| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2020/0008/Э |
| Дугаар | 0031 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Хохирогч Б.Д
Хохирогчийн өмгөөлөгч М.Г
Шүүгдэгч Г.Э, Ц.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал, Г.Б, С.С
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э, Ц.Д нарт холбогдох эрүүгийн 1925004060434 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Э
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Д нь “Натурал текстайл” группийн ахлан нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Эрдэнэт хивс” ХХК-ийн ахлах нягтлан бодогч шүүгдэгч Г.Этай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглан 2018 оны 08 сарын 21-ний өдөр “Натурал текстайл” группээс тус компаний охин компани болох “Эрдэнэт хивс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 407257399 дугаарын долларын данс руу шилжүүлсэн 27.610 ам доллароос 14.970 ам долларыг Ц.Дайчинбаатарын Худалдаа хөгжлийн банкны 415029211 дугаарын данс руу шилжүүлэн авч завшиж “Эрдэнэт хивс” ХХК-нд 36.960.031 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Тухайн өдөр Дмөнгөний шаардлагатай байна гэж хэлсэн. Дмөнгө орсныг мэдэж байгаа. Би үүнийг зохицуулж өгье гэсэн юм. Надаас 5-7 хоногийн хугацаатай авья гэсэн. Надад ямар нэгэн мөнгө амласан зүйл байхгүй. Шагнал урамшуулал аваагүй. Хохирлыг Дтөлж байгаа. Энэ мөнгийг Дхүүтэй нь төлнө гэж байсан. Хохирлоос үлдэх хэсгийг төлнө гэж бодож байгаа зөрүү 270 хэдэн доллар төлнө. Буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Бид нарт бүлэглээд энэ мөнгийг хэрэглэчихье гэсэн санаа зорилго байгаагүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Ц.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ мөнгийг олон улсын санхүүгийн арилжаанд оруулж өсгөчихье гэж бодсон. Одоо энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Санхүүгийн боломжгүйгээс хохирлоо төлөх хугацаа удааширсан. Би хохирлоо төлөх ёстой. Толгой компани буюу Натурал текстайл компаниас охин компани руугаа мөнгө хуваарилдаг. Тэр өдөр 27 мянган доллар орсныг мэдэж байсан. Хохироо төлж байгаа. Үлдэгдэл зөрүү 868.968 төгрөгийг төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо төлнө. Ар гэрийн байдлыг харгалзан үзнэ үү гэв.
-Хохирогч Б.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Энэ 2 ахлах нягтланг удирдаж ажиллаж байсан. Энэ 2 хоёулаа итгэл хүлээсэн ажилчид байсан. Нэг өдөр тухайн компанид зээлгүй байтал мөнгө татагдаад эхэлсэн. Банктай харилцах ганц хүн маань Дбайсан. Энэ талаар сүүлд л мэдсэн. Хуулга шалгаж байж л мэддэг. 27.000 доллар шилжүүлснээс Э чекээр авч 12.420 долларыг буцааж хийж 14.970 долларыг Друу шилжүүлсэн байсан. 41.517.587.89 төгрөгний хохирол учирсан. Тухайн үеийн ханшаар 868.968.12 төгрөг үлдэгдэл байгаа. Одоо ханшийн зөрүү 4.662.729.38 төгрөг байна. Нийт 5.531.697.5 төгрөгний хохирлоо хоёулангаас нь нэхэмжилнэ. Дайчинбаатараас нийт 40.648.628.16 төгрөг төлөгдсөн байна. Дайчинбаатарын дансанд байсан доллар байж байсан бол өнөөдрийг хүртэл 4.662.729 төгрөгөөр өссөн байгаа. Бид эргэлтэнд оруулж байсан бол хэдэн төгрөгний ашиг олох байсныг мэдэхгүй. Үүнийг нэхэмжлэхгүй. Харин ханшийн зөрүүг л нэхэмжилсэн гэв.
-Гэрч Ц.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э нь манай байгууллагад 2014 оноос хойш ажиллаж байгаад 2017 оны 11 сарын 01 өдрөөс ахлан нягтлан бодогчоор ажиллаж, 2019 оны 11 сарын 20-ны өдөр манай Эрдэнэт хивс ХХК-аас Эрдэнэт текс ХХК-руу шилжсэн юм. Тухайн үед манай байгууллага Голланд улсаас хивсний арыг цардагч бодисыг импортоор Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч авсан юм. Авсан барааныхаа төлбөрийг хийх зорилгоор тухайн өдөр ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан Э над дээр орж ирээд бэлэн мөнгений чехэн дээр надаар гарын үсэг зуруулсан. Тухайн өдөр үдээс хойш болчихсон банк хоорондын гүйлгээ хонож ордог учраас хурдан шуурхай хийх зорилгоор Этай ярилцаад Голомт банкнаас мөнгөө бэлнээр аваад Худалдаа хөгжлийн банкинд тушаахаар болсон. Би Этай болсон асуудлын талаар уулзсан. Надад Э хэлэхдээ манай байгууллагын толгой компани болох Натурал текстайл группын ахлах нягтлан бодогч Ц.Дмөнгөний маш чухал хэрэгцээ гарлаа гээд гуйгаад байхаар нь Дайчинбаатарын данс руу хийсэн гэж надад хэлсэн юм. Шилжүүлсэн гэх баримт Эт өөрт байсан би тэр баримтыг харсан, надад Э өөрөө үзүүлсэн. Би Эаас өөрөөс нь сайн лавлаж асуусан. Би тэр мөнгөнөөс нь огт аваагүй гуйгаад байхаар нь Дайчинбаатарын данс руу шилжүүлсэн гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,
-Яллагдагч Г.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 08 сарын 20-ны өдөр “Натурал текстайл” группын ахлах нягтлан бодогч Дминий утасруу залгаад маргааш танай дансанд зээлийн мөнгө гэж 27.610 ам доллар орно, надад 15.000 ам долларыг аваад өгөөч, надад мөнгө яаралтай хэрэг болоод байна. 3-5 хоногийн дотор эргүүлээд төлнө гэж хэлсэн. Тэр үед би Дайчинбаатарт зөвшөөрөөгүй. ...Дгуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Зээлийн суутгал төлөх гэж байсан мөнгө учраас хүүтэй гэдгийг Дмэдэж байсан ба хүү мөнгөтэй нь хамт би эргүүлээд төлнө, 2-3 хоног болоод өгнө гээд байсан. Тэгээд “Натурал текстайл” группээс орж ирсэн 27.610 ам доллароос 12.640 ам долларыг зээлийн данс руу шилжүүлсэн. Үлдсэн 14.970 ам долларыг Дайчинбаатарын надад өгсөн гэх худалдаа хөгжпийн банкны 415029211 дугаартай дансруу шилжүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 46 ху/,
-Яллагдагч Ц.Да-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2018 оны 08 сарын 21-ний өдөр шиг санаад байна. Би Эын утас руу залгаад мөнгө зээлэх боломж байна уу, мөнгөний бололцоо байна уу гэж асуусан. Эаас би мөнгө байвал зээлээч гэж асуухад Э бэлэн мөнгө гаргах чек байна гэж хэлсэн. Тэгээд би Эаас болох юм уу гэж асуухад болно гэсэн. Би Эаас 14.970 ам долларыг өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны 415029211 дугаартай дансаар шилжүүлэн авсан гэсэн мэдүүлэг /хх 52-53 ху/,
-Хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ /хх 12-15, 125-129 ху/
-Дансны хуулга /хх 17-21, 71-93, 107-120 ху/
-Г.Эыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 44-46ху/
-Ц.Дайчинбаатарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 49-53 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55, 95 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Днь “Натурал текстайл” группийн ахлан нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “Эрдэнэт хивс” ХХК-ийн ахлах нягтлан бодогч шүүгдэгч Г.Этай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглан 2018 оны 08 сарын 21-ний өдөр “Натурал текстайл” группээс тус компаний охин компани болох “Эрдэнэт хивс” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 407257399 дугаарын долларын данс руу шилжүүлсэн 27.610 ам доллароос 14.970 ам долларыг Ц.Дайчинбаатарын Худалдаа хөгжлийн банкны 415029211 дугаарын данс руу шилжүүлэн авч завшиж “Эрдэнэт хивс” ХХК-нд 36.960.031 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Г.Эын “...Тухайн өдөр Дмөнгөний шаардлагатай байна гэж хэлсэн. Дмөнгө орсныг мэдэж байгаа. Би үүнийг зохицуулж өгье гэсэн юм. Надаас 5-7 хоногийн хугацаатай авья гэсэн. “Натурал текстайл” группээс орж ирсэн 27.610 ам доллароос 12.640 ам долларыг зээлийн данс руу шилжүүлсэн. Үлдсэн 14.970 ам долларыг Дайчинбаатарын надад өгсөн гэх худалдаа хөгжпийн банкны 415029211 дугаартай дансруу шилжүүлсэн” гэсэн, шүүгдэгч Ц.Дайчинбаатарын “...Энэ мөнгийг олон улсын санхүүгийн арилжаанд оруулж өсгөчихье гэж бодсон. Толгой компани буюу Натурал текстайл компаниас охин компани руугаа мөнгө хуваарилдаг. Тэр өдөр 27 мянган доллар орсныг мэдэж байсан. Би Эаас 14.970 ам долларыг өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны 415029211 дугаартай дансаар шилжүүлэн авсан” гэсэн, хохирогч Б.Дэлгэрмаагийн “...Нэг өдөр тухайн компанид зээлгүй байтал мөнгө татагдаад эхэлсэн. Банктай харилцах ганц хүн маань Дбайсан. Энэ талаар сүүлд л мэдсэн. Хуулга шалгаж байж л мэддэг. 27.000 доллар шилжүүлснээс Э чекээр авч 12.420 долларыг буцааж хийж 14.970 долларыг Друу шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ц.Урнаагийн /хх 33 ху/ мэдүүлгүүд, банкны дансны хуулга, хөдөлмөрийн гэрээнүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Э, Ц.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Э, Ц.Д нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч нь шүүгдэгч нарын үйлдлийн улмаас 14.970 доллар, үндсэн хүү 1.709.49 доллар, нэмэгдүүлсэн хүү 68.44.доллар, банкны шимтгэл 69.03 доллар, нийт 16.815.96 долларын хохирол учирсан. Энэ хохирлыг 2018.08.21-ний өдрийн долларын ханш 2.468.94 төгрөгөөр тооцож 41.517.596.3 төгрөг болж байгаа. Үүнээс Д40.648.628.16 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 868.968.12 төгрөг, ханшийн зөрүү 4.662.729.38 төгрөгийг нэхэмжилнэ гэв.
Дээрхи хохирлоос 868.968.12 төгрөгийг шүүгдэгч нар төлөхийг зөвшөөрч маргаагүй тул шүүгдэгч нараас тэнцүү хуваан /868.968.12 : 2= 434.484.06/ гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, харин хохирлоос ханшийн зөрүү болох 4.662.729.38 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тэдний хувийн байдлыг харгалзан тэдэнд торгох ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Э, Ц.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Ц.Д нарыг тус бүрийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Э, Ц.Д нар нь торгох ялыг 36 /гучин зургаа/ сарын хугацаанд сард 277.777.77 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Ц.Днар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, Ц.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Д-с 434.484.06 төгрөгийг, шүүгдэгч Г.Э-аас 434.484.06 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Эрдэнэт хивс ХХК-д олгож, 4.662.729.38 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА