архи уусан Н , К нартай зодолдож, Ж аг түлхэж унагаан тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Н нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр 21 цагийн үед өөрийн гэрт архидан согтуурсны улмаас хамт архи уусан Ж тэй зодолдон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Ж ээс мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. К ийн нэхэмжилсэн тухайн үед олох байсан орлого 1500000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1000000 төгрөг, хоол, хүнсний 249000 төгрөгийг төлж чадахгүй. Бусад мөнгийг төлж өгнө.
Н ийн гэм буруугаас миний биед хөнгөн гэмтэл учирсан. Эмчилгээний зардал болох 2.825.060 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тухайн үед эмнэлэгт 5 хоног хэвтэн эмчлүүлсэн. Надад тархиндаа хавантай гэж хэлж байсан. Тухайн үед хөдөөгийн ар гэрийн байдлаас болж хотод очиж чадаагүй. Дараа нь өвдөөд болохгүй болохоор хотод очиж дахиж, эмчилгээ хийлгэж, үзүүлсэн. Тэгэхэд тархинд цусан бүлэн байна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Мөн жилд 2 удаа мэдрэлийн эмчийн хяналтад байж, үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн гэв.
Шүүгдэгч Н ээс мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр би хүүхэдтэй болсон. Тэгээд гэртээ явахаар аймгаас ах К , түүний эхнэр болон би эхнэртэйгээ 4-үүлээ миний машинаар Д руу гарсан. Д руу явахдаа бид нарт нэг хүн онгоцны билет өгч явуулсан байсан. Д очсоны дараа тэр билетийг авахаар 4 залуу ирсэн. Тэд нарын дотор Ж байсан. Тэгээд Ж хүүхэдтэй болсон байна гэж нэг шил архи задалсан. Дараа нь би бас нэг шил архи задалж ууж байхад, орой болчихлоо явъя гэж, архины талыг үлдээсэн. Тэгээд Д сумын төвөөс хадам ахын гэрээс нь хоол, цай уугаад гарах гэж байхад над руу Ж утасдаж “би Шегиртайн гүүрэнд байна, хүрээд ир” гэж хэлсэн. Тэнд очоод нэг шил архи уугаад талын замдаа “Хар ус” хэмээх газарт уухаар үлдээсэн. Тэгээд Хар ус гэх газарт ирээд Ж ийг 10-20 минут хүлээсэн боловч ирээгүй учраас хүүхэд даарчихна гэж явчихсан. Сумаас гарахдаа би архи уусан учраас машиныг ах К барьсан.
Гэрт очиж хоол ундаа идэж байхад, 9 цагийн үед Ж ирээд “миний дугуй хагарсан байхад, чи намайг орхиж явлаа” гэж надад гомдсон. Тэгээд гэрт орж дахиад нэг шил архи задалж уусан. Орой болчихоор нь аав, ээж, ах нар одоо болно амарцгаа гэж бид нар гадаа гарч, Ж бид хоёр малыг оторт гаргах талаар ярилцаж, маргалдсан. Ж 700 гаруй малтай, би энэ жил малаа зарч багасгаад, 70 гаруй малтай байсан. Бид хоёр тэрнээс болж маргалдаж байхад, К одоо болно унтаж амарцгаа гэж хэлээд, би гэрт орсон. Ж ийг ах К гэрт нь хүргэж өгөхөөр явсан.
Тэгээд би унтах гэж байхад, Ж ийн эхнэр гүйж ирээд, Ж К ахтай зодолдож байна, хурдал гэж хэлсэн учраас би гүйж очиход К ийн нүүр нь цус болсон байсан. Тэгээд би Ж тэй зодолдож, бид хоёр нэг нэгнээсээ салахгүй зуралдаад зодолдоод байсан. Хөрш хамаатан бүх хүмүүс ирээд бид хоёрыг салгаад, намайг гэр лүүгээ аваад явсан. Гэрт очоод дахиж унтах гэж байхад, Ж гартаа чулуу бариад дахиж хүрээд ирсэн. Тэгээд дахиж зодолдоод салахгүй болохоор бид хоёр уягаар хүлчихсэн. Хэрэв бид нарыг хүлээгүй байсан бол бараг бид хоёр нэг нэгийгээ алах байсан. Дараа нь Ж эмнэлэгт очиж, 5 хоног хэвтсэн. Эмнэлэгт хэвтвэл бид нар бас хэвтэх байсан. Ах, дүү хүмүүс учраас хоорондоо учраа олно гэж бодож байсан. Зодоон гарсан гол шалтгаан Ж бид хоёр хоёулаа согтуу байсан. Одоо санаанд орсон юмаа хэлж байгаа болохоос тухайн үед согтуу байсан учраас ихэнх зүйлийг мэдэхгүй. Ж ийн нэхэмжилж байгаа 407.500 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна. Харин бусад нэхэмжилсэн мөнгийг төлж чадахгүй, зөвшөөрөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч К ээс мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүү маань хүүхэдтэй болсон учраас дүүгийн машинаар миний эхнэр, дүү, бэр бид нар хөдөө явсан. Бид нар идэш гаргаж авахаар явсан. Д суманд очиж А йн гэрт байхад Ж ирж, нэг шил архи уусан. Тэр архийг хэн гаргасныг мэдэхгүй. Н ийн машиныг би барьсан. Н ийн хадам ахын гэрт нь хоол идэж байхад, Ж залгаж, Шегиртайн гүүрэнд хүрээд ирээрэй гэсэн. Тэнд очиход Ж өөрийнхөө машинтай зогсож байсан, тэгээд Ж , Н хоёр нэг шил архи уугаад талын “Жалгыз агаш” гэх газарт ирж уусан. Тэгээд Ж “Хар ус” гэх газарт очиж, хүлээж байгаарай гэж хэлсэн. Бид нар тэнд очоод хүлээж байсан боловч ирээгүй учраас хүүхэд дарчихна гэж хүлээлгүй явсан. Дараа нь Ж намайг хүлээлгүй явчихлаа гэж ирээд маргаан гаргасан. Тэгээд гэрээс хоол унд уугаад нийлээн орой болохоор одоо амарцгаа гэж бүгд амрахаар явсан. Би гадаа гарахад Н , Ж хоёр маргалдаж байсан болохоор одоо унтацгаа гэж хэлээд, Н ийг гэрт оруулсан. Ж ийг гэрт нь оруулахаар дагуулаад явж, гэрт нь оруулахад амбаар нь харанхуй байсан болохоор өөрөө халтирч унасан. Тэгээд босож ирээд, миний нүд руу цохисон. Би цохино гэж бодоогүй байсан. Эхнэр нь гарч ирээд бид нарыг салгах гэсэн боловч чадаагүй болохоор бусад хүмүүсийг дуудаж авчирсан. Тэгээд Ж ирж, хоёулаа зодолдсон. Тэр хоёрыг салгаж аваад гэрт очиж, бид нар унтах гэж байхад, Ж гартаа чулуу барчихсан дахиж хүрээд ирж, дахиж зодоон гаргасан. Тэгээд Ж , Н хоёрыг салгаад хоёулангийн уяагаар хүлчихсэн. Ж өөрөө амбаарт унахдаа гэмтэл авсан байж магадгүй. Тухайн үед Ж ийн ах М руу залгаж, цагдаа дуудаж, түргэн авчраарай гэж хэлсэн. Тэр хүн өглөө 5 цагийн үед ирээд, цагдаа байхгүй байна, түргэн дуудаагүй гэж өөрөө хүрээд ирсэн. Дараагийн өдөр нь Ж эхнэртэйгээ мөн ах М тэй ирээд бид нараас уучлалт гуйсан. Миний бие өвдөж байсан учраас эхнэрээрээ машин бариулаад Өлгий руу явсан. Энд ирээд эмнэлэгт үзүүлэхэд онош нь гараагүй учраас Ховд аймаг руу очиж үзүүл гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Ж руу залгаж хэлэхэд, “эмчилгээгээ хийлгэж байгаарай би төлж өгнө” гэж хэлсэн. Ховдод шинжилгээ хийлгэхэд, яаралтай Улаанбаатар хот руу яваарай гэж хэлсэн учраас Ж руу дахиж залгахад эхнэр нь Ж ийг яриулаагүй. Гурав дахь удаа залгахад “та нар цагдаад өгвөл өг” гэж хэлсэн. Тэгээд 3 хоног өнгөрсний дараа цагдаад мэдэгдсэн. Тухайн цагдаад мэдэгдсэн өдөр Ж аймагт ирж эмнэлэгт хэвтчихсэн байна. Би Улаанбаатар хотод очиж эмчлүүлж ирсэн зардлаа нэхэмжилж байгаа. Би хоол ундны зардлыг нэхэмжлээгүй, зөвхөн эмчилгээний зардлыг нэхэмжилсэн. Тухайн үед Ж намайг цохиогүй бол зодоон гарч ийм асуудал гарахгүй байх байсан. Миний нүд одоо хүртэл эдгээгүй, хөхөрсөн байгаа. Мөн цаашид зардал гарвал иргэний журмаар нэхэмжлэх болно. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.
Одоо сэтгэл санааны хохирол 1000000 төгрөг, олох байсан орлого 1500000 төгрөгийг нэхэмжлэхгүй. Үүнийг дараа нь иргэний журмаар нэхэмжилье гэж байгаа. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 2.492.693 төгрөгийг Ж ээс нэхэмжилж байгаа гэв.
Хохирогч Ж гаас мэдүүлэхдээ: Тухайн өдөр бүгд хоол ундаа идэж дууссаны дараа одоо унтаарай гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр гараад явсан. Нөхөр маань эрт унтдаг хүн учраас унтсан байсан. Дараа нь хэрүүл маргаан гарч байна гэхээр гарт тааралдсан юмаа өмсөөд очсон. Очиход К ийн нүүр амь нь цус болчихсон байсан. Би Ж , К хоёрыг салгах гэж очиход, намайг шийдэж, түлхсэн учраас цементэд унасан. Дараа нь том хүү маань ирээд тэднийг салгасан. Би өөрөө мөргөл үйлддэг хүн, худлаа хэлэхгүй. Ж миний хүүхдүүдтэй адилхан миний хүү. Гэхдээ Ж эд хөрөнгөнөөс болдог юм уу, жоохон бардам зантай хүн. Тиймээс хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Би гэмтэл авч, зодуулсан маань үнэн. Одоо хүртэл гар маань өвддөг. Надаас арай туранхай хүн байсан бол гар нь хугарах байсан. Ж , Н хоёр өөрсдөө ууж, өөрсдөө зодолдсон. Харин ямар ч гэмгүй К хүү маань ийм гэмтэл авчихсан. Нүдний хөхрөлт нь одоо болтол арилаагүй, энд санаа зовдог. Шүүгдэгч Ж ээс нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хоёр: Эрүүгийн 1913004200031 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас/,
2. “СД” дискинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,
3. Хохирогч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 89-94 дүгээр хуудас/,
4. Хохирогч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 96-99 дүгээр хуудас/
5. Хохирогч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/,
6. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,
7. Гэрч Ш ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 122-124 дүгээр хуудас/,
8. Гэрч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 126-129 дүгээр хуудас/,
9. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 131-133 дугаар хуудас/,
10. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/,
11. Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас/,
12. Гэрч Т н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,
13. Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас/,
14. Хохирогч Ж ийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/
15. Хохирогч К ийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээ тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 153 дугаар хуудас/
16. Хохирогч Ж гийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээ тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 158 дугаар хуудас/
17. Хохирогч Н ын эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээ тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 162 дугаар хуудас/
18. Яллагдагч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 182-183 дугаар хуудас/,
19. Яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас/,
Хохирогч К ийн өмгөөлөгч С аас:
1. К ээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
2. Ж гийн гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,
3. Хохирогч К ээс гаргасан өгсөн хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 35-64 дүгээр хуудас/,
4. Хохирогч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 89-94 дүгээр хуудас/,
5. Хохирогч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас/,
6. Хохирогч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 100-105 дугаар хуудас/,
7. Гэрч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас/,
8. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,
9. Гэрч Ш ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 122-125 дугаар хуудас/,
10. Гэрч Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 127-129 дүгээр хуудас/,
11. Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 133 дугаар хуудас/,
12. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дугаар хуудас/,
13. Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас/,
14. Гэрч Т н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 139 дүгээр хуудас/,
15. Гэрч Т.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 140 дүгээр хуудас/,
16. Хохирогч К ийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээ тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 153 дугаар хуудас/
17. Яллагдагч Ж ийн Уаз-31512 загварын 2171 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 172, 209, 211 дүгээр хуудас/,
18. Хохирогч Ж ээс шүүхийн шатанд гаргаж өгсөн хохиролтой холбоотой гаргаж өгсөн нотлох баримтуудын огноо,
Шүүгдэгч Ж ийн өмгөөлөгч Б ээс:
1. Хохирогч Ж ээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 74-87 дугаар хуудас/,
2. Гэрч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 114-115 дугар хуудас/,
3. Хохирогч Ж ийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж , Н нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүгдэгч Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчтай санал нэг байгаа хэмээн,
Шүүгдэгч Ж , Н нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б , Б нараас гэм буруугийн талаар маргаан байхгүй гэх дүгнэлтийг тус тус гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
1.1. Шүүгдэгч Ж нь 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө БӨ аймгийн Д сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Тошин” гэх газар байршилтай Н ийн гэрт архидан согтуурч, улмаар иргэн К ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, иргэн Н тэй харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, иргэн Ж аг түлхэн унагааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас/,
- “СД” дискинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,
- Хохирогч К ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр миний бие дүү Н ийн клугер загварын 3083 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож эхнэр А , дүү Н , түүний эхнэр Ш нарын хамт аймгийн төвөөс Д сум руу гарсан ба хөдөө явсан зорилго маань идэшний малаа гаргаж мах авчрах ёстой байсан.
Тэгээд бид нар Д сумын төвд 16 цагийн үед ирсэн ба тэнд байдаг А гэх хамаатны гэр очиж хоол идэж, цай уугаад сууж байхад Ж нь нэг залуугийн хамт согтуу ирсэн байсан. Миний дүү Н Ж тэй хамт архи уугаад алга болсон байсан ба Н ийг дуудаж Д сумын 6 дугаар баг руу явахад Ж нь өөрийн 2171 БӨТ улсын дугаартай бор өнгийн Уаз загварын тээврийн хэрэгслээр явж байсан. Би Чихэртэйн голын гүүрийн хажууд ирж зогсоход Ж манай машинд ирж суугаад Н ийн хамт нэг шил архи ууж эхэлсэн. Уг архийг хэн нь гаргаж ирснийг анзаараагүй. Уг архийг дуусгалгүй тал хүртэл уугаад хөдөлсөн ба Ганц модны голын гүүрийн хажууд зогсоод нөгөө үлдсэн архийг ууж дуусгасан. Тэгээд бид шууд гэрийн зүг хөдөлсөн ба Ж нь машинд сууж явсан хүнийг гэрт нь хүргэж өгнө, та нар замдаа намайг хүлээнгээ яваарай гэж хэлсэн. Бид Хар усны хөтөл гэж газарт очиж зогсоод 20 минут орчим хүлээсэн боловч Ж ирэхгүй байсан тул машин дотор байсан Н ийн нялх хүүхэд даарах байх гэж бодоод хөдлөөд 21 цагийн үед аавын гэрт очсон.
...Тэгээд аавын гэрт /Н ийн/ шинэ хүн мэндэлсэн гэж аав ээж маань хоол цай бэлдсэн байсан тул айлын хүмүүсийг дуудсан. Дараа нь Н 2 шил архи хийсэн ба үүнийг мөн Ж , Н хоёр уусан. Тэгээд сууж байтал шөнийн 1 цагийн орчимд бүгд амрахаар болоод манайхаас гарцгаасан юм. Би ч гэсэн гараад бие засаад явж байхад гадаа үүдэнд Ж , Н хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байхаар нь би Н эд хандаж “чи гэртээ орж амар” гэж хэлчхээд Ж ийг гэрт нь хүргэж өгөх гээд дагуулж ирээд гэрт нь оруулж байхад Ж байшингийнхаа үүдний амбаарт бүдэрч унаад босч ирээд миний зүүн талын нүд рүү нэг удаа гараараа цохиж, дараа нь миний хоёр мөрнөөс барьж байгаад толгойгоороо миний хамар руу нэг удаа мөргөсөн, энэ үед миний хамар болон нүднээс цус гараад толгой эргээд зогсож байтал А гарч ирээд гүйгээд явсан харагдсан тэгээд нэг мэдэхэд айлын хүмүүсийг дуудаж ирсэн байсан ба Ж , Н хоёр бас зодолдож байсан.
...Ж ийг эхнэрт нь хүлээлгэж өгөөд гэртээ ортол Ж араас дахин хоёр гартаа чулуу барьчихсан ирсэн бөгөөд аавын гэрт байсан хүмүүс арай гэж салгаж авсан.
...үүдний амбаарт А ах Ж ийг газарт унагааж гар хөлийг нь хүлэх гэж байхад би туслаад Ж ийн гар хөлийг хүлсэн. Тухайн үед Н ч гэсэн Ж рүү дайрч зодолдох гээд байхаар нь ах бид хоёр Н ийг газар унагааж гар хөлийг нь хүлсэн. Тэгээд сумын төвд байдаг Ж ийн ах М гэдэг хүн рүү залгаж дуудсан ба тэр хүн шөнийн 05 цагийн үед ирж тэдний гар хөлийн хүлээсийг тайлж гэр гэрт нь амраасан. Өглөө босоход миний нүд өвдөөд болохгүй болохоор нь буцаад аймаг руу явах гэж байхад Ж ирж биднээс уучлалт гуйхад би цагдаад гомдол гаргаагүй.
Тэгээд би аймгийн төвд ирж эмнэлэгт үзүүлээд ах А рүү утасдаж миний нүд өвдөөд болохгүй байна Ховд аймагт очиж үзүүлэх шаардлага гарч байна, Ж зардал өгөх болов уу гэхэд Ж хажууд нь байсан учир утсыг аваад надтай өөрөө ярьж “та эмнэлэгт сайн үзүүлээд ав, би таны эмчилгээний зардлыг төлж өгөх болно” гэж хэлсэн. Тэгээд Ховд аймагт очиж үзүүлэхэд Улаанбаатар хот руу заавал очиж хагалгаа хийлгэх шаардлагатай гэхээр нь Ж тэй дахин холбогдоход “Та нар хэлэх газраа хэлээрэй, танд өгөх мөнгө төгрөг байхгүй, та цагдаад өгөх юм бол би ч гэсэн цагдаад өгөх болно, би ч гэсэн зодуулсан байгаа” гэх утгатай юм хэлж миний эмчилгээний зардлыг өгөөгүй тул би энэ асуудлаар гомдол гаргаж байна.
Би Ж т зодуулсны улмаас БӨ аймагт компьютер томографын зураг авхуулахад 95,000 төгрөг, Ховд аймагт дахин шинжилгээ хийлгэхэд замын зардлын хамт 280,000 төгрөгийн хохирол гарсан. Ховд аймгаас нүдний ухархайн яс хугарсан тул Улаанбаатар хотод очиж мэс засалд ор гэснээр эхнэр А ыг сахиул болон хэлмэрчээр дагуулан Улаанбаатар хотод очиж Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 3 хоног хэвтэж эмчлүүлэн хагалгаанд орсон ба дараа нь 7 хоног тус эмнэлгэд боолт хийлгэсэн ба тухайн үед 2.212.693 төгрөгийн хохирол гарсан. Мөн энэ хугацаанд сэтгэл санааны хохиролд 1.000.000 төгрөгийн хохирол нэхнэ. Эрүүл мэндээрээ хохироогүй бол энэ хугацаанд барилгын ажил хийж 1.500.000 сая төгрөг олох байсан учраас Ж ээс нийт 4.992.693 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-94 дүгээр хуудас/,
- Хохирогч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би орондоо ороод унтах гэж байхад Ж ийн эхнэр А манайд гүйж ирээд “бага эмээ босоорой, ахыг /К ийг/ Ж зодоод алах гэж байна, хурдлаарай” гэхээр нь бид нар бүгдээрээ яваад очиход К ийн нүүр нь нил цус болчихсон Ж ийн байшингийн амбаарын үүдэнд зогсож байсан ба Н надаас түрүүлээд ирчихсэн Ж тэй зодолдож байсан. Тэгээд би К ийг амбаараас гаргах гэж байхад амбаарт нь ус асгарсан байсан тул нэг удаа халтирч унаад дахиж босоод амбаараас нь буцаад гарах гэж байхад Ж “чи муу самган юугаа хийгээд явж байгаа юм бэ” гэж хэлээд хаалга руу түлхэхэд би хаалганы босгыг нь мөргөнгөө гараад үүдэнд нь бүдэрч унасан.
...Тухайн үед би халтирч унахдаа хойшоогоо савж хоёр гарынхаа алгаар газарт тулаад бөгсөөрөө газарт суучихсан юм, тухайн үед миний биед ямар нэгэн хохирол учраагүй, харин дараа нь Ж миний зүүн талын гарын бугалга хэсгээр гараараа чанга барьж атгаж байгаад хүчтэй түлхсэн тул баруун өвдгөөрөө мөн хаалганы босгыг шүргэж зүүн хажуугаараа газарт унахад л миний биед гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-99 дүгээр хуудас/,
- Хохирогч Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж бид хоёр харилцан нэг нэгийгээ цохиж зодсон, бид хоёр нэг нэгийгээ барьж унгааж дээд доороо болоод л бужигналдаж зодолдсон. Хэн нь хэнийгээ хэдэн удаа цохиж зодсон болохыг би мэдэхгүй байна. Ямар ч байсан тухайн үед бид хоёрын хамар амнаас цус гарч нүд хамар маань хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас/,
- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гүйгээд очиход Ж ийн гэрийн гадна Н , Ж хоёр нэг нэгийгээ барьж авсан зодолдож байсан, К ийн нүүрнээс тэр чигтээ цус гарчихсан нүүрээ дараад газарт сууж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаж аваад Н ийг гэр рүү дагуулж ирээд унтуулах гэж байхад Ж миний араас орж ирээд “би та нарыг ална шүү, бүгдийг чинь ална” гэж хашхирахад Н ч гэсэн босоод Ж рүү дайрсан ба Н ийг аав ээж болон тэнд байсан хүмүүс барьж авсан. Энэ үед Ж ийн гарт чулуу байна шүү гэж А хашхирахад би харахад хоёр гартаа чулуу барьчихсан байсан тул би түүнийг тэвэрч аваад газарт унагааж чулууг нь авч хаясан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/
- Гэрч Ш ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би орондоо ороод хүүхдээ хөхүүлээд унтах гэж байхад Н ч гэсэн ирээд миний хажууд хэвтэх гэж байхаар нь би түүнд би хүүхдүүдтэйгээ хамт унтана чи энд багтахгүй, заал өрөөнд ор засаад унтчих гэхэд Н за гээд заал өрөө рүү орсон ба би өөрөө унтах гэж байтал Ж ийн эхнэр болох А хашхираад орж ирээд ахыг /К ийг/ Ж зодож байна, алах гэж байна хурдлаарай гэж хэлчхээд буцаад гарч явсан тэгээд би босоод хувцсаа өмсөөд яваад очиход Н надаас түрүүлээд очсон Ж тэй зодолдож байсан ба К ахын нүднээс нь цус гарсан байдалтай гараараа дараад сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 122-124 дүгээр хуудас/,
- Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид унтаж байхад Ж ийн эхнэр болох А хаалга цонх тогшоод босоорой зодоон болж байна гэж хашхирсан тэгээд бид гүйгээд очиход Н Ж хоёр хоорондоо зодолдож байсан тэгээд л би тэр хоёрын дунд нь ороод салгах гэж байхад А ах бас хүрч ирээд тэр хоёрын хоёр тийш болгоод Н ийг гэр лүүгээ аваад явсан Ж ийг Г эгч А бид гурав гэрт нь оруулаад аргалж байхад Ж би ингэж зодуулахгүй гэж хэлээд бидэнд хүч өгөлгүй гараад гүйцсэн түүний араас нь Г , А хоёр ч гэсэн хөөцөлдөөд явцгаав. Тэгээд би араас нь алхаад Н ийн гэрт нь очиход тэдний коридорт нь Ж ийг газар унгааж гар хөлийг нь хүлчихсэн байсан.
...Би анх гүйгээд ирэхэд Ж ийн үүдний амбаарт нь Ж , Н хоёр хоорондоо зодолдож байхаар нь би шууд тэр хоёрын дунд нь ороод салгах гээд ноцолдож эхэлсэн тухайн үед тэнд хэн хэн байгааг нь мөн К хаана байгааг нь ч анзаараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 483 дугаартай: “1.Иргэн К ийн биед тархины доргилт, зүүн нүдний дотор хана хугарсан, хамрын нурууны мурийлттай, зүүн талын самалдаг хөндийд салстууд хавагнасан, зүүн нүдний болон хамрын нурууны зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хатуу зүйлийн үйлчлэлээр үүсэн, шинэ гэмтэл байна. Бүх гэтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл болно.
3. Иргэн К ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
4. Иргэн К ийн биед үүссэн гэмтэл ерөнхий хөдөлмөрлөх чадвар алдалтад түр нөлөөлөх болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 491 дугаартай: “1.Иргэн Н ын баруун зүүн талын бугалга, цээж, баруун талын гуя, хоёр талын нүдний доод зовхины хэсгүүдэд захаараа шаргал туяа орж шимэгдэж буй цус хуралт, зүүн талын гарын сарвуу, баруун гарын 2 дугаар хурууны гадаа хэсгүүдэд бор өнгийн тав тогтож захаар эдгэрч буй шарх зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Иргэн Н ын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх үед үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 162 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 490 дугаартай: “1.Иргэн Ж гийн зүүн талын бугалга, зүүн талын өгзөг, баруун талын өвдөгний дотор талд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Иргэн Ж гийн биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх үед үүссэн шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 158 дугаар хуудас/,
- Хохирогч К ээс гаргасан өгсөн хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 35-64 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Н , хохирогч К , Ж нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар;
1.2. Шүүгдэгч Н нь 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө БӨ аймгийн Д сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, “Тошин” гэх газар байршилтай өөрийн гэрт архидан согтуурч, улмаар иргэн Ж тэй харилцан зодолдож, Ж ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-22 дугаар хуудас/,
- “СД” дискинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,
- Хохирогч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед К миний араас тэвэрсэн байсан ба Н бид хоёр нэг нэгийгээ харилцан гараараа цохиод л байсан. Тухайн үед Н бид хоёр бие биеийнхээ аль хэсэгт хэдэн удаа цохиж зодсоноо мэдэхгүй, ямар ч байсан тухайн үед бид гурав гурвуулаа нүүрэндээ нил цус нөж болсон нүд хамар ам хавдсан байсан. Тухайн үед К миний араас хэвлийгээр тэвэрчихсэн байсан тул би түүнд гар хүрч цохиж чадаагүй, миний урд байсан Н руу дайрч зодолдоод байсан. К надыг зодоогүй гэхдээ миний гартай ноцолдоод араас тэврээд Н аар албаар зодуулаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,
- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гүйгээд очиход Ж ийн гэрийн гадна Н , Ж хоёр нэг нэгийгээ барьж авсан зодолдож байсан, К ийн нүүрнээс тэр чигтээ цус гарчихсан нүүрээ дараад газарт сууж байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаж аваад Н ийг гэр рүү дагуулж ирээд унтуулах гэж байхад Ж миний араас орж ирээд “би та нарыг ална шүү, бүгдийг чинь ална” гэж хашгирахад Н ч гэсэн босоод Ж рүү дайрсан ба Н ийг аав ээж болон тэнд байсан хүмүүс барьж авсан. Энэ үед Ж ийн гарт чулуу байна шүү гэж А хашхирахад би харахад хоёр гартаа чулуу барьчихсан байсан тул би түүнийг тэвэрч аваад газарт унагааж чулууг нь авч хаясан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,
- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...харин би сүүлд Г эгчийг дагуулаад ирэхэд тэр гурвыг салгачихсан байсан ба бүгд нүүрэндээ цус гарч цус нөж болсон байсан. Зодоон юунаас болж гарсныг мэдээгүй,” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 133 дугаар хуудас/,
- Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид унтаж байхад Ж ийн эхнэр болох А хаалга цонх тогшоод босоорой зодоон болж байна гэж хашхирсан тэгээд бид гүйгээд очиход Н Ж хоёр хоорондоо зодолдож байсан тэгээд л би тэр хоёрын дунд нь ороод салгах гэж байхад А ах бас хүрч ирээд тэр хоёрын хоёр тийш болгоод Н ийг гэр лүүгээ аваад явсан Ж ийг Г эгч А бид гурав гэрт нь оруулаад аргалж байхад Ж би ингэж зодуулахгүй гэж хэлээд бидэнд хүч өгөлгүй гараад гүйцсэн түүний араас нь Г , А хоёр ч гэсэн хөөцөлдөөд явцгаав. Тэгээд би араас нь алхаад Н ийн гэрт нь очиход тэдний коридорт нь Ж ийг газар унгааж гар хөлийг нь хүлчихсэн байсан.
...Би анх гүйгээд ирэхэд Ж ийн үүдний амбаарт нь Ж , Н хоёр хоорондоо зодолдож байхаар нь би шууд тэр хоёрын дунд нь ороод салгах гээд ноцолдож эхэлсэн тухайн үед тэнд хэн хэн байгааг нь мөн К хаана байгааг нь ч анзаараагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 482 дугаартай: “1.Иргэн Ж ийн биед тархины няцаралт, доргилт, духны хэсэгт хавантай, хамрын хянга хэсэгт шалбарсан, шархтай, зүүн нүдний салстад цус харвасан, хоёр талын гойморын хөндийд үрэвсэлтэй зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн болно.
3. Ерөнхий хөдөлмөрт түр нөлөөлөх болно.
4. Иргэн Ж ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 дахь заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Иргэн Ж ийн дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/,
- Хохирогч Ж ээс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд /хавтаст хэргийн 74-87 дугаар хуудас/,
- Хохирогч Ж ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Ж ийн гэм буруутай үйлдлийн улмаас: 1.Хохирогч К ийн эрүүл мэндэд “тархины доргилт, зүүн нүдний дотор хана хугарсан, хамрын нурууны мурийлттай, зүүн талын самалдаг хөндийд салстууд хавагнасан, зүүн нүдний болон хамрын нурууны зөөлөн эдийн бэртэл гэмтэл”,
2. Хохирогч Н ийн эрүүл мэндэд “баруун зүүн талын бугалга, цээж, баруун талын гуя, хоёр талын нүдний доод зовхины хэсгүүдэд захаараа шаргал туяа орж шимэгдэж буй цус хуралт, зүүн талын гарын сарвуу, баруун гарын 2 дугаар хурууны гадаа хэсгүүдэд бор өнгийн тав тогтож захаар эдгэрч буй шарх зэрэг гэмтэл”,
3. Хохирогч Ж гийн эрүүл мэндэд “зүүн талын бугалга, зүүн талын өгзөг, баруун талын өвдөгний дотор талд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн;
Мөн шүүгдэгч Н ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж ийн эрүүл мэндэд “тархины няцаралт, доргилт, духны хэсэгт хавантай, хамрын хянга хэсэгт шалбарсан, шархтай, зүүн нүдний салстад цус харвасан, хоёр талын гойморын хөндийд үрэвсэлтэй зэрэг зөөлөн эдийн бэртэл” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Ж ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын архидан согтуурсан байдал, зүй бус харилцаа нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н , Ж нараас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хохирол, хор уршгийн талаар шүүгдэгч Ж ээс нэхэмжлэх зүйл байхгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Ж ийг хохирогч Н , Ж нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч К ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж ээс нийт 4.992.693 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, олох байсан орлого 1.500.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжилнэ, одоо бодит хохирол болох 2.492.693 төгрөгийг шүүгдэгч Ж ээс гаргуулж өгнө үү” хэмээн,
Шүүгдэгч Ж ээс мөрдөн шалгах ажиллагаанд 607.500 төгрөгийг /иргэн А ээс бичсэн баримтад “2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Ж т өдрийг 15.000 төгрөгөөр туслахаар тохиролцсон” хэмээн бичигдсэн боловч чухам хэдэн хоногоор тусалсан нь нийлбэр байдлаар тооцоог нь гаргаагүй/, шүүхийн шатанд эмчилгээний зардал хэмээн 2.825.060 төгрөг, нийт 3.432.560 төгрөгийг шүүгдэгч Н ээс гаргуулахаар тус тус нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хавтаст хэргийн 36-64 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудаар хохирогч К ийн эмчилгээ, унааны зардал болон эмчилгээ хийлгэхтэй холбоотой зайлшгүй гарсан бусад зардалд нийт 2.492.693 төгрөг гарсан нь нотлогдож байх тул шүүгдэгч Ж ээс 2.492.693 төгрөг гаргуулан хохирогч К эд олгохоор,
Мөн эрүүгийн хавтаст хэргийн 84 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтуудаар хохирогч Ж т 407.500 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч Н ээс 407.500 төгрөг гаргуулан хохирогч Ж т олгохоор тус тус шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч Ж ээс нэхэмжилсэн иргэн Ж гийн өдрийг 20.000 төгрөгөөр тооцож 10 хоног буюу 200.000 төгрөгөөр мал хариулсны хөлс, иргэн А ийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өдрийг 15.000 төгрөгөөр тооцож тусалсаны хөлс авсан хэмээн хэрэгт нотариатаар гэрчлүүлэн бичгээр хавсаргасан боловч хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа; мөн эмчилгээний болон бусад зардал хэмээн нийт 2.825.060 төгрөг нэхэмжилсэн боловч БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2020 оны 2 дугаар сарын 04, 18-ны өдрүүдэд ямар учир шалтгааны улмаас хохирогч Ж ийг “Эмнэлгээс өвчтөн илгээх хуудас”-аар Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэх болсон нь тодорхой бус байх тул хохирогч Ж ийн иргэний нэхэмжлэлийн энэхүү хэсгийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд хохирогч С. К ийн иргэний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, олох байсан орлого 1.500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж ээс гаргуулах тухай, мөн хохирогч Ж ийн иргэний нэхэмжлэлээс эмчилгээний болон бусад зардалд нийт 3.025.060 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг тус тус хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.300.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлтийг,
Хохирогч К ийн өмгөөлөгч С аас улсын яллагчтай санал нэг байгаа ба торгох ялын оногдуулахын хамт шүүгдэгч нарт согтууруулах ундаа хэрэглэхийг тодорхой хугацаанд хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж ийн өмгөөлөгч Б ээс шүүгдэгчийг 1 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаанд биелүүлэхийг даалгахаар,
Шүүгдэгч Н ийн өмгөөлөгч Б аас шүүгдэгчийг 500.000 төгрөгөөр төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг нэг жилийн хугацаанд биелүүлэхийг даалгах тухай дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Ж , Н нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж , Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.300.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 8 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Ж , Н нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг тодорхой хугацаанд хэрэглэхийг хориглохоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч нар нь согтуурах донтой эсэх нь тогтоогдохгүй байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж , Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.К ээс нотлох баримтаар гаргаж өгсөн СД 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж ийн эзэмшлийн эд хөрөнгө болох Уаз-31512 загварын 2171 БӨТ улсын дугаартай, шүүгдэгч Н ийн эзэмшлийн “Тоёота клугер” загварын 3089 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээв.
Шүүгдэгч Ж , Н нарт мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүгдэгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
Шүүгдэгч Н ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ийг 2.300 /хоёр мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н ыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж , Н нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 8 сар буюу 240 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж , Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж ээс 2.492.693 төгрөг гаргуулан хохирогч К эд, шүүгдэгч Н ээс 407.500 төгрөг гаргуулан хохирогч Ж т тус тус олгосугай.
6. Хохирогч С. К ийн иргэний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, олох байсан орлого 1.500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж ээс гаргуулах тухай, мөн хохирогч Ж ийн иргэний нэхэмжлэлээс эмчилгээний болон бусад зардалд нийт 3.025.060 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С. К ээс нотлох баримтаар гаргаж өгсөн СД 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ийн эзэмшлийн эд хөрөнгө болох Уаз-31512 загварын 2171 БӨТ улсын дугаартай, шүүгдэгч Н ийн эзэмшлийн “Тоёота клугер” загварын 3089 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж , Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж , Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т