| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2020/0059/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Энэрэл,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б.М-д холбогдох эрүүгийн 2019000****** дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.М
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан тус аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Э-г “цагдаагийн байгууллага дээр очиж гаргасан зөрчлийг нь шалгана” гэж хууль ёсны шаардлага тавихад хэл амаар доромжлон, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын албаны автомашин болох 08-36 *** улсын дугаартай Хьюндай Элентра маркийн тээврийн хэрэгсэл буюу албаны тоног төхөөрөмжид халдаж хаалганы бариулыг хугалж, жийргэвч резинийг тасалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “…2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажил дээр байхад манай найзууд ирээд 1 шил архи уугаад хамт бааранд орсон. Манай дүү архины шилээр ширээ цохисон чинь агсам согтуу тавилаа гээд баарны хамгаалагч ирээд намайг аваад явсан. Тэр хооронд манай найзууд баарны гадаа хүмүүстэй муудалцсан байсан. Би баарны хамгаалагчид архины шилээр ширээ цохиогүй гэдгээ тайлбарлаж учраа олчихоод гарахад манай найзууд явах гээд машиндаа суучихсан байсан. Тэгэхээр нь би “Цагдаа ирнэ шүү дээ, хаачих гэж байгаа юм бэ?” гэхэд хөдлөөд баарны эсрэг талын зогсоол дээр очоод зогссон. Гэтэл хойноос эргүүлийн машин ирээд, биднийг шалгаад, тээврийн хэрэгслийн чинь гэрчилгээ хаана байна гэж асуухад нь би “Тээврийн хэрэгслээ үзлэгт оруулах гээд гэрчилгээг нь автотээврийн төвд үлдээчихсэн байгаа” гэж хэлсэн. Цагдаа тухайн үед жолоо барьж явсан залуугаас үнэмлэх чинь хаана байна гэж асуухад гэртээ орхичихсон байна гэж хэлсэн. Тэгвэл яваад үнэмлэхээ аваад ир гээд явуулсан. Биднийг авч явж шалгана гэхэд нь би эсэргүүцэл үзүүлээд яваагүй. Сүүлдээ намайг гавлаад цагдаагийн фургон машинд суулгаад Э гэдэг цагдаа “Чи ямар овоо хулгайч вэ?” гээд намайг 2-3 удаа цохисон. Түүнээс болж миний нүд хөхөрч, хамар мурийсан байсан. Тэгээд намайг цагдаа дээр авчраад эрүүлжүүлэх байранд оруулсан. Төрийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэл үзүүлсэндээ маш их гэмшиж, өөрийн буруугаа ухаарч байна. Би дахин ийм зөрчил гаргахгүй…” гэв.
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 5-8 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан “хөдөлгөөнт эргүүлийн автомашин ирж зогсон, жолоочийг шалгаж байх хугацаанд Б, М нар очиж цагдаагийн алба хаагчтай маргаж муудан, ноцолдож байгаа бүдэг бичлэг байх бөгөөд Гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэл 01:02 цагт хөдөлж урагш чиглэлтэй явав. Үүнээс хойш цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн автомашины орчимд маргаж муудсан, ноцолдсон бүдэг бичлэг байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
Хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би томилгоо, хуваарийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21-03 цагийн хооронд цагдаагийн дэд ахлагч Д.О-ийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд 01 цагийн орчим Викториа баарны орчим хяналтаар хажуугаар нь явтал Гранд марк 2 маркийн суудлын автомашин баарны гаднаас хөдлөөд сумын тамгын газрын хойно зогсохоор нь очиж жолоочийн бичиг баримтыг шалгатал жолооч нь бичиг баримтгүй байсан. Тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаад байж байтал М гэх залуу ирээд пизданууд минь, та нарыг хэн дуудсан юм гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл машинаас Б гэх залуу гарч ирээд хэл амаар доромжилсон. Тээврийн хэрэгслийн жолоочид явж жолооны үнэмлэхээ авч ирээд шалгуул гэж явуулаад тухайн 2 залууд цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон тул цагдаагийн газар дээр очиж зөрчлийг шийдвэрлэнэ гэж хэлтэл та хоёрыг хэн дагаж явдаг юм гэж хэлээд шаардлага биелүүлэхгүй байхаар нь Б, М нарыг албаны машинд суулгах гэтэл эсэргүүцээд хувцаснаас зуурч ноцолдоод байсан. М гэх залуу нь эсэргүүцэж ноцолдож байгаад машин руу өшиглөж хойд хаалганы бариулыг татаж хугалан, хаалганы резинийг таслахаар нь тусгай хэрэгсэл хэрэглэн гавлах гэтэл эсэргүүцэж, газар доошоо унаад гавлуулахгүй байсан. Ноцолдож байгаад М гэх залууг гавлаад нэмэлтээр жижүүрийн автомашин дуудаж, би жижүүрийн машинтай М, Б нарыг авч явсан. Дэд ахлагч Д.О албаны 08-36 *** улсын дугаартай автомашиныг унаад араас явах гэтэл машиных нь түлхүүр байхгүй байсан тул машин дээрээ үлдсэн... Миний нүүрэн тус газарт М гэгч нь албаны фургон маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчин явж байхдаа 1 удаа хүчтэй өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч байгууллага Цагдаагийн газрын хууль ёсны төлөөлөгч Ж.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Албаны 08-36 *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 70 000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ хохирлыг буруутай этгээдээс гаргуулан авах хүсэлтэй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Унтаж байгаад сэрсэн чинь манай найзууд баарны гадаа гараад ирчихсэн, мөн суудлын машинтай 2 цагдаа ирчихсэн, манай найз М-ыг цагдаа авч явах гээд байгаа юм шиг М явахгүй гээд эсэргүүцээд байсан. Би машинаас бууж очоод хоёр цагдаа дээр очтол цагдаа М машинд суугаад яв гээд шаардлага тавьж байсан. М явахгүй гээд эсэргүүцээд ноцолдоод байсан. Тэгэж байгаад М цагдаагийн машины гадна бариулыг нь хугалчих шиг болсон. Цагдаа нар М-ыг цагдаагийн байгууллага руу авч явна, зөрчлийг шийдвэрлэнэ гэж хэлээд байсан. Би очоод цагдаад найзыгаа өгч явуулахгүй, би аваад явна гэж хэлээд хоёр цагдаагийн хувцаснаас татаж ноцолдсон... Бид 2 согтуудаа тэр 2 цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж байхдаа газарт унацгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/;
Гэрч Р.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, М хоёр цагдаа руу явахгүй гээд эсэргүүцээд байсан. Цагдаа нар машинд суулгах гэтэл хувцас хунараас нь зуураад ноцолдоод байсан. Цагдаа нар сүүлдээ тэр хоёрыг гавлах гэсэн чинь тонгойгоод газарт доош харж хэвтээд гараа өгөхгүй ноцолдоод байсан. Тэгэж байгаад цагдаа нар тэр хоёрыг гавлаад авч явсан. Тэр үеэр цагдаагийн суудлын автомашиных нь түлхүүр алга болчихоод би О гэж цагдаатай хамт түлхүүрийг нь хайгаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/;
Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хоёр залууг шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байхаар нь жижүүрийн автомашин дуудаж, дэд ахлагч Э цагдаагийн газар руу авч явсан. Би Викториа баарны гадаа машины түлхүүрээ хайж үлдээд араас нь цагдаа дээр очтол дэд ахлагч Э-ийн уруул нь хавдаж язраад, духны хэсэгт халцарсан байсан. Юу болсон талаар асуухад сая фургонд аваад явж байтал гэх залуу нь нүүр рүү өшиглөчихлөө гэж хэлж байсан... Гавлах гээд очихоор 2 гараа урдаа эвхчихээд урагшаа бөхийгөөд газар нүүр, цээж хэсгээрээ унасан. Тэр газар нь хатуу, чулуулаг, шороотой хөрстэй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-44 дүгээр хуудас/,
Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед гарч байсан жижүүрийн офицер над руу богино холбооны станцаар Викториа баарны гадаа яваад очоорой, манай алба хаагчдын шаардлагыг хүмүүс эсэргүүцээд, албаны машин руу халдсан байна гэсний дагуу би ганцаараа автомашинтайгаа очтол Викториа баарны ертөнцийн зүгээр баруун талын шороон зам дээр албаны 08-36 *** улсын дугаартай, Элентра маркийн автомашин зогсчихсон, 2 залуу агсан тавиад гээд дэд ахлагч Э фургонд нэг залууг нь суулгасан. Харин нөгөө залуу нь үйл хөдлөлөөрөө эсэргүүцээд байгаа харагдсан хэдий ч төд удалгүй мөн л машинд суулгасан. Дэд ахлагч О өөр нэг залуутай тэр хавиар машиныхаа түлхүүрийг хайгаад байж байсан. Ажил дээр ирээд Э бид 2 тэр хоёр залууг машинаас буулгаад эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгсөн... Э бол гар хүрээгүй. Харин туранхай /М/ залуу нь машины шалан дээр хэвтчихээд босохгүй тэмцэлдэж байгаад Э-ийн нүүр рүү өшиглөсөн байх. Учир нь Э ёо, чи нүүр рүү өшиглөчихлөө шдээ гэж байсныг би сонссон... Ямар ч байсан туранхай залуу нь намайг хүртэл мөргөх гээд толгойгоо зүтгүүлээд, их омголон байсныг би санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 02/028 дугаартай “Э.Э-ийн биед доод уруулын салстын шарх, духны зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Автомашины эвдрэл, хохирлыг 70 000 төгрөгөөр тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ийн 716 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 84 дүгээр хуудас/,
Шинжээч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Хамрын таславч гэдэг нь өөрөө мөгөөрсөн бүтэцтэй, амархан муруйдаг. Хамар хэсэг рүү хатуу, мохоо зүйлээр цохих, мөн болгоомжгүйгээр өөрийн энерцээр унахдаа хамар хэсгээ хатуу, мохоо зүйлд цохих, зарим тохиолдолд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс хөл алдаж унахдаа нүүрээрээ унах тохиолдол байдаг, энэ үед мөн үүсэх боломжтой. Иргэн Б.М-ын хувьд үзлэг хийхэд дух болон хамрын зулгаралт гэмтэл байгаагүй. Харин мэс заслын эмчийн тэмдэглэлд дух болон хамарт зулгаралттай гэж тусгасан байсан. Тухайн үүссэн зулгаралтын байрлал болон шинж байдлыг хараагүй болохоор тодорхой хэлэх боломжгүй байна. Зулгаралт гэдэг нь өөрөө хатуу, мохоо зүйлийн үрэх, нидрэх зэрэг үйлдэлд үүсгэгддэг гэмтэл. Тэгэхээр Б.М нь нүүрээрээ унасан байх боломжтой байна. Учир нь хатуу, мохоо зүйлээр нүүрэн тус газар цохих үед зулгаралт биш, цус хуралт, шарх үүсэх боломжтой... Эдгээр гэмтлүүд нь асуултанд дурдагдсан хатуу, хуурай, чулуулаг шороон хөрсөн дээр унахад үүсэх боломжтой. Харин баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлийн улмаас ойр орчмын зөөлөн эд хавддаг, тухайн хавдар нь буухдаа цус хуралт болж хүний нүдэнд харагддаг юм. Үүний улмаас баруун нүдэнд гэмтэл учруулаагүй байсан ч учирсан юм шиг харагдаж тархаж доод зовхинд цус хуралт үүсдэг...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 89-92 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаа анх ирээд манай найзын бичиг баримтыг шалгахаар нь би согтуудаа очоод цагдаад та нарыг хэн дуудсан юм, пизданууд минь гэж хэлээд цагдааг хэл амаар доромжилсон. Үүний дараа цагдаа намайг цагдаагийн байгууллагаруу авч явна гэхээр нь эсэргүүцэж ноцолдсон, цагдаагийн машины хаалганы бариулыг ноцолдож байхдаа хугалсан. Сүүлд нь фургон маркийн автомашинд ирээд машинд нь суугаад цагдааруу явж байхдаа цагдаатай маргалдаж. цагдаа намайг цохихоор нь би нүүрэн тус газарруу нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан тус аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Э-г “цагдаагийн байгууллага дээр очиж гаргасан зөрчлийг нь шалгана” гэж хууль ёсны шаардлага тавихад хэл амаар доромжлон, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт хавтаст хэрэгт цугларсан хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би томилгоо, хуваарийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 21-03 цагийн хооронд цагдаагийн дэд ахлагч Д.О-ийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан. Үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд 01 цагийн орчим Викториа баарны орчим хяналтаар хажуугаар нь явтал Гранд марк 2 маркийн суудлын автомашин баарны гаднаас хөдлөөд сумын тамгын газрын хойно зогсохоор нь очиж жолоочийн бичиг баримтыг шалгатал жолооч нь бичиг баримтгүй байсан. Тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаад байж байтал М гэх залуу ирээд пизданууд минь, та нарыг хэн дуудсан юм гэж хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл машинаас Б гэх залуу гарч ирээд хэл амаар доромжилсон. Тээврийн хэрэгслийн жолоочид явж жолооны үнэмлэхээ авч ирээд шалгуул гэж явуулаад тухайн 2 залууд цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон тул цагдаагийн газар дээр очиж зөрчлийг шийдвэрлэнэ гэж хэлтэл та хоёрыг хэн дагаж явдаг юм гэж хэлээд шаардлага биелүүлэхгүй байхаар нь Б, М нарыг албаны машинд суулгах гэтэл эсэргүүцээд хувцаснаас зуурч ноцолдоод байсан. М гэх залуу нь эсэргүүцэж ноцолдож байгаад машинруу өшиглөж хойд хаалганы бариулыг татаж хугалан, хаалганы резинийг таслахаар нь тусгай хэрэгсэл хэрэглэн гавлах гэтэл эсэргүүцэж, газар доошоо унаад гавлуулахгүй байсан. Ноцолдож байгаад М гэх залууг гавлаад нэмэлтээр жижүүрийн автомашин дуудаж, би жижүүрийн машинтай М, Б нарыг авч явсан. Дэд ахлагч Д.О албаны 08-36 *** улсын дугаартай автомашиныг унаад араас явах гэтэл машиных нь түлхүүр байхгүй байсан тул машин дээрээ үлдсэн. ...Миний нүүрэн тус газарт М гэгч нь албаны фургон маркийн тээврийн хэрэгсэл дотор зорчин явж байхдаа 1 удаа хүчтэй өшиглөсөн ...”, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Н-ийн “...Албаны 08-36*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 70.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Энэ хохирлыг буруутай этгээдээс гаргуулан авах хүсэлтэй”, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Унтаж байгаад сэрсэн чинь манай найзууд баарны гадаа гараад ирчихсэн, мөн суудлын машинтай 2 цагдаа ирчихсэн манай найз М-ыг цагдаа авч явах гээд байгаа юм шиг М явахгүй гээд эсэргүүцээд байсан. Би машинаас бууж очоод хоёр цагдаа дээр очтол цагдаа М-д машинд суугаад яв гээд шаардлага тавьж байсан. М явахгүй гээд эсэргүүцээд ноцолдоод байсан. Тэгэж байгаад М цагдаагийн машины гадна бариулыг нь хугалчих шиг болсон. Цагдаа нар М-ыг цагдаагийн байгууллага руу авч явна, зөрчлийг шийдвэрлэнэ гэж хэлээд байсан. Би очоод цагдаад найзыгаа өгч явуулахгүй, би аваад явна гэж хэлээд хоёр цагдаагийн хувцаснаас татаж ноцолдсон. ...Бид 2 согтуудаа тэр 2 цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж байхдаа газарт унацгаасан”, гэрч Р.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, М хоёр цагдааруу явахгүй гээд эсэргүүцээд байсан. Цагдаа нар машинд суулгах гэтэл хувцас хунараас нь зуураад ноцолдоод байсан. Цагдаа нар сүүлдээ тэр хоёрыг гавлах гэсэн чинь тонгойгоод газарт доош харж хэвтээд гараа өгөхгүй ноцолдоод байсан. Тэгэж байгаад цагдаа нар тэр хоёрыг гавлаад авч явсан. Тэр үеэр цагдаагийн суудлын автомашиных нь түлхүүр алга болчихоод би О гэж цагдаатай хамт түлхүүрийг нь хайгаад үлдсэн”, гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хоёр залууг шаардлага биелүүлэхгүй эсэргүүцээд байхаар нь жижүүрийн автомашин дуудаж, дэд ахлагч Э цагдаагийн газарруу авч явсан. Би Викториа баарны гадаа машины түлхүүрээ хайж үлдээд араас нь цагдаа дээр очтол дэд ахлагч Э-ийн уруул нь хавдаж язраад, духны хэсэгт халцарсан байсан. Юу болсон талаар асуухад сая фургонд аваад явж байтал М гэх залуу нь нүүррүү өшиглөчихлөө гэж хэлж байсан. ...Гавлах гээд очихоор 2 гараа урдаа эвхчихээд урагшаа бөхийгөөд газар нүүр, цээж хэсгээрээ унасан. Тэр газар нь хатуу, чулуулаг, шороотой хөрстэй байсан.”, гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед гарч байсан жижүүрийн офицер надруу богино холбооны станцаар Викториа баарны гадаа яваад очоорой, манай алба хаагчдын шаардлагыг хүмүүс эсэргүүцээд, албаны машинруу халдсан байна гэсний дагуу би ганцаараа автомашинтайгаа очтол Виктори баарны ертөнцийн зүгээр баруун талын шороон дээр албаны 08-36 *** улсын дугаартай, Элентра маркийн автомашин зогсчихсон 2 залуу агсам тавиад гээд дэд ахлагч Э фургонд нэг залууг нь суулгасан. Харин нөгөө залуу нь үйл хөдлөлөөрөө эсэргүүцээд байгаа харагдсан хэдий ч төд удалгүй мөн л машинд суулгасан. Дэд ахлагч О өөр нэг залуутай тэр хавиар машиныхаа түлхүүрийг хайгаад байж байсан. Ажил дээр ирээд Э бид 2 тэр хоёр залууг машинаас буулгаад эрүүлжүүлэх, саатуулах байранд хүлээлгэн өгсөн. ...Э бол гар хүрээгүй. Харин туранхай /М/ залуу нь машины шалан дээр хэвтчихээд босохгүй тэмцэлдэж байгаад Э-ийн нүүррүү өшиглөсөн байх. Учир нь Э ёоо, чи нүүррүү өшиглөчихлөөшдээ гэж байсныг би сонссон. ...Ямар ч байсан туранхай залуу нь намайг хүртэл мөргөх гээд толгойгоо зүтгүүлээд, их омголон байсныг би санаж байна”, шинжээч Э.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Хамрын таславч гэдэг нь өөрөө мөгөөрсөн бүтэцтэй. амархан муруйдаг. Хамар хэсэгрүү хатуу, мохоо зүйлээр цохих, мөн болгоомжгүйгээр өөрийн энерцээр унахдаа хамар хэсгээ хатуу, мохоо зүйлд цохих. зарим тохиолдолд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс хөл алдаж унахдаа нүүрээрээ унах тохиолдолд байдаг, энэ үед мөн үүсэх боломжтой байдаг. Иргэн Б.М-ын хувьд үзлэг хийхэд дух болон хамрын зулгаралт гэмтэл байгаагүй. Харин мэс заслын эмчийн тэмдэглэлд дух болон хамарт зулгаралттай гэж тусгасан байсан. Тухайн үүссэн зулгаралтын байрлал болон шинж байдлыг хараагүй болохоор тодорхой хэлэх боломжгүй байна. Зулгаралт гэдэг нь өөрөө хатуу, мохоо зүйлийн үрэх, нидрэх зэрэг үйлдэлд үүсгэгддэг гэмтэл. Тэгэхээр Б.М нь нүүрээрээ унасан байх боломжтой байна. Учир нь хатуу, мохоо зүйлээр нүүрэн тус газар цохих үед зулгаралт биш, цус хуралт, шарх үүсэх боломжтой... Эдгээр гэмтлүүд нь асуултанд дурдагдсан хатуу, хуурай, чулуулаг шороон хөрсөн дээр унахад үүсэх боломжтой. Харин баруун нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь учирсан хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлийн улмаас ойр орчмын зөөлөн эд хавддаг, тухайн хавдар нь буухдаа цус хуралт болж хүний нүдэнд харагддаг юм. Үүний улмаас баруун нүдэнд гэмтэл учруулаагүй байсан ч учирсан юм шиг харагдаж тархаж доод зовхинд цус хуралт үүсдэг...”, шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаа анх ирээд манай найзын бичиг баримтыг шалгахаар нь би согтуудаа очоод цагдаад та нарыг хэн дуудсан юм, пизданууд минь гэж хэлээд цагдааг хэл амаар доромжилсон. Үүний дараа цагдаа намайг цагдаагийн байгууллагаруу авч явна гэхээр нь эсэргүүцэж ноцолдсон, цагдаагийн машины хаалганы бариулыг ноцолдож байхдаа хугалсан. Сүүлд нь фургон маркийн автомашинд ирээд машинд нь суугаад цагдааруу явж байхдаа цагдаатай маргалдаж. цагдаа намайг цохихоор нь би нүүрэн тус газарруу нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн ...” гэсэн мэдүүлгүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан “хөдөлгөөнт эргүүлийн автомашин ирж зогсон, жолоочийг шалгаж байх хугацаанд Батбаяр, М нар очиж цагдаагийн алба хаагчтай маргаж муудан, ноцолдож байгаа бүдэг бичлэг байх бөгөөд Гранд марк 2 маркийн тээврийн хэрэгсэл 01:02 цагт хөдөлж урагш чиглэлтэй явав. Үүнээс хойш цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн автомашины орчимд маргаж муудсан, ноцолдсон бүдэг бичлэг байв...” гэсэн тэмдэглэл болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 02/028 дугаартай “Э.Э-ийн биед доод уруулын салстын шарх, духны зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зулгарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Яллах дүгнэлтэд “Мөн Дорноговь аймгийн Цагдаагийн газрын албаны автомашин болох 08-36 *** улсын дугаартай Хьюндай Элентра /Hyundai elentra/ маркийн тээврийн хэрэгсэл буюу албаны тоног төхөөрөмжид халдаж хаалганы бариулыг хугалж, жийргэвч резиныг тасалсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчим согтуугаар цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон үйлдлийг цагдаагийн газарт очиж зөрчлийг шийдвэрлэнэ гэснийг эсэргүүцэж, цагдаагийн газар руу дагаж явахгүй, машинд суухгүй, гавлуулахгүй гэж цагдаагийн алба хаагчтай ноцолдож байгаад албаны машины хаалганы гадна талын бариулыг хугалж, хаалганы жийргэвч резинийг тасалсан болох нь хохирогч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2 залууд цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон тул цагдаагийн газар дээр очиж зөрчлийг шийдвэрлэнэ гэж хэлтэл та хоёрыг хэн дагаж явдаг юм гэж хэлээд шаардлага биелүүлэхгүй байхаар нь машинд суулгах гэтэл эсэргүүцээд хувцаснаас зуурч ноцолдоод байсан. М гэх залуу нь эсэргүүцэж ноцолдож байгаад машин руу өшиглөж хойд хаалганы бариулыг татаж хугалан, хаалганы резиныг таслахаар нь тусгай хэрэгсэл хэрэглэн гавлах гэтэл газар доошоо унаад гавлуулахгүй байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай найз М-ыг цагдаа авч явах гээд, М явахгүй гээд эсэргүүцээд байсан. М-д машинд суугаад яв гэж шаардлага тавьж байсан. Тэгэж байгаад М цагдаагийн машины гадна бариулыг нь хугалчих шиг болсон...” гэсэн мэдүүлэг зэрэг нь хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга байгууламжид халдаж цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй ба харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх гэмт хэрэг үйлдэх явцдаа албаны эд хөрөнгөнд 70 000 төгрөгний хохирол учруулсан үйл явдал болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдэх явцдаа цагдаагийн байгууллагын авто машинд 70 000 төгрөгний хохирол учруулсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 716 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон ба хавтаст хэргийн 22 дугаарт авагдсан мөрдөгчийн тогтоолоор Дорноговь аймгийн Цагдаагийн газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэстэй байна.
Иймд Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасныг баримтлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдэх явцдаа иргэний нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгөнд учруулсан 70 000 төгрөгний хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 133 дугаарт авагдсан эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдсон ба хохирогч Э.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хавтаст хэрэгтэй танилцаад “ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл, гомдол байхгүй. Иймд хэргийг хөнгөнөөр шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт нь 1 удаа өшиглөж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож , ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч болон хохирогчоос гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэхийг хүссэн, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого, бусад орлого олох боломж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерын бичлэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А овогт Б.О-ын үйлдлийг Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасныг баримтлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч А овогт Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан үйлдсэн гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 200 000 / гурван сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд төлж улсын орлогод оруулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг камерын бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА