| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00036/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2020-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 36
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн танхимд Нарийн бичгийн дарга: Н.**, Улсын яллагч: Н.**, Шүүгдэгчийн өмгөөлөгч С.**, Хохирогч Э.**, Шүүгдэгч А.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.**холбогдох 2033000000041 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 27-ны өдөр **аймгийн **суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, **аймгийн **сумын **дугаар баг, **гудамж ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа ял шийтгүүлж байсан, **овогт ****РД/МВ-/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.**нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд цагдаа Э.**цагдаагийн ажил үүргийг хэрэгжүүлэх явцад бие эрх чөлөөнд нь халдаж эрхэлж байгаа ажил албан үүрэгтэй нь холбогдуулж өөрт нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн мөн 2020 оны 07 сарын 02-ны өдөр сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байрны гадна хэсгийн төлөөлөгч Б.**хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч А.**нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн орчим **аймгийн **сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.**хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, нүүрэн тус газарт гараараа цохиж хөнгөн хохирол учруулсан, Сэлэнгэ аймгийн **сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.**хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж нүүрэн тус газарт гараараа цохиж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт үйлдэл нь: Шүүгдэгч А.***нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үндэслэлээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно. Мөрдөн байцаалтын шатанд: Холбогдогч А.**өгсөн: “...2020 оны 07 сарын 02-ны өдөр би гэртээ **, *гэдэг хүнтэй 2 шил 0,75 литрийн Хараа, Алтантүрүү нэртэй архи, Сэнгүр нэртэй 2,5 литрийн шар айргийг хувааж уусан бөгөөд гаднаас **, **нар орж ирээд бид нар хувааж уусан. Тэгээд би **гэрт нь хүргэж өгсөн. Өөрийн эзэмшлийн ** улсын дугаартай автомашиныг жолоодоод хүргэж өгсөн. Урд нь манай тариалангийн талбайд мал ороод хашигдсан бөгөөд эзэд нь хулгайгаар авч явсан бөгөөд энэ талаар ах **цагдаад мэдэгдэж шалгуулсан. Энэ талаар би асуух гэж очсон. Хэсгийн төлөөлөгч, цагдаа нарыг танихгүй. Энэ байдлаа хэлэхэд та согтуу байна маргааш эрүүл болоод ир гэж хэлсэн. Би за гээд явсан бөгөөд машинаа асаагаад хөдөлсөн чинь цагдаа дуудсан. Та согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодлоо гээд машиныг маань журамласан. Чамайг өрөөндөө оруулаад Хөтөл авч явна гэсэн. Би Хөтөл явмааргүй байна гээд маргасан. Би ажил ихтэй гээд үнэн учраа хэлсэн чинь авч явна гээд байсан. Би 2019 оны 11 сард **аймагт өмнөх өдөр нь уусан архи гараад тээврийн хэрэгсэл жолоодоод 1 жилээр хасуулсан байсан. Машинд суулгаад авч явна гэхээр нь би гавлуулахгүй гээд эсэргүүцсэн. Намайг гавлах гээд ноцолдоод байсан. Намайг **авч яваад эрүүлжүүлэхгүй, эрүүл болгоод буцаагаад аваад ирнэ. Эр хүн шиг сайхан танилцъя гэхээр нь итгээд хэлсэндээ байгаарай гээд гар бариад суусан. Тэгээд **ирээд согтуурал шалгах багажаар үлээлгэн шалгах гэхээр нь би үлээлгээгүй. Б.**Э.**2 эрүүлжүүлнэ гээд аваад явсан. Би та нар хэлсэндээ байсангүй хогийн залуучууд байна гэж хэлсэн. Б.**, **нар чинь биш гэж ******* надад хэлсэн. Тэгээд надад худлаа яриад хуурсан нь уур хүрээд Б.**Эрүүлжүүлэх саатуулах байрны гадаа гараараа нэг удаа, Э.**эрүүлжүүлэх саатуулах байрны дотор нэг удаа гараараа нүүрэнд нь цохисон. Тэгээд цагдаа нар хүч нэмж ирээд намайг эрүүлжүүлэхэд хийж хонуулсан...” гэх мэдүүлэг/Ххийн 50-51 дүгээр хуудас/, Хохирогч Э.**өгсөн: “... 2020 оны 07 сарын 02-ны өдөр би **аймгийн **сумандаа хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.**хамт цагдаагийн хэсгийнхээ байрны гадаа байж байтал 18 цагийн орчимд **сумын иргэн А.**гэх зүс таньдаг хүн архи уучихсан согтуу явган яваад ирсэн. А.**бид хоёроос манайх авсан тариалангийн талбайдаа хашаа барих гэсэн юм. Адуу их ороод байна гэж хэлсэн. Бид хоёр та согтуу байна. Маргааш эрүүлдээ хүрээд ир, асуудлыг чинь хүлээж аваад шийдье гэж хэлээд явуулсан. Цагдаагийн хэсгийн байрнаас зайдуу тавьсан портер маркийн улсын ** улсын дугаартай цэнхэр өнгийн автомашиныг жолоодоод явсан. Миний хажуугаар гарахад нь би гараараа зогс гээд дохисон чинь зогсчихсон. Тэгээд л **бид хоёр уулзаад шалгаад согтуугаар өөрийнхөө автомашиныг жолоодсон зөрчил гаргасан гэдгийг нь өөрт нь хэлээд машиныг нь журмын хашаанд журамлан өөрийг нь **рүү аваад явсан. А.**нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан хүн байсан. Тэгээд замдаа явж байхад машинаас унаж үхнэ гээд хаалга нээх гээд байсан. Хууль ёсны шаардлага тавиад учирлаж хэлээд болохгүй байсан. Хүч хэрэглэнэ гэж хэлээд ард нь гарыг нь гавлах гээд чадаагүй. Машинаас гарч явсан ба бид хоёр худлаа аргалаад Хөтөл хамт яваад ирье чамайг буцаад **авч ирнэ гээд **ирээд цагдаагийн хэлтэс дээр авч ирэн согтуурлыг нь шалгах гэхэд шалгуулаагүй. Шаардлага биелүүлээгүй. Аргаа бараад шууд эрүүлжүүлэх саатуулах байранд эрүүлжүүлэхээр авч явсан. Эрүүлжүүлэх саатуулах байрны гадаа ирэх үед хэсгийн мөрдөгч Б.**гэнэт гэнэдүүлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Би гарыг барьж аваад хана руу шахаад аюулгүй болгоод эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр ахлагч Д.**гарч ирээд А.**аваад орсон. Эрүүлжүүлэх саатуулах байранд оронгуутаа бас намайг гэнэдүүлээд гараараа нүүрэн тус газар 1 удаа цохиод авсан. Мэдээгүй байхад гэнэт цохиж биед халдсан. Ахлагч Д.**, Б.**нар энэ талаар харсан...” гэх мэдүүлэг/Хх-ийн 33 дугаар хуудас/, Хохирогч Б.**өгсөн: “...2020 оны 07 сарын 02-ны өдөр би **аймгийн **сумандаа хэсгийн цагдаа Э.**хамт цагдаагийн хэсгийнхээ байрны гадаа байж байтал 18 цагийн орчимд **сумын иргэн ******* гэх зүс таньдаг хүн архи уучихсан согтуу явган яваад ирсэн. А.**бид хоёроос манайх авсан тариалангийн талбайдаа хашаа барих гэсэн юм. Адуу их ороод байна гэж хэлсэн. Бид хоёр та согтуу байна. Маргааш эрүүлдээ хүрээд ир, асуудлыг чинь хүлээж аваад шийдье гэж хэлээд явуулсан. Цагдаагийн хэсгийн байрнаас зайдуу тавьсан портер маркийн улсын ** улсын дугаартай цэнхэр өнгийн автомашиныг **нь нүдэн дээр жолоодоод явсан. Манай хажуугаар гарахад нь **гараараа зогс гээд дохисон чинь зогсчихсон. Тэгээд л **бид хоёр уулзаад шалгаад согтуугаар өөрийнхөө автомашиныг жолоодсон зөрчил гаргасан гэдгийг нь өөрт нь хэлээд машиныг нь журмын хашаанд журамлан өөрийг нь **рүү аваад явсан. А.**нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан хүн байсан. Тэгээд замдаа явж байхад машинаас унаж үхнэ гээд хаалга нээх гээд байсан. Хууль ёсны шаардлага тавиад учирлаж хэлээд болохгүй байсан. Хүч хэрэглэнэ гэж хэлээд ард нь гарыг нь гавлах гээд чадаагүй. Машинаас гарч явсан ба бид хоёр худлаа аргалаад **хамт яваад ирье чамайг буцаад **авч ирнэ гээд **ирээд цагдаагийн хэлтэс дээр авч ирэн согтуурлыг нь шалгах гэхэд шалгуулаагүй. Шаардлага биелүүлээгүй. Аргаа бараад шууд эрүүлжүүлэх саатуулах байранд эрүүлжүүлэхээр авч явсан. Эрүүлжүүлэх саатуулах байрны гадаа ирэх үед намайг хаалга нүдээд эргээд харах үед гэнэт гэнэдүүлээд нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Энхтөр гарыг барьж аваад хана руу шахаад аюулгүй болгоод эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүр ахлагч Д.**хамт А.**аваад орсон. Эрүүлжүүлэх саатуулах байранд оронгуутаа бас Энхтөрийг гэнэдүүлээд араараа нүүрэн тус газар 1 удаа цохиод авсан. Мэдээгүй байхад гэнэт цохиж биед халдсан. Ахлагч Д.**, Э.**нар энэ талаар харсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 40 дүгээр хуудас/, Гэрч Ц.**-**өгсөн: “...2020 оны 07 сарын 02-ны орой 21 цагийн орчимд байсан санагдаж байна. Цагийг нь нарийн сайн санахгүй байна. Би **аймгийн **сумын 2 дугаар баг, 19-06 тоотод гэртээ байж байхад манай цагдаагийн хэлтсийн **дугаарын утсаар жижүүрийн туслах залгаад Сэлэнгэ аймгийн ***сумаас согтуу хүн эрүүлжүүлэхэд орж байна гэж мэдэгдсэний дагуу гэрээсээ гарч цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд ирэхэд цагдаагийн ахлагч Д.**үүрэг гүйцэтгэж байсан. Харин Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын хэсгийн мөрдөгч *******, хэсгийн цагдаа Э.**нар А.***гэх хүнийг эрүүлжүүлэхээр авч ирсэн байсан. Тэгээд **уулзтал жижүүрийн өрөөний толинд шүдээ хараад байхаар нь яагаа вэ гэж асуутал А.**нь шүд рүү цохичихлоо үүдэн шүд хөдөлчих шиг боллоо гээд байж байсан. Харин ******* эрүүлжүүлэх байрны 00-оос гарч ирсэн. Тэгээд харсан чинь уруул нь хавдаад амнаас нь цус гарчихсан байхаар нь яачихсан юм бэ гэж асуусан чинь А.**санамсаргүй байж байхад цохичихлоо гэж хэлж байсан. Тэгээд би А.**биед үзлэг хийхэд ямар нэгэн шарх гэмтэл байхгүй, согтолт нэлээд их, амин үзүүлэлтүүд хэвийн байсан. Тиймээс эрүүлжүүлэхэд ямар нэгэн харшлах зүйл байхгүй байсан тул эрүүлжүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /Хх-ийн 44 дүгээр хуудас/, Гэрч Д.**өгсөн: “...2020 оны 07 сарын 02-ны өдрийн орой 21 цагийн орчимд байсан санагдаж байна. Нэлээд харуй бүрий болж байсан. Би тухайн өдөр **аймгийн **сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх саатуулах байранд цагдаагийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд ажлын байран дэрээ сууж байтал гэнэт саатуулах байрны гадаа хүмүүс орилоод байхаар нь гарч хартал **аймгийн **сумын хэсгийн мөрдөгч Б.**, хэсгийн цагдаа Э.**нар нь А.**эрүүлжүүлэхээр авчирсан байсан ба тухайн А.**гэх хүн нь хэсгийн мөрдөгч Б.**нүүр рүү нь цохичихлоо гээд хэсгийн цагдаа ******* нь саатуулах байрны ханад шахчихсан хоёр гарнаас нь бариад байж байсан. Тэгээд бид нар нийлээд А.**саатуулан байрны дотогш оруулаад жижүүрийн өрөөнд үзлэг хийх гэж байхад **жижүүрийн өрөөнд орж ирэхэд А.**нь шууд **нүүр хэсэг рүү гараараа цохичихсон. Тэгээд **ам хамраас цус гараад шууд 00-н өрөө рүү орсон. Харин би А.**биед үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн. Энэ үед миний хөл хугараад хадуулчихсан байгаа гэж хэлж байсан. Өөр биед ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Тэгээд удалгүй саатуулах байрны эмч Ц.*-Эрдэнэ ирээд А.**биеийг үзэж эрүүлжүүлж болно гэсэн тул журмын дагуу саатуулах тогтоол үйлдэж эрүүлжүүлсэн...”гэх мэдүүлэг/Хх-ийн 45 дугаар хуудас/, Гэрч Б.**өгсөн: “...2020 оны 07 сарын 02-ны өдөр **аймгийн **сумын 2 дугаар баг, **гэх газарт хөдөө гэртээ малаа харж байсан. Харин манай нөхөр А.**нь **аймгийн **сумын төвд аавынхаа гэрийг сахиад байж байсан юм. Тэгээд гэрт хүн ирэхээр нь архи гаргаж өгөөд хамт архи уусан юм шиг байсан. Тэрнээс хойш яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн орой нэг танихгүй утаснаас мессеж биччихсэн байхаар нь залгаад ярьсан чинь согтуугаар машин барьсан гээд Сайхан сумын цагдаагийн хэлтэс дээр эрүүлжүүлэх байранд орсон байна гэж байсан. Хэргийн талаар бол надад мэдэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /Хх-ийн 47-48 дугаар хуудас/, Гэрч Д.**өгсөн: “...Би болсон асуудлын талаар мэдэх зүйл алга байна. Ямар ч байсан надад хэлэхдээ Хөтөл рүү хамт яваад ирье замдаа сайхан танилцаад таныг эрүүлжүүлэх байранд хийхгүй гэж хэлж авч явчхаад Хөтөлд очоод эрүүлжүүлэх байранд хийнэ гэхээр нь уур хүрээд хоёр цагдааг нэг нэг цохиод авсан гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг Хх-ийн 49 дүгээр хуудас/, ** аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 555 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: 1. Б.**биед нэг шүдний эмзэглэлтэй байдал, хэлний баруун хажуу хэсгийн цус хурал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Б.**биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. *******ын биед учирсан шүдний гэмтэл нь цаашид шүдний эмчид үзүүлж оношлуулж эмчлүүлэх шаардлагатай гэх дүгнэлт хэсэг /Хх-ийн 19-20 дугаар хуудас/, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 сарын 03-ны өдрийн 556 дугаартай шинжээчийн дүгнэлтийн: 1. Э****биед нэг шүдний хөдөлгөөнтэй, нэг шүдний эмзэглэлтэй байдал, дээд уруулын цус хуралт, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. *******ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, хөнгөн зэргийн гэмтэл болно. 4. Э.**биед учирсан шүдний гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй гэх дүгнэлт хэсэг /Хх-ийн 26-27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч А.**хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.**оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3 150 000 төгрөгөөр тогтоолоо. Шүүгдэгч А.**нь хохирогч Э.**эмчилгээний зардалд 100 000 төгрөг төлсөн байна. Хохирогч Б.**нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй. Хохирогч Э.**нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч **овогт ****хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.**450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/ дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.**оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 3 150 000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.**оногдуулсан торгох ялыг 03 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.**торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Ялтан А.**өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Ялтан А.**нь хохирогч *******д эмчилгээний зардалд 100 000 төгрөг төлсөн, хохирогч Б.**нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, хохирогч Э.**нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.**иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч А.**нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9.Энэ хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж хадгалсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА