| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0147/э |
| Дугаар | 2020/ШЦТ/149 |
| Огноо | 2020-06-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/149
2020/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, С овогт Б.Г-д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “Г” ХХК-д сантехникч, ам бүл 3, энхэр хүүхдийн хамт ...... аймгийн ........... сумын ......... дүгээр баг, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, С овогт Б.Г /РД: аз/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр ...... аймгийн .............. сумын .........дүгээр баг, ............... хороололд иргэн Д.М-н Хувай Вая7 загварын гар утсыг хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч Д.М-н өгсөн:... Би 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр ............ аймгийн Эрэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн худалдааны төвийн ойролцоо хүмүүстэй архи ууж байгаад тэндээсээ такси бариад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан даваа руу гэр рүүгээ явсан. Тэгээд Цагаан даваанд очоод 08-08 тоотын үүдэнд буусан. Тэгээд Цагаан давааны 08-08 тоотын үүдэнд согтуу тасраад унтсан байсан. Маргааш өглөө нь сэрээд босоход манай хүн чиний гар утас чинь байхгүй байна холбогдохгүй байна гар утсаа яасан юм гэж надаас асуухад би гар утсаа алга болсоныг нь мэдсэн. Хар өнгийн, Хувэй маркийн, гадуураа хар гэртэй гар утас байсан. Би тухайн гар утсыг 2019 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Мобикомын салбараас 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Аваад 2 сарл бололгүй алдсан. Тухайн гар утас миний эзэшлийн гар утас байгаа юм. Би гар утсаа 700.000 төгрөгөөр үнэлж байна. Худалдаж аваад удалгүй алдсан болохоор. Манай эхнэр Х, охин Б, хүргэн Ж нар мэдэж байгаа....гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х-н өгсөн::...Д.М нь миний нөхөр байсан. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан. Б.Г нь манай хөрш айлын залуу, садан төрлийн холбоо байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, би мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч авахгүй уншиж бичиж чадна. Надад тус хэрэгт Б.Г-д холбогдуулан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/,
Гэрч С.Х-н өгсөн:...би Монгол хэл мэднэ уншиж бичиж чадна. Намайг 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 08-07 тоотод гэртээ байхад манай айлын Г гэх залуу гаднаас М ах гадаа манай хашааны үүдэнд тасарчихсан байна гээд дуудсан. Би гарч очоод хөрш Г гэх залуугийн хамт нөхөр М-г гэр рүүгээ оруулж ирээд хувцсыг нь үзээд гар утсыг нь хайхад гар утас нь байхгүй болохоор нь дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Маргааш өглөө нь манай нөхөр М-с асуухад би өөрөө тасарсан байсан болохоор сайн санахгүй байна гэж хэлсэн. Би хамт архи уусан хүмүүсээс М-н утсыг асуухад гэр рүүгээ харихаар таксинд суухдаа гар утастайгаа байсан гэж хэлсэн.Хар өнгийн хувэй маркийн, гадуураа хар өнгийн гэртэй гар утас байсан. Манай нөхөр М-н эзэмшлийн гар утас байгаа юм. Бид хоёр 2019 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Мобикомын салбараас 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/,
Гэрч А.Ж-н өгсөн:...Би Монгол хэл мэднэ уншиж бичиж чадна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Д.М нь манай хадам аав байгаа юм. Намайг 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, Тамир хорооллын 35-3504 тоотод гэртээ байхад өглөө 11 цагийн үед манай хадам ээж Х утсаар залгаад хадам аав Д.М гар утсаа алдсан талаар надад хэлсэн. Хар өнгийн Хувэй маркийн гадуураа хар өнгөтэй, гадуураа хар өнгийн гэртэй гар утас байсан. Манай хадам аав хэлэхдээ Архангай аймгийн Мобикомын салбараас лизингээр худалдаж авсан гэж хэлж байсан хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нь би мэдэхгүй байна. надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан бүгд үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28хуу/,
Гэрч Т.Д-н өгсөн:...Би Монгол хэл мэднэ. Уншиж бичиж чадна. Би өмгөөлөгч авахгүй мэдүүлэг өгнө. Б.Г нь манай нөхөр байгаа юм. Гэр бүл болоод 4 жил болж байна. Намайг 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан давааны 08-08 тоотод гэртээ байхад 17 цагийн үед манай хажуу айлын ах М манай гэрт согтуу орж ирээд танай нөхөр миний гар утсыг хулгайлсан, чи оролцсон уу, би гар утасныхаа гэрийн авъя гээд асуугаад байхаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд орой нөхөр Г-г гэртээ ирэхээр нь оройн болсон явдлыг хэлээд юу болосн талаар асуухад манай нөхөр би нэг гар утас газар байхаар нь авсан юмаа гэж хэлээд надад өөр зүйл хэлээгүй. Би өөр зүйл сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Г өөрийн эзэмшлийн самсунг эс-5 маркийн, хар өнгөтэй гар утас ашиглаж байгаа. Манай нөхөр надад тийм зүйл огт яриагүй. Би нөхрөө өөрийнхөө гар утаснаас өөр гар утас ашиглаж байгаагүй, мэдээгүй, надад өөр гар утас огт харагдаагүй. Манай нөхөр Г нь даруу, төлөв зантай, дуу цөөнтэй, хүнд тусархаг, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй мөн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, архи, тамхи хэрэглэдэггүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл бахйгүй. Миний мэдүүлсэн зүйл бүгд үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31хуу/,
Гэрч Б.Г-н өгсөн:..Би Монгол хэл мэднэ. Уншиж бичиж чадна. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би танина. М нь манай хажуу талын хашааны айл байгаа юм. Өөр ямар нэгэн холбоо байхгүй. Би 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Цагаан давааны 08-08 тоотод гэртээ байж байхад 21 цагийн үед гэрээсээ гараад хашаанаасаа гарахад хажуу айлын М согтуу манай хашааны үүдэнд миний улсын дугаартай королла саркийн машины ард талын дугуйны хавьцаа машин налаад унтаж байсан. М ахын гар утас баруун гар талд нь газар байхаар нь би гар утсыг аваад өмднийхөө халаасанд хийгээд М ахын эхнэр Х эгчийг дуудсан. Тэгээд бид хоёр М ахыг дамжлаад гэрт нь оруулсан. Гэрт нь оруулж өгөөд би гэр рүүгээ явсан. Дараа нь М ахын утсанд өөрийн дугаарыг хийгээд ашигласан. Би өөрөө ашиглая гэж бодоод М ахын гар утсыг авсан. Өөр ямар нэгэн зүйл байхгүй. Тухайн гар утас нь хар өнгийн хувэй вай-7 маркийн, гадуураа хар өнгийн хавтастай гэртэй гар утас байсан. Би тухайн гар утсыг 5 сар ашигласан. Би энэ талаар хэнд ч юм хэлээгүй. Надаас өөр хүн мэдээгүй. Би энэ талаар эхнэртээ юм хэлээгүй. Манай эхнэр ч надаас огт асуугаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний мэдүүлсэн зүйл бүгд үнэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34хуу/,
Б.Г-н яллагдагчаар өгсөн:...Миний үйлдэлтэй тохирч байна. би бичиг үсэг мэднэ. Уншиж бичиж чадна. Би болсон хэргийн талаар гэрчийн мэдүүлэгт ярьсан надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан нь миний буруу. Би дээрх гар утсыг өөрөө ашиглах зорилгоор авсан. Би хохирол төлбөрийг нь барагдуулсан. Би урьд гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байгаагүй. ХХК-д сантехникчээр 3 жил гаруй ажиллаж байна. Би хулгайн хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 хуу/,
Хас үнэлгээ ХХК-ны мэргэшсэн шинжээч Э.Д-н 2020 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн дүгнэлтээр Хувэй-Вай-7 гар утас нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ны байдлаар нийт 350.000 төгрөг болохыг тодорхойлов гэх дүгнэлт /хх-ийн 38 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57 хуу/,
Б.Г-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 55 хуу/,
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 56 хуу/,
Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаж хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 65-66 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр ..........аймгийн .......... сумын .......... дүгээр баг, ............... хороололд иргэн Д.М-н ............. загварын гар утсыг хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Г үйлдсэн болох нь:
Хохирогч Д.М-н өгсөн:... Би 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Эрэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн худалдааны төвийн ойролцоо хүмүүстэй архи ууж байгаад тэндээсээ такси бариад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан даваа руу гэр рүүгээ явсан. Тэгээд Цагаан даваанд очоод 08-08 тоотын үүдэнд буусан. Тэгээд Цагаан давааны 08-08 тоотын үүдэнд согтуу тасраад унтсан байсан. Маргааш өглөө нь сэрээд босоход манай хүн чиний гар утас чинь байхгүй байна холбогдохгүй байна гар утсаа яасан юм гэж надаас асуухад би гар утсаа алга болсоныг нь мэдсэн. Хар өнгийн, Хувэй маркийн, гадуураа хар гэртэй гар утас байсан. Би тухайн гар утсыг 2019 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Мобикомын салбараас 700.000 төгрөгөөр худалдаж авч байсан...гэх мэдүүлэг....гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/, Гэрч С.Х-н өгсөн:...би Монгол хэл мэднэ уншиж бичиж чадна. Намайг 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 08-07 тоотод гэртээ байхад манай айлын Г гэх залуу гаднаас Мэндхүү ах гадаа манай хашааны үүдэнд тасарчихсан байна гээд дуудсан. Би гарч очоод хөрш Г гэх залуугийн хамт нөхөр М-г гэр рүүгээ оруулж ирээд хувцсыг нь үзээд гар утсыг нь хайхад гар утас нь байхгүй болохоор нь дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Маргааш өглөө нь манай нөхөр М-с асуухад би өөрөө тасарсан байсан болохоор сайн санахгүй байна гэж хэлсэн. ....гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/, Гэрч А.Ж-н өгсөн:...Би Монгол хэл мэднэ уншиж бичиж чадна. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Д.М нь манай хадам аав байгаа юм. Намайг 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнбулган сумын 7дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, Тамир хорооллын 35-3504 тоотод гэртээ байхад өглөө 11 цагийн үед манай хадам ээж Х утсаар залгаад хадам аав Д.М гар утсаа алдсан талаар надад хэлсэн. Хар өнгийн Хувэй маркийн гадуураа хар өнгөтэй, гадуураа хар өнгийн гэртэй гар утас байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28хуу/, гэрч Т.Д-н өгсөн:...Намайг 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1дүгээр багийн нутаг Цагаан давааны 08-08 тоотод гэртээ байхад 17 цагийн үед манай хажуу айлын ах М манай гэрт согтуу орж ирээд танай нөхөр миний гар утсыг хулгайлсан, чи оролцсон уу, би гар утасныхаа гэрийн авъя гээд асуугаад байхаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд орой нөхөр Г-г гэртээ ирэхээр нь оройн болсон явдлыг хэлээд юу болосн талаар асуухад манай нөхөр би нэг гар утас газар байхаар нь авсан юмаа гэж хэлээд надад өөр зүйл хэлээгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31хуу/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х-н өгсөн:...Д.М нь миний нөхөр байсан. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас нас барсан. Б.Г нь манай хөрш айлын залуу, садан төрлийн холбоо байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй, би мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгч авахгүй уншиж бичиж чадна. Надад тус хэрэгт Б.Г-д холбогдуулан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22хуу/ Б.Г-н яллагдагчаар өгсөн:...Миний үйлдэлтэй тохирч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авсан нь миний буруу. Би дээрх гар утсыг өөрөө ашиглах зорилгоор авсан. Би хохирол төлбөрийг нь барагдуулсан.Би хулгайн хэрэг үйлдсэндээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49-52 хуу/, Хас үнэлгээ ХХК-ны мэргэшсэн шинжээч Э.Д-н 2020 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн дүгнэлт/хх-ийн 38 хуу/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-06 хуу/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн байцаалтын явцад алдагдсан эд зүйл болох гар утасны үнэлгээг шинжээч томилж дүгнэлт гаргуулан тогтоолгоход гар утас 350.000 төгрөгөөр үнэлжээ.
Шүүгдэгч Б.Г нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, авч бусдад нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэн байхыг ойлгох бөгөөд нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгох бөгөөд хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх буюу гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Иймд шүүгдэгч Б.Г нь хохирогч Д.М-н гар утас буюу эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч захиран зарцуулахдаа энэ үйлдээ өөрөө ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэх саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 73-74 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-д 350.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х нь...надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуу/, хэргийн материалтай танилцах үед гомдол саналгүй гэсэн байх тул /хх-Ин 65хуу/ шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д тэнссэн хугацаанд оршин суух газар ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Г-д хяналт тавьж ажиллахыг ..............аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлжсүгүй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч
тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О