| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2017/0443/Э |
| Дугаар | 2018/ДШМ/06 |
| Огноо | 2018-01-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ю.Батсүх |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2018/ДШМ/06
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Тэгшсуурь, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ю.Батсүх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Амарбаяр,
Нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 832 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Б.Б-д холбогдох 1734003930138 дугаартай 100 хуудас, 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1970 оны 2 сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 11-р хороо Зүүн-Ард Аюушийн 1-47 тоотод оршин суух хаягтай, 1986 оны 02 сарын 04-ний өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109б зүйлд зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 1 жил тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 1987 оны 3 сарын 18-ны өдрийн 93 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109б-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг нэмж бүгд 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 1991 оны 7 сарын 27-ний өдрийн 237 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153.3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар өмнөх 1990 оны 1 сарын 26-ны өдрийн 8 дугаартай таслан шийтгэх тогтоолоор оногдуулсан 13 жил 02 сар 15 хоногийн хорих ял дээр нэмж бүгд 14 жил 06
сар 15 хоногийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн, 2002 оны 11 сарын 15-ны өдөр 1 жил 5 сар 6 хоногийн өмнө тэнсэн суллагдсан Баянгол дүүргийн шүүхийн 2003 оны 12 сарын 10-ны өдрийн 295 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял, өмнөх Октябрь дүүргийн шүүхийн 1991 оны 7 сарын 27-ны өдрийи 237 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтэн биечлэн эдлэх ялыг 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 12 сарын 19-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Б. /регистрийн дугаар: УУ75/
Яллагдагч Б.Бнь 2017 оны 10 сарын 14-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Мөнхийн баян гал” ХХК-ны хашаан дотор байх дамартай цахилгаан зэс голтой кабель утаснаас 9 м 50 см утас тасдаж, зэс голыг гаргаж авч тус компанид 1 366 259 төгрөгийн хохирол учруулсан буюу эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 832 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 17340С3930138 тоот эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Аймгийн прокурорын газарт буцааж,
Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж зд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цаасны хутга, 2 ширхэг төмрийн хөрөөг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: Б.Б нь 2017 оны 10 сарын 14-ний өдрийн орой Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Мөнхийн баян гал" ХХК-ны хашаан дотор байх дамартай цахилгааны зэс голтой утаснаас 9 м 50 см утас тасдаж, зэс голыг гаргаж авч тус компанид 3.366.259 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байна.
Төв аймгийн Прокурорын газраас Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2017 оны 11 сарын 29-ний өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг, 2017 оны 12 сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд, Б.Б-дхолбогдох хэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгүүлэх шаардлагатай гэж буцаасан байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунтуяагийн "Манай барилгы ажил дуусаад гүйцэтгэгч компани болох "Талги" ХХК нь манайд хүлээлгэн өгсөн байгаа. Гэрээний дагуу хохирлоо "Талги" ХХК-иас гаргуулан авсан тул иргэний нэхэмжлэгчээр "Талги" ХХК-ийг тогтоох хэрэгтэй байх. Дамартай цахилгааны зэс голтой утсыг үйлдвэрийн байранд хэрэглэх гээд байгууллагын торон хашаан доторх түр утас агуулдаг цэнхэр хашаанаас гаргасан юм шиг байна лээ. Манай байгууллагын хашаа 1 га гаран байх тухайн хашаан дотроо манай байгууллага бүхий л үйл ажиллагаа явуулдаг байгаа..." гэх мэдүүлэг.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зураг /хх-ийн 3-5 тал/ зэргийг талуудын гаргасан хүсэлт, дүгнэлтүүдийг хянан хэлэлцээд дүгнэхэд, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" гэж зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
"Мөнхийн баян гал" ХХКомпани нь туслан эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр барилгын материал, техник, сантехник, халаалт ..." зэрэг үйл ажиллагаа явуулснаар хамаарч байх бөгөөд Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Цагаан хяр өртөө" гэх газар үйл ажиллагаа явуулдаг болох нь №000063241 тоот улсын бүртгэлийн гэрчилгээ хулгайд алдагдсан эд зүйл болох дамартай цахилгаан зэс голтой кабель утас нь тухайн компанийн эзэмшлийн хашаан дотор байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунтуяагийн "хашаан дотор байдаг цэнхэр хашаа нь манай компаний эд зүйлээ хийдэг ил задгай агуулах гэсэн үг юм. Түүний гадуур торон хашаа татсан байдаг, харуул хамгаалалтай манаач байдаг. Манай компани улирлын чанартай ажилладаг ч гэсэн тухайн үед үйл ажиллагаа /цемент/ явуулж байсан." гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Б-н"цэнхэр хашааны гадна торон хашаа байсан, манаач байдаг байсан" гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Бнь "Мөнхийн баян гал" ХХК-ны эзэмшлийн буюу тусгайлсан хамгаалсан байрнаас дамартай цахилгааны зэс голтой утаснаас 9 м 50 см утсыг хулгайлсан болох нь шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунтуяа, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж хэргийг зүйлчлэлийг зөвтгөн ирүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 30.17 дугаар зүйлд тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн болно
Түүнчлэн энэ гэмт хэргийн хохирогч байгууллага болох "Мөнхийн баян гал" ХХК нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирол болох 1.366.259 төгрөгийг туслан гүйцэтгэгч байгууллага болох "Талги" ХХК-ниас авсан гэж байх тул дээрх нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, гүйцэтгэгч байгууллага болох "Талги" ХХК-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасны дагуу иргэний нэхэмжлэгчээр татаж, хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийж ирүүлэх зэрэг ажиллагааг нөхөн гүйцэтгэсний эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэх дүгнэлтийг хийж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна
Учир нь уг хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Бнь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ... "Мөнхийн баян гал" ХХК-ний туслах гүйцэтгэгч компани болох "Талги" ХХК-нд ажилд орсноор хойш тус компанийн хашаанд байрлах байранд байрлаж, ажил үүрэг гүйцэтгэж байсан талаар мэдүүлдэг бөгөөд тухайн үед уг хашаанд дотор байрлаж, ажил үүрэг гүйцэтгэх явцдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн талаар мэдүүлсэн.
Мөн "Мөнхийн баян гал" ХХК-ний хууль ёсны төлөөлөгч Т.Оюунтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... "Талги" ХХК-нь "Мөнхийн баян гал" ХХК-ний эзэмшлийн торон хашаан дотор байрлаж, үйл ажиллагаа явуулдаг талаар мэдүүлэг бөгөөд шүүгдэгч Б.Б нь "Мөнхийн баян гал" ХХК-ний торон хашаанд байрлах "Талги" ХХК-ны байранд байрлаж байсан болох нь дээрх мэдүүлгүүдээр нотлогдсон байна.
Харин шүүх нь шүүгдэгч Б.Б-гЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан "хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч" гэж нэвтэрч үйлдсэн тохиолдлыг хуулийн гол шинж болгон тусгаж өгсөн байхад анхаарахгүйгээр, нэвтэрч үйлдсэнээр зүйлчлэлийг хүндрүүлэхээр буцаасан хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунтуяа нь тус компанид учирсан хохирлыг, шүүгдэгч Б.Б-н "Талги" ХХК-нд ажилласан цалин хөлснөөс суутгаж авсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг ба "Талги" ХХК-нд дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй байхад "Талги" ХХК-ныг иргэний нэхэмжлэгчээр татах үндэслэлгүй /шардлагагүй/ байх бөгөөд мөн мөрдөн байцаалтаар хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэгээр ямар зүйлийг тогтоох талаар шүүгчийн захирамжинд тодорхой тусгаагүй байна.
Иймд Б.Б-дхолбогдох Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 14-ний өдрийн 832 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Аймгийн прокурорын газраас Б.Б-г 2017 оны 10 сарын 14-ний өдөр “Мөнхийн баян гал” ХХК-иас 9.5 метр цахилгааны кабель утас хулгайлж, 1 366 259 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй байна. Үүнд:
1. шүүгдэгч Б.Б нь “Мөнхийн баян гал” ХХК-ны 9.5 метр цахилгааны кабель утас хулгайлснаа хүлээн мэдүүлсэн хэдий ч хулгайд алдагдсан кабель утас компаний эзэмшлийн хашаан дотор байснаараа тухайн компаний хөрөнгө гэж үзэх боломжгүй юм.
Хулгайн гэмт хэрэгт байх гол шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр өөртөө авах үйлдэл байдаг бөгөөд шууд санаатай үйлдэгддэг.
Гэтэл хулгайлагдсан кабель утас хэний өмч болох талаар ямар нэг нотлох баримт хэрэг авагдаагүй, зөвхөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунтуяа, шүүгдэгч Б.Бнарын мэдүүлгээр тухайн компаний өмч хөрөнгө гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд кабель утас хэний өмч болохыг тогтоох, түүнийг нотолсон санхүүгийн анхан шатны бүртгэл, орлого зарлагын баримт, хөрөнгийн үнэ зэрэг нотлох баримтыг хэрэгт хавсаргах,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюунтуяа “109 метр утас дутсан” талаар өгсөн гэрчийн мэдүүлэг /хх-16/, яллах дүгнэлтэнд 9.5 метр утас хулгайлсан гэснээс үзэхэд хэдэн метр утас хулгайлагдсан болохыг тогтоох,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд “хулгайлсан зэс утсыг хиллэж үзэхэд 32 кг 300 грамм байв” гээд гэрэл зургаар бэхжүүлсэн байна /хх-4-5/. Уг 32 кг 300 грамм зэс утсыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.
- шүүгдэгч Б.Б "Талги" ХХК-ны ажилтан мөн эсэх, тухайн үед “Мөнхийн баян гал” ХХК-ны хашаанд байрлаж ажилладаг, тухайн өдөр ажил үүрэг гүйцэтгэж байсан эсэхийг шалган тогтоосны дараа Б.Б-нүйлдлийг тохирох зүйл хэсгээр зүйлчлэх, ингэхдээ тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үе шатыг шалган тогтоох шаардлагатай байна.
2.Шүүгчийн захирамжинд дурьдсанаар “Талги” ХХК-ыг иргэний нэхэмжлэгчээр татах биш, харин Б.Б"Талги" ХХК-ны ажилтан, тухайн өдөр ажил үүрэг гүйцэтгэж байхдаа хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол учруулсан бол Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хохирлыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээх тул "Талги" ХХК иргэний хариуцагчаар татагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрх хуулийн дагуу үүснэ.
Дээрх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосны эцэст шүүгдэгч Б.Б холбогдох эрүүгийн хэргийг зөв зүйлчилж, эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд прокурор Ю.Батсүхийн бичсэн 2017 оны 12 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаар улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 832 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 832 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ю.Батсүхийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Г.БОЛОРМАА