| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0061/Э |
| Дугаар | 082 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 082
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
улсын яллагч Ф,
шүүгдэгчийн өмгөөлөгч А ,
шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б д холбогдох 2013000570029 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 26-ны өдөр БӨ аймгийн А суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, А сумын Засаг даргын орлогч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, А сум 4 дүгээр багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б . РД:ББ74******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б нь 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан харгана” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж, хууль бусаар 3.7 м3 хуурай бургас мод бэлтгэж, улмаар өөрийнхөө эзэмшлийн “Уаз-469" маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлээр ачиж тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч Б аас мэдүүлэхдээ: А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан харгана” гэх газраас бэлтгэсэн. Тухайн үед мод бэлтгэх талаар зөвшөөрөл аваагүй. Тэр өдөр амралтын өдөр байсан учраас Б ад холбогдож чадаагүй. Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэснээ хүлээн зөвшөөрч байна. УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн барагдуулж өгсөн гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000570029 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,
2. Хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,
3. Иргэний нэхэмжлэгч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
4. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
5. Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
6. БӨ аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Н 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,
8. БӨ аймгийн Өлгий сумын Засаг даргын тамгын газрын шинжээч Б ийн шүүгдэгчийн эзэмшлийн Уаз-469 загварын тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан байх ба шүүгдэгч Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч А гаас гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б нь 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр БӨ аймгийн А сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Улаан харгана” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр гэрийнхээ хэрэгцээнд зориулж, хууль бусаар 3.7 м3 хуурай бургас мод бэлтгэж, улмаар өөрийнхөө эзэмшлийн “Уаз-469" загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлээр ачиж тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,
- Хууль бусаар бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие мод бэлтгэх, тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгох эрхтэй. Тус сумын 3 дугаар баг хариуцсан Б хамгаалагч Ж бид хоёрт мод бэлтгэх талаар Б мэдэгдээгүй, мөн улсын байцаагч Н нарт хэлээгүй, бид нараас тусгай зөвшөөрөл авахгүйгээр мод бэлтгэж, тээвэрлэж ирсэн байна. Учруулсан хохирол болох 666.000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан байгаа. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
- Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цагийн үед Б агаарт гараад явж байна гэж эхнэрийн хамтаар манай гэрт ирсэн ба манай эхнэр хоол, цай бэлдэх хооронд Б түлээний мод авч явъя, би мод бэлтгэж ирье гэж манай гэрийн урьд байдаг арал руу орж, Уаз-469 маркийн чиргүүлээр дүүрэн бургас мод түүж авч ирсэн. Б арал руу явахад эхнэр, хүүхэд нь манай гэрт байсан. Би мал хариулахаар явсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
- Гэрч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б надаас мод бэлтгэх тусгай зөвшөөрөл аваагүй, тусгай зөвшөөрөл авах талаар огт хэлж байгаагүй. Надаас өөр баг хариуцсан хоёр Б хамгаалагч байгаа, тэдгээрээс ч гэсэн зөвшөөрөл аваагүй байна лээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн, шинжээч Н 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай: “1. А сумын “Улаан харгана” гэх газар нь улсын тусгай хамгаалалтын газар нутагт хамаарахгүй.
2. Түүж бэлтгэсэн моднууд бургас буюу навчит моднууд байна.
3. Байгалийн жамаар унаж хатаж хуурайшсан бургас моднуудыг ойг цэвэрлэж түүж бэлтгэсэн байна.
4. Ойн газрын даргын 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А-79 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт болох Түлээний модны эзлэхүүнийг тогтоох аргачлалын дагуу Сийрэг шоометрт шилжүүлэв.
Үүнд: Сийрэг эзлэхүүнийг тодорхойлоход тухайн нягт хураагдсан модны дундаж өндрийг урт, өргөнд нь үржүүлэх замаар тодорхойлно. 1.50 м өндөр х 1.90 м урт х1,30 м өргөн = 3.7 м3 /Сийрэг шоометр/. Тухайн бэлтгэсэн бургас мод нь хуурай буюу түлээний мод байна.
5. А сумын “Улаан харгана" гэх газрын ойгоос бэлтгэсэн моднуудын экологи эдийн засгийн үнэлгээ нь З.7м3 х 60000 х 1.0=222.000 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна.
6. Хэзээ бэлтгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр амралтын өдөр байсан тул найз С ийн гэрт амрах гэж эхнэр, хүүхдүүдийн хамт 12 цагийн үед сумын төвөөс өөрийн *******улсын дугаартай, “Уаз-469” маркийн тээврийн хэрэгслээр машины ард чиргүүл чирээд ирэхдээ мод бэлтгэж ирэхээр бодоод явсан. Тэгээд найз С ийн гэрт эхнэр, хүүхдүүдээ орхиод ганцаараа “Улаан харгана” гэх газарт байдаг бургас модыг түүж цэвэрлээд чиргүүл дээр ачиж буцаад С ийн гэрт 18 цагийн үед очиж хоол идээд орой 19 цагийн үед сумын төвд ирж модоо өөрийнхөө хашаанд буулгасан байсан. Тусгай зөвшөөрөл аваагүй мод бэлтгэж, түүгээд ачсан маань миний буруу боллоо, хийсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Мөн тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Б ы гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэх гэсэн гэм буруугийн шууд санаа, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б ы гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд БӨ аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б ыг гарал үүслийн гэрчилгээгүй хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Шүүгдэгч Б ы үйлдсэн гэмт хэргийн улмаас ойн санд 3.7 м3 х 60.000 төгрөг=222.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Б ын мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг 222.000 төгрөгийн хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б ы зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 222.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Б орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 666.000 төгрөг болж байгаа ба шүүгдэгч Б аас уг 666.000 төгрөгийг БӨ аймгийн Б орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаартай дансанд 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр тушаасан байжээ.
Б орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Б орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Б орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Б орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий этгээдийн зааснаар Б орчинд учруулсан хохирлын мөнгө болох 666.000 төгрөгийг БӨ аймгийн Б орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаартай дансанд тушаасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй хэмээн үзэж, Б орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б аас хохиролд төлсөн 666.000 төгрөгийг БӨ аймгийн Б орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаар данснаас буцаан гаргуулж, Б орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Б нь иргэний нэхэмжлэгтэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай саналд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Б хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 77 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Б д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг, мөн зүйлийн 1.2-т зааснаар учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б ы эзэмшлийн эд хөрөнгө болох Уаз 31512 загварын *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт болон хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн 3.7 м3 бургас модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүгдэгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б ыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Б орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх эхсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Б аас хохиролд төлсөн 666.000 төгрөгийг БӨ аймгийн Б орчин, аялал жуулчлалын газрын 100020013001 дугаар данснаас буцаан гаргуулж, Б орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б ы хууль бусаар бэлтгэсэн 3.7 м3 бургас мод болон Уаз 31512 загварын *******улсын дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүлийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Уаз 31512 загварын *******улсын дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл, БӨ аймгийн А сумын цагдаагийн төлөөлөгчийн хэсэгт байгаа мөн шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 3.7 м3 бургас модыг тус тус улсын орлого болгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ