Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 54

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл,

Шүүгдэгч М.Ү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М.Ү-д холбогдох эрүүгийн 2019000****** дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, М.Ү

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч М.Ү нь 2020 оны 01 дүгээр сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “999” нэртэй төрөл бүрийн нэрийн барааны дэлгүүрийн гадна, дотно вакум цонхыг хагалж нэвтрэн, дотор лангуунаас үсний тэжээлийн тос 10 ширхэг, үсний тэжээлийн том / уураг/ 1 ширхэг, хоёр хүний хөнжлийн даавуу 2 ширхэг, утасны цэнэглэгч 1 ширхэг, мобикомын 1000 төгрөгийн нэгж 25 ширхэг зэрэг эд зүйлс, бэлнээр 14 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.О-д 310 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

       

  Шүүгдэгч М.Ү-ын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн үед би нэг найз охинтой байсан ба тэр Сайншандад амьдардаг байсан. Харин би өөрөө Замын-Үүдэд тогоочоор ажилладаг байсан юм. Тэгээд найз охинтойгоо уулзах гэж Сайншандад ирсэн. 10 дугаар сарын 02-нд суллагдаад дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэж шийдсэн байсан. Сайншандад ирээд найзуудтайгаа уулзаж архи уусан тэгээд тасраад сэрэхэд хулгай хийчихсэн байсан. Би согтуу байсан учраас тийм үйлдэл хийж байгаагаа мэдээгүй. Ийм зүйл хийсэндээ маш их гэмшиж байгаа. Архи уух хэрэггүй юм байна гэдгийг ухаарлаа. Ажил хийгээд, хамт олонтой болоод, хулгай хийлгүйгээр амьдарч болдог юм байна гэдгийг ойлгосон...” гэв.

 

          Шүүгдэгч М.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ганцаараа Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “999” нэртэй дэлгүүрийн гаднах цонх, шилийг гар, хөлөөрөө цохиод хагалж байсан. Би тэр дэлгүүрээс мобикомын 1000 төгрөгийн 10 орчим картан нэгж, утасны цэнэглэгч, хоёр ширхэг ор хөнжлийн даавуу, бэлэн мөнгө, задгай мөнгөнүүд 20 орчим мянга, эмэгтэй хүний үсний тэжээлийн тос 10 орчим, саван, цүнх авчихсан байсан... миний хулгайлсан зүйлүүд тухайн үед Д-ийн гэрт байсан ба зарим нэг нэгж болон бусад зүйлийг тэдний гэрт орж ирсэн хүмүүст өгчихсөн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 19-21 дүгээр хуудас /,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/;

            Хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт төрөл бүрийн бараа зарж борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “999” нэртэй бөөний худалдааны төвийг ажиллуулдаг юм... 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 20:30 цагийн орчимд дэлгүүрээ хаагаад 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 09 цагийн орчимд ирэхэд манай дэлгүүрийн баруун талын цонхыг хагалсан байсан ба дотор талын 2 вакум хаалгыг мөн адил хагалж, хулгай орсон байсан... Дотор талын лангуунаас үсний тэжээлийн тос 10 ширхэг, нэг бүрийн үнэ 8000 төгрөг, үсний тэжээлийн тос /уураг/ 1 ширхэг, нэг бүрийн үнэ 12 000 төгрөг, хоёр хүний хөнжлийн даавуу 2 ширхэг, нэг бүрийн үнэ 30 000 төгрөгний утасны цэнэглэгч /повербанк/ 1 ширхэг, нэг бүрийн үнэ 40 000 төгрөгний мобикомын 1000 төгрөгийн нэгж 25 ширхэг, нийт 25 000 төгрөг, бэлэн мөнгө 14 000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн би дэлгүүрийнхээ гаднах цонх, дотор талын вакум цонхны шилийг нийт 386 210 төгрөгөөр шинээр солиулсан... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр миний Хаан банкны дансруу 685 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би хохирлоо нөхөн авсан. Одоо миний зүгээс ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15, 109 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аавын дүүгийн хүүхэд болох Б-ын гэрт ганцаараа очиход түүний нөхөр Д, Д-ийн найз Ү нар хоёулаа байсан ба удаагүй 9 цагийн орчимд Бүжинлхам ажлаасаа бууж ирсэн. Гэрт нь байж байхад Б надад цагаан сарын бэлэг гээд мобикомын 1000 нэгж өгсөн. Би түүнийг нь хийгээд үдээс хойш 17 цагийн орчимд гэррүүгээ явах гээд байж байхад дахиж мобикомын 1000 төгрөгийн нэгж 4 ширхэгийг өгсөн. Тухайн үед Б нь манай нөхөр Д-ийн найз М.Ү нь цагаан сарын бэлэг гээд гэртээ авсан нэгж байгаа юм гэж хэлж байсан ба Ү-г Хятадаас орж ирсэн гэж тухайн үед ярьж байсан. Би сүүлд авсан 1000 төгрөгийн 4 ширхэг картыг гэртээ очоод эхнэртээ 1000 төгрөгийн 1 ширхэг карт, найз Ж-ийн эхнэр Х-д 1000 төгрөгийн 1 ширхэг карт өгсөн. Үлдэгдэл 1000 төгрөгийн 2 ширхэг карттай нэгжийг өөрийн утсандаа цэнэглэлт хийсэн. Б надад нийт мобикомын 1000 төгрөгийн 5 ширхэг карт өгсөн ба Б гэрийнхээ шкафан дээрх сагснаас нэгж гаргаж өгсөн ба би сагсруу нь харахад дотор нь мөн скайтелын нэгж харагдаж байсан... Миний дугаар 9482****, эхнэр Т.Х 9438****, Х 957******...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

            Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үүрээр 05 цагийн орчим манай гэрт ганцаараа шал согтуу аль гараа гэдгийг нь санахгүй байна, аль нэг гараа зүсчихсэн цус нөж болчихсон ирээд унтаж амарсан. Манайд 3 хоносон ба сүүлрүүгээ би уурлаад явуулсан. Манайд байж байх хугацаандаа 1000 төгрөгийн дүнтэй мобикомын нэгжний 5 картыг надад өгч байсан. Би түүнээс 1 картыг нь А гэх хамаатны залуудаа өгсөн. Харин үлдсэн дөрвийг нь алга болгочихсон... Үүрцайх манайд үүрээр 05 цагт ирэхээс өмнө 02 цагт нь манай нөхөр шөнийн галт тэрэг тосчихоод ирлээ гэж хэлээд унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 110-111 дүгээр хуудас/,

 

            Гэрч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ү нь Замын-Үүд сумаас Сайншанд руу эмэгтэй хүнтэй уулзах гэж ирсэн байсан... Ирчихээд 16 цагийн үед надруу утсаар яриад Сайншанд суманд ирчихсэн байна гэж хэлэхээр нь би машинтайгаа 3 найзынхаа хамт очсон. Тэгээд Ү-ыг аваад бид нар ууцгаасан. 22 цагийн үед үргэлжлүүлэн Виктори баар орж нэлээдгүй хугацаанд ууж сууцгаасан. Баарнаас гараад байж байтал баарны гадаа хүмүүс хоорондоо маргалдаж муудалцаад, тэд нартай уулзаад зогсож байтал Үүрцайх ганцаараа алга болчихсон байсан. Энэ тэрүүгээр хайтал олдоогүй. Би удалгүй гэррүүгээ хариад амарсан. Үүрээр Ү гаднаас согтуу орж ирсэн. Ирэхдээ баруун гараа зүсчихсэн, цус нөж болчихсон, том ууттай цүнхтэй байсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 112-113 дугаар хуудас/,

 

Хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Х” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 335 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

“М” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18/1172 дугаартай албан бичгийн хавсралт /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Б-ын “мобиком үүрэн телефоны нэгжийг ашигласан байдал” судалгаа /хх-ийн 55 дугаар хуудас/,

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/016 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №9, яллагдагч М.Ү-ээс хураан авсан хүрэн улаан өнгийн, хүрэн улаан үдээстэй, цагаан эмжээртэй хос гутал харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн зураг №9 гэж тэмдэглэсэн гутлын улны мөр, яллагдагч М.Ү-ээс хураан авсан гутлын улны мөр өөр хоорондоо тохирч байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 99-101 дүгээр хуудас/,

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Ү нь 2020 оны 01 дүгээр сарын 2-аас 24-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “999” нэртэй төрөл бүрийн нэрийн барааны дэлгүүрийн гадна, дотно вакум цонхыг хагалж нэвтрэн, дотор лангуунаас үсний тэжээлийн тос 10 ширхэг, үсний тэжээлийн том тос / уураг/ 1 ширхэг, хоёр хүний хөнжлийн даавуу 2 ширхэг, утасны цэнэглэгч 1 ширхэг, мобикомын 1000 төгрөгийн нэгж 25 ширхэг зэрэг эд зүйлс, бэлнээр 14 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Г.О-д 310 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт төрөл бүрийн бараа зарж борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “999” нэртэй бөөний худалдааны төвийг ажиллуулдаг юм... 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 20:30 цагийн орчимд дэлгүүрээ хаагаад 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 09 цагийн орчимд ирэхэд манай дэлгүүрийн баруун талын цонхыг хагалсан байсан ба дотор талын 2 вакум хаалгыг мөн адил хагалж, хулгай орсон байсан... Дотор талын лангуунаас үсний тэжээлийн тос 10 ширхэг - нэг бүрийн үнэ 8000 төгрөг, үсний тэжээлийн тос /уураг/ 1 ширхэг - нэг бүрийн үнэ 12 000 төгрөг, хоёр хүний хөнжлийн даавуу 2 ширхэг - нэг бүрийн үнэ 30 000 төгрөг, утасны цэнэглэгч /повербанк/ 1 ширхэг - нэг бүрийн үнэ 40 000 төгрөг, мобикомын 1000 төгрөгийн нэгж 25 ширхэг - нийт 25 000 төгрөг, бэлэн мөнгө 14 000 төгрөг зэрэг эд зүйлс алдагдсан. Мөн би дэлгүүрийнхээ гаднах цонх, дотор талын вакум цонхны шилийг нийт 386 210 төгрөгөөр шинээр солиулсан...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр миний Хаан банкны дансруу 685 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Би хохирлоо нөхөн авсан. Одоо миний зүгээс ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аавын дүүгийн хүүхэд болох Б-ын гэрт ганцаараа очиход түүний нөхөр Д, Д-ийн найз Ү нар хоёулаа байсан ба удаагүй 9 цагийн орчимд Б ажлаасаа бууж ирсэн. Гэрт нь байж байхад Б надад цагаан сарын бэлэг гээд мобикомын 1000 нэгж өгсөн. Би түүнийг нь хийгээд үдээс хойш 17 цагийн орчимд гэррүүгээ явах гээд байж байхад дахиж мобикомын 1000 төгрөгийн нэгж 4 ширхэгийг өгсөн. Тухайн үед Б нь манай нөхөр Д-ийн найз М.Ү нь цагаан сарын бэлэг гээд гэртээ авсан нэгж байгаа юм гэж хэлж байсан ба Ү-г Хятадаас орж ирсэн гэж тухайн үед ярьж байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн үүрээр 05 цагийн орчим манай гэрт ганцаараа шал согтуу аль гараа гэдгийг нь санахгүй байна, аль нэг гараа зүсчихсэн цус нөж болчихсон ирээд унтаж амарсан. Манайд 3 хоносон ба сүүлрүүгээ би уурлаад явуулсан. Манайд байж байх хугацаандаа 1000 төгрөгийн дүнтэй мобикомын нэгжний 5 картыг надад өгч байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ү нь Замын-Үүд сумаас Сайншанд руу эмэгтэй хүнтэй уулзах гэж ирсэн байсан... Тэгээд Ү-г аваад бид нар ууцгаасан...Баарнаас гараад байж байтал баарны гадаа хүмүүс хоорондоо маргалдаж муудалцаад, тэд нартай уулзаад зогсож байтал Ү ганцаараа алга болчихсон байсан. Энэ тэрүүгээр хайтал олдоогүй. Би удалгүй гэррүүгээ хариад амарсан. Үүрээр Ү гаднаас согтуу орж ирсэн. Ирэхдээ баруун гараа зүсчихсэн, цус нөж болчихсон, том ууттай цүнхтэй байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ганцаараа Сайшанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “999” нэртэй дэлгүүрийн гаднах цонх, шилийг гар, хөлөөрөө цохиод хагалж байсан. Би тэр дэлгүүрээс мобикомын 1000 төгрөгийн нэгж   10 орчим картан нэгж, утасны цэнэглэгч, хоёр ширхэг ор хөнжлийн даавуу, бэлэн мөнгө задгай мөнгөнүүд 20 орчим мянга, эмэгтэй хүний үсний тэжээлийн тос 10 орчим, саван, цүнх авчихсан байсан...миний хулгайлсан зүйлүүд тухайн үед Д-ийн гэрт байсан ба зарим нэг нэгж болон бусад зүйлийг тэдний гэрт орж ирсэн хүмүүст өгчихсөн...” гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хөрөнгө даатгал, хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 335 дугаартай дүгнэлт, “Мобиком корпораци” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 18/1172 дугаартай албан бичгийн хавсралт, эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Б-ын “мобиком үүрэн телефоны нэгжийг ашигласан байдал” судалгаа, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/016 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №9, яллагдагч М.Ү-с хураан авсан хүрэн улаан өнгийн, хүрэн улаан үдээстэй, цагаан эмжээртэй хос гутал харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн зураг №9 гэж тэмдэглэсэн гутлын улны мөр, яллагдагч М.Ү-с хураан авсан гутлын улны мөр өөр хоорондоо тохирч байна...” гэсэн дүгнэлт зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтууд гэж үзэн үнэлсэн болно.

 

            Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ү нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт төрөл бүрийн бараа зарж борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “999” нэртэй бөөний худалдааны дэлгүүрийн баруун талын цонх, дотор талын 2 вакум хаалгыг хагалж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйл явдал болсон нь тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Ү-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан,  нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон гэж  үзлээ.

 

Иймд шүүгдэгч Х овогт М.Ү-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч,  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Ү нь гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-д 310 500 төгрөгний эд хөрөнгийн хохирол учруулсан ба гэмт хэрэг үйлдэх явцдаа вакум цонх, хаалганы шилийг хагалж 375 000 төгрөгний хохирол учруулсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 335 дугаартай дүгнэлт, хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож, хавтаст хэргийн 109 дүгээр хуудаст хохирогч Г.О: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр миний хаан банкны дансруу 685 000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Ингээд би хохирлоо нөхөн авсан...одоо миний зүгээс ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч М.Ү-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Ү-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах нь зүйтэй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн улаан өнгийн, өвлийн хийцтэй, цагаан өнгийн эмжээртэй 1 хос гутлыг шүүгдэгч өөрөө авахыг хүссэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Ү-д буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт М.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү-д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ү-д оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

 

           4.Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.Ү нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн улаан өнгийн, өвлийн хийцтэй, цагаан өнгийн эмжээртэй 1 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Ү-д буцаан олгосугай.   

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Н.АДЪЯА