| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2020/0018/Э |
| Дугаар | 0036 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 0036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч Ц.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.М холбогдох эрүүгийн 1925006140488 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ц.М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 08 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тухайн түүхий эдийг 2019 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл гэртээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 08 сарын 13-нд найз Э-н хамт Улаантолгой явсан. Надад өвс түүе гэсэн. Тэгээд бид 2 өвс түүж аваад Э-н гэрт нь ирж өвсөө үлдээж би жааханыг нь авч явсан. 08 сарын 23-нд Э-н д очоод нөгөө өвснөөс нь жааханыг авч явсан. Би түүнээс татаж хэрэглэсэн. Өвс татахаар толгой өвдөж хоолой гашуун оргидог. Би урьд нь өвс татсан гэж шүүхээр шийтгүүлж байсан. Тэрнээс хойш татаагүй байж байгаад сая татсан юм. Энэ ургамал нь эрүүл мэндэд хортой гэдгийг мэднэ. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм зүйл гаргахгүй гэдгээ амлаж байна гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Баянцагаан багийн Тосгон руу Э гэх хүний гэрт очоод байж байтал насанд хүрээгүй гэх 2 охиныг Э машинаараа Городоос очиж авсан. Тэгээд Нямка гэх эрэгтэй хүүхэд ирсэн. Бид нар эхлээд хөзөр тоглож байгаад гоймон идсэн. Э гэх анхынх хонь гаргасан. Хажуу айлын 2 эмэгтэй хонь гаргахад нь тусалсан. Би тэр хоёр эгчид хонь гаргахад нь тусалсан. Ц 1 шил Ерөөл, 2 том савалгаатай пиво авчираад тэрнээс бид хувааж уусан. Насанд хүрээгүй хоёр охиныг гэрээс нь хайгаад байна гээд байсан. Тэгээд гэнэт тэр хоёр охины ээж нар нь гаднаас орж ирээд цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд Э гийн гэрт үзлэг хийсэн. Тэгсэн чинь Э гийн нэг дүү нь гэх эрэгтэй хүүхдийн цүнхнээс өвс гарч ирсэн. Тэр эрэгтэй хүүхдийг М гэж дуудаад байсан гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,
-Насанд хүрээгүй гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Миний мэдэж байгаагаар өмнөх өдөр нь Н , М , Э нар өвс сорсон. Н надад амаа үнэртүүлээд байсан. Мөн 2019 оны 08 сарын 22-ны өдөр Э өглөөнөөс эхлээд мансуурлын байдалтай л байгаад байсан. Тэр өвс Э-н х байх гэж би бодож байна гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,
-Гэрч Л.Гмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өвс хэрэглээгүй. Би цуг байсан хүүхдүүдийг өвс хэрэглэснийг нь мэдээгүй. Цагдаа нар орж ирээд цэнхэр өнгийн цүнхнээс өвс гаргаж ирсэн. Цагдаа нар хэний цүнх вэ гэтэл Мминий цүнх гээд байсан гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,
-Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...08 сарын 22-ны орой 17 цагийн үед М над руу нэг хүүхдийн дугаараас залгаад нөгөө охидууд чинь надтай хамт хот явахаар боллоо маргааш өглөө эрт явна танайд хоночихъё гээд манайд очсон. Би орой нь мал гаргаж байх үед тэд нар надаас 25.000 төгрөг аваад нэг шил архи 2 пиво авчраад ууцгасан. Би хонио гаргачихаад тэр хүүхдүүдийг унт гээд унтуулах гээд байж байтал 2 жоохон охины эцэг эх нь цагдаа дуудсан юм шиг байна лээ. Надад өвс татаж мэдэгдээгүй. Би цагдаа ирээд гэрээс өвс гаргаад ирэхээр нь хараад мэдсэн. Би хотод байж байгаад 2 хоногийн өмнө гэртээ ирсэн. Харин манай дүү Э , М нар цуг байсан. Манайхаас гарч ирсэн өвсний талаар М , Э , М , Нямцэнд бас манайд хоносон охидууд мэдэж магадгүй гэсэн мэдүүлэг /хх 27 ху/,
-Насанд хүрээгүй гэрч О.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би хаанаас хэн авчирсан гэдгийг мэдээгүй. 2019 оны 08 сарын 21-ний өдөр Н , М , Э , М нар хэрэглэсэн гэсэн. 2019 оны 08 сарын 22-ны өдөр хонь гаргаад идчихээд хөзөр тоглож байхад гадаа машины голд МНямка, Э нар өвсөө ундааны сав дотор хийгээд шатаагаад тэрийгээ сорж байсан. Тэр гурав намайг хэрэглэж үзэх үү гэж асуухаар нь би нэг удаа үнэрлэж үзээд за за болилоо гэж хэлээд гэрт дотор нь орсон. М миний цүнх гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 31-32 ху/,
-Насанд хүрээгүй гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э , М хоёр гэрээс гарч явсан харин би тэр хоёрыг хаашаа явах юм бол гээд араас нь санаандгүй дагаж гартал тэр хоёр гэрийнхээ гадаа зогсоод өвс мэт зүйлийг янжуур тамхи шиг адилхан ороож галаар асаагаад татаж байсан, тэгээд би тэр хоёр дээр явж очоод энэ зүйл юу юм бол гэж дотроо бодож байсан, тэгээд тэсэлгүй сонирхож үзэхээр М-н татаж байсан өвсийг түүнээс авч тухайн үед нэгээс хоёр удаа татаж сорсон, тэр үед миний хоолой гашуун оргиж нүдээс нулмис гарч толгой эргэсэн юм. Тэгээд би ханиалгаж найтаагаад байсан учраас буцаагаад нөгөө татаж байсан өвсөө М д өгсөн, тэгээд би хажууд тэр хоёртой хамт өвсийг татаж дуустал хажууд нь зогсож байгаад дуусахаар нь хамт гэрт явж орсон, энэ үед гэрт байсан өөр бусад хүмүүс нөгөө архи пивыг холиод уугаад сууж байсан, тэгээд ганц хоёр цагийн дараа гаднаас цагдаа нар орж ирсэн, тэгээд бид нарыг шалгаж үзсэн дараа нь Махын үүрч явсан цэнхэр өнгийн цүнхнээс нөгөө татсан гэх өвсийг гаргаж ирсэн, мөн дараа нь Э ахын гэрээс нь орны дэрний уутнаас бас л адилхан өвс мэт ургамалын зүйлийг олж авсан. Тэгээд Э ах болон Мбид нарыг авч явсан гэсэн мэдүүлэг /хх 36 ху/,
-Насанд хүрээгүй гэрч О.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Э ахынд очихоор болж 19 цагийн үед ирсэн ба Э ах мал гаргаад байсан. Би нөгөө өрөөнд нь ороод унтаж байсан. Би сэртэл Энх-Эрдэнэ, Нямцэнд нараас бусад нь бүгд согтоцгоосон байсан. Энэ үед Э , Мнар миний унтаж байсан өрөөний орон доороос нэг юм аваад Нямцэндийг дагуулаад гарсан. Би араас нь гартал Нямцэнд, М хоёр өвс татах гээд зогсож байсан. Би Н чамайг өвс татах юм бол хохино шүү гэж хэлчихээд гэрт орж ирээд байж байтал Нямцэнд араас орж ирсэн ба мансуурчихсан нүд нь сонин болчихсон орж ирэхээр нь би унт гээд унтуулсан гэсэн мэдүүлэг /хх 40 ху/,
-Гэрч Х.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Ямарч байсан Э , М хоёулаа л хамт гэрээс гарч гадаа гарсан. Тэгээд намайг араас нь гарах үед аль эрт өвсийг асаагаад хоёулаа татаж байсан юм. Тэгэхээр энэ санааг тэр хоёр хоорондоо ярьж байгаад өвс татахаар болсон байх гэж бодож байна. Тэр үед намайг мансууруулах төрлийн өвсийг татаж байхад энэ тэр газраас түүсэн гэж яриа яриагүй, харин цагдаагийн газар дээр ирсэн хойно нь би хоёулангаас нь ам асууж өвс ургамалыг хаанаас хэр их хэмжээтэй түүсэн эсэх талаар асуухад Жаргалант сум Улаантолгой сумаас түүсэн тэгээд дэрэн дотроо хадгалаж байгаад баригдлаа гэж ярьж байсан юм. Уг өвсний талаар хаана хадгалаж байгаа талаар бол надад хэлээгүй гэсэн мэдүүлэг /хх 45 ху/,
-Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 08 сарын 13-ны өдөр би найз М-н хамтаар Орхон аймаг Жаргалант сумын төмөр замын хажуу талаас түүсэн. Тэгээд тэр өдөртөө бид хоёр Баянцагаан баг ДЦСтанцын 1-21 тоотод байрлах гэртээ би хатааж хадгалсан. Би хатаагаад хадгалахдаа эрээн дэрний уутанд хадгалсан. Цэнхэр өнгийн цүнх нь М гэх хүний цүнх бөгөөд цагдаа нар ирэхээс өмнө Мөөрөө цүнхээ үүрсэн байдалтай байхад нь би харсан. Тухайн мансууруулах төрлийн ургамал нь М бид хоёрын Улаантолгойгоос түүсэн өвс байгаа юм. Тэгээд манай гэрт дэрний уутанд хадгалж байсан. МЖаргалант сумаас түүсэн өвснөөс бага хэмжээгээр авч явсан гэсэн мэдүүлэг /хх 50-51 ху/,
-Яллагдагч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 08 сарын 13-ны өдөр би найз Э-н хамтаар Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах Дөмөг захаас Жаргалант сумруу явдаг таксинд бид хоёр сууж найз Э-н зааж хэлсэн гэх газарт очисон юм. Тэр газрын нэр нь Улаантолгой багийн нутаг дэвсгэрт байрлах хуучин нефтийн агуулах нэртэй газар байсан, тэгээд нефтийн агуулахаас бага зэрэг наана төмөр тортой хашаан дотор уг мансууруулах төрлийн өвс ургамал ургасан байсныг Э бид хоёр түүж өөрсдийн авч явж байсан үүргэвчиндээ хийж Э-н тосгонд байдаг ДЦС-ийн 1-21 тоот гэрт нь авчирсан, тэгээд бид авчирсан өвсөө уутнаас нь гаргаад Э-н гэрт байдаг орных нь дэрийг авч дэрний уутанд хийж улмаар уг орных нь доор тавьж хадгалсан юм. Тэгээд уг хэрэгт гардаг өдөр буюу 2019 оны 08 сарын 23-ны өдрийн өмнөх өдөр нь бид хоёр нөгөө нууж хадгалсан өвснөөсөө бага зэрэг уутыг авч хэрэглэсэн юм гэсэн мэдүүлэг /хх 127, 163 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4894 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Цолмон М ” гэж хаягласан шээс хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Цолмон М ” гэж хаягласан 80 мл хэмжээтэй шээсэнд тетрагидоканнабинол /ТНС/ илрэв,
3. Тетрагидоканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /хх 64 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4879 дугаартай дүгнэлтэнд:
1 .Шинжилгээнд ирүүлсэн эрээн ууттай нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн эрээн ууттай 590,0 гр жинтэй нунтаг ургамал Тетрагидроканнабинол илрэв. Дельта-9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.
3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийг дүгнэлтийн хамт буцаав. Шинжилгээнд зориулж ургамал мэт зүйлээс 0,1 граммыг зарцуулсан бөгөөд техник жин дээр нарийвчлалыг харуулах боломжгүй болно гэсэн дүгнэлт /хх 95 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4880 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай 110 гр жинтэй нунтаг ургамалд дельта-9 Тетрагидроканнабинол илрэв. Дельта-9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.
3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийг дүгнэлтийн хамт буцаав. Шинжилгээнд зориулж ургамал мэт зүйлээс 0,1 граммыг зарцуулсан бөгөөд техник жин дээр нарийвчлалыг харуулах боломжгүй болно гэсэн дүгнэлт /хх 99 ху/.
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 71 дугаартай дүгнэлтэнд:
5. Ц.Мнь мансуурах донтой, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй тул албадан болон сайн дурын эмчилгээ шаардлагагүй гэсэн дүгнэлт /хх 102-103 ху/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5111 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.МФБ99030232” гэж хаягласан шээс хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.МФБ99030232” гэж хаягласан 135 мл хэмжээтэй шээсэнд тетрагидоканнабинол /ТНС/ илрэв,
3. Тетрагидоканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг гэсэн дүгнэлт /хх 148 ху/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5112 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.М эс хураан авсан 11.07 гр” гэж хаягласан нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Ц.М эс хураан авсан 11.07 гр” гэж хаягласан 4.2036 г жинтэй нунтаг ургамалд дельта-9 Тетрагидроканнабинол илрэв. Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг.
3. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийг дүгнэлтийн хамт буцаав. Шинжилгээнд зориулж ургамал мэт зүйлээс 0,1 граммыг зарцуулсан болно гэсэн дүгнэлт /хх 152 ху/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-10, 12, 18, 21, 25, 30, 34, 38, 42, 48, 54, 62, 65, 96, 100, 139, 141, 144, 149, 153 ху/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан хуудас /хх 11, 136 ху/
-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх 20, 22, 26, 29, 35, 39, 43, 49, 55, 59, 145 ху/
-Эп мөрийн баримтаар тооцох тухай /хх 105, 146 ху/
-Ц.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 124-127, 161-163ху/
-Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай /хх 132 ху/
-Хүний биед болон гадуур хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 142 ху/
-Хэл загвар, дээж авсан тэмдэглэл /хх 143 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 167, 204 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 10-ны өдрийн 218 дугаартай шийтгэврийн хуулбар /хх 205-207 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.М нь 2019 оны 08 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, тухайн түүхий эдийг 2019 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэл гэртээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2019 оны 08 сарын 13-нд найз Э-н хамт Улаантолгой явсан. Надад өвс түүе гэсэн. Тэгээд бид 2 өвс түүж аваад Э-н гэрт нь ирж өвсөө үлдээж би жааханыг нь авч явсан. ...Би түүнээс татаж хэрэглэсэн. Өвс татахаар толгой өвдөж хоолой гашуун оргидог. Би урьд нь өвс татсан гэж шүүхээр шийтгүүлж байсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Б.Намуунсайхан /хх 13-14 ху/, насанд хүрээгүй гэрч Г.Энх-Эрдэнэ /хх 19 ху/, гэрч Л.Ганцацрал /хх 23 ху/, гэрч Б.Э /хх 27 ху/, насанд хүрээгүй гэрч О.Пүрэвмаа /хх 31-32 ху/, насанд хүрээгүй гэрч Б.Нямцэнд /хх 36 ху/, насанд хүрээгүй гэрч О.Н /хх 40 ху/, гэрч Х.М /хх 45 ху/, гэрч Б.Э /хх 50-51 ху/ нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4894, 4879, 4880, 5111, 5112 дугаартай болон шүүх сэтгэц эмгэг судлалын 71 дугаартай дүгнэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгаж хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдний түүхий эдийг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдний түүхий эдийг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан 509 грамм, 110 грамм нунтаг өвс мэт зүйл нь Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд түүнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдний түүхий эдийг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 509 грамм, 110 грамм нунтаг өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА