Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 100

 

                                                                                                                     2020/ШЦТ/100
 
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 
 
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж,
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: М.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт М.О-д холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, малчин, Улаанбаатар хотод барилгын засвар, засал чимэглэлээр үйл ажиллагаа явуулдаг ХХК-д туслах ажилтай, ам бүл, Улаанбаатар хотын Б дүүргийн дугаар хороо, хотхоны барилгад түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй Д овогт М.Одсүрэн /РД:ВУ/.
 
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
 
Шүүгдэгч М.О нь оны дугаар сарын -ний орой цагийн үед аймгийн сумын багийн гэх газарт улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн авто машин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх хэсгийг зөрчин өөдөөс ирж явсан Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч, хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд баруун өвдөгний үений гадна жийргэвч, мөгөөрсний их бие хэсгийн урд арын дотор чагтан холбоосын урагдал, өвдөгний үеийн дотор хэсгийн булчингийн ширхгийн тасрал зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
 
ТОДОРХОЙЛОХ нь:
 
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
 
*Эрүүгийн 1912004240099 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Э.Б өгсөн: “...оны дугаар сарын -ний орой цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг, Хануй гэх газар мотоциклтой айлд оччихоод буцаад шороон замаар харих гээд явж байтал урдаас нэг машин явж байсан. Миний явж байсан шороон зам ховилтой байсан. Тэгээд нөгөө урдаас ирж байсан машин дөхөж ирсэн юм. Тэгэхээр нь би зам тавьж өгье гээд баруун гар тийшээ шороон замаас гарах гэсэн ховилтой байсан. Босоод хажуу тийшээ гарах гэхээр өөрөө уначих гээд байсан болохоор баруун гар тийшээ мотоциклийн тухайн автомашиныг хажуугаар гараад явчих байх гэж бодоод явж байсан чинь миний урдаас нөгөө автомашин чигээрээ ирээд мөргөсөн юм. Би мотоциклийн рулээ баруун гар тал руугаа дарж унасан. Тэгээд нөгөө мөргөсөн автомашинаас би чирэгдээд 50-60 метр гаран чирэгдэж зогссон юм. Тэгээд унасан газраасаа босох гэсэн босч чадахгүй байсан. Тэгээд нөгөө машинаас хүмүүс нь гарч ирээд юу болсон, яасан гэж асуусан. Тэгсэн нэг эгч наад хүн чинь согтуу, мэдрэл муутай хүн юм биш үү, хаяад явцгаая гээд байсан. Тэгэхлээр нь би юу яриад байгаа юм, та нар түргэн дуудаад өгөөч гэж гуйсан. Тэгээд тухайн осол болсон газрын хойд талд ойрхон айл байсан бөгөөд тухайн айл руу нөгөө машинтай хүмүүс явж түргэн дуудаж өгсөн юм. Би ойролцоогоор 40 км цагийн хурдтай явж байсан. Миний урдаас ирж явсан машин 40-50 км цагийн хурдтай явж байсан байх. Архи хэрэглээгүй байсан. Тухайн автомашинд зорчиж явсан хүмүүсийн нэг эмэгтэй хүн нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг байсан. Манай ах Г-ын эзэмшлийн мотоцикль байгаа юм. Би их гомдолтой байна. Миний хохирол төлбөрийг барагдуулах юм бол надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24 хуу/,  
*Хохирогч Э.Б дахин өгсөн: “...Би тухайн үед Мустанг-5 маркийн улсын дугааргүй цэнхэр өнгөтэй мотоцикль унаж явж байсан. Саарал өнгийн улсын дугаарыг нь санахгүй байна Приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Миний унаж явсан мотоциклийн амаржин хугарсан, рам тахийсан гэж байсан. Би мотоциклийн эвдэрлийг хараагүй. Өөрөө босож чадахгүй байсан. Осол болсны дараа М.О гэх эмэгтэй мотоциклийн хохирлыг бүрэн барагдуулж төлсөн. Саарал өнгийн Приус 20 маркийн автомашинд урд гүүпэр болон гэрлэн дохио хагарсан санагдаж байна. Осол болох үед бүрэнхий болж байсан ба бороо орох гээд дусалж байсан. Арай орж эхлээгүй байсан. Би тухайн үед би мөрдөгчийн шинжилгээ хийх тогтоол болон “ххх” эмнэлгийн буюу баруун талын өвдөгний үений соронзон резонаст томографийн шинжилгээ гэсэн 1 хуудас бичигтэй өгсөн. Өөр ямар нэгэн зүйл өгөөгүй. Амбулаторийн эмчлүүлэгчийн карт, 4 ширхэг шинжилгээний зураг өгөөгүй. Би зөвхөн “хххх” эмнэлгийн буюу баруун талын өвдөгний үений соронзон резонаст томографийн шинжилгээ гэсэн 1 хуудас бичиг л өгсөн. Би эмчилгээ хийсэн төлбөрөө нэхэмжилмээр байна. эмчилгээ хийсэн баримтаа гаргаж өгсөн байгаа. Өөр гомдол санал байхгүй. Надад М.О гэх эмэгтэй эмчилгээний төлбөр гээд нийт 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ орчим төгрөг өгсөн. Эдгээр мөнгийг бэлнээр болон дансаар дамжуулан өгсөн. Би бүгдийг нь эмчилгээндээ хэрэглэсэн. Миний баруун хөлний өвдөгний чагтан холбоос тасарсан зөөлөн эдийн гэмтлийн эмчилгээ хийж байгаа. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод гэмтэл согог үндэсний төвд мэс ажилбарт орсноос хойш эмчилгээгээ үргэлжлүүлэн хийж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Х.Э өгсөн: “...М.О нь манай байгууллагаас авто машины лизингийн үйлчилгээ авсан.  16-75 УБИ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл авсан. Үлдэгдэл нь 7.835.939 /долоон сая найман зуун гучин таван мянга есөн зуун гучин ес/ төгрөгийн үлдэгдэлтэй. М.О нь зээлээ хугацаанд нь төлдөг. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/, 
*Гэрч Д.Ж өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би охин А түүний найз нэг эмэгтэйн хамтаар машинтай явж байгаад нэг мотоцикльтой мөргөлдсөн. Би тэгээд өөр зүйлийг мэдэхгүй байна. Чөлөөтэй байсан. Гэгээтэй байсан. Үгүй урд, урдаасаа мөргөлдсөн. Үгүй жолооч архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,
*Гэрч Ж.А өгсөн: “...Би М.О-г танина. Миний найз байгаа юм. Б гэх мотоциклийн жолоочийг танихгүй. Төрөл садан найз нөхдийн холбоо байхгүй. Би мэдүүлэг өгнө. Надад ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би 21 цагийн үед өөрийн найз О-ийн  улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад О автомашинаа жолоодоод өөрийн ээж Д.Ж-ын хамт Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Бургаст гэх газарт айлд очихоор Өлийн ам гэх газарт явж байхад урдаас нэг мотоцикль гэнэт гарч ирээд мөргөлдсөн. Мотоциклийн жолоочийн хөл нь гэмтсэн байгаа. Би тэгээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Үзэгдэх орчин хэвийн, чөлөөтэй байсан. Мотоцикль гэрэлтэй байсан. Урдаас мотоцикль ирж байгаа нь угаасаа харагдсан. Манай найз ойролцоогоор 35 км цагийн хурдтай явж байсан. Нэг эгнээтэй шороон зам байсан. Манай найз харин нэг эгнээтэй замын тэн хагасыг тавж өгч чадаагүй. Манай найз угаасаа архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34  хуу/,
*Гэрч С.Г өгсөн: “...Би Э.Б-ыг танина. Миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. М.О гэх эмэгтэйг танихгүй. Би мэдүүлэг өгнө. Мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би бичиг үсэг мэднэ. Уншиж бичиж чадна. 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр манай хамаатны дүү Э.Б нь айлаас юм аваад ирье гэж гуйгаад миний цэнхэр өнгөтэй улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг унаад явсан цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан орой болсон байсан зөөлөн бороо орж байсан. Тэгсэн удалгүй машинтай мөргөлдчихлөө гээд хүн ирж хэлэхээр осол болсон гэх газар очсон. Осол болсон гэх газар нь Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Өлийн ам гэх нэртэй газар байсан. Тухайн зам нь жаахан ховилтой хуучин машин явж байсан нэг эгнээ шороон зам байсан. Тэгээд намайг осол болсон газар очиход саарал өнгөтэй приус маркийн машинтай Э.Б нь мөргөлдсөн байсан. Э.Б нь мотоциклийнхаа хажууд газарт хэвтэж байсан. Босож чадахгүй байдалтай байсан. Машины хүмүүс зүгээр зогсож байсан. Саарал өнгийн машин нь ар хэсэгт мотоцикль нь газарт хэвтүүлсэн байдалтай байсан. Би тухайн осол болоход байгаагүй учир болсон зүйлийг сайн мэдэхгүй байна. Э.Б осол болоход унаж явсан гэх мотоцикль нь миний эзэмшлийн мотоцикль байсан. Би 2019 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Хасу худалдааны төвөөс 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгөөр бэлэн авч байсан. Тухайн үед миний мотоцикльд урд амаржин хугарч урд дугуйны обуд нь сэнсэрсэн раам нь тахийсан, дугуйны карлан хумигдсан байсан Саарал өнгийн приус автомашинд жолоочийи талын буюу баруун талын гэрлэн дохио болон урд талын гүүпэр нь нэлээн хагарсан харагдаж байсан. Би Мустанг-5 маркийн мотоциклийн сэлбэгийг 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр буюу маргааш нь санагдаж байна хохирлыг саарал приусний жолооч эмэгтэй бүрэн барагдуулж мотоциклийн сэлбэгийн үнэ болох 225.000 төгрөгийг 5138015368 дугаарын дансанд шилжүүлсэн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/,
М.О гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгаас Архангай аймгийн Их тамир суманд амьдардаг найз А гэрт өөрийн эзэмшлийн улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Приус-20 загварын автомашинтайгаа очсон юм. Би тэр өдөр найз А гэрт очоод унтаж байгаад 17:00 цагийн үед найз Алтанцэцэг нь ээжийг дүүгийнх нь гэрт очиж уулзуулчихаад ирье гэхээр нь би автомашинаа асааж найз А ээж, охиных нь хамт автомашиндаа суулгаад өлийн ам гэх газар руу шороон замаар явж байгаад ээжийнх дүү гэх айлд очоод тэндээсээ 20:00 цагийн үед дахиад нэг айл руу явж байх замд баруун гар талаас гэнэт мотоцикльтой хүн гарч ирээд бид хоёр мөргөлдсөн. Би автомашиныхаа жолооны хүрдийг баруун гар тийш нь дараад тоормозоо гишгээд зогссон. Би автомашинаасаа буугаад мотоцикльтой хүн рүү яваад очиход хөл даагдахгүй байна гээд орилж хашгираад байсан. Тэр үед А ээж ойр байгаа айл руу явж цагдаа, эмнэлгийн ажилтан дуудсан. Цагдаагийн ажилтан нар ирээд хэмжилт хийгээд явсан. Би осол болсноос хойш Архангай аймгийн төв дээр 5-6 хоносон ба өдөр бүр цагдаагийн байгууллага дээр очиж байсан. Энэ хугацаанд Б гэх осолд орсон залуугийн төрсөн эгч гэх одоо нэрийг нь санахгүй байгаа эмэгтэй нь дүүгээ аваад 300.000 /гурван зуун мянга/ төгрөг надаас авч Улаанбаатар хот руу явсан. Би хот руу явсны дараа нь Б эгчийн нөхрийнх нь данс руу эмчилгээний зардалд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг шилжүүлсэн. Мөн тухайн үедээ 36.000 /гучин зургаан мянга/ төгрөгөөр эм авч өгсөн. Мөн хотод ирээд эмчлүүлж байхад нь эгчтэй нь Гэмтэл согог судлалын эмнэлэг дээр уулзаад 320.000 /гурван зуун хорин мянга/ төгрөгөөр хөлний аппарат авч өгсөн. Түүний дараа Б эгч нь эхлээд 10 сая төгрөг өг гэж нэхээд байхаар нь би тэр их мөнгийг олж чадахгүй байсан. Гэхдээ би сар болгон 500.000 /таван зуун мянга/ төгрөг өгөөд нийт 10 сая төгрөг өгье гэж хэлсэн боловч тэр эгч зөвшөөрөхгүй байхаар нь би гар утсаа салгаад утасныхаа дугаарыг сольсон юм. Тэр эгч байнга мөнгө нэхээд маш их дарамттай байсан юм. Би ер нь бол өмнө огт танихгүй байсан. Харин осол болсон цагаас хойш миний автомашинаараа мөргөсөн хохирогч залууг Б гэдэг гэж мэдсэн. Гэвч бид хоёр хоорондоо нэг ч удаа энэ ослын талаар ярилцаж уулзаж байгаагүй. Түүний эгч нь надтай байнга харилццаг байсан. Би 2019 оны 10 дугаар сараас хойш хорооллын орчимд байрладаг нэртэй хотхоны барилга дотор байрлан ажиллаж байгаа. Миний утас 86090608 юм. Надад ах дүү гээд байх олон хүн байхгүй. Миний төрсөн ах А.О нь Баянхонгор аймаг Баацагаан сумын 1 дүгээр багт малчин хийдэг. Түүний утасных нь дугаар, эхнэрийг нь О гэдэг ба утасных нь дугаар юм. Би 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр урьдчилгаа өгч лизингээр авсан юм. Ер нь бол би өөрөө зээлээ төлж байгаа учраас миний эзэмшлийн автомашин юм. Миний автомашин одоо Баянхонгор аймгийн Баацагаан суманд ах О байгаа. Би тухайн үед 35км цагийн хурдтай явж байхад гэнэт замын хажуугаас мотоцикльтой хүн гарч ирэн мөргөлдөөд осол гарсан. Тэр Буянжаргал гэх залуу каск зүүгээгүй мөн мотоцикль нь бичиг баримтгүй байсан. Би тухайн үед өөрт байсан мөнгөний боломжоороо л өгсөн. Би нийтдээ одоо санаж байгаагаар 1 сая орчим төгрөгний хохирол барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 хуу/,
Гэрч Б.Х өгсөн: “...М.О нь надаас 2 эгч гэхээр 1987 онд Баянхонгор аймагт төрсөн. Айлын бага охин байгаа юм. Эхээсээ 2-лаа. Дээрээ нэг ахтай. Миний мэдэх цагаас эхлэн аав ээж нь бага байхад нь нас барсан. Багаасаа ахындаа амьдарч эхэлсэн. 4 дүгээр анги төгссөн. Дараа нь Баянхонгор аймагтаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурч байсан сураг сонсогдож байсан. Би ямар ангид сурч, ямар мэргэжилтэй болсныг нь мэдэхгүй байна. Би Улаанбаатар хотод руу явснаас хойш уулзалдаагүй байж байгаад сая уулзсан. Тэгээд би Архангай аймгийн бэр болж ирсэн. М.О нь багаасаа ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөөрөө орж гарч өссөн. Сүүлийн хэдэн жил барилгын ажил хийж байгаа. Багаасаа зовлон үзсэн хүн байгаа юм. 2012 оны үед байх сайн мэдэхгүй байна, нөхөртэй болоод 4-5 жил амьдарч гэр бүлийн дотоод асуудлын улмаас салсан. Тэгээд Улаанбаатар хотод түрээсийн байранд барилгын ажил хийж байгаа. Даруухан үг дуу цөөтэй, хүний арга эвийг олдог, хүнд тусархуу зантай хүн байгаа юм. М.О нь багаасаа ах дүү нараараа дамжиж өдийг хүрсэн. Амьдралын боломж тааруу. Одоо өөрийн гэсэн орон гэргүй, түрээсийн байранд Улаанбаатар хотод барилгын ажил хийж амьдарч байгаа. Гэр бүлтэй байж байгаад салсан. Одоогоор ганцаараа амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 110-111 хуу, 
   М.О яллагдагчаар өгсөн: “...Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би бичиг үсэг мэднэ, уншиж бичиж чадна. Би 2019 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Увс аймгаас Архангай аймгийн Ихтамир суманд амьдардаг найз А өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн 16-75 УБИ улсын дугаартай автомашинаар очсон юм. Манай найз А манай ээжийг дүүгийнд нь очиж уулзуулаад хүрээд ирье гээд Өлийн ам гэх газар луу явсан. Тэгээд тэндээсээ 20:00 цагийн үед буцаад явж байсан чинь ахиад нэг айл руу очъё гээд явж байгаад гэнэт мотоцикльтэй хүн гарч ирээд бид хоёр мөргөлдсөн, машинаасаа буугаад очиход баруун хөл даахгүй байна гээд орилоод байсан. Тэгээд А ээж нь айл руу явж цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллага дуудсан байх. Тэгээд удалгүй цагдаагийн ажилтан ирээд хэмжилт хийгээд явсан. Мотоциклийн жолооч аймагт ирсэн. Би танихгүй байж байгаад осол болсноос хойш таньдаг болсон Би Э.Б гэх залууд өөрийн боломжоороо эхлээд 300.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг, 36000 төгрөгөөр эм авч өгсөн, 50.000 төгрөг нийт 550.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Э.Б эгчийнх нь данс руу хийсэн. 320.000 төгрөгөөр хөлний аппарат авч өгсөн. Би тухайн үед машинаа аваад удаагүй байсан, жолоо төгссөнөөс хойш машин бариагүй байж байгаад өөрөө машинтай болоод машинаа барьж байгаад осол гаргасан. Миний машин юм. Би 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ББСБ-аас урьдчилгаа өгч худалдан авч байсан. Одоо Баянхонгор аймагт миний төрсөн ахынхаа хашаанд тавьсан байгаа. Би лизингээ өөрөө төлөөд явж байгаа. Би Улаанбаатар хот дүүрэг  дугаар хороо барилга дотор байрлан амьдарч байна. Одоогоор өөрийн гэсэн гэр оронгүй байгаа. 2018 оны 07 дүгээр сард нөхрөөсөө салаад хамтран амьдрахаа больсон. Бид 2 хуулийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн байгаа. Одоо гэрлэлтээ салгуулаагүй байгаа. Би нөхөртэйгээ 2009 оноос хойш 2018 оны 07 дугаар сар хүртэл хамтран амьдарсан. Тэгээд хүүхэд гаргаагүй байж байгаад 2016 онд хүүхэд өргөж авсан. Одоо хүү аавтайгаа хамт амьдардаг. Би Э.Б гэх залууд тухайн үед 250.000 төгрөгийн мотоциклийн сэлбэг авч өгч, өөрийн боломжоороо хохирлоо барагдуулсан. Би боломжгүй байсан. Э.Б ар гэрийн зүгээс надаас 10.000.000 /арван сая төгрөг/ нэхсэн. Надад ийм их хэмжээний мөнгө төлөх чадвар одоо байхгүй, өдөр болгон над руу яриад байсан болохоор би холбоо барих дугаараа сольсон. Тэгээд Архангай аймгийн Цагдаагийн байгууллагатай холбогдож чадаагүй өдийг хүрсэн. Одоо асуудлаа нэг мөсөн шийднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-88 хуу/,
* Шинжээч Б.О өгсөн: “...№ тоот дүгнэлтийг “хххх” эмнэлгийн баруун талын өвдөгний үений соронзон резонананст томографийн шинжилгээ буюу MRI шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлт гаргасан. Миний гаргасан дүгнэлт үндэслэлтэй. Би дүгнэлтийг гаргахдаа зөвхөн MRI буюу “Мед трава” эмнэлгийн баруун талын  өвдөгний үений соронзон резонананст томографийн шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлт гаргасан. Хэрэв өгсөн бол 3-р шатлалын эмнэлгийн баримтыг дүгнэлтэнд бичиж тусгана. Дүгнэлт гаргасны дараа өөрт ирсэн бүх бичиг баримтыг бүгдийг тогтоол дүгнэлтийн хамт буцаадаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/,
Шинжээч Ц.Б өгсөн: “...Миний 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 49 дугаартай дүгнэлт үнэн зөв. Приус 20 маркийн 1675 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-т эгнээний зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөнийн хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мотоциклийн жолооч Э.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ гэсэн заалтыг зөрчсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/,
Хохирогч Э.Б биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-н 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 352 дугаартай дүгнэлт:
1 Э.Б-ын биед баруун өвдөгний үений гадна жийргэвч мөгөөрсний их бие хэсгийн, урд, арын, дотор чагтан холбоосын урагдал, өвдөгний үений дотор хэсгийн булчингийн ширхгийн тасрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна гэсэн дүгнэлт. /хх-ийн 45 хуу/,
Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ц.Б-н 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай зам тээврийн шалтгаан нөхцөлийг тогтоосон дүгнэлт:
1.1.  Жолооч Г.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1- Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а. 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсан тооцно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
1.2.  Жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ гэсэн заалтыг зөрчсөн.
2. Жолооч М.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1- Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11 а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсан тооцно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
З.Уг зам тээврийн осол нь Жолооч М.О буруутай үйлдлийн улмаас осол гаргах боломжтой.
4.3амын гадарга, байгалийн нөхцөл байдал нөлөөлсөн гэх зүйл илрээгүй.
5.1   Жолооч М.О нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй байна. /Лавлагааг хавсаргав /
5.2   Жолооч Э.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй байна. Харин “А” ангиллын эрхийн үнэмлэхгүй байна. /Лавлагааг хавсаргав/ гэсэн дүгнэлт /хх-ийн 49-50 хуу/,
Эд хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин А.Б 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаартай улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг тодорхойлсон дүгнэлт /хх-ийн 68 хуу/,
Эд хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин А.Б-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг тодорхойлсон дүгнэлт /хх-ийн 68 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх-ийн 102 хуу/
Архангай аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,  /хх-ийн 104-106хуу/
ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 109 хуу/
Хохирогч Э.Б хохирлын баримт / хх-ийн 113-120 хуу/
Шүүгдэгч М.О ХААН банкин дахь дансны хуулга /хх-ийн 122-123хуу/
Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт /хх-ийн 124-129хуу/
Хавтаст хэргийн материал оролцогч нарт танилцуулсан тэмдэглэл/ хх-ийн 131-133хуу/ зэрэг болно. 
 
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч М.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
 
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.О нь  оны  дугаар сарын -ний орой цагийн үед Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Өлийн ам гэх газарт улсын дугаартай Тоёота Прүис 20 маркийн авто машин жолоодож явахдаа Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч, хохирогч Э.Б-г мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     
*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч М.О үйлдсэн болох нь:
*Хохирогч Э.Б-ын өгсөн: “...оны дугаар сарын -ний орой 20 цагийн орчим Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн нутаг, Хануй гэх газар мотоцикльтой айлд оччихоод буцаад шороон замаар харих гээд явж байтал урдаас нэг машин явж байсан. Миний явж байсан шороон зам ховилтой байсан. Тэгээд нөгөө урдаас ирж байсан машин дөхөж ирсэн юм. Тэгэхээр нь би зам тавьж өгье гээд баруун гар тийшээ шороон замаас гарах гэсэн ховилтой байсан. Босоод хажуу тийшээ гарах гэхээр өөрөө уначих гээд байсан болохоор баруун гар тийшээ мотоциклийн тухайн автомашиныг хажуугаар гараад явчих байх гэж бодоод явж байсан чинь миний урдаас нөгөө автомашин чигээрээ ирээд мөргөсөн юм. Би мотоциклийн рулээ баруун гар тал руугаа дарж унасан. Тэгээд нөгөө мөргөсөн автомашинаас би чирэгдээд 50-60 метр гаран чирэгдэж зогссон юм. Тэгээд унасан газраасаа босох гэсэн босч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-24 хуу/, 
*Хохирогч Э.Б-н дахин өгсөн: “...Би тухайн үөд Мустанг-5 маркийн улсын дугааргүй цэнхэр өнгөтэй мотоцикль унаж явж байсан. Саарал өнгийн улсын дугаарыг нь санахгуй байна Приус-20 маркийн автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Осол болсны дараа М.О гэх эмэгтэй мотоциклийн хохирлыг бүрэн барагдуулж төлсөн. Би тухайн үед би мөрдөгчийн шинжилгээ хийх тогтоол болон “Мед Трама” эмнэлгийн буюу баруун талын өвдөгний үений соронзон резонаст томографийн шинжилгээ гэсэн 1 хуудас бичигтэй өгсөн. Өөр ямар нэгэн зүйл өгөөгүй. Амбулаторийн эмчлүүлэгчийн карт, 4 ширхэг шинжилгээний зурагөгөөгуй. Би зөвхөн “Мед Трама” эмнэлгийн буюу баруун талын өвдөгний үений соронзон резонаст томографийн шинжилгээ гэсэн 1 хуудас бичиг л өгсөн. Би эмчилгээ хийсэн төлбөрөө нэхэмжилмээр байна. Эмчилгээ хийсэн баримтаа гаргаж өгсөн байгаа. Өөр гомдол санал байхгүй. Надад М.О гэх эмэгтэй эмчилгээний төлбөр гээд нийт 1.100.000 /нэг сая нэг зуун мянган/ орчим төгрөг өгсөн. Эдгээр мөнгийг бэлнээр болон дансаар дамжуулан өгсөн. Би бүгдийг нь эмчилгээндээ хэрэглэсэн. Миний баруун хөлний өвдөгний чагтан холбоос тасарсан зөөлөн эдийн гэмтлийн эмчилгээ хийж байгаа. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод гэмтэл согог үндэсний төвд мэс ажилбарт орсноос хойш эмчилгээгээ үргэлжлүүлэн хийж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
*Гэрч Д.Ж өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би охин А түүний найз нэг эмэгтэйгийн хамтаар машинтай явж байгаад нэг мотоцикльтой мөргөлдсөн. Би тэгээд өөр зүйлийг мэдэхгүй байна. Чөлөөтэй байсан. Гэгээтэй байсан. Үгүй урд, урдаасаа мөргөлдсөн. Үгүй жолооч архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,
*Гэрч Ж.А өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би 21 цагийн үед өөрийн найз О улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад О автомашинаа жолоодоод өөрийн ээж Д.Ж хамт Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Бургаст гэх газарт айлд очихоор Өлийн ам гэх газарт явж байхад урдаас нэг мотоцикль гэнэт гарч ирээд мөргөлдсөн. Мотоциклийн жолоочийн хөл нь гэмтсэн байгаа. Би тэгээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Үзэгдэх орчин хэвийн, чөлөөтэй байсан. Мотоцикль гэрэлтэй байсан. Урдаас мотоцикль ирж байгаа нь угаасаа харагдсан. Манай найз ойролцоогоор 35 км цагийн хурдтай явж байсан. Нэг эгнээтэй шороон зам байсан. Манай найз харин нэг эгнээтэй замын тэн хагасыг тавьж өгч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34  хуу/,
*Гэрч С.Г өгсөн: “...Тэгсэн удалгүй машинтай мөргөлдчихлөө гээд хүн ирж хэлэхээр осол болсон гэх газар очсон. Осол болсон гэх газар нь Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Өлийн ам гэх нэртэй газар байсан. Тухайн зам нь жаахан ховилтой хуучин машин явж байсан нэг эгнээ шороон зам байсан. Тэгээд намайг осол болсон газар очиход саарал өнгөтэй приус маркийн машин байсантай Э.Б нь мөргөлдсөн байсан. Э.Б нь мотоциклийнхаа хажууд газарт хэвтэж байсан. Босож чадахгүй байдалтай байсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/,
*Шинжээч Ц.Б өгсөн: “...Миний  оны  дугаар сарын -ны өдөр гаргасан 49 дугаартай дүгнэлт үнэн зөв. Приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.О нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.1-т эгнээний зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөнийн хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мотоциклийн жолооч Э.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1-д Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ гэсэн заалтыг зөрчсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/,
*М.О яллагдагчаар өгсөн: “...Би оны дугаар сарын -ны өдөр Увс аймгаас Архангай аймгийн Ихтамир суманд амьдардаг найз А өөрийн эзэмшлийн Приус 20 маркийн улсын дугаартай автомашинаар очсон юм. Манай найз А манай ээжийг дүүгийнд нь очиж уулзуулаад хүрээд ирье гээд Ёлын ам гэх газар луу явсан. Тэгээд тэндээсээ 20:00 цагийн үед буцаад явж байсан чинь ахиад нэг айл руу очъё гээд явж байгаад гэнэт мотоциклтэй хүн гарч ирээд бид хоёр мөргөлдсөн, машинаасаа буугаад очиход баруун хөл даахгүй байна гээд орилоод байсан. Тэгээд А ээж нь айл руу явж цагдаагийн байгуууллага болон эмнэлгийн байгууллага дуудсан байх. Тэгээд удалгүй цагдаагийн ажилтан ирээд хэмжилт хийгээд явсан. Мотоциклын жолооч аймагт ирсэн. Би танихгүй байж байгаад осол болсноос хойш таньдаг болсон Би Э.Б гэх залууд өөрийн боломжоороо эхлээд 300.000 төгрөг, дараа нь 200.000 төгрөг, 36000 төгрөгөөр эм авч өгсөн, 50.000 төгрөг нийт 550.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Э.Б эгчийнх нь данс руу хийсэн. 320.000 төгрөгөөр хөлний аппарад авч өгсөн. Би тухайн үед машинаа аваад удаагүй байсан, жолоо төгссөнөөс хойш машин бариагүй байж байгаад өөрөө машинтай болоод машинаа барьж байгаад осол гаргасан. Би машин юм. Би 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ББСБ-аас урьдчилгаа өгч худалдан авч байсан. Одоо Баянхонгор аймагт миний төрсөн ахынхаа хашаанд тавьсан байгаа. Би лизингээ өөрөө төлөөд явж байгаа. Би Улаанбаатар хот дүүрэг дугаар хороо барилга дотор байрлан амьдарч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-88 хуу/,
*Шинжээч Б.О өгсөн: “...№352 тоот дүгнэлтийг эмнэлгийн баруун талын өвдөгний үений соронзон резонананст томографийн шинжилгээ буюу MRI шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлт гаргасан. Миний гаргасан дүгнэлт үндэслэлтэй. Би дүгнэлтийг гаргахдаа зөвхөн MRI буюу Мед трава эмнэлгийн баруун талын  өвдөгний үений соронзон резонананст томографийн шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлт гаргасан. Хэрэв өгсөн бол 3-р шатлалаын эмнэлгийн баримтыг дүгнэлтэнд бичиж тусгана. Дүгнэлт гаргасны дараа өөрт ирсэн бүх бичиг баримтыг бүгдийг тогтоол дүгнэлтийн хамт буцаадаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/,
*Хохирогч Э.Б биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 352 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 хуу/,
*Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээч, цагдаагийн ахмад Ц.Б 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай зам тээврийн шалтгаан нөхцөлийг тогтоосон дүгнэлт /хх-ийн 49-50 хуу/,
*Эд хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин А.Б 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 85 дугаартай улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг тодорхойлсон дүгнэлт /хх-ийн 68 хуу/,
*Эд хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин А.Б 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 86 дугаартай улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэлийн үнэлгээг тодорхойлсон дүгнэлт /хх-ийн 68 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул шүүгдэгч М.О Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу жолооч мөн гэж үзлээ.
Шүүгдэгч М.О нь улсын дугаартай приус 20 маркийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх хэсгийг зөрчсөний улмаас өөдөөс ирж явсан Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлдөн зам тээврийн осол гаргаж,Мустанг-5 маркийн жолооч хохирогч Э.Б эрүүл мэндэд баруун өвдөгний үений гадна жийргэвч мөгөөрсний их бие хэсгийн, урд арын дотор чагтан холбоосын урагдал, өвдөгний үений дотор хэсгийн булчингийн ширхгийн тасрал, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.О үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   
Иймд М.О хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 139-142 хуу/ гарын үсэг зуржээ.  
 
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч М.О үйлдлийн улмаас учирсан хохирлын 2.981.932 төргрөгийн  баримтуудыг /хх-ийн 113-120хуу/ хэрэгт хавсаргасан байх боловч хохирогч Э.Б зүгээс эмчилгээний төлбөрөө авсан, гомдол   саналгүй гэдгээ илэрхийлж, энэ тухайгаа бичгээр гаргасан тайлбар /хх-ийн 139 хуу/, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 131 дүгээр хуу/, мөн иргэний нэхэмжлэгч Х.Э ”... М.О үлдэгдэл 7.835.939 төгрөгийн үлдэгдэлтэй зээлээ хугацаанд нь төлдөг, машинд учирсан хохирлоо М.О өөрөө нэхэмжилнэ. Надад нэхэмжлэх зүйлгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 29-30хуу/ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
            Шүүгдэгч М.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч М.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шийдвэрлэх нь зүйтэй байна.
 
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
                                            
ТОГТООХ нь:
 
1. Шүүгдэгч Д овогт М.О хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь шүүхээс оногдуулсан торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
 
 
 
 
  
                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ