| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2017/00480/И |
| Дугаар | 444 |
| Огноо | 2017-02-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 444
2017 оны 02 сарын 07 өдөр Дугаар 181/ШШ2017/0444 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж, 4-6 тоотод байрлах, “Бизинфо” ХХК/РД: 2082721/-ийн хүсэлттэй,
Д.Мягмардоржийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа оролцов.
Тодорхойлох нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлдээ: “Баянзүрх дүүргийн 14-р хороо, Консулын 7-198Б хаягаар оршин суудаг
иргэн Дашдаваагийн Мягмардорж /РД:УХ90122516/ нь тус компаний
“Бизтравел” билетийн кассаас 2014-2015 онд Москва, Минск, Бээжин, Улаанбаатар чиглэлд аялах 4 хүний онгоцны тийз зээлээр худалдаж авсны үнэ
болох 6 100 000/зургаан сая нэгзуун мянга/ төгрөгийг 2016 оны 7 дугаар
сараас 9 дүгээр сарын хооронд төлж барагдуулахаар 2016 оны 05 дугаар
сарын 10-ны өдөр тус компанитай гэрээ байгуулж, нотариатаар
баталгаажуулсан боловч гэрээний хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй болно.
Энэхүү маргаангүй төлбөрийг төлүүлэхээр Чингэлтэй дүүргийн тойргийн
нотариатч Б.Оюунчимэг 2016 оны 10 дугаар сарын 14-нд 8 дугаартай Мэдэгдэх
хуудас бичсэн тул тус компани Нотариатчийн мэдэгдэх хуудсыг
баталгаажуулахаар ИХШХШ тухай хуулийн 184 дүгээр зүйлд заасан дагуу танай
шүүхэд хандсан юм.
Гэвч шүүх Мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид гардуулаагүй,
гэсэн үндэслэлээр манай хүсэлтийг буцаасан байна.
Дашдаваагийн Мягмардорж нь заасан хаягтаа байхгүй байгаа бөгөөд
түүний эх Д.Отгончулуун \угас: 93032238\ хүүгээ хаана байгааг мэдэхгүй,
гэрээрээ ирэхгүй байгаа, гээд түүний байгаа газрыг зааж өгөхгүй байгаа тул
бид Мягмардоржийг олох найдваргүй болов Д.Мягмардорж нь 88123308
дугаарын утастай байсан.
Ийнхүү түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь
мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү.” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Хүсэлт гаргагч “Бизинфо” ХХК нь Дашдаваагийн Мягмардорж/РД: УХ90122516/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагчид 2017 оны 02 дугаар сарын 07-ы өдрийн 09 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын -ы өдөр мэдэгдсэн боловч хүсэлт гаргагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Дашдаваагийн Мягмардоржийн оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 31754 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч нь Дашдаваагийн Мягмардоржийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.
Шүүх Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дашдаваагийн Мягмардоржийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч “Бизинфо” ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан Дашдаваагийн Мягмардорж/РД: УХ90122516/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Дашдаваагийн Мягмардорж/РД: УХ90122516/-ийг эрэн сурвалжилж, Дашдаваагийн Мягмардоржийн оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч “Бизинфо” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ