Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 105

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Ж.Н, Ж.С,

Нарийн бичгийн дарга: Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Ж-ийн Н, Б овгийн Ж-ийн С нарт холбогдох 2028001360107 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ............ оны ......... дугаар сарын ..........-ний өдөр Өмнөговь аймгийн ............ суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэвлэлийн эх бэлтгэл, хянагч мэргэжилтэй, ............................... ажилтай, ам бүл 2, ээжийн хамт ................................. оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Ж-ийн Н, регистрийн дугаар ............................,

Монгол Улсын иргэн, ............... оны ........... дугаар сарын ..........-ний өдөр Өмнөговь аймгийн ............. суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....................... оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овгийн Ж-ийн С, регистрийн дугаар ................,

Шүүгдэгч Ж овогтой Н, Ж овогтой С нар нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ......................... гэх газарт хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Ө, Т.Н, Д.Б нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ж.Н, Ж.С нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид нар хамаатны хүмүүс. Хөдөө нэг дор байдаг. Хөдөө гэр рүүгээ явж байгаад ах, эгч  нарын хүүхдүүдтэй уулзаад ийм асуудал үүссэн. Хохирогч нарын аав, ээж нь ах, дүү хүмүүс учир янз бүрийн санал хүсэлт байхгүй гэсэн.

Шүүгдэгч Ж.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид нар янз бүрийн асуудал байхгүй. Ах, дүү хүмүүс байгаа юм. Өөр хэлэх зүйл байхгүй.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Гурвантэс сумаас хөдөө гарахдаа дэлгүүр орж 0,5 литрийн Ерөөл архи, 2 том пиво аваад Н, С нарын хамт мотоцикльтой Гурвантэс сумаас хойшоо засмал дуусаад цэнхэр төмрийн хажууд бид гурав зогсоод дэлгүүрээс худалдаж авсан 0,5 литрийн Ерөөл архийг гурвуулаа хувааж уучихаад цааш хөдөлсөн. Замдаа явж байхдаа Н бид хоёр зогсоод авч явж байсан нэг том пиво задлаад хувааж уучихаад хоорондоо бага зэрэг маргалдсан зодоон цохион хийгээгүй. С бид хоёроос түрүүлээд давхиад өгсөн Н бид хоёр нэг мотоцикль дээр сундалчихсан, Н жолоо барьж би хойгуур нь суучихсан явж байсан. Н бид хоёр Гоёот руу явдаг замаар давхиж байхад замд Б, Н нартай таарсан. Мэнд ус мэдээд хаа хүрэх гээд явж байна вэ гэхэд сум орох гээд явж байна гээд хариулж байсан. Тэгэхээр нь Н дүү нь нар ахыгаа дагаад яв ах нь та нартай ярих зүйл байна гэхэд Н бид хоёр сум орох гээд явж байна яаралтай ажилтай явна гээд хариулж байсан. Н дүү нарыг ах нь удаан саатуулахгүй замаас гараад хэсэг ярьж сууя араас дуугүй дагаад яв гээд мотоциклио асаагаад намайг хойгуур суу гэхээр нь би мотоцикль жолоодно гэхэд намайг өөрийгөө авч явж чадахгүй байж дуугүй араар суу гээд загнаад суулгасан. Би араар нь суугаад хөдлөх үед нь хажуу тал руугаа уначихсан чинь араар аятайхан суугаад явж чадахгүй хүнд гай болох нь гээд намайг нэг удаа өшиглөсөн. Би босч ирээд цохих гэхэд Н буугаад Нын мотоциклийн түлхүүрийг авчихсан чинь Н уурлаад урдаас нь хэрэлдээд, түлхээд байхаар нь Н ахтайгаа ингэж болохгүй шүү гээд цохиод авахад Н, Нямдагийг цохих гээд дайраад байгаа бололтой хэрэлдээд байхаар нь Н 2-3 удаа нүүрэн тус газар нь цохьсон. Цаана зогсож байсан Б, Н ах та болиоч гэхэд Б татаж аваад нэг удаа элэг рүү нь цохьсон. Тэгэхээр нь Б холдуулаад түлхсэн. Нямдагийг би бариад авахад Н уурлаад энэ хоёрыг намайг ингэх болоогүй миний урдаас энэ хоёр томрох болоогүй гээд орилоод байхаар нь унагаах гэсэн чинь дийлээгүй. Тэгээд цээжин тус газар 2 удаа өшиглөсөн. Намайг зодох гээд байхаар нь зугтаад хонхор дотор очоод нуугдсан. Удалгүй С, Н нар намайг олоод хүрээд ирсэн. С намайг мотоциклиос бууж ирээд яагаад зугтаад байгаа юм гээд нэг удаа зүүн талын нүд рүү цохьсон. Тэгээд тэндээсээ Н, С бид гурав хөдлөөд Нийн байсан газар очсон. Тэнд очиход Б мотоциклио унаад хөдөлсөн. Намайг Н нүүрэн тус газар хоёр удаа, цээжин тус газар хоёр удаа өшиглөсөн. С болохоор зүүн талын нүд рүү нэг удаа цохьсон... Надад Ж.Н, Ж.С нараас нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Миний бие эрүүл саруул хэвийн байгаа. Би эмнэлэгт үзүүлсэн, хөхөрч хавдсанаас бусдаар хэвийн байна гэсэн. Надад гомдол, санал байхгүй. /хх-ийн 10-11-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Т.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Гоёот багийн Рашаан гэх газраас найз Бгийн хамт мотоциклиор гэрээсээ гараад явж байхад “Гүдгэр”-ийн худаг гэх газар Нтай таарсан. Н мотоцикль уначихсан хойгуураа Өыг сундалчихсан надтай таараад араас дагаад яв гэсэн. Тэгэхээр нь би яараад байна гэхэд дуугүй дагаад яв гэхээр нь дагаад явсан. Дагаж явж байхад замдаа зогсоод миний унаж явсан мотоциклийн түлхүүрийг Н булаагаад авахаар нь уурлаад түлхүүрээ авъя гээд түлхэхэд чи намайг түлхээд зодох гэлээ гээд алгадсан. Тэгэхээр нь би уур хүрээд бага зэрэг маргалдсан. Тэрнээс болоод намайг зодож цохьсон. Хажууд байсан Бг Н дуугүй бай гээд цээжин тус газар нь цохиж байсан. Цаанаас С ирээд манай ахыг зодох гэлээ та нар гээд хөл, гар руу өшиглөөд цохиод зодоод байсан. Б бид хоёрыг зодож байхад Ө зугтаад алга болчихсон байсан учраас Н Өыг олж ир гээд хэлснээ чи муу зугтчихаж магад гэхэд мотоциклийн араар С суугаад бид хоёр Өыг хээр унтаж байхад нь олоод буцаад Н дээр очсон. Намайг мотоциклиос буухад Н нүүрэн тус газар цохиод татаж унагаад дээрээс дэвсээд байснаа каск газраас аваад над руу шидэх гээд байхаар нь би хэвтэж байсан газраасаа болоод зугтахад нуруун дундуур хальт савсан. Би тэр чигээрээ цаашаа зугтахад энэ тал дээр мотоциклиос зугтсан хүн байдаггүй шүү, хөдөө хээр талд байгаа шүү гээд орилоод дуудаад байхаар нь буцаад очиход Өыг цүнхэнд архи ундаа байгаа гаргаад ир гэхэд Ө би тэр архи ундаа хоёрыг хаана байгааг мэдэхгүй байна гэсэн чинь цээжин тус газар нь өшиглөөд нүүрэн тус газар нь Н цохьсон. Намайг газар сууж байхад С ирээд баруун талын хавирга руу өшиглөөд Н ирээд өмсөж байсан гутлыг сугалж аваад нэг цохих гэснээ болиод хол шидчихсэн. Тэгснээ одоо хоёр ах нь дахиж чамайг зодохгүй хоёр ахынхаа голоор ороод хэвт гээд байхаар нь би голоор нь ороод хэвтэхэд унтах гэж байхад цагдаа нар ирсэн... Н, С нар архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Ялангуяа Н маш их хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... Миний биеийн байдал хэвийн гэмтсэн бэртсэн зүйл байхгүй. Тухайн үед уруул хавдсан, нуруу бөөр хэсэг бага зэрэг хөндүүр байсан. Одоо бол миний биеийн байдал хэвийн байна. Надад тэр хоёроос нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би Н, С нартай холын хамаатан. Хоёрт миний бие хэвийн байгаа учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Хөнгөн шарх учраас удахгүй эргээд хэвийн байдалдаа орох байх. Эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй. /хх-ийн 15-16-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Гоёот багийн Рашаан гэх газраас өөрийн найз Нын хамт Гурвантэс сум явж байх замд хоёр мотоцикльтой хүн урдаас ирж байгаа харагдсан. Эхний мотоцикльтой хүн өнгөрөөд явсан, хоёр дахь мотоцикльтой хүн бид хоёрыг чагнаалдаад байхаар нь зогсоход Н ах байсан. Хойгуур нь Ө суучихсан тэр хоёр бага зэрэг согтуу байгаа нь ажиглагдсан. Бид хоёрыг хаа хүрэх гээд явж байна гэхээр нь сум орох гээд явж байна гэхэд хоёр дүү ахтайгаа уулзана шүү араас дагаад яв гээд хэлэхээр нь бид хоёр мотоциклио асаагаад дагаад Н ахыг зогссон газар нь очиход Н ах дүү нар яагаад мотоцикль унаад байна гээд унаж явсан мотоциклийн түлхүүрийг булаагаад авчихсан. Н түлхүүрээ авах гэхэд Н ах өгөхгүй байсан. Тэгж байгаад Ныг Н ах алгадаад авсан, Н түлхсэн. Тэрнээс болоод Н ах уурлаад бид хоёрыг зодож цохьсон. Цаанаас С ирээд манай ахыг зодох гэлээ та нар гээд бид хоёрыг зодсон. Бид хоёрыг зодож байхад Ө алга болчихсон байсан учраас намайг олж ир гээд хэлэхээр нь би мотоциклио унаад тухайн газраас зугтаад цагдаа нарт хэлсэн... Би Н, С нартай хэрүүл маргаан хийсэн. Үг хэлэхэд нь бага зэрэг басамжилсан, доромжилсон байдалтай байсан. Тэрнээс болоод тэр хоёр уурлаад бид хоёрыг зодож цохьсон. Тухайн үед согтуу хүмүүстэй эвтэйхэн яриад учраа олсон бол ийм байдалтай байхгүй байсан. Миний биеийн байдал хэвийн гэмтсэн бэртсэн зүйл байхгүй. Тухайн үед хөхөрч хавдсан байсан. Одоо бол миний биеийн байдал хэвийн байна. Надад тэр хоёроос нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Миний биед үүссэн гэмтэл цаг хугацаа өнгөрөхөөр эргээд хэвийн болох учраас нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 19-20-р хуудас/

Хууль ёсны төлөөлөгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Бгийн төрсөн эгч нь байгаа. Энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Манай дүүгийн уруул хэсэг нь бага зэрэг язарсан байсан, бусдаар хүнд гэмтсэн зүйл байхгүй. Биед нь ил харагдах шарх сорви байхгүй. Б 2003 оны 03 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Одоо 17 настай. Бгийн биеийн байдал хэвийн, өвдсөн зовсон зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. /хх-ийн 25-р хуудас/

Хууль ёсны төлөөлөгч Ж.Ха мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Нын төрсөн ээж нь байгаа. Энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Н надад хэлэхдээ цээж, бөөр бага зэрэг хөндүүр байна. Тэрнээс өөр гэмтсэн шарх сорви байхгүй гэж хэлсэн. Би тухайн биеийг нь үзэхэд бөөр, нуруу хэсэгтээ бага зэрэг хөхөрсөн, өөр харагдах шарх, сорви байхгүй байсан. Н 2002 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Одоо 17 настай. Нын биеийн байдал хэвийн, өвдсөн зовсон зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй. Энэ удаа Н, С нар залуу хүмүүс учраас алдсан байх. Энэ удаа надад гомдол санал байхгүй. /хх-ийн 28-р хуудас/

Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Нтай ............................ хамт ажилладаг. Би Нийн салаан захирагч нь юм. Би Нтай хамтран ажиллаад 2 жил гаран болж байна. Н ..................................ажилтай. Ажилдаа идэвхи санаачилгатай, бусдыгаа үлгэрлэн ажилладаг. Хамт олон дундаа нэр хүндтэй алба хаагч юм. Н ээж, 2 дүүгийн хамт Гурвантэс сумын 4-р багт оршин суудаг. Найз охинтой удахгүй, гэр бүл болно гэж ярьж байсан. Н архи согтууруулах ундаа хааяадаа хэрэглэдэг. Тэгэхдээ ажил төрлөө алдаад уугаад байсан зүйл бол байхгүй. Н сагс тоглох, бөх барилдах сонирхолтой. Н хамт олон дундаа нэр хүндтэй. Сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Манай байгууллагын мундаг ажилчдын нэг юм. Яагаад бусдын бие эрх чөлөөнд халдаж гэмт хэрэг үйлдсэн талаар асуухад архи согтууруулах ундаа хэрэглээд ийм байдалд орлоо гэж ярьж байсан. Н ажил төрөлдөө маш сайн, үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлдэг. Сул тал гэвэл буруу зүйл рүү уруу татагдах хандлага ажиглагдаад байгаа. /хх-ийн 33-34-р хуудас/

   Гэрч Э.Ц. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Нтай ........................ хамт ажилладаг. Би Нийн салаан захирагч нь юм. Би Нтай хамтран ажиллаад 1 жил гаран болж байна. Н ............................ ажилтай. Ажилдаа идэвхи санаачилгатай, хар бор ажилд маш сайн, ажил төрөл голохгүй хийдэг. Хамт олон дундаа нэр хүндтэй алба хаагч юм. Н ээж, 2 дүүгийн хамт ..........................оршин суудаг. Эхнэр байхгүй, найз охинтой гэж сонсож байсан. Гэр бүлийн хувьд таарамжтай, ээж, дүү нартаа их тусалдаг. Н архи дарс хааяадаа уудаг. Уухаараа их эмгэг согтолттой, тэрнээсээ болоод маргааш юу болсон талаараа мэддэггүй. Н сагс тоглох, бөх барилдах сонирхолтой, байгууллагын тэмцээн уралдаанд идэвхи санаачилгатай оролцдог. Н хамт олон дундаа нэр хүндтэй. Сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Манай байгууллагын мундаг ажилчдын нэг юм. Н цалингийн зээлтэй, ээж нь хувиараа ажил хийдэг, нэг дүү нь цэргээс ирсэн, нөгөө нь хөдөө мал аж ахуйгаа хардаг. /хх-ийн 35-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №322 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Өын биед 2 нүдний зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстын язрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 37-р хуудас/

 Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №321 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Нын биед нүүр, 2 сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 12-р шүд эмтэрсэн, хүзүү, баруун хөх, бөөр орчим, нурууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 40-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №320 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Бгийн биед хуйхны зөөлөн эдийн няцрал, 24-р шүд эмтэрсэн, дээд уруулын салстын язрал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 43-р хуудас/

Шүүгдэгч Ж.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н, Б, Өын бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Уг нь дүү нараа зодож цохихгүй үгээр айлгаад явуулчих санаатай байсан боловч нөхцөл байдал тэгж таарсангүй. Би өөрөө архи уучихсан Н, Б нар миний үгийг үл ойшоосон хэл амаар өдөөд байхаар нь уур хүрээд цохиод авсан. Харин Н зөрүүлээд намайг цохиод авахаар нь нилээд сайн зодчихсон байсан... Би Н, Б, Ө нарыг зодсон. Манай дүү намайг өмөөрч эд нарыг ганц хоёр цохьсон байх тэрнээс гэмтэл гарах хэмжээнд хүртэл нь зодоогүй байх. Би Өтай өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй. Архи уухаараа би өөрийгөө жолоодож чаддаггүй хүнтэй маргалдаад хүний үг даахгүй зодоон цохион хийх гээд байдаг. Тухайн үед Ө мотоциклийн араар суугаад явж чадахгүй байхаар нь уур хүрээд өшиглөсөн, нэг удаа цохьсон... Би эдгээр гурван залууг дүүгээ гэж бодоол ахын хувьд зөвлөөд туслаад явдаг байсан. Н, Б нар бага зэрэг онгироо залуучууд, би өмнө нь таарахдаа дүү нар наад ааш зангаа засаарай гэж хэлж байсан. Тэд нар миний үгийг огт тоогоогүй. Тэрнээс болоод би тэд нартай маргалдсан байх. Надаас Н, Б, Ө нар нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Аав, ээж нь надаас мөнгө төгрөг авахгүй, араншингаа засч хүмүүж, манай хүүхдүүдийн хөхөрч хавдсан удахгүй эдгэх байх энэ удаа бидэнд гомдол саналгүй гэж хэлсэн байсан. /хх-ийн 54-55-р хуудас/

Шүүгдэгч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Н, Б, Өын бие эрх чөлөөнд нь халдаж биед нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед тэд нарыг зодох бодол байхгүй байсан. Манай ах тэд нартай маргалдаад байхаар нь нийлж зодох гэж байна гэж бодоод ахыгаа өмөөрөөд тэд нартай зодоон хийсэн. Манай ахыг Н, Б нар эсэргүүцээд түлхээд цохиж байх шиг харагдсан. Тэрийг нь хараад би ахыгаа өмөөрөөд тэд нартай зодоон хийсэн. Би Н, Б нарыг нүүр болон цээж рүү хэд хэд цохьсон. Харин Өыг нэг удаа өшиглөж, нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон... Би энэ гурван залуутай хэрүүл маргаан хийж байгаагүй. Н, Б, Ө нар тухайн үед бид хоёрыг хэл амаар доромжилж, үг сөрөөд Н ахыг цохиод авсан. Тэгэхээр нь нийлж зодох гэж байна гэж бодоод зодоон хийсэн... Надаас Н, Б, Ө нар нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Тэд нарын биед хөнгөн гэмтэл үүссэн боловч надаа эд зүйл аваагүй. Тухайн үүссэн гэмтэл шарх нь аяндаа эдгэрч хэвийн байдалдаа орсон. Бид нар холын хамаатан садан хүмүүс юм. Аав, ээж нь архи дарс ууж дүү нартаа буруу үлгэр үзүүллээ гэж загнаж байсан. /хх-ийн 59-60-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 63-65, 68-70, 73-75-р хуудас/

Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Гоёот багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 65 дугаартай тодорхойлолт /хх-ийн 77-р хуудас/

Өмнөговь аймаг, Гурвантэс сумын Гоёот багийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 66 дугаартай тодорхойлолт /хх-ийн 86-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108-109-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ж овогтой Н, Ж овогтой С нар нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 1 дүгээр баг Гүдгэрийн худаг гэх газарт хувийн харьцааны улмаас Б.Ө, Т.Н, Д.Б нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Н, Ж.С нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ө, насанд хүрээгүй хохирогч Т.Н, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь: Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №322 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Өын биед 2 нүдний зовхи, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстын язрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 37-р хуудас/ гэснээр,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №321 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Т.Нын биед нүүр, 2 сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, 12-р шүд эмтэрсэн, хүзүү, баруун хөх, бөөр орчим, нурууны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 40-р хуудас/ гэснээр,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №320 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.Бгийн биед хуйхны зөөлөн эдийн няцрал, 24-р шүд эмтэрсэн, дээд уруулын салстын язрал, зүүн бугалганы цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 43-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуульчилсан ба  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6- д зааснаар “хоёр, түүнээс олон хүнийг” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар “бүлэглэж” дээрх гэмт хэргийг үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

Иймд шүүгдэгч Ж.Н, Ж.С нарыг бүлэглэн, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ө, насанд хүрээгүй хохирогч Т.Н, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хандан “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч Ж.Н, Ж.С нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ж.Н нь хувийн байдлын хувьд ...................................... гэснээр, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 108-р хуудас/ гэснээр,

Шүүгдэгч Ж.С нь хувийн байдлын хувьд ........................................, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Бүртгэгдээгүй” /хх-ийн 109-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэх үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Ж.Н, Ж.С нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь одоо гомдол саналгүй гэсэн хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагааны үед бичгээр гаргаж өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.     

Шүүх шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал болон бусдад төлөх төлбөргүй байдал, шүүгдэгч нарын гэм буруугийн байдлыг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нт 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ж.Н шүүхээс оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ж.С нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг тус тус даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, Ж.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Н, Ж.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Ө, насанд хүрээгүй хохирогч Т.Н, Д.Б нар хохирол төлбөр  нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н, Ж.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ж-ийн Нийг бүлэглэн, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Ж-ийн Сг бүлэглэн, гурван хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нт 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Н шүүхээс оногдуулсан 800.000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч Ж.С нь шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг тус тус даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н, Ж.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.         

5. Шүүгдэгч Ж.Н, Ж.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Б.Ө, насанд хүрээгүй хохирогч Т.Н, Д.Б нар хохирол төлбөр  нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н, Ж.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ДЭЛГЭРМАА