| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0102/э |
| Дугаар | 2020/ШЦТ/106 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/106
2020/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: А.А нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.А-д холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, 3 эхнэр, хүүхдийн хамт ....... аймгийн ........ сумын ......... баг, ............... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овогт А.А /РД:АЖ/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүдэгч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ...... аймгийн ........ сумын . ...........багий......н нутаг, .............гэх газраас иргэн С.С-н 10 тооны ямааг хулгайлж 1.1360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Эрүүгийн ...........тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч С.С-ын өгсөн: “...Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 13-нд Улаанбаатар яваад 18-ны өдөр ........... суманд байдаг хөдөө гэртээ ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө хонь, ямаагаа бэлчээгээд Тамирын бургасаар хонь, ямаагаа хариулж явтал ямаан сүргээс зүс мэдэх хэдэн эр ямаа дутаад байсан тул миний бие нүдэн баримжаагаар ямаанууд зүсээр нь бүртгэж үзэхэд 10 тооны ямаа дутсан. Орой хонь ямаагаа гэрийн гадаа хотлуулаад А.Амарбаясгалангаас 10 тооны эр ямаа дутаад байна гэж хэлээд дутсан 10 эр ямааны зүсийг би А.Амарбаясгаланд хэлсэн. Улаан зүсмийн ямаа 1, улаан буурал зүсмийн ямаа 1, хар зүсмийн ямаа 5, хөх зүсмийн ямаа 2, шарга загал зүсмийн ямаа 1 тус тус ямаан сүрэг дотроо алга талаар А.А-д хэлсэн чинь би мэдэхгүй гэж хариулсан. Би дотроо шууд А.А-г сэжиглэж байсан. Учир нь манай хонь ямаа А.А-ийн хонь ямаатай хамт байдаг. Хамтдаа бэлчин хамтдаа нэг дор хотолж хонодог. Улаанбаатар хот явахдаа би А.А-г хонь ямаатайгаа манай хонь ямааг харж маллаж байгаараа гэж хэлж захисан. А.А бид хоёр ээлжилж хонь ямаагаа харж хариулдаг байсан. А.А-ийн хонь ямаа манай хонь ямаа Тамирын бургасаар бэлчдэг. Өөр айлын хонь, ямаатай нийлэх боломжгүй. Гэрийн ойр хавьд малтай ойрхон айл байхгүй. Цагдаагийн байгууллага намайг дуудаад таны алдсан 10 тооны эр ямааг А.А хулгай хийсэн гэж мэдэгдсэн. А.А-ийн манай гэр нэг дор өвөлжиж байгаа. Алдсан 10 тооны эр ямааны зүс бол улаан зүсмийн ямаа нэг, улаан буурал зүсмийн ямаа нэг, хар зүсмийн ямаа 5, хөх зүсмийн ямаа хоёр, шарга загал зүсмийн ямаа тус тус алдсан. А.А гэртээ өөрийн эхнэр Ц.С, хүүхдүүдийн хамтаар үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
Хохирогч С.С-ын дахин өгсөн: “...Миний хулгайд алдсан 10 тооны эр ямааны 8 тооны ямаа нь Соёолон насны тарган эр ямаанууд байсан. 2 тооны хязаалан насны эр ямаа байсан мөн тарган байсан. Хас үнэлгээ ХХК-ний гаргасан үнэлгээг миний бие зөвшөөрч байна. Надад Э.А, Э.Д нарыг миний хулгайд алдсан 10 тооны эр ямааны хэрэгт оролцсон холбоотой гэх баттай мэдээлэл надад байхгүй. Хохирол төлбөрөө аваагүй. Манай бог малын хашаа намхан. Манай малнууд Тамирын голын бургас, голын эргээр бэлчдэг 10 тооны ямааг бөөнд нь тууж байгаа болохоор ийш тийш зугтаахгүй туусан зүг рүү л явна. Ганц хүн туугаад шөнийн цагаар явах боломжтой. Ойролцоогоор арваад км зайтай нутагладаг. Миний хувьд Э.А-г сэжиглэж байна. Э.А мал худалдаж авдаг энэ хэрэгт оролцоотой байж магадгүй гэж би сэжиглэж байна. Надад одоо ямар ч гомдол санал байхгүй. А.А надад надаас хулгай хийсэн 10 тооны эр ямааны өртөг хохиролд 10 тооны хар, улаан зүсмийн тарган эр ямаанууд өгсөн тул надад гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй. Цас их орж хаваржилт хүндэрсэн тул миний бие шүүх хуралд оролцож чадахгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,
А.А-ийн гэрчээр өгсөн: “...Миний бие 2020 оны 01 дүгээр сарын эхээр Тоглох багийн Тамрын Бургас гэх газраас иргэн С.С-ын ямаануудаас 10 эр ямаа хулгай хийсэн. Тухайн үед Миний бие С.С-ын хонь, ямааг харж маллаж байсан. С.С ах тухайн үед Улаанбаатар хот явсан байсан ба надаар хонь ямаагаа харуулж үлдээсэн юм. Миний хулгай хийсэн 10 ямааны зүс нь улаан ямаа, улаан буурал, хар зүсмийн 5 ямаа, хөх зүсмийн ямаа 2, шарга цагаан зүсмийн загал ямааг тус тус хулгайлсан. Дээрх 10 тооны ямааг хулгай хийхдээ ганцаараа хулгай хийсэн. А, Д нар цагаан өнгийн вонго 3 маркийн ачааны машинтай ирээд миний хулгайлсан 10 тооны ямааг манай гэрээс доош байх Онгорхой гармын дэргэдээс ачаад гэрлүүгээ А, Д нар авч явсан. Орой бүрэнхий болоход С.С-ын хонь ямааг малын хашаанд хашиж хонуулдаг. Уг хашаандаа бүрэнхий болж байхад хашиж байгаад ганцаараа 10 тооны эр ямааг ялгаж хашаа давуулаад 10 тооны эр ямаагаа ганцаараа туугаад Онгорхой гарам дээр аваачсан. Тэнд А, Д нар цагаан өнгийн вонго 3 маркын машинтайгаа ирсэн зогсож байсан. Уг машин дээр миний тууж аваачсан 10 тооны ямааг Д бид хоёр ачсан. Анх хулгай хийх санааг би өөрөө гаргасан. А эгчид би С.С-ын ямаанаас хэдэн ямаа аваад танд өрөндөө өгчихье гэж гэрийнхээ утсаар хэлсэн. А эгч тэг тэг өрөө хурдан өг гэж надад хэлсэн. А эгчтэй утсаар хэд хэдэн удаа яриад орой Тамирын голын онгорхой гарам дээр машинтайгаа хүрээд ир гэж би хэлсэн. А манай гэрийн гар утас руу ярьсан юнителийн дугаарлуу 2 удаа алгаж надтай ярьсан. Би гэр дотроосоо ярьсан. Намайг А-тай утсаар ярьж байхад дэргэд миний эхнэр С хамт байсан. Манай эхнэр намайг ямаа хулгай хийх талаар утсаар А эгчтэй ярьж байхыг сонсоод намайг ямаа хулгай хийхээ боль гэж загнаж элсэн. Би эхнэрийнхээ үгэнд ороогүй ямаа хулгай хийсэн. А намайг С.С-ын ямаанаас тасдаад өрөндөө өгч байгааг Э.А эгч мэдэж байсан. Надаас хулгайн 10 ямаа аваад А эгч 2 шил Ерөөл архи өгсөн. Уг хоёр шил архийг Д-тай хамт хувааж уусан. Надад мөнгө өгөөгүй, өрөндөө авсан. Шинэ жилийн үеэр миний бие Э.А эгчтэй хамт Өлзийт сум орж А эгчээр Өлзийт сумын хүнсний дэлгүүрээс жимс, архи, өргөст хэмх, чихэр, печень, майноз зэрэг олон зүйл авахуулсан. Зарим авахуулсан зүйлээ санахгүй байна. Мөн Э.А эгчээс би 300,000 төгрөг зээлсэн байсан эдгээр өр байсан. А, Д нар надаас авсан хулгайн 10 тооны эр ямаагаа гэрийнхээ гадаа төхөөрсөн. Надаас 10 тооны хулгайн ямаа аваад явсны дараа 2 хоногийн дараа А-ийн гэрт очиж би хулгайн 10 тооны ямаанаас 5 тооныг ямааг төхөөрсөн үлдсэн 5 тооны ямааг Д төхөөрсөн. А эгч гэдсийг нь цэвэрлэсэн. Э.Д ямааны махыг цагаан өнгийн вонго 3 маркын машиныхаа тэвшин дээр загсааж тавьсан. А ямаа төхөөрөөд өгөөч ямаа төхөөрөх хүн олдохгүй байна гэж утсаар А эгч над руу ярьсан тул би очиж 5 ямаа төхөөрч өгсөн. Улаанбаатар хотод зарж борлуулна гэж А эгч надад хэлж байсан. Яг хэдийд хаана борлуулсан талаар мэдэхгүй. Миний хувьд өөрийн хэмжээндээ хүртэл тоолж чадна.Тийм учраас 10 ямаа хулгайлснаа мэдэж байна. П.Э ах хонь ямаагаа хариулаад явдаг тухайн үед хонь ямаагаа ариулж ирээд ядраад гэртээ унтаж байсан. Миний бие Э.А эгч рүү утсаар залгаж танд өрөндөө С.С-ын ямаанаас 10 ямаа аваад өгье ирж аваарай гэж хэлсэн.Э.А тухайн үед намайг С.С-ын ямаанаас хулгайлаад 10 ямаа өөрт нь өгч байгааг мэдээгүй сүүлд миний хийсэн хэрэг илэрэхэд хулгайн 10 ямаа авсанаа мэдсэн байх. Э.А, Э.Д нар энэ хэрэгт оролцоогүй нууж хаацайлсан зүйл байхгүй. Дээрх хоёр хүн намайг дарамтлаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-11 хуу/,
Гэрч Э.А-ийн өгсөн: “...А.А-г нутгийн хүн гэдгээр нь танина. Э.Д бол миний төрсөн хүү төрөл садан. Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр Тоглох багийн Тамирын бургас гэх газар нутгалдаг иргэн А.А-гаас 10 тооны эр ямаа авсан. Зүс нь улаан ямаа, улаан буурал, хар зүсмийн 5 ямаа, хөх зүсмийн ямаа 2, шарга цагаан зүсмийн загал ямаанууд байсан. Дээрх 10 тооны ямааг орой бүрэнхий болсон байхад Тамирын голын онгорхой гармын дэргэдээс Э.Д, А.А нар цагаан өнгийн Вонго 3 маркын улсын дугаартай машинд ачаад Э.Д машинаа бариад би дэргэд нь суугаад явсаар гэртээ ирсэн. Дээрх 10 тооны ямааг малтайгаа хамт байлгаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны төхөөрөөд Улаанбаатар хотод Хүчит Шонхор зах дээр хэлийг нь 4500 төгрөгөөр бодож зарсан. Нийт 900,000 төгрөг болсон. 10 ямааны арьс 300,000 төгрөг болсон. Улаанбаатар хотруу 10 тооны ямааны мах арьсаа борлуулахдаа өөрийн төрсөн хүү Э.Д-ийн цагаан өнгийн Вонго 3 маркын улсын дугаартай машинтай явсан. Хамт ачсан хийсэн. Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А.А руу өөрийн дугаарын утаснаас А.А-ийн гэсэн дугаарлуу залгаад чи надаас 300,000 төгрөг авсан өрөө өгөх болоогүй юу гэж хэлхэд өнөө орой өгнө, С.С ах байхгүй байгаа танд өрөө би найдвартай өгнөө гэж миний дугаартай утас руу А.А надад хэлсэн. А.А надад утсаар та оройхон онгорхой гарам дээр машинтайгаа яваад ир гэж хэлсэн. Би ч оройхон төрсөн хүү Э.Д-тэй хамт машинтай Онгорхой гармын дэргэд очоод зогсож байтал удалгүй А 10 тооны эр ямаа ганцаараа явган туугаад ирсэн 10 тооны ямааг би машиндаа ачаад явсан. Харин С.С-ын ямаанаас тасдаад ир гэж утсаар хэлсэн асуудал байхгүй. Тухайн үед А.А-г өөрийн ямаанаас 10 тооны эр ямаа надад өгч байна гэж би ойлгосон. А.А надад нийт 600,000 төгрөгний өртэй байсан. 2019 оны 11 дүгээр сарын эхээр А.А Өгийнуур сумын төвд хүнсний дэлгүүрийн гадаа Таараад надаас бэлэнээр 300.000 төгрөг авсан.2019 оны 12 дугаар сарын 30 ны өдөр Өлзийт сумын төв хамт ороод надаар чихэр, архи, компот, набор, алим зэрэг зүйл авахуулсан дээрх эд авсан эд зүйлсийн үнэ 300,000 төгрөг болсон. А.А надад зээлсэн мөнгөндөө мал аваачиж өгнө гэж хэлсэн. А.А мөнгөө тоолоод авсан тоолж чаддаг юм байна лээ. Миний хувьд иргэдээс ганц нэгээр нь хонь ямаа худалдаж авдаг. Үхэр адуу бол худалдаж авдаггүй. Гэрийнхээ гадаа Э.Д, А.А нартай төхөөрсөн.Манай нөхөр П.Э малдаа явж ирээд гэртээ унтаж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 15-17 хуу/,
Гэрч Э.А-ийн дахин өгсөн: “...Тухайн үед гарал үүсэл аваагүй явсан. Өгийнуур сумын төв орж ирээд мал мах тээвэрлэдэг гарал үүсэл авахаар иртэл ажпын цаг дуусаад ажил тарсан байсан тул. Өгийнуур сумын нийгмийн даатгалын байцаагч Ч-с малын эмч Д-ийн гар утаслуу залгатал ажпын цаг дууссан бичиг өгөхгүй би хөдөө явж байна гэж утсаар хэлсэн. Тэгээд гарал үүсэлгүй явсан нэгэнт малаа төхөөрөөд гаргасан байсан тул шууд Улаанбаатар хот явсан. Өөрийн хонин сүргээс хоёр тооны эр хонь төхөөрч Улаанбаатар хот авч яваад зарж борлуулсан. Улаанбаатар хотруу Э.Д-тэй хамт цагаан өнгийн вонго 3 маркын 08-нд УБД улсын дугаартай машинтай явсан. Миний хувьд 300,000 төгрөг бэлнээр А.А-д өгсөн Өлзийт сумын хүнсний дэлгүүрээс 300,000 төгрөгний хүнсний бараа бүтээгдэхүүн надаар авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
Гэрч С.С-ын өгсөн: “...Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 13 наас 18 ны хооронд 10 тооны эр ямаагаа Тамирын бургас гэх газар нутгалж байхдаа хулгайд алдсан. Миний хулгайд алдсан 10 ямааны зүс нь 1 :Улаан ямаа 2:Улаан буурал ,Хар зүсмийн 5 ямаа, хөх зүсмийн ямаа 2,Шарга цагаан зүсмийн Загал ямааг нэгийг тус тус хулгайд алдсан.Дээрх 10 тооны ямааг би зүсээр нь мэднэ. Учир нь би ямаа хонио байнга хариулдаг хулгайд алдах үедээ Улаанбаатар хот явсан байсан.Улаанбаатар хотруу 2020 оны 01 дүгээр сарын 13 ны өдөр яваад 18-ны өдөр ирсэн 19-нд 10 тооны ямаа алдагдсанг малаа хараад мэдсэн. Миний хувьд анхнаасаа А.А-г сэжиглэж байсан А.А бол миний малын өөрийн малтайгаа хараад үлдсэн.Намайг Улаанбаатар хот явсан үед.А.А-ийн гэр манай гэр мал нэг дор өвөлжиж байгаа. Миний хувьд тоолж чадна. Муухан уншдаг он сар өдрөө сайн мэднэ. Гэртээ байнга календар үздэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,
Гэрч Ц.Б-ийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 13 ны өдөр миний бие Улаанбаатар хот руу С С-аар приус машинаа жолоодуулж явсан юм. Учир нь миний бие жолооны үнэмлэх байхгүй тул С.С-ыг гуйсан юм. С.С бид хоёр Улаанбаатар хотоос 2020 оны 01 дүгээр сарын 18 ны өдөр ирсэн.Улаанбаатар хотоос ирсэний маргааш өдөр нь С.С надтай хөдөө Тоглох багт таараад манай ямаан дотроос 10 эр ямаа дутлаа Улаанбаатар явсан хойгуур хулгай авчихлаа гэж хэлсэн. Улаан зүсмийн ямаа улаан буурал хар зүсмийн ямаа хөх зүсмийн ямаа,шарга цагаан загал ямаанууд сүрэг дотроо байхгүй байна. А.А-г сэжиглэж байгаа талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,
Гэрч Э.Д-ийн өгсөн: “...Миний бие өөрийн төрсөн ээж Э.А-ийн хамтаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр. Тоглох багийн Тамирын Бургас гэх газар нутагладаг иргэн А.А-аас 10 тооны эр ямаа авсан. Зүс нь улаан ямаа, улаан буурал, хар зүсмийн 5 ямаа, хөх зүсмийн ямаа 2, шарга цагаан зүсмийн загал ямаанууд байсан. Дээрх 10 тооны ямааг орой бүрэнхий болсон байхад Тамирын голын онгорхой гармын дэргэдээс дээрх ямааг А.А бид хоёр миний цагаан өнгийн Вонго 3 маркын улсын дугаартай машинд ачсан. Тэгээд би машинаа бариад Э.А-ийн хамтаар гэртээ ирсэн. Э.А намайг хамт яваад А.А-аас өрөндөө мал авна машинаараа яваад өг гэсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Улсын дугаартай цагаан өнгийн Вонго маркын авто миний машин биш банкны нэр дээр байдаг лизингээр авсан төлбөрийн төлж дуусаагүй байгаа....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,
Гэрч Ц.С-ын өгсөн: “...Манай нөхөр А.А 2020 оны 01 дүгээр сарын 13 наас 18 ны хооронд гэртээ өдрийн малдаа явсан. Нэг удаа Э.А эгчийнд очоод ирье гээд гэрээсээ мотоциклтой нэг удаа явсан. Дээрх айлд очоод өдөртөө ирсэн. Яг нэгдүгээр сарын хэдний өдөр явсныг санахгүй байна.
С.С ахыг Улаанбаатар хот явсанаас хойш 2 оос 3 хоногийн дараа байх, сайн санахгүй байна. Э.А эгч манай гэрийн гэсэн дугаарлуу залгаад манай нөхөр А.А-г надаас асуусан би А-г гадаа байгаа гэж хэлсэн чинь ярих хэрэг байна гэж хэлээд утсаа салагсан. Удалгүй манай нөхөр гэртээ гаднаас орж ирсэн дахин утас дугарсан чинь А.Амарбаясгалан гэрийн утсыг авсан. Манай утас бол чанга сонсогддог Э.А эгч манай нөхөр А.А-тай утсаар ярихдаа би гарчихсан явж байна. Гарам дээр машинтайгаа байж байя, чи ямаагаа туугаад ирээрэй гэж хэлсэн. Энэ үед би өөрийн нөхөр А.А-д хандаж чи юун ямаа энэ хүнд өгөх гээд байгаа юм болиоч, яах гээд байгаа юм гэж олон удаа хэлсэн. Тэгтэл манай нөхөр гэрээсээ гараад явсан. Тухайн үед Э.А-д 10 тооны эр ямаа өгсөн талаар миний бие саяхан мэдсэн. Шөнийн 24 цагийн үед гэртээ ирсэн. Ганцаараа ирсэн юутай ирсэнг бол мэдэхгүй мотоциклийн чимээ надад сонсогдоогүй. 2019 оны 12 дугаарын сарын сүүлээр манай А.А Э.А-тай хамт Өлзийт сум хамт ороод гэртээ хоёр шил 0,75 граммын Соёрхол архи, нэг ширхэг хайрцагтай бялуу, хоолны төмс, үзэм, майнууз, мандарин, цаасан хайрцагтай печен нэг хайрцаг, хиам, өргөст хэмх, нэг уут чихэр авчирсан дээрх эд зүйлсийг Э.А эгчээр авахуулсан талаар надад хэлсэн. Би гарчихсан явж байна. Ямаагаа туугаад гарам дээр яваад ир гэж утсаар А.А-тай ярьж байхыг нь би сонссон.С.С-ын ямаанаас тасдаад туугаад ир гэж хэлээгүй. Надтай утсаар ярихдаа А эгч нь байна аа гэж хэлсэн. Мөн би А эгч байна гэдгийг дуугаар нь таньсан. Э.А эгчийн утасны дугаарыг мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/,
Гэрч П.Э-ын өгсөн: “...Миний бие Э.А, Э.Д, А.А нарыг 10 тооны маа төхөөрөх үед хонь ямаагаа бэлчээрт хариулаад гэртээ ирээд ядраад унтсан байсан. Энэ үед дээрх 3 хүн ямаа төхөөрсөн байсан. Ямар учиртай 10 тооны ямааг төхөөрсөнг тухайн өдөр мэдээгүй. Сүүлд сонсох нь ээ манай эхнэр Э.А, А.А-аас зээлүүлсэн мөнгөндөө 10 ямаа авсан, тэгээд гэрийнхээ гадаа төхөөрсөн талаараа надад Э.А ярьсан. А.А-аас 10 эр ямаа авсан. Дээрх 10 ямааг Тоглох багийн Тамирын голын гарам дээрээс манай хүү Э.Д, эхнэр Э.А нар цагаан өнгийн вонго 3 маркын машинаар ачиж ирсэн талаар Э.А, Э.Д нар хэлсэн. Зүс насаар нь хэлж чадахгүй. Дээрх ямаануудыг Улаанбаатар хотод Э.А зарж борлуулсан хэдэн төгрөгөөр зарж борлуулсанг би мэдэхгүй. Ойролцоогоор 15 км орчим зайтай нутагладаг. Э.А нэг удаа 300,000 төгрөг А.А-д зээлүүлсэн гэсэн. Хоёр дахь удаагаа А.А манай эхнэр Э.А-аар Өлзийт сумын хүнсний дэлгүүрээс 300,000 төгрөгний хүнс бараа авахуулсан гэсэн. Энэ талаар Э.А сайн мэдэж байгаа. Манай эхнэр малчдаас хонь ямаа худалдаж авдаг дээрх ажилд би оролцдоггүй. Хэнээс хэдэн мал авсан хэдийг авах талаар би мэдэхгүй. Э.А өөрөө мал худалдаж авдаг нарийн тодорхой зүйл би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/,
Гэрч Г.Л-ын өгсөн: “...С.С 10 тооны эр ямаагаа хулгайд алдлаа намайг Улаанбаатар хот явсан хойгуур 10 ямааг маань хулгай авчихлаа харсан үзсэн зүйл байна уу гэж манай гэрт С.С ирсэн. Дандаа тарган нас гүйцсэн эр ямаанууд алдсан. Улаан хар зүсмийн улаан буурал зүсмийн ямаанууд алдсан талаараа С.С надад хэлсэн. С.С-ын хонь ямаа нь Тамирын бургасаар бэлчдэг....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/,
Гэрч М.Б-ийн өгсөн “...А.А нь Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт ээж, эхнэр 2 хүүхдийн хамт өөрийн малаа малладаг. Бага наснаасаа мал малласан, сургуульд суугаагүй, бичиг үсэг мэдэхгүй, хүний үгнээс гардаггүй, үг дуу цөөтэй, архи дарс уугаад байдаггүй, тамхи татдаггүй хүүхэд байгаа юм. Ажилсаг, тусархаг, хүнд жаахан уруу татагдах гээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/,
Гэрч Д.Б-ын өгсөн: “...А.А нь Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн. Багаасаа мал маллаж өссөн, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, хүний үгнээс гардагггүй, эхнэр 2 хүүхэд, ээжийн хамт амьдардаг. Би архи уусан байхыг нь хараагүй учир мэдэхгүй байна. Тамхи татдаагүй. А.А нь цэргийн алба хаагаагүй. Хөдөө өөрийн хэдэн малаа маллан амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/,
А.А-ийн яллагдагчаар өгсөн: “...Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй. Би өмгөөлөгч аваагүй, өмгөөлөгчтэй хамт мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 хуу/,
А.А-ийн яллагдагчаар дахин өгсөн: “...Тогтоолтой холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2020 оны 02 дугаар 19-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлсэн. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хохирол төлбөрөө нөхөн төлсөн. Дахиад хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, надад хөнгөн хуулийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 хуу/,
Хохирогч С.С-ын хулгайд алдсан гэх 10 тооны ямааны зах зээлийн үнэлгээг тооцож гаргасан хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 375 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 хуу/,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 532 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б овогт А.А /РД:АЖ/-ийн иргэний цахим үнэмлэхний талаарх лавлагаа /хх-ийн 58 хуу/,
Архангай аймгийн Авто тээврийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай А.А /РД:АЖ/-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй талаарх лавлагаа /хх-ийн 60 хуу/,
Архангай аймгийн Өгийнуур смын Тоглох багийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 110 дугаартай тодорхойлолт /хх-ийн 61 хуу/,
Б А.А /РД:АЖ/-ийн ял шалгах хуудас /хх-ийн 62 хуу/,
Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 69-70 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч А.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг, Тамирын бургас гэх газраас иргэн С.С-ын 10 тооны ямааг хулгайлж 1.1360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч А.А үйлдсэн болох нь:
Хохирогч С.С-ын өгсөн: “...Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 13-нд Улаанбаатар яваад 18-ны өдөр Өгийнуур суманд байдаг хөдөө гэртээ ирсэн. 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өглөө хонь ямаагаа бэлчээгээд Тамирын бургасаар хонь ямаагаа хариулж явтал ямаан сүргээс зүс мэдэх хэдэн эр ямаа дутаад байсан тул миний бие нүдэн баримжаагаар ямаанууд зүсээр нь бүртгэж үзэхэд 10 тооны ямаа дутсан. Орой хонь ямаагаа гэрийн гадаа хотлуулаад А.А-аас 10 тооны эр ямаа дутаад байна гэж хэлээд дутсан 10 эр ямааны зүсийг би А.А-д хэлсэн Улаан зүсмийн ямаа нэг, улаан буурал зүсмийн ямаа нэг, хар зүсмийн ямаа 5, хөх зүсмийн ямаа хоёр, шарга загал зүсмийн ямаа нэг тус тус ямаан сүрэг дотроо алга талаар А.А-д хэлсэн чинь би мэдэхгүй гэж хариулсан. Би дотроо шууд А.А-г сэжиглэж байсан. Учир нь манай хонь ямаа А.А-ийн хонь ямаатай хамт байдаг. Хамтдаа бэлчин хамтдаа нэг дор хотолж хонодог. Улаанбаатар хот явахдаа би А.А-г хонь ямаатайгаа манай хонь ямааг харж маллаж байгаараа гэж хэлж захисан. А.А бид хоёр ээлжилж хонь ямаагаа харж хариулдаг байсан. А.А-ийн хонь ямаа манай хонь ямаа Тамирын бургасаар бэлчдэг. Өөр айлын хонь, ямаатай нийлэх боломгүй. Ойр гэрийн ойр хавьд малтай ойрхон айл байхгүй. Цагдаагийн байгууллага намайг дуудаад таны алдсан 10 тооны эр ямааг А.А хулгай хийсэн гэж мэдэгдсэн. А.А-н манай гэр нэг дор өвөлжиж байгаа. Алдсан 10 тооны эр ямааны зүс бол улаан зүсмийн ямаа нэг, улаан буурал зүсмийн ямаа нэг, хар зүсмийн ямаа 5, хөх зүсмийн ямаа хоёр, шарга загал зүсмийн ямаа тус тус алдсан. А.А гэртээ өөрийн эхнэр Ц.С хүүхдүүдийн хамтаар үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, Хохирогч С.С-ын дахин өгсөн: “...Миний хулгайд алдсан 10 тооны эр ямааны 8 тооны ямаа нь Соёолон насны тарган эр ямаанууд байсан. 2 тооны хязаалан насны эр ямаа байсан мөн тарган байсан. Хас үнэлгээ ХХК-ний гаргасан үнэлгээг миний бие зөвшөөрч байна. Надад одоо ямар ч гомдол санал байхгүй. А.А надад надаас хулгай хийсэн 10 тооны эр ямааны өртөг хохиролд 10 тооны хар, улаан зүсмийн тарган эр ямаанууд өгсөн тул надад гомдол санал нэхэмжилэх зүйл байхгүй. Цас их орж хаваржилт хүндэрсэн тул миний бие шүүх хуралд оролцож чадахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/, гэрч Э.А-ийн өгсөн: “...Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 15 ны өдөр Тоглох багийн Тамирын бургас гэх газар нутгалдаг иргэн А.А-с 10 тооны эр ямаа авсан. Зүс нь улаан ямаа, улаан буурал, хар зүсмийн 5 ямаа, хөх зүсмийн ямаа 2, шарга цагаан зүсмийн загал ямаанууд байсан. Дээрх 10 тооны ямааг орой бүрэнхий болсон байхад Тамирын голын онгорхой гармын дэргэдээс Э.Д, А.А нар цагаан өнгийн Вонго 3 маркын улсын дугаартай машинд ачаад Э.Д машинаа бариад би дэргэд нь суугаад явсаар гэртээ ирсэн. Дээрх 10 тооны ямааг малтайгаа хамт байлгаж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 17-ны төхөөрөөд Улаанбаатар хотод Хүчит Шонхор зах дээр хэлийг нь 4500 төгрөгөөр бодож зарсан. Нийт 900,000 төгрөг болсон. 10 ямааны арьс 300,000 төгрөг болсон. Улаанбаатар хотруу 10 тооны ямааны мах арьсаа борлуулахдаа өөрийн төрсөн хүү Э.Д-ийн цагаан өнгийн Вонго 3 маркын улсын дугаартай машинтай явсан.. Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А.А руу өөрийн дугаарын утаснаас А.А-ын гэсэн дугаарлуу залгаад чи надаас 300,000 төгрөг авсан өрөө өгөх болоогүй юу гэж хэлэхэд өнөө орой өгнө, С.С ах байхгүй байгаа танд өрөө би найдвартай өгнө гэж миний дугаартай утаслуу А.А надад хэлсэн. А.А надад утсаар та оройхон онгорхой гарам дээр машинтайгаа яваад ир гэж хэлсэн. Би ч оройхон төрсөн хүү Э.Д-тэй хамт машинтай Онгорхой гармын дэргэд очоод зогсож байтал удалгүй А 10 тооны эр ямаа ганцаараа явган туугаад ирсэн 10 тооны ямааг би машиндаа ачаад явсан. Харин С.С-ын ямаанаас тасдаад ир гэж утсаар хэлсэн асуудал байхгүй. Тухайн үед А.А-ыг өөрийн ямаанаас 10 тооны эр ямаа надад өгч байна гэж би ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 хуу/,
Гэрч Э.А-ийн дахин өгсөн: “...Тэгээд гарал үүсэлгүй явсан нэгэнт малаа төхөөрөөд гаргасан байсан тул шууд Улаанбаатар хот явсан. Өөрийн хонин сүргээс хоёр тооны эр хонь төхөөрч Улаанбаатар хот авч яваад зарж борлуулсан. Улаанбаатар хотруу Э.Д-тэй хамт цагаан өнгийн вонго 3 маркын 08-нд УБД улсын дугаартай машинтай явсан. Миний хувьд 300,000 төгрөг бэлнээр А.А-д өгсөн Өлзийт сумын хүнсний дэлгүүрээс 300,000 төгрөгний хүнсний бараа бүтээгдэхүүн надаар авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,
Гэрч Ц.Б-ийн өгсөн: “...С.С бид хоёр Улаанбаатар хотоос 2020 оны 01 дүгээр сарын 18 ны өдөр ирсэн.Улаанбаатар хотоос ирсэний маргааш өдөр нь С.С надтай хөдөө Тоглох багт таараад манай ямаан дотроос 10 эр ямаа дутлаа Улаанбаатар явсан хойгуур хулгай авчихлаа гэж хэлсэн. Улаан зүсмийн ямаа Улаан буурал Хар зүсмийн ямаа Хөх зүсмийн ямаа, шарга цагаан загал ямаанууд сүрэг дотроо байхгүй байна. А.А-г сэжиглэж байгаа талаараа надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,
Гэрч Э.Д-ийн өгсөн: “...Миний бие өөрийн төрсөн ээж Э.-ийн хамтаар 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Тоглох багийн Тамрын Бургас гэх газар нутгалдаг иргэн А.А-аас 10 тооны эр ямаа авсан зүс нь улаан ямаа, улаан буурал, хар зүсмийн 5 ямаа, хөх зүсмийн ямаа 2, шарга цагаан зүсмийн Загал ямаанууд байсан. Дээрх 10 тооны ямааг орой бүрэнхий болсон байхад Тамирын голын онгорхой гармын дэргэдээс дээрх ямааг А.А бид хоёр миний цагаан өнгийн Вонго 3 маркын улсын дугаартай машинд ачсан. Тэгээд би машинаа бариад Э.А-ийн хамтаар гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,
Гэрч Ц.С-н өгсөн: “...Удалгүй манай нөхөр гэртээ гаднаас орж ирсэн дахин утас дуугарсан чинь А.А гэрийн утсыг авсан манай утас бол чанга сонсогддог Э.А эгч манай нөхөр А.А-тай утсаар ярихдаа би гарчихсан явж байна. Гарам дээр машинтайгаа байж байя, чи ямаагаа туугаад ирээрээ гэж хэлсэн. Энэ үед би өөрийн нөхөр А.А-д хандаж чи юун ямаа энэ хүнд өгөх гээд байгаа юм болиоч яах гээд байгаа юм гэж олон удаа хэлсэн. Тэгтэл манай нөхөр гэрээсээ гараад явсан. Тухайн үед Э.А-д 10 тооны эр ямаа өгсөн талаар миний бие саяхан мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 хуу/,
Гэрч П.Э-ын өгсөн: “...А.А-с 10 эр ямаа авсан. Дээрх 10 ямааг Тоглох багийн Тамирын голын гарам дээрээс манай хүү Э.Д, эхнэр Э.А нар цагаан өнгийн вонго 3 маркын машинаар ачиж ирсэн талаар Э.А, Э.Д нар хэлсэн.гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/,
Гэрч Г.Л-ын өгсөн: “...С.С 10 тооны эр ямаагаа хулгайд алдлаа намайг Улаанбаатар хот явсан хойгуур 10 ямааг маань хулгай авчихлаа харсан үзсэн зүйл байна уу гэж Манайд гэрт С.С ирсэн. Дандаа тарган нас гүйцсэн эр ямаанууд алдсан улаан хар зүсмийн улаан буурал зүсмийн ямаанууд алдсан талаараа С.С надад хэлсэн. С.С-ын хонь ямаа нь Тамирын бургасаар бэлчдэг....” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/,
Гэрч Д.Б-ын өгсөн: “...А.А нь Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн. Багаасаа мал маллаж өссөн, үг дуу цөөтэй, хүнд тусархуу, хүний үгнээс гардагггүй, эхнэр 2 хүүхэд, ээжийн хамт амьдардаг. Би архи уусан байхыг нь хараагүй учир мэдэхгүй байна. Тамхи татдаагүй. А.А нь цэргийн алба хаагаагүй. Хөдөө өөрийн хэдэн малаа маллан амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/,
Хохирогч С.С-ын хулгайд алдсан гэх 10 тооны ямааны зах зээлийн үнэлгээг тооцож гаргасан хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 375 дугаартай дүгнэлт /хх-ийн 40 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг, Тамирын бургас гэх газраас иргэн С.С-ын 10 тооны ямааг хулгайлж 1.1360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.А-н ганцаараа бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус тайлбарласан байх боловч шүүгдэгч А.А нь 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багийн нутаг, Тамирын бургас гэх газраас иргэн С.Сүхбаатарын 10 тооны ямааг, хулгайлсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны малд хамаарахгүй байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэх нь зүйтэй байна.
Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”гэж заасан,мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”гэж хуульчилсан байх тул шүүгдэгч А.А-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан 2015 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хууль нь 2020 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А.А-г бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.С-т 1.1360.000 /нэг сая гурван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учирсан нь болох “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д-н 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай дүгнэлтээр тогтоогдож бөгөөд хохирогч С.С нь хохирлоо авсан гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-14хуу/ хэргийн материалтай танилцах үед гомдол саналгүй /хх-ийн ,,,,/гэсэн байх тул шүүгдэгч А.А-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч А.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт тохижилт нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дэүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3 4,дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.А-г бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагийн хугацаагаас дээшгүй тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ........... аймгийн ........ хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт тохижилт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбаргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ