| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2020/0149/Э/ |
| Дугаар | 2020/ШЦТ/143 |
| Огноо | 2020-08-19 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2020/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ,
улсын яллагч Т.Өсөхболд,
иргэний хариуцагч ,
шүүгдэгч Э.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *******гийн *******ид холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 05 дугаар сард олон нийтийн сүлжээ /FACEBOOK/ ашиглан иргэн Д.*******ын нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг /энэ эмэгтэй бол янхан, худлаа хэлээд янхандаж явдаг, айлын нөхөртэй явдаг, дуртай янхан айлын нөхөртэй явдаг эмэгтэй, Налайхт байдаг янхан, энэ эмэгтэй 3, залуутай явж байсан эмэгтэй шүү, энэ янхан биз дээ? Хүмүүсээ бас манай нөхөртэй яваад болохгүй байна, мессеж бичээд байна яах уу? Гэх/ олон нийтэд тараасан буюу худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн дугаартай хавтаст хэргээс:
1. Иргэн Д.*******аас гаргаж өгсөн нотлох баримтууд /хавтаст хэргийн 39-2-р хуудас/,
2. Яллагдагч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-6-р хуудас/,
3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67-р хуудас/,
. Яллагдагч Э.*******ийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Прокурорын газарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 62-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.******* нь 2020 оны 3 дугаар сард хохирогчтой олон нийтийн сүлжээ фэйсбүүкээр танилцаж, байнга харилцаатай байж дотносож, улмаар Д.*******аас фэйсбүүк хуудсны нууц кодыг авч, түүнтэй таарамжгүй харилцааны улмаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олон нийтийн сүлжээнд хохирогчийн ээжийн эзэмшлийн гэх “******* ” гэх фэйсбүүк хаягийг ашиглан тухайн фэйсбүүк хаягны нүүр зураг /профайл/ болон хуудас дээр “Дуртай янхан, айлын нөхөртэй явдаг эмэгтэй, Налайх байдаг янхан байна” “ өчигдөр энэ эмэгтэй 3, залуутай явж байсан эмэгтэй шүү, энэ янхан биздээ хүмүүсээ бас манай нөхөртэй яваад болохгүй байна, мессеж бичээд байна яах уу” хэмээн бичиж, хохирогчийн зураг, толгой хэсгийн зургийг нүцгэн хүний зурагтай эвлүүлэн байршуулж олон нийтэд түгээж, худал мэдээлэл тараасан үйл баримт тогтоогджээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.*******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход “хууль ёсны”, “шударга ёсны”, “гэм буруугийн” зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 05 дугаар сард хохирогч Д.*******ын алдар хүндэд халдаж, “энэ эмэгтэй бол янхан, худлаа хэлээд янхандаж явдаг, айлын нөхөртэй явдаг, дуртай янхан айлын нөхөртэй явдаг эмэгтэй, Налайхт байдаг янхан, энэ эмэгтэй 3, залуутай явж байсан эмэгтэй шүү, энэ янхан биз дээ? Хүмүүсээ бас манай нөхөртэй яваад болохгүй байна, мессеж бичээд байна яах уу? Гэх” утгатай мэдээллийг олон нийтийн сүлжээ /FACEBOOK/ ашиглан олон нийтэд тарааж, илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...2020 оны 03 дугаар сард “Цагаан бичээч хүү” гэсэн фэйсбүүк хаягнаас миний “Очир туул туул” хаягруу найзын хүсэлт явуулахаар нь хүлээж авсан. Тэгтэл надруу мессеж бичсэн ба үүнээс хойш бид хоёр хоорондоо мессеж бичсээр байгаад дотно харьцаатай болж бие-биедээ хайртай дуртай гэх үгнүүдийг хүртэл бичилцэх болсон. Гэтэл нөгөө “Цагаан бичээс хүү” гэсэн фэйсбүүк хаягтай *******гийн ******* нь надтай видео хийх үедээ нүцгэн биеэ харуулаач гэхээр нь би бүх хувцсаа тайлаад түүнд нүцгэн биеэ харуулдаг байсан. Тэр ч гэсэн өөрийнхөө бэлэг эрхтэнийг надад харуулдаг байсан. Гэтэл 2020 оны 05 дугаар сарын эхээр чиний фэйсбүүкээр хүн ороод байх шиг байна, хайр нь шалгаад өгье гэхээр нь санаанд оролгүй фэйсбүүк хаягныхаа нууц кодыг өгсөн чинь миний кодыг өөрчлөөд намайг орох боломжгүй болгоод тухайн фэйсбүүкийг тэр залуу ашиглах болсон. Тэгээд яагаад миний фэйсбүүкийн нууц кодыг өөрчилж байгаа юм вэ гэхээр надад хэлэхгүй байхаар нь чамтай харьцахгүй гэсэн чинь надтай видео хийх үедээ утсан дээрээ хуулж авсан миний нүцгэн зурагнуудыг өөр фэйсбүүк хаягнаас надруу явуулаад надтай харьцахгүй гэх юм бол энэ зурагнуудыг чинь олон нийтийн сүлжээнд тавина гэж айлган сүрдүүлээд байна. ” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-р хуудас/,
Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Э.******* гэх хүн нь миний гэрэл зургийн толгойн хэсгийг тасдаж аваад шалдан нүцгэн хүмүүсийн зурагтай эвлүүлэг хийж манай ээжийн фэйсбүүк хаяг болох “******* ” гэх хаягийн профайл зураг дээр тавьсан байсан. Мөн миний шар цамцтай авахуулсан зургийн дээр нь “******* эмэгтэй бол янхан худлаа хэлээд янхандаж явдаг юмаа, айлын нөхөртэй явдаг юм шүү” гэх зэргээр бичиж миний фэйсбүүк дэх найзууд болон ажлын хамт олон, төрөл садангийн хүмүүсийн фэйсбүүк чат руу явуулсан байсан. Иймд миний бие нь маш их гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдэж өгнө үү ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2-*******-р хуудас/,
Яллагдагч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би танина. Гэхдээ уулзаж байсан удаа байхгүй. Бид хоёр 2020 ооны 0 дүгээр сараас эхлэн фэйсбүүкээр харьцаж байсан. ...Надаас ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй байгаа. Тухайн үед нь би ямар нэгэн хохирол байвал төлнө” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-6-р хуудас/,
Гэрч Д.*******аас гаргаж өгсөн гэрэл зургийг хүлээж авсан Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 26-7-р хуудас/,
Шинжээчин 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай “1. Э.******* нь гэмтлийн дараах стрессийн дарамтат эмгэг, 2. Э.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, 3.Э.******* нь хэрэг хариуцах чадвартай, . Э.******* нь өөртөө болон бусдад аюул учруулахгүй” гэх шүүх сэтгэцийн дүгнэлт /хавтаст хэргийн 89-91-р хуудас/,
Хохирогч Д.*******ын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2-р хуудас/,
Ховд аймгийн Прокурорын газарт яллагдагч Э.*******, түүний өмгөөлөгч нарын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гаргасан “Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдсон Э.******* миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, цаашид учрах хор уршгийг ухамсарлан ойлгож, албадлагын арга хэмжээг зөвшөөрч байгаа тул өөртөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байна” гэх хүсэлт /хавтаст хэргийн 105-р хуудас/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн “Иргэний хариуцагчаар татах тухай” мөрдөгчийн тогтоолоор *******гийн эрүүгийн дугаартай хэрэгт иргэний хариуцагчаар татан оролцуулжээ.
Учир нь шүүгдэгч Э.******* нь 2018 онд зам тээврийн осолд орж, гарнаас доош мэдээгүй, хөдөлмөрийн чадвараа 80% алдсан, хүний асрамжид байгаа болох нь иргэний хариуцагч ийг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Гэтэл 2017 онд хөдөө мал дээр байж байх үедээ мотоцикл унаж явж байгаад аваарт орж нугас тасарч хоёр гарнаас доош мэдээгүй болсон байгаа. Одоо хөл дээрээ босож чадахгүй хүний асаргаанд байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99-101-р хуудас/ гэрч , а нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Хэдийгээр шүүгдэгч хөдөлмөрийн чадвараа 80% алдсан боловч хэрэг хариуцагч чадвартай болох нь шүүх сэтгэцийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэгтэй ба иргэний дүрсийг гэрэл зургийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн, олон нийтэд үзүүлснээс гэм хор учирсан гэж үзвэл тухайн этгээд гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй байна.
Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүй байх, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ бусдын нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах нь иргэн бүрийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг болохыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д хуульчилжээ.
Хүний нэр төр нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ бол алдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж юм.
Хэдийгээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй боловч шүүгдэгч Э.*******ийн олон нийтийн сүлжээг /фэйсбүүк/ ашиглан хохирогчийн хамаатан садан, ажлын хамт олон гэх мэт фэйсбүүкийн найзуудад харагдахаар хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдаж худал мэдээлэл тараасан үйлдлийг илт худал мэдээлэл тараах гэмт хэрэг гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.*******ийн 2020 оны 05 дугаар сард хохирогч Д.*******ын алдар хүндэд халдаж, олон нийтийн сүлжээ /FACEBOOK/ ашиглан олон нийтэд илт худал мэдээлэл тараасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь мөн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийг хүний алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, хохирогч нь хохирол нэхэмжилсэн баримтаа ирүүлээгүй, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.******* нь хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн ч хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Д.*******ын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.*******ийн хохирогчтой таарамжгүй харилцааны улмаас олон нийтийн сүлжээнд хохирогчийн нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан үйлдлийг гэм буруугийн санаатайгаар үйлдсэн гэж үзнэ. Цахим орчны хараа хяналтгүй байдал, фэйсбүүк хаягны кодыг өгдөг, олон нийт цахим орчин дахь мэдээллийг зохистой хэрэглэх мэдлэг дутмаг, олон нийтийн сүлжээнд иргэд хувийн мэдээллээ хамгаалахад ач холбогдол өгөхгүй, анхаарахгүй байгаа зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.******* урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 67-р хуудас/ нотлогдож байгаа ба урдаас төлөвлөж хохирогч Д.*******тай танилцаж улмаар түүний зураг, мэдээллийг олон нийтэд тараах гэсэн санаа, зорилго агуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.*******ийн хувийн байдлын талаар гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай дүү 1987 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. Манай хамгийн бага дүү байгаа юм. Эрдэнэбүрэн сумын 10 жилийн сургуульд 2 дугаар анги хүртэл сурч байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас сургуулиас гарсан. Тэгээд аав, ээжтэй мал дээр байж байгаад 2018 онд аваарт орж суумгай болсон. Одоо гарнаас доош мэдээгүй 100 хувь хүний асаргаанд байж байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энэ нөхөрт ямар нэгэн эд хөрөнгө, мал гэх зүйл байхгүй. Тусдаа гараагүй учраас юм байхгүй. Ээжтэйгээ аавынхаа гэрт байгаа. Аав нь 2016 онд өвчнөөс нас барсан. Ямар нэгэн хэрэгт холбогдож байсан удаа байхгүй байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-р хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Шүүгдэгч Э.*******ийг шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлт зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ийг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялаар шийтгэж, шүүгдэгчийн хөдөлмөрийн чадвар алдсан байдлыг харгалзан түүнд оногдуулсан таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж, торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, , 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныгтус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ид оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний таван зуун тавин мянган төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Э.*******ид тайлбарласугай.
5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Э.*******ид оногдуулсан торгох ялын биелтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-57 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Э.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК