| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2020/00037/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2020-07-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 37
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.**даргалж тус шүүхийн танхимд Нарийн бичгийн дарга: Б.**, Улсын яллагч: Н.**, Шүүгдэгч: Б.**нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар **аймаг **сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.**холбогдох **дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 08 дугаар сарын 14-ний өдөр **хот, **дүүрэгт төрсөн, 00 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, **хот, ** дүүргийн, 9-р хороо **, 00-000 тоотод оршин суух хаягтай, Урьд нь дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 912 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сар хорих ялаар шийтгүүлж, **аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 17 дугаар захирамжаар суллагдсан. **овогт ****РД:/УП-/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.**нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр **аймгийн **сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А**тээврийн хэрэгслээр зорчих үедээ Б.**Самсунг галакси С-8 маркийн гар утсыг хулгайлан авч бусдад 360 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.**өгсөн: “… 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр бид нарыг ажиллуулж байсан ахын эхнэр машинаараа **рүү дөхүүлж өгсөн. Гар утас нь машины голын хайрцаг дээр байсан. Машин донсолсон. Гар утас миний тал руу унасан. Тэгэхээр нь би тэр гар утсыг авчихсан юм. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг, Эрүүгийн ***тоот хавтаст хэргээс Хохирогч Б.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би **аймгийн **сумын 1 дүгээр баг, **булан гэх газар хувиараа ногоо тарьдаг юм. Ногооны ажилд туслах ажилчин хэрэг болоод манай эхнэр **хотын нэгдсэн зар дээр фейсбүүк хаягаараа зар тавьсан юм байна лээ. Тэгээд удаагүй ***хэдэн хүмүүс холбогдоод бид нар зардлын мөнгөгүй байна цалингаасаа урьдчилаад хэдэн төгрөг аваад зардал хийгээд очмоор байна гэхээр нь тэгье тэгье унаанд суугаад хүрээд ир гэсэн тэгээд маргааш нь 2 эрэгтэй, 1 эмэгтэй 3 хүн ирсэн. Тэгээд би 100 000 төгрөг тэр 3-т өгсөн. Хамт ирсэн эмэгтэй нь цалин мөнгө хэрэггүй зүгээр нөхрөө дагаж яваа юм гэж байсан. Нөгөө хоёр эрэгтэй нь нэг хоног ажиллаад миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй ерөөсөө юм хийж өгөхгүй байхаар нь би **гээд залууд нь за ахын дүү нар ингэж ажиллана гэж байхгүй ээ. Би та нарт нэг өдөр ажилласан хөлсөнд чинь анх өгсөн 100 000 төгрөгөө бодлоо та нар маргааш буц даа гэж хэлсэн тэгээд маргааш өглөө нь манай эхнэр машинтайгаа Хөтөл рүү унаанд суулгахаар хүргэж өгчхөөд ирсэн. Тэгээд манай эхнэр гар утсаа хайгаад олохгүй байна гэхээр нь би өмнөх өдөр нь машиндаа 1 цаг хүртэл утсаараа юм үзэж байж байгаад цэнэглээд голын хайрцагт хийгээд орхичихсон байснаа санаад үзсэн чинь байгаагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...гэх мэдүүлэг /Хх-ийн 12-13 дугаар хуудас/, Гэрч А.** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр бид хоёр хувиараа ногоо тарьдаг ажил эрхэлдэг юм. Тэгээд ногоон дээр ажиллаж туслах ажилтан хэрэг болоод байхаар нь би 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүк хаягаараа туслах ажилчин авна гээд зар тавьсан. Удалгүй 2 цаг орчмын дараа Ууганаа гээд залуу надтай утсаар холбогдоод ажилламаар байна. Тэгэхдээ зардал байхгүй байна. Би эхнэртэйгээ нэг найзтайгаа хамт очиж ажил хийе. Эндээс унаанд суучихвал зардал мөнгийг нь өгчихнө биз дээ гэхээр нь тэгье тэгье гэж хэлсэн. Маргааш нь буюу 2020 оны 06 сарын 28-ны орой 17 цагийн орчимд **ирчихсэн байна гээд залгасан. Тэгээд би нөхөртэйгөө тосож аваад 60 000 төгрөг унаанд нь өгсөн. Тэгээд шууд талбай руугаа яваад тэр шөнөдөө орой болсон байсан учраас амарсан. Тэгээд 2 өдөр манайд ажил хийж байгаад нөхөр бид хоёрыг 2020 оны 07 сарын 01-ний өдөр **явчхаад орой ирсэн чинь манай эгчтэй хэрүүл хийгээд энд ажиллаж чадахгүй гэж Ууганаа хэлсэн. Тэгээд 2020 оны 07 сарын 02-ны өглөө 08 цагийн орчим би тэр 3 хүнийг **рүү хүргэж өгсөн. Тэгээд би тэр 3 хүнийг хотын унаанд суулгаж өгөөд буцаад гэртээ ирсэн чинь гар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд нөхөртөө хэлээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг/Хх-ийн 16-17 дугаар хуудас/, Гэрч О.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 сарын 26-ны өдөр санагдаж байна. Гэртээ байж байгаад нөхөртэйгөө хамт Тулгаа гээд найзынх руу нь явсан. Тэндээ нэг хоноод маргааш нь буюу 2020 оны 06 сарын 27-ны өдөр бид 3 ажил хайгаад утсаараа оролдоод байж байсан чинь туслах ажилчин авна гэсэн зар байхаар нь утсаар нь манай нөхөр **холбогдоод **аймагт туслах ажилчин хийхээр шийдсэн. Тэгээд маргааш орой нь бид гурав унаанд суугаад **ирсэн. Тэгээд **ах эхнэртэйгээ машинтай ирээд бид хэдийг аваад талбай руугаа явсан. Тэр өдрөө орой болсон байсан учраас очоод амарсан. Тэгээд талбай дээр нь бид нар 2 хоног ажиллаад 3 дахь өдөр нь ажлаа хийж байсан чинь **ахын эгч нь гээд нэг эгч учиргүй уурлаад хашхичаад ажил хийж чаддаггүй арчаагүй юмнууд гэх мэтээр уурлаад байхаар нь **ахад бид хэд ингэж ажиллаж чадахгүй нь ээ гэдгээ хэлээд үргэлжлүүлж ажиллаж чадахгүй нь ээ гэдгээ хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 07 сарын 02-ны өглөө **ахын эхнэр нь бид нарыг **таксины зогсоол дээр буулгачхаад яваад өгсөн. Тэгээд бид 3 **хотын таксинд суугаад явсан...” гэх мэдүүлэг /Хх-ийн 18 дугаар хуудас/, Гэрч Н.**мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 06 сарын 26-ны өдөр санагдаж байна. **гэртээ байж байгаад эхнэр **хамт **гээд найзынх руу нь явсан тэндээ нэг хоноод маргааш нь буюу 2020 оны 06 сарын 27-ны өдөр бид гурав ажил хайгаад утсаараа оролдоод байж байсан чинь туслах ажилчин авна гэсэн зар байхаар нь утсаар нь холбогдоод **аймагт туслах ажилчин хийхээр шийдсэн. Тэгээд маргааш орой нь бид гурав унаанд суугаад Хөтөлд ирсэн. Тэгээд **ах эхнэртэйгээ машинтай ирээд бид хэдийг аваад талбай руугаа явсан. Тэр өдрөө орой болсон байсан учраас очоод амарсан. Тэгээд талбай дээр нь бид нар 2 хоног ажиллаад 3 дахь өдөр нь ажлаа хийж байсан чинь **ахын эгч нь гээд нэг эгч учиргүй уурлаад хашхичаад ажил хийж чаддаггүй арчаагүй юмнууд гэх мэтээр уурлаад байхаар нь Мөнхжаргал ахад бид хэд ингэж ажиллаж чадахгүй нь ээ гэдгээ хэлээд үргэлжлүүлж ажиллаж чадахгүй нь ээ гэдгээ хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 07 сарын 02-ны өглөө **ахын эхнэр нь бид нарын **таксины зогсоол дээр буулгачхаад яваад өгсөн. Тэгээд бид 3 Улаанбаатар хотын таксинд суугаад явсан...гэх мэдүүлэг /Хх-ийн 19 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-ийн 2 дугаар хуудас/ Хохирогчийн үнэлгээ: 2020.07.03-ны өдөр Самсунг галакси С-8 маркийн гар утас 360.000 төгрөг гэсэн үнэлгээ/Хх-ийн 5 дугаар хуудас/, ** аймаг дахь **ХХК-ийн 2020 оны 07 сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт/Хх-ийн 6 дугаар хуудас/, Хохирогч Б.**2020 оны 07 сарын 17-ны өдрийн “Миний бие Б.**2020 оны 07 сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн Самсунг галакси С-8 маркийн утсаа хулгайд алдсан бөгөөд тухайн гар утсаа бүрэн бүтэн эргүүлж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болно. Хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү...” гэх тодорхойлолт/Ххийн 15 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.**иргэний үнэмлэхийн лавлагаа/Хх-ийн 34 дугаар хуудас/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын 2020 оны 07 сарын 17-ны өдрийн “...**овогтой **нь **д** тоотод ам бүл дөрвүүлээ оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт /Хх-ийн 35 дугаар хуудас/ Б.**эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/Хх-ийн 36 дүгээр хуудас/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 07 сарын 21-ний өдрийн 912 дугаар шийтгэх тогтоол/Хх-ийн 38-41 дүгээр хуудас/, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн 17 дугаар захирамж/Хх-ийн 42 дугаар хуудас/, 2020 оны 07 сарын 02-ны өдрийн эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн асан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/Хх-ийн 44-45 дугаар хуудас/ зэрэг баримтыг оролцогч талуудын хүсэлтээр яллах болон цагаатгах талын нотлох баримтаар шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.**хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай зөвшилцсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч **овогт ****бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.**нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.**авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч Б.**нь хохирогчид учирсан 360.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Мөнхжаргалд төлөх замын зардлын 120 000 төгрөгийг шүүгдэгчээс шүүх хуралдааны шатанд хүлээлгэж өгсөн болохыг дурдаж, хохирогч нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.**нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Тулгаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА