Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 496

 

 

            1.Б.Өлзийжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Эрин интернэшнл ХХК-д холбогдох ажилласан хугацааны ээлжийн олговорт 550.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 550.000 төгрөг байсныг 272.104 төгрөгөөр багасгаж 277.896 төгрөг болгосныг хариуцагч хүлээн зөвшөөрч мөнгийг шүүгчийн захирамж гарсанаас хойш 3 хоногийн дотор төлөхөөр тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17.150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрин интернэшнл” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 4493 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Өлзийжаргалд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Ш.ОЮУНТУУЛ