| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0058/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл,
Шүүгдэгч М.О, М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт М.О, Ө овогт М.Н нарт холбогдох эрүүгийн 2019000****** дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.О
Монгол Улсын иргэн, М.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч М.Н нь өөрийн төрсөн дүү М.О-ын Е212**** дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг өөрийнх гэж хуурамчаар ашиглан 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Ханги хилийн боомтоор хууль бусаар нэвтэрсэн,
Шүүгдэгч М.О нь өөрийн Е212**** дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод төрсөн эгч М.Н-д аваачин өгч, түүнийг дээрх гэмт хэргийг санаатай үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.
Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “…Найзтайгаа хамт Хятад руу явж ажил хийхээр болсон. Фейсбүүкээр холбогдоод манай найз намайг хөх хотоос тосож авсан. Апарт гэдэг байранд дээврийн өрөө хөлсөлж аваад тэнд кафед ажиллласан. Монголоос 2 танил нь ирж хамт амьдарсан. Тэр хоёр залуу нь том том хар ууттай хувцаснууд гэртээ авчраад байдаг байсан. Хоёр хоногийн дараа цагдаа нар ирээд бүгдийг нь баривчлаад явсан. Чамайг энэ хэрэгт холбоотой гэж үзээд татахаар болсон байна. фб-р дүүтэйгээ холбогдоод дүүгээсээ өглөөнөөс орой хүртэл гадаад паспортыг нь гуйсан. Тэр өдөр би гадаад паспортыг нь аваад мандал боомт руу явсан. Ээж дүү 2 Эрээнд үлдсэн. Дүүгийнхээ паспортыг ашиглаж хилээр нууцаар нэвтэрсэндээ маш их харамсаж байна…” гэв.
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11/1828 дугаартай албан бичгийн хавсралт / хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2-5а/1617 дугаартай албан бичгийн хавсралт / хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Улаанбаатар төмөр замын тасалбарын төвийн Замын-Үүд дэх кассын албан бичиг / хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу ажил хийхээр 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр явсан. Тэгээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шиан гэдэг хотод кафед зөөгчөөр ажилд орсон. Тэнд манай нэг эмэгтэй найз маань ажилладаг байсан юм. Тэндээ түрээсийн байранд найзын хамт байж байтал найзын маань танилууд гээд Монголоос 2 залуу ирсэн. Нөгөө 2 залуу хэд хоног байх хугацаандаа ийшээ тийшээ яваад бараа авч ирээд байсан. Би ч нээх их юм бодоогүй, наймаа хийдэг л юм байх гэж бодсон. Тэгтэл 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хавьцаа байх, хугацааг нь одоо сайн санахгүй байна, амьдарч байсан түрээсийн байранд маань цагдаа орж ирээд баривчлаад аваад явсан. Би ч тухайн үед юу болоод байгааг ойлгохгүй байж байтал нэг өвөрмонгол хүн танайд байсан 2 залуу хулгайн хэрэгт холбогдсон, та нарыг давхар шалгаж байгаа юм гэсэн. Цагдаа нар нь гадаад паспортыг маань хурааж аваад 2 хоног цагдаагийн байранд саатуулсан. Би тухайн үед 3 сартай жирэмсэн байсан. Саатуулах байрнаас гартал нөгөө өвөрмонгол Бат гээд хүн надтай уулзаад “чамд 5 хоногийн хугацаа байна, ямар нэгэн аргаар гэррүүгээ яв, чи жирэмсэн юм байна, чамайг хамт гэмт хэрэг хийсэн гээд хорьж магадгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Монголд байгаа дүү О-той холбогдоод Хятадад хүрээд ирээч гэсэн чинь 2020 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-ны хооронд дүү маань ирсэн. Дүүдээ юу болсноо яриад паспортоо өгчих, би чиний паспортоор Монгол руу явчихья гэж хэлсэн. Эхэндээ ч дургүйцэж байгаад паспортоо өгөхөөр болж би 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эрээнээс Мандал боомт руу явах унаанд суугаад Хятадын Мандал боомтоор дүүгийнхээ паспортоор ороод Монголын Ханги боомтоор орж ирээд гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
Шүүгдэгч М.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эгч маань надтай фэйсбүүкээр холбогдоод 2 найз нь гэрт нь ачаагаа хадгалуулсан гээд байж байхад цагдаа нар ирээд саатуулсан гэж хэлсэн. Тэр 2 найз нь хулгай хийсэн юм шиг байна лээ. Тэгээд би эгчтэйгээ нийлж хуйвалдаад ээждээ эгч дээрээ очиж ажил хийлээ гэж хэлээд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хилээр гаргуулсан. Ээжтэй урагшаа гараад Эрээнд буудалд орсон. Маргааш орой нь Н эгч Шианаас намайг авч явахаар ирсэн. Тэр үед би Эрээнд найз Д-тэй холбогдоод ажил хийхээр ирсэн гэсэн чинь Шилийн хотод миний ажиллаж байгаа газар дажгүй цалинтай, чамайг оруулаад өгье, хүрээд ир гэхээр нь зөвшөөрсөн. Ээжид эгчтэй явахаа болилоо гэж хэлээд эгчид паспортоо өгсөн. Эгч буцаад Шиан хотруу ажлаа хийхээр явлаа гээд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Монгол руу явсан. Би ээжтэй 29-нийг хүртэл хамт байж байгаад ээж тэр өдрөө Монгол руу буцсан. Би ч Шилийн хот руу найзруугаа явж буудалд үйлчлэгчээр 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Эрээнд кофе шопд ажилд орон 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан. Тэгтэл аз болж Хятад улсад коронавирус гараад Монгол Улсын Элчин сайдын яаман дээр очоод гадаад паспортоо гээгдүүлсэн гэж хэлээд буцах үнэмлэх авч, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Монголд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Гэрч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ханги авто замын шалган нэвтрүүлэх боомтод зорчигчийн орох талд баримт бичгийн шалгагчаар ажиллаж байсан... Миний санаж байгаагаар энэ охин ээжтэйгээ хамт Замын-Үүд боомтоор гарсан байсан. Тухайн үед энэ охин Ханги боомтоор ганцаараа орж ирсэн тул ээжийг нь хаана байгааг асуухад ээж маань Хятадын өөр хотруу явсан. Намайг түрүүлээд орж бай гэсэн юм. Мөн тэр охин тухайн үед нүд нь улайсан, хоолой нь зангирсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг хх-ийн 30-32 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.Н нь өөрийн төрсөн дүү М.О-ын Е212**** дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг өөрийнх гэж хуурамчаар ашиглан 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байрлах Ханги хилийн боомтоор хууль бусаар нэвтэрсэн, шүүгдэгч М.О нь өөрийн Е212**** дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод төрсөн эгч М.Н-д аваачин өгч, түүнийг дээрх гэмт хэргийг санаатай үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон хэрэгт шүүгдэгч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу ажил хийхээр 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр явсан. Тэгээд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шиан гэдэг хотод кафед зөөгчөөр ажилд орсон. Тэнд манай нэг эмэгтэй найз маань ажилладаг байсан юм. Тэндээ түрээсийн байранд найзын хамт байж байтал найзын маань танилууд гээд Монголоос 2 залуу ирсэн. Нөгөө 2 залуу хэд хоног байх хугацаандаа ийшээ тийшээ яваад бараа авч ирээд байсан. Би ч нээх их юм бодоогүй, наймаа хийдэг л юм байх гэж бодсон. Тэгтэл 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хавьцаа байх, хугацааг нь одоо сайн санахгүй байна, амьдарч байсан түрээсийн байранд маань цагдаа орж ирээд баривчлаад аваад явсан. Би ч тухайн үед юу болоод байгааг ойлгохгүй байж байтал нэг өвөрмонгол хүн танайд байсан 2 залуу хулгайн хэрэгт холбогдсон, та нарыг давхар шалгаж байгаа юм гэсэн. Цагдаа нар нь гадаад паспортыг маань хурааж аваад 2 хоног цагдаагийн байранд саатуулсан. Би тухайн үед 3 сартай жирэмсэн байсан. Саатуулах байрнаас гартал нөгөө өвөрмонгол Б гэдэг хүн надтай уулзаад “чамд 5 хоногийн хугацаа байна, ямар нэгэн аргаар гэррүүгээ яв, чи жирэмсэн юм байна, чамайг хамт гэмт хэрэг хийсэн гээд хорьж магадгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Монголд байгаа дүү О-той холбогдоод Хятадад хүрээд ирээч гэсэн чинь 2020 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-ны хооронд дүү маань ирсэн. Дүүдээ юу болсноо яриад паспортоо өгчих, би чиний паспортоор Монгол руу явчихья гэж хэлсэн. Эхэндээ ч дургүйцэж байгаад паспортоо өгөхөөр болж би 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Эрээнээс Мандал боомт руу явах унаанд суугаад Хятадын Мандал боомтоор дүүгийнхээ паспортоор ороод Монголын Ханги боомтоор орж ирээд гэр рүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч М.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр эгч маань надтай фэйсбүүкээр холбогдоод 2 найз нь гэрт нь ачаагаа хадгалуулсан гээд байж байхад цагдаа нар ирээд саатуулсан гэж хэлсэн. Тэр 2 найз нь хулгай хийсэн юм шиг байна лээ. Тэгээд би эгчтэйгээ нийлж хуйвалдаад ээждээ эгч дээрээ очиж ажил хийлээ гэж хэлээд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хилээр гаргуулсан. Ээжтэй урагшаа гараад Эрээнд буудалд орсон. Маргааш орой нь Н эгч Шианаас намайг авч явахаар ирсэн. Тэр үед би Эрээнд найз Д-тэй холбогдоод ажил хийхээр ирсэн гэсэн чинь Шилийн хотод миний ажиллаж байгаа газар дажгүй цалинтай, чамайг оруулаад өгье, хүрээд ир гэхээр нь зөвшөөрсөн. Ээжид эгчтэй явахаа болилоо гэж хэлээд эгчид паспортоо өгсөн. Эгч буцаад Шиан хотруу ажлаа хийхээр явлаа гээд 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Монгол руу явсан. Би ээжтэй 29-нийг хүртэл хамт байж байгаад ээж тэр өдрөө Монгол руу буцсан. Би ч Шилийн хот руу найзруугаа явж буудалд үйлчлэгчээр 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажилласан. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Эрээнд кофе шопд ажилд орон 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажилласан. Тэгтэл аз болж Хятад улсад коронавирус гараад Монгол Улсын Элчин сайдын яаман дээр очоод гадаад паспортоо гээгдүүлсэн гэж хэлээд буцах үнэмлэх авч, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Монголд орж ирсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Л.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ханги авто замын шалган нэвтрүүлэх боомтод зорчигчийн орох талд баримт бичгийн шалгагчаар ажиллаж байсан...Миний санаж байгаагаар энэ охин ээжтэйгээ хамт Замын-Үүд боомтоор гарсан байсан. Тухайн үед энэ охин Ханги боомтоор ганцаараа орж ирсэн тул ээжийг нь хаана байгааг асуухад ээж маань Хятадын өөр хотруу явсан. Намайг түрүүлээд орж бай гэсэн юм. Мөн тэр охин тухайн үед нүд нь улайсан, хоолой нь зангирсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлгүүд, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 11/1828 дугаартай албан бичгийн хавсралт, Хил хамгаалах Ерөнхий газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2-5а/1617 дугаартай албан бичгийн хавсралт болон Улаанбаатар төмөр замын тасалбарын төвийн Замын-Үүд дэх кассын албан бичиг зэрэг хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.
Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтаар шүүгдэгч М.Н нь 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, төрсөн дүү М.О-ын энгийн гадаад паспортыг өөрийнх гэж хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн, шүүгдэгч М.Оюунзул нь өөрийн Е212**** дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад өөрийн төрсөн эгч М.Н-д аваачин өгч, М.Н-ын Монгол Улсад орох, хил нэвтрэх баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг санаатай үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон үйл явдал болсон нь тогтоогдож байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ө овогт М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, төрсөн дүү М.О-ын энгийн гадаад паспортыг өөрийнх гэж хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Ө овогт М.О-г Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.О, М.Н нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгч М.О, М.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, шүүгдэгч нарын эдийн засагт дарамт учруулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О, М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ө овогт М.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө овогт М.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-г 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 350 000 / нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Н нь торгуулын ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулах, шүүгдэгч М.О нь 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод тус тус оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н, М.О нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч М.О, М.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О, М.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА