Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 400

 

Баянзүрх д И Л.Энхжаргал , ,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ........ регистрийн дугаартай, ....................... оршин суух, ................,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн .............. регистрийн дугаартай, ..................... оршин суух ................... нарын ,

: Монгол улсын иргэн ................ регистрийн дугаартай, .................... оршин суух ........................... холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 55.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хянан .

ؿ : Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., ш ар Ч.Номин-Эрдэнэ нар .

 

:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Э-с хариуцагч нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөг нийт 30.000.000 төгрөгийг зээлсэн. Т.С-т олгосон 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20.000.000 төгрөгийн, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 10.000.000 төгрөгийн зээлийн төлбөрүүд дээр тус тусад нь зээлийн гэрээг байгуулсан ба зээлийн гэрээнд 20.000.000 төгрөгийн зээлийн хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай 60 хоног, 4 хувийн хүүтэй байхаар, 10.000.000 төгрөгийн зээлийн хугацааг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 45 хоног, 4 хувийн хүүтэй байхаар тус тус тохиролцсон. Мөн зээлийн гэрээнүүдэд авсан зээл болон бодогдох хүүг заасан хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0.3 хувийн алданги тооцохоор заасан. Т.С нь хугацаандаа төлбөрөө төлж барагдуулаагүй ба зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөртөө 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 800.000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 10.400.000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учруулсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу хэтрүүлсэн хугацаанд ногдох гэрээнд тусгагдсан алдангийг төлөх үүрэгтэй. Т.С нь үндсэн зээл 20.400.000 төгрөг, гэрээний хугацаа болон хэтэрсэн хугацаанд тохирсон хүү 400.000 төгрөг, алданги 10.400.000 төгрөг нийт 31.200.000 төгрөгийг С.Э-д төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч М.Бс 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3.400.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 30.400.000 төгрөг нийт 34.000.000 төгрөгийг зээлсэн. 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 3.400.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 30.400.000 төгрөг нийт 34.000.000 төлбөрүүд дээр маш их итгэж барьцаа авалгүйгээр аман хэлцлээр 90 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Т.С нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөгийг буцаан төлсөн. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй тул 24.000.000 төгрөгийг М.Б-т төлөх үүрэгтэй. Нийт нэхэмжлэлийн шаардлага болох 55.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э, М.Б нар нь хариуцагч Т.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 55.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч С.э-н нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Т.С-т 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар 4 хувийн хүүтэйгээр, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг 45 хоногын хугацаатайгаар 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, зээлдүүлэгч нь зээлдэгчийн дансанд мөнгийг шилжүүлж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт, орлогын мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна /х.х-ийн 11,13 дугаар тал/.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд хэдийгээр талууд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 20.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар 4 хувийн хүүтэйгээр, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 10.000.000 төгрөгийг 45 хоногын хугацаатайгаар 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх талаар бичгээр гэрээ байгуулаагүй боловч энэхүү тохирилцоогоо хожим дэмжиж, 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна /х.х-ийн 10, 12 дугаар тал/

Энэ нь зохигчид хожим гэрээний гол нөхцлийг бичгээр баталгаажуулсан нь тэдгээрийн анх гэрээ байгуулах тухай хүсэл зоригт нийцсэн тул ийнхүү талууд өмнөх тохиролцоогоо бичгээр баталгаажуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан хуулийн зохицуулалттай нийцнэ.

Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар,  хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.

Хариуцагч Т.С нь 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу хүүнд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 800.000 төгрөг, үндсэн зээлийн төлбөрт 2015 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 600.000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг нийт үндсэн зээлийн төлбөрт 9.600.000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.Э нь үндсэн зээлийн үлдэгдэл 20.400.000 төгрөг, зээлийн гэрээгээр тохиролцсон хүү 400.000 төгрөг нийт 20.800.000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4-т авсан зээл болон түүнд хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээл авагч нь гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.3 хувиар бодож алдангийг зээл өгөгчид төлөх үүрэгтэй гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөг төлснөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа /524 хоног/ байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 20.800.000 төгрөгт алдангийг тооцоход /62.400х524/=32.697.600 төгрөг гарч байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д ... анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч нь 10.400.000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Т.С-с 31.200.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч М.Б-ын нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М.Б- нь хариуцагч Т.С-т 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 30.600.000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 3.400.000 төгрөг нийт 34.000.000 төгрөгийг зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны орлогын мэдүүлэгээр тогтоогдож байна /х.х-ийн 13-14 дүгээр тал/

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдсэн байх ба хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул зохигчдын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч Т.С- нь зээлийн гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 10.000.000 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч үндсэн зээлийн үлдэгдэл 24.000.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Т.С-с 24.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б-т олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батболдод нэхэмжлэлийн хувийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, ... тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч болон түүний төлөөлөгч нь хуулийн дээрх шаардлагыг биелүүлээгүй, өөрт олгогдсон эрхийг эдлээгүй тул шүүхээс түүний эрхийг албадан эдлүүлэх боломжгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-д шүүх хуралдааны товыг шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Т.С-с нийт 55.200.000 төгрөгийг гаргуулж үүнээс 31.200.000 төгрөгийг нэхэмжлэгч С.Э-д, 24.000.000 төгрөгийг нэхэмжлэгч М.Б-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Э-с төлсөн 313.950 төгрөг, нэхэмжлэгч М.Б-с төлсөн 277.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.С-с 591.900 төгрөгийг гаргуулж үүнээс 313.950 төгрөгийг нэхэмжлэгч С.Э-д, 277.950 төгрөгийг нэхэмжлэгч М.Б-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 32645 дугаар захирамж хэвээр байхыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ