Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2018/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

 

 

З.А, Т.Д, Н.Бнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

прокурор                                                             Б.Эрхэмбаяр,   

шүүгдэгч нарын өмгөөлөгч                             Ц.Рашзэвэг,

Шүүгчдэгч З.Аөмгөөлөгч       Ц.Бум-Аюуш,

нарийн бичгийн дарга                                    А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаагийн даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолтой ялтан З.А, Т.Д, Н.Б нарт холбогдох 1734000000061 дугаартай 2 хавтас, 313 хуудас бүхий эрүүгийн хэргийг ялтан З.Аөмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. ам бүл 7, эхнэр 5 хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 5 амины орон сууцанд нийтийн байранд орших суух, 2006 оны 01 сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсаныг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  2007 оны 12 сарны 17-ны өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаацаар хорих ялаар, 2015 оны 03 сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн,  хэрэг хариуцах чадвартай, З.А/РД: 13/.

 

Монгол Улсын иргэн. 1972 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 46 настай. эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14 дүгээр хороо Өлзийтийн задгайд оршин суух, 1988 оны 12 сарын 24-ний өдрийн А/16 тоот Таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-н Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,  2002 оны 06 сарын 26-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн,  2006 оны 08 сарын 24-ний өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145 .3, 247 дугаар зүйлийн 247.3 дахьхэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, 2010 оны 11 сарын 03-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Т.Д /РД: ОН3/.

 

Монгол Улсын иргэн. 1965 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймагт төрсөн, 52 настай. эрэгтэй. бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй. ам бүл 4, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 02 дугаар дүгээр хороо 1-127 тоотод оршин суух, 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай. Н.Б/РД: ОН6571/,

 

Шүүгдэгч З.Амарзаяа нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Жаргалант гэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн худгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгай хамгаалсан худгын байранд нэвтэрч насосыг нь хулгайлж 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийн, мөн өдөр тухайн газраас бусадтай бүлэглэн хохирогч Б.Батмөнхийн 3 тооны үхрийг хулгайлж 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Т.Днь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Жаргалант гэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн хохирогч Б.Батмөнхийн 3 тооны үхрийг хулгайлж 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Бнь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Жаргалант гэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн хохирогч Б.Батмөнхийн 3 тооны үхрийг хулгайлж 3.000.000 /гурван сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор:

З.Атусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, мөн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг,

шүүгдэгч Т.Д, Н.Бнарыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.А1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эруүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь тус тус хэсэгт зааснаар шүүгдэгч Дэгрээ овогт Загдсүрэнгийн Амарзаяад оногдуулсан хөнгөн ял болох Зрүүшйн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 06 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д, Н.Бнарт тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Дэгрээ овогт Загдсурзнгийн Амарзаяад оногдуулсан 1 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Дэгрээ овогт Загдсүрэнгийн Амарзаяагийн 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 25 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, ялтан З.Аавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, ял эдлэх хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эдлэх ялыг тоолж, шүүгдэгч Т.Д12 хоног  шүүгдэгч Н.Б15 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Д, Н.Б нар нь тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж,

Эруүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аэзэмшлийн Sharp маркийн 32 инчийн зурагт 1 ширхэг. HAIQI маркийн хөлдөөгч 1 ширхэгийг, Н.Алтайн эзэмшлийн 75-99 УНИ улсын дугаартай автомашиныг тус тус битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож хууль ёсны ззэмшигчид нь тус тус буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цоожны хэсэг 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Н.Алтайн эзэмшлийн 75-99 УНИ улсын дугаартай автомашиныг үнэлсэн үнэлгээний 6.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч З.А, Т.Д, Н.Б нараас хувь тэнцүүлэн тус бүр 2.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ялтан З.А авсан 1.000.000 төгрөгийн барьцааг буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Давааням, Н.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан З.Аавсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Т Давааням, Н.Бнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч З.А-н өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний үйлчлүүлэгч 3.Амарзаяа нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Жаргалант гэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сэргэлэн сумын царгын газрын эзэмшлийн худгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгай хамгаалсан байранд нэвтэрч насосыг нь хулгайлж  200 000 төгрөгийн, мөн өдөр тухайн газраас бусадтай бүлэглэн хохирогч Б.Батмөнхийн 3 тооны үхрийг хулгайлж 3 000 000 төгрөгийн учруулсан эрүүгийн хэрэгт холбогдсон бөгөөд хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 390 дугаартай шийтгэх тогтоол гарсан байна.

Энэхүү шийтгэх тогтоолтой өмгөөлөгч миний бие танилцаад дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч 3. Амарзаяа нь Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Жаргалант гэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Сэргэлэн сумын Засаг даргын  Тамгын газрын эзэмшлийн худгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгай хамгаалсан худгийн байранд нэвтэрч хулгайлж 200 000 төгрөгийн учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, мал тооллогын маягт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Батмөнх, гэрч Отгонжаргал, Ж.Отгонцэрэн нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Алтай шүүхийн хэлэлцүүлэгч мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.Ганболд нарын мэдүүлэг болон шүүгдэгч 3.Амарзаяа, Т.Давааням, Н.Бнарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул 3.Амарзаяаг 17.12.1 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэп заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна.

 

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн худгийн уйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгай хамгаалсан худгын байранд нэвтэрсэн гэдгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээд байгаа хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээс харахад хамгаалагдсан цоожийг хөшиж нэвтэрсэн гэдэг ул мөр харагдахгүй, гэрч Отгонжаргал, Отгонцэрэн  нарын  мэдүүлгээр ер  нь цоожтой байдаг түлхүүр нь Отгонцэрэнгийнд байдаг талаар мэдүүлснээс яг тухайн үед цоожтой байсан эсэх, худгийн мотор худаг дотор байсан гэдгийг нотолсон мэдүүлгүүд, нотлох баримтууд байхгүй эргэлзээтэй байсаар байхад нотлох баримтаар үнэлж миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцоод байгаа нь Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй мөн хуулийн 1.7-р зүйлийн 1, 2 -1 мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой гээд хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгай хамгаалалттай худгийн байранд нэвтэрсэн гэх хэсэгт өөрчлөлт оруулах, худагт нэвтэрч орж байгаа гэдэг нь нотлогдоггүй. Мах хулгайлсан гэдгээ шүүгдэгч хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол, төлбөрөө төлсөн.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 р сарын 29-ны өдөр 390 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-1 заасан үндэслэлүүд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх шатны шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Амарзаяа нь бусдын тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгай хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн 39.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Амарзаяаг өөрийн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэж энэрэнгүй ёсны зарчмыг баримтлаад хөнгөн ял оногдуулсан. Бусдын малыг хулгайлсан үйлдэлд нь 6 сарын хорих ял оногдуулсан. Тухайн үед үүнээс бага ял гэж байхгүй гэж байсан. Иймээс хөнгөрүүлэн үзүүлсэн хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч З.Аоногдуулсан ялыг хүндрүүлж 2 жилийн хорих ял оногдуулах боломжтой гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.А, Т.Д, Н.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан байх ба шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 

Шүүгдэгч З.Амарзаяа нь Төв аймгийн Сэргэлэн сум. Жаргалант гэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн худгийн үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгай хамгаалсан худгын байранд нэвтэрч насос хулгайлж 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч З.А, Т.Д, Н.Бнар бүлэглэн 2017 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сум. Жаргалант гэх газраас хохирогч Б.Батмөнхийн 3 тооны үхрийг хулгайлж 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-хохирогч Б.Батмөнхийн ”...Жаргалант гэх газарт бэлчиж байсан манай буурал бүдүүн гуна, хар бүдүүн гуна, улаан шарман шүдлэн зэрэг гурван тооны үхрийг нядалсан, толгой нь сэвстэйгээ хамт байж байсан. Надад гомдол, санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэх мэдүүлэг /хх-48-49/

-иргэний нэхэмжлэгч Б.Ганболдын”...Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн худгаас насос хулгайд алдагдсан.Насосыг 200000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг /хх-53/,

-гэрч Ж.Отгонжаргалын “...тухайн худаг сумын эзэмшлийн худаг, манайх болон Отгонцэрэнгийх хариуцдаг, худаг нь байнга цоожтой байдаг. Түлхүүр нь Отгонцэрэнгийнд байдаг” гэх мэдүүлэг /хх-64/

-гэрч Ж.Отгонцэрэнгийн “...Тухайн худаг дотор байсан гүний худагны насосыг хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /хх-65/

-Т.Дгэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Амарзаяа над руу залгаад завтай байна уу, мөнгөний хэрэг болоод байна, тус болооч гэсэн... Амарзаяа худаг орчихоод насос татаад гаргаад ирсэн, Худаг гаднаа цагаан өнгийн хятад цоожтой байсныг Амарзаяа цоожийг нь мушгаад онгойлгосон, худгаас урт цагаан өнгийн төмөр бариад гарч ирээд машинд хийсэн ба юу юм бэ? гэхэд худгын насос, хэрэгтэй байдаг юм гэж хэлсэн. Цааш явж байгаад нилээд үхэр таарснаас 3 үхэр янзалсан” гэх мэдүүлэг /хх-59,120,121/

- Н.Батнасангийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Давааням над руу яриад мал маханд явмаар байна, унаа олж өгөөч гэсэн...Харанхуйд хадтай уултай замаар явж байгаад баахан үхэр таарсан.2 том үхэр, 1 бяруу янзалсан. Амарзаяа худаг руу ороод насос аваад гаргаад ирсэн” гэх мэдүүлэг /хх-61,119/

- З.Агэрчээр болон яллагдагчаар өгсөн “...Давааням над руу утасдаад хөдөө яваад ирье, машин явуулсан гэж хэлсэн, 20-иод тооны адуунаас 3 үхэр нядласан. Хулгай хийе гэж Давааням хотод байхдаа хэлсэн, хутга сүх авсан байсан.Худаг онгорхой, насосыг гаргаж, утсыг тасалсан байсныг авсан гэх мэдүүлэг /хх-62,124,126/,

 - хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-9/,  

 - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-13/,  

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-14-24/,

- хохирлын үнэлгээний тайлан /2 хавтас хх-23-29/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 Шүүгдэгч З.А-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг,  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Д, Н.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.      

Мөрдөн байцаалтын шатанд дээрх шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлж авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгасан, шүүгдэгч нар дээрх гэмт хэргийг үйлдсэн нь  нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаар шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял нь ялтны гэм буруу, тухайн гэмт хэргийн хор аюул, шинж чанарт тохирсон байна.

 Шүүгдэгч З.А нь Тамгын газрын эзэмшлийн, цоожтой, Ж.Отгонжаргал,  Ж.Отгонцэрэн нарын харж хандаж хариуцдаг худгаас насосыг нь хулгайлсан байх ба айлууд тэндээс малаа усладаг байсан болох нь хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдсон. Мөн З.Амарзаяа худгийн цоожийг мушгиж онгойлгоод худаг дотроос насос авсныг Т.Д, З.А худаг руу ороод насос авсан талаар Н.Б мэдүүлсэнээс гадна цагаан байшинтай худгийн хаалганы цүүг юмаар хөшсөн байдалтай хонхойсон, худгаас зүүн хойд зүгт 2 метр газарт цоожны дэгээ байсан болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ. Иймээс шүүгдэгч З.Аүйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж давж заалдах шатны шүүх дүгнээд  шүүгдэгч З.А өмгөөлөгчийн “...уг үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй...” гэх  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. 

    Харин анхан шатны шүүх:

- шүүгдэгч З.А, Т.Д, Н.Б нар нь бүлэглэн Төв аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багийн нутаг Жаргалант гэх газраас 2017 оны 09 дүгээр сарын 08-аас 09-нд шилжих шөнө бусадтай бүлэглэн хохирогч Б.Батмөнхийн 3 тооны үхрийг хулгайлж 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхдээ Н.Алтайн эзэмшлийн 75-99 УНИ улсын дугаартай автомашиныг ашигласан болох нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар тэдэнд тус тус “хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-г хэрэглэнэ гэж анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсэгтээ тус албадлагын арга хэмжээг хэрэглэх заалтаа орхигдуулсан тул,

-Т.Б, Н.Б нарыг тус бүр үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж байгаагаа тогтоох хэсэгтээ бичээгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зохих заалтуудыг зөвтгөсөн өөрчлөлтийг давж заалдах шатны шүүхээс оруулав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 390 дугаар шийтгэх тогтоолын:

А. Тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д, Н.Б нарт тухайн зүйл хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнссүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.Д, Н.Б нарт  хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 06 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Батнасангаас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хураах албадлагын арга хэмжээг,  шүүгдэгч Т.Даваанямаас 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хураах албадлагын арга хэмжээг тус тус  хэрэглэсүгэй” гэж өөрчилсүгэй.

Б. Тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.А 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

В. Тогтоох хэсгийн 9 дүгээр заалтын  “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Н.Алтайн эзэмшлийн 75-99 УНИ улсын дугаартай автомашиныг үнэлсэн үнэлгээний 6.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч З.А, Т.Д, Н.Б нараас хувь тэнцүүлэн 2.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай...” гэсэн хэсгийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Аоногдуулсан 2,000,000 төгрөг хураах албадлагын арга хэмжээний,  шүүгдэгч Т.Д-д оногдуулсан 2,000,000 төгрөг хураах албадлагын арга хэмжээний, шүүгдэгч Н.Батнасанд оногдуулсан 2,000,000 төгрөг хураах албадлагын арга хэмжээний нийт 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

Г. Тогтоох хэсгийн бусад зүйл, заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч З.А-н өмгөөлөгч Д.Бум-Аюушийн “шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЧМАНДАХ

    ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                     Г.БОЛОРМАА