Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 254

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ........... регистрийн дугаартай, Сэлэнгэ аймаг Сүхбаатар 3 дугаар баг, салхит 3 дугаар хэсэг гудамж 242 тоотод оршин суух ..............нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн .............. регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 6-2-28 тоотод оршин суух .................. холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5.110.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

:

 

шүүхэд гаргасан нэхэмжлэл болон таа:

Б.Д би Д.Гд 11.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар И.А ХХК-иас өөрийн хашаа орон байраа барьцаалж авч өгсөн. Гэрээний хугацаа дуусахад зээлийн гэрээнд заасан хүү, алдангийг төлөөгүй, би бүгдийг нь төлсөн. Гантулга нь 2014 оны 12 дугаар сарын 20-нд Сансар зочид буудалд ирж зээл, хүү, алдангийг бүрэн төлнө гэж хэлээд өөрөө гарын үсэг зурж бичиг хийж өгсөн. Зээлдүүлэгч мөнгөө нэхэж байна гэж олон удаа хэлэхэд зугтаж утсаа салгаж өнөөдрийг хүртэл явлаа. Анх Д.Гд авч өгсөн 11.000.000 төгрөг дээр 8 хувийн хүү нь 5.040.000 төгрөг, алданги 3.220.000 төгрөг болсон үүнээс Гын аав доржсүрэн 14.150.000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл нь үндсэн зээл, алданги нийт 5.110.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Би Сэлэнгэ аймгаас 10 гаруй удаа ирж Д.Гг хайж араас нь явсан ба энэ зардлыг нэхэмжлээгүй болно гэв.

шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Д.Г миний бие 2013 оноос Сэлэнгэ аймгийн Хүдэр сум төхөмийн нуга, мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын нутагт газар тариалан эрхэлж байна. 2014 онд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд тариалалт хийхдээ Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Д.Цтай хамтран миний бие хөрөнгө оруулалтыг хийж үйл ажиллагаа агрономич, ажиллах хүч, бусад үйл ажиллагааг Д.Ц хариуцан тариалалтыг хийсэн. 2014 оны тариалалттай холбоотойгоор тухайн үед тариалсан улаан буудайн хог ургамлын хор цацах ажилбарт шатахууны зардал шаардлагатай байсан бөгөөд Сэлэнгэ аймагт миний бие ажиллаж байсан тул хугацаа давчуу хоног алдах нөхцөл байдал үүссэн ба хамтран ажиллаж байсан Д.Ц нь шаардлагтай, санхүүжилт эх үүсвэр олохоор болж тухайн үед нэг газар хамт ажиллаж байсан иргэн Б.Дтай уулзаж туслалцаа хүсэж зөвшөөрсөн талаар надад мэдэгдэн хамт очиж уулзсан билээ. Ингээд 2014 оны 8 дугаар сарын 01-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын И ХХК-ийн захирал Э.Э гэх хүнээс 3 сарын хугацаатай сарын 8 хувийн хүүтэй 15.000.000 төгрөг зээлсэн байдаг. Тухайн зээлийн мөнгөнөөс нэхэмжлэгч Б.Д нь мөнгөний хэрэгцээ байсан тул хувийн хэрэгцээнд 4.000.000 төгрөг авч үлдэн мөн гүйлгээний болон зээлийн гэрээний төлбөрийг хасч иргэн Д.Цд мөнгийг хүлээлгэн өгсөн ба тухайн үлдэгдэл төлбөрөөс Д.Ц 3.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулан үлдэх 8.000.000 төгрөгийг тариалалтын үйл ажиллагаа шатахуун болон цалингийн зардалд зарцуулсан байдаг. 2014 онд байгалийн хүчин зүйл эрт хяруу унасан болон тариалалтын горим алдагдсанаас тухайн жилд төлөвлөсөн ургацаа хураан авч чадаагүй бөгөөд миний бие оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж чадаагүй бөгөөд бүр алдагдалтай ажилласан. Тухайн 15.000.000 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг миний бие төлсөн бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 11.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид миний эцэг Ч.Д бэлнээр хүлээлгэн өгч холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж мөнгө хүлээлгэн өгсөн баримт үйлдэн гарын үсгээр баталгаажуулсан. Тухайн үеийн бизнес газар тариаланд 8.000.000 төгрөг зарцуулагдсан бөгөөд би 11.500.000 төгрөг дээр зээлийн хүү, алдангийн төлбөрт 3.000.000 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2014 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөр дуусгавар болсон байдаг. Миний бие И ББСБ-аас авсан зээлийн гэрээний оролцогч тал биш бөгөөд тухайн үед хамтран газар тариалан эрхэлж байсан үйл ажиллагаандаа зарцуулагдсан 8.000.000 төгрөгийг хүүгийн хамт төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ؿ гаргасан зохигчийн тайлбар,

:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Д.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5.110.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Б.Д нь 2014 оны 8 дугаар сарын 01-ны өдөр Итгэлт Агь ББСБ ХХК-иас 15.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, 8 хувийн хүүтэйгээр зээлдэж үүргийн гүйцэтгэлд Б.Д, С.Ө нарын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар 3 дугаар багийн 3 дугаар хэсгийн 242А тоот 106 м.кв, 29 м.кв талбайтай хувийн сууц, авто зогсоолыг барьцаалсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна. /х.х-ийн 12-15 дугаар тал/

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээгээр хүлээн авсан 15.000.000 төгрөгийн 11.000.000 төгрөгийг тус зээл авсан өдрөө буюу 2014 оны 8 дугаар сарын 01-ны өдөр хариуцагч Д.Гд зээлдүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдсэн байх ба хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Д.Г нь И ББСБ ХХК-иас зээлсэн 15.000.000 төгрөгийг 3 сарын хүү алдангийн хамт төлнө гэж тохиролцсон боловч хүү алдангийг төлөөгүй тул уг зээлийн гэрээний дагуу төлсөн хүү, алданги 5.110.000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

Хариуцагч зээлийн гэрээний дагуу зээлсэн 11.000.000 төгрөгийг хүү алдангийн хамт нийт 14.150.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж татгалзалын үндэслэлээ тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн 15.000.000 төгрөгийг хүү, алдангийн хамт төлнө гэсэн үйл баримтыг хэрэгт авагдсан Д овогтой Г миний бие 2014 оны 12 дугаар сарын 25-ны дотор үндсэн зээлийн төлбөр, хүү, алдангийг төлж барагдуулах болно гэсэн 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гараар бичсэн бичвэрээр нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт шаардлагыг хангахгүй байхаас гадна талууд зээлийн хүү, алданги төлөх талаар бичгийн хэлбэрээр тохиролцоогүй байна. /х.х-ийн 3, 17 дугаар тал/

Монгол улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж, 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэмжээгээр төлөхөөр тогтооосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

Зээлдэгч Д.Г нь зээлийн гэрээний дагуу 11.000.000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байх бөгөөд, зээлийн болон анзын гэрээг бичгээр байгуулаагүй тул зээлдүүлэгч Б.Д нь хүү, алданги шаардах эрхгүй байна. /х.х-ийн 32 дугаар тал/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг тодруулахад 2014 оны 8 дугаар сарын 01-ны өдөр И ББСБ ХХК-тай Б.Д, С.Ө нарын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хүү, алдангийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд гэрээний дагуу хүлээсэн үүргийг уг гэрээний оролцогч биш этгээдээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б.Дын хариуцагч Д.Гс 5.110.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүү удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Гс 5.110.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

, د Л.ЭНХЖАРГАЛ