Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2018/ДШМ/05

 

 

 

 

 

 

 

 

Д.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                                  Г.Энхмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                    Б.Баярмагнай

Нарийн бичгийн дарга                                         А.Доржпүрэв нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 730 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Д.М-д холбогдох 1734001940083 дугаартай 1 хавтас 80 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг  үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Бүрэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, Төв аймгийн Бүрэн сумын Монгол 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.М/регистрийн дугаар НК89102516/.

 Яллагдагч Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн нутаг "Доргио" гэх газарт 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр С.Пүрэвгарамын 2 хөлийг хамж өргөн, газар шидсэнээс зүүн гарын шуу, богтос яс нь хугарч, С.Пүрэвгарамын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 730 дугаар шүүгчийн захирамжаар:  Хайх овогт Дагвадоржийн Мазаалайд холбогдох эрүүгийн 1734001940083 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, 

            Эрүүгийн хэрэг Прокурорт очтол яллагдагч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

            Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж,

            Шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “Д.Мнь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Өндөрширээт сумын 1 дүгээр багийн нутаг "Доргио" гэх газарт 2017 оны 08 дугаар сарын OS-ний өдөр С.Пүрэвгарамын 2 хөлийг хамж өргөн, газар шидсэнээс зүүн гарын шуу. богтос яс нь хугарч, С.Пүрэвгарамын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Төв Аймгийн прокурорын газраас Д.М-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээд, хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайлбал:

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Төв аймгийн Өндөрширээт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д.Батхуяг нь нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу хүлээн авч шалгах явцад Д.Батхуяг нь ээлжийн амралтаа эдлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Мөрдөн байцаах тасгийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрээр хэрэг бүртгэлтийн ажиллагааг мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Элбэгманлайд шилжүүлэн шалгуулсан байдаг.

Мөрдөгч Б.Элбэгманлай нь хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дуусгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг гаргаж прокурорт хүргүүлсэн.

Прокурор хэргийг хүлээн авч хянаад, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах үндэслэлтэй гэж үзэж 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гаргаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар Цагдаагийн газарт хэргийг хүргүүлэн,  мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Дагвадорж мөрдөн байцаалтын явуулсан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйл, хэсэг зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт "монгол хэл, бичиг мэдэхгүй" гэж заасан бөгөөд бичиж чадахгүй бол өмгөөлөгч заавал оролцуулахаар заагаагүй байна.

Мөн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад Д.Мазаалайгаас гэрчийн мэдүүлэг авахад энэ хуульд заасан журам мөрдөгдөхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Д.Мнь "мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхийг эдлэх талаар асуусан бөгөөд би ар гэрийнхэнтэйгээ ярилцаж байж больё гээaд өмгөөлөгч аваагүй юм" гэж мэдүүлдэг бөгөөд мөрдөгч хуульд заасан эрхээ эдлэх боломжоор хангасан гэж үзэхээр байна. Улсын яллагчийн зүгээс Д.М-нхэрэг бүртгэлтийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгоогүй, яллах дүгнэлтэнд ч дурьдаагүй.

Хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  "Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ" хэмээн заасан байдаг.

Иймд тухайн шатанд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох ажиллагааны хүрээнд хийгдсэн ажиллагаа бөгөөд харин ч эсрэгээрээ "сэжиглэж, яллагдагчаар татаж болох этгээд гэдгийг мэдсэн атлаа" гэж шүүх дүгнэсэн нь хууль зөрчсөн дүгнэлт хийжээ.

Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад хэрэг үйлдэгдэх цаг мөчид ганцхан гэрч Б.Бадамсүрэн тухайн хэргийн газар байсан бөгөөд хэрэг үйлдэгдсэний дараа Б.Бадамсүрэнг "хүүе болохоо байлаа" гэснээр гэрт байсан хүмүүс гарч ирсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Өмгөөлөгч Б.Баярмагнайн шүүхийн шатанд гаргаж өгсөн баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжигдээгүй, нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм.

Харин эрүүгийн 1734001940083 дугаартай хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд яллагдагч Д.М-нгэм буруугийн асуудлыг бүрэн хэлэлцэх боломжтой гэж үзэж байна.

 Иймд Д.М-д холбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 730 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 730 дугаарт шүүгчийн захирамж  үндэслэлтэй байна.

            Энэ хэргийн гол гэрч Б.Бадамсүрэнгийн /хохирогчийн хадам ээж/ мэдүүлгээр шүүгдэгч  Д.М-г согтуугаар хохирогч С.Пүрэвгарамын 2 хөлийг хамж өргөн, газар шидсэнээс зүүн гарын шуу, богтос яс нь хугарч, С.Пүрэвгарамын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэх боломжгүй ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14, 16.15 зүйлд зааснаар “Шүүх, прокурор, мөрдөгч нь цугларсан нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх, нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг  дотоод итгэлээр үнэлэх, хэрэгт авагдсан нотлох баримтыг бусад нотлох баримттай харьцуулан шинжлэн судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг  шалгах” зэрэг нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгаж үнэлэх зарчмыг алдагдуулна.

Иймд мөрдөгч нотлох баримтыг цуглуулахдаа хохирогчийн төрөл садангийн цөөн тооны хүмүүсээс мэдүүлэг авсан, тэнд байсан өөр гэрчүүдээс мэдүүлэг аваагүй, нэг талыг барьж ажиллагаа хийсэн гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийн анхаарч үзэх, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч нар “найр хийж байсан тул олон хүмүүс байсан” гэсэн  мэдүүлгийн дагуу  хэрэг гарсан байдлыг тэнд байсан гэрчүүдээс асууж тодруулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгах шаардлагатай гэж үзлээ.

Шүүгдэгч Д.М гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “бага боловсролтой” гэсэн байх ба “өмгөөлөгч авах эрхтэйгээ ойлголоо, өмгөөлөгч аваагүй, одоо өмгөөлөгчгүй байцаалт авахад татгалзахгүй” гээд 2017 оны 09 сарын 22-ны өдөр  яллагдагчаар мэдүүлэг өгсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт "монгол хэл, бичиг мэдэхгүй" гэж заасан хэдий ч яллагдагчаар байцаалт авахдаа бага боловсролтой гэсэн мэдүүлгээр нь хязгаарлаж, бичиж  унших чадвар муутай яллагдагчийг өмгөөлөх эрхээр хангасан гэж үзэхэд эргэлзээтэй байх ба хуульд зааснаар хэрэв өмгөөлөгчөө сонгоогүй бол томилогдсон өмгөөлөгч  оролцуулах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх хууль зүйн туслалцаа  авах эрхээр нь хангах нь зүйтэй байжээ.

Харин Цагдаагийн газрын мөрдөгч цагдаагийн ахмад Б.Элбэгманлайгийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал”-ын огноо 2017 оны 08 сарын 16-ны өдөр гэж саналын дээд хэсэгт, 2017 оны 09 сарын 16-ны өдөр гэж саналын доод хэсэгт өөр өөрөөр бичигдсэн байх боловч /хх-2/, 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолд “Цагдаагийн газрын мөрдөгч цагдаагийн ахмад Б.Элбэгманлай нь эрүүгийн 173400194 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт явуулж, 2017 оны 09 сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал гарган хэргийг прокурорт ирүүлснийг...” /хх-29/  гэж дурьдсан байна.

 Үүнээс дүгнэхэд С.Пүрэвгарамын 2017 оны 8 сарын 12-ны өдөр гаргасан гомдолд мөрдөгч 2017 оны 8 сарын 16-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2017 оны 09 сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай саналыг  прокурорт гаргаж, прокурор 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол гаргасан байна.

Тус Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ю.Чулуунбаатар нь 2017 оны 09 сарын 05-ний өдөр тухайн эрүүгийн хэргийг  мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Батхуягаас мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Элбэгманлайд, 2017 оны 09 сарын 22-ны өдөр мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Элбэгманлайгаас ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Дагвадоржид шилжүүлэх албаны даргын тогтоол тус тус  /хх-3.4/ гаргажээ.

Дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд прокурорын  ямар нэгэн шийдвэргүйгээр  хэрэгт дур мэдэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан,  мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны дарга хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх шийдвэр гараагүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлгүй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  16.15 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих, хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр  өөрийн дотоод итгэлээр үнэлэх зарчимтай тул шүүгдэгч Д.М-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

            Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн №730 дугаарт шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

           

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 09-ны өдрийн 730 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. “Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болох” тухай  улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.МӨНХ-ЭРДЭНЭ

    ШҮҮГЧИД                                 Г.ТЭГШСУУРЬ

                                                     Г.БОЛОРМАА