| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07293/и |
| Дугаар | 171 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 171
1.С.Зандагмядагийн нэхэмжлэлтэй, “Монгол Элс” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэг нийт 46.765.040 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 31.865.4000 төгрөгөөр багасгаж, 14.900.000 төгрөг болгосныг хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 391.775 төгрөгийн хамт нийт 15.291.775 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 3 дугаар сарын 01-ны өдрийн дотор 5.097.260 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор 5.097.260 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор 5.097.260 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 391.775 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол Элс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 391.775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ