Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/147

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Э.Ууганзаяа,  шүүгдэгч У.-  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ын -т холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 08 сарын 19-ний өдөр хүлээн  авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч У.-  нь  2020 оны 07 сарын 27-ны өдөр  Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт архи согтуулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр О.той  мардаж, түүнийг зодож, эрүүл мэндэд нь толгойн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цээжний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал , баруун доод эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн жавжны хэрэгт зулгаралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, баруун  гарын тохойн дотор хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны зүүн хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гуяны дотор дунд хэсэгт  цус хуралтууд, баруун гуяны гадна хэсэгт цус хуралт, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт,баруун хөлний шилбэний урд дунд хэсэгт цус хуралт, баруун хөлний шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн хөлийн өвдөгний дотор хэсэгт цус хуралтууд , зүүн хөлний шилбэний гадна  дунд хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч  өгсөн... 2020 оны 07 сарын 27-ны өдөр үсчин ороод үсээ янзлуулаад сууж байтал манай нөхөр   над уруу “хаана байна” гээд залгаад байсан. Би байгаа газраа зааж өгсөн. Надаас таксиний мөнгө аваад удалгүй дахин орж ирээд “ гэртээ харъяа “ гээд уурлаад байсан. Би үсээ янзлуулж дуусаад хамт гарсан. Манай нөхөр найзуудтайгаа уулзана гэхээр нь би хүчээр суулгаад явсан. Гэрлүүгээ явж байх замдаа надтай маргаан үүсгээд тохойгоороо миний амруу цохисон. Тэгтэл миний амнаас цус гарахаар нь таксийний эгчийг цагдаа дуудаад өг гэхэд дуудна, гээд гэрийн  гадна ирсэн. Гэрийн гадна ирээд надтай маргалдаж байгаад миний толгой уруу эрүүгээрээ хүчтэй дараад үрээд гарнаас чангаагаад байсан. Манай нөхөр уурлахаараа надад гар хүрдэг. 2018 оны 07 сарын эхээр намайг зодож байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг / Хэргийн 08-09 дүгээр хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 ёөхыэ 29- ний өдрийн 6 дугаартай...О.ийн биед гэмтэл учирсан байна. О.ийн биед толгойн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цээжний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал , баруун доод эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн жавжны хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, баруун  гарын тохойн дотор хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны зүүн хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гуяны дотор дунд хэсэгт  цус хуралтууд, баруун гуяны гадна хэсэгт цус хуралт, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт, баруун хөлний шилбэний урд дунд хэсэгт цус хуралт, баруун хөлний шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн хөлийн өвдөгний дотор хэсэгт цус хуралтууд , зүүн хөлний шилбэний гадна  дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. О.ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо  зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. О.ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. О.ийн биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. О.ийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт / хэргийн 18 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.-ын хэргээ хүлээн мэдүүлсэн...Би 2020 оны 07 сарын 27-ны өдөр хамт олонтойгоо уугаад нэлээн согтсон. Тэгээд захын дээд талын “Happy center”- ээс эхнэр О.оос таксинд мөнгө авч өгсөн. Тэндээс эхнэрийн хамт таксий бариад гэрлүүгээ явж байгаад замдаа маргалдаж би тохойгоороо О.ийн ам хэсэгт цохисон. Тэгтэл амнаас нь цус гарсан. Гэрийн гадна очоод гэртээ орохгүй байхаар нь гэрт оруулах гээд маргалдсан. Гэрт ороод толгой хэсэгт нь эрүүгээрээ дарсан. Бид хоёр маргалдаж байгаад унтсан байсан. Би цаашдаа эхнэртэйгээ эв найртай байж ажлаа хийгээд амьдарна. Хийсэн хэрэгтээ  маш их гэмшиж байна... гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч У.- нь  2020 оны 07 сарын 27- ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн *******-******* тоот хашаанд очих замдаа эхнэр О.той маргалдаж түүний эрүүл мэндэд...толгойн зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, цээжний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун доод эрүү хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн жавжны хэсэгт зулгаралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, баруун  гарын тохойн дотор хэсэгт цус хуралт, зүүн гарын бугуйн гадна хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны зүүн хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, зүүн гуяны дотор дунд хэсэгт  цус хуралтууд, баруун гуяны гадна хэсэгт цус хуралт, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт,баруун хөлний шилбэний урд дунд хэсэгт цус хуралт, баруун хөлний шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн хөлийн өвдөгний дотор хэсэгт цус хуралтууд , зүүн хөлний шилбэний гадна  дунд хэсэгт цус хуралт... гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.-ыг эхнэр О.той маргалдаж,тохойгоороо ам хэсэгт нь, толгойроо эрүү нүүр хэсэгт нь мөн гараараа гар хөл хэсэгт нь цохиж  улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч У.-ын  үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

            Шүүгдэгч У.- нь  архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө үйлдлээ хянах чадваргүй болж эхнэртэйгээ зүй бус харьцсанаас үүдэн эхнэрээ зодож, биед нь гэмтэл учруулсан  гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон.

Шүүгдэгч У.- нь хохирогч О.ийн  биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь  тогтоогдож байх тул  шүүгдэгч У.-ыг  хүний   эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч О.  нь ... гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч У.-ыг  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч У.- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 27-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч У.-ын  хувийн байдлын талаар гэрч ы өгсөн... У.- нь Ховд аймгийн Мөнххайрхан суманд 10 жилийн сургууль төгсөж, Улаанбаатар хотод ажиллаж байгаад ирсэн. Гэр бүлдээ ямар нэгэн агсам тавьж байхыг нь хараагүй. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх мэдүүлэг / хэргийн 13-******* дүгээр хуудас/

Улсын бүртгэлийн газрын...У.-ын  байнга оршин суух хаяг нь Ховд аймаг, Чандмань  сум, Талын булаг  баг...гэх тодорхойлолт / хэргийн 36-р хуудас/

******* овогт ын -,   овогт хүүгийн нарын 2019 оны 10 сарын 08-нд гэр бүл болсоныг Ховд аймгийн Чандмань  сумын -рт 2019 оны 10 сарын 08-ны өдөр бүртгүүлсэн лавлагаа /хх-ийн 37-рт/

Аюулын зэргийн үнэлгээгээр эрсдлийн түвшин “ бага” гэх дүгнэлт.../ хэргийн 38-39-р хуудас/, Цагдаагийн газрын Асап сангийн мэдээлэл гэх баримтууд хэрэгт авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч У.- нь  анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн боловч архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг, архи уусан үедээ эхнэртэйгээ зүй бус харьцдаг байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,6.6-д заасан эрүүгийн хариуцлагагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна үзлээ.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч У.-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч У.- ыг зургаан  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний зургаан  зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, ,хохирогчтой эвлэрсэн. Улсын яллагчийн санал болгосон  650 нэгжтэй тэнцэх хэмжээний  650000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна, 650000 төгрөгийг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү...гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч У.- нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  зургаан  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан  зуун тавин мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 650000 төгрөгний торгох ялыг  ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч У.- т   тайлбарлаж шийдвэрлэв.

 Шүүгдэгч У.- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ын -ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ын - ыг зургаан  зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  зургаан  зуун тавин   мянган    төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт ын - т  оногдуулсан  650000 төгрөгний  торгох ялыг ******* / гурав /   сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг хохирол төлбөргүйг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч У.-т  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 650000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч У.-т   хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА