Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/144

 

                                                                         2020/ШЦТ/144

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж,

Улсын яллагч: С.Б 

Шүүгдэгч: Б.О, Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Б.О, Б овогт Б.Э нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Тансагтрейд ХХК-д нягтлан бодогч ажилтай, Ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт ....... аймгийн ........ сумын ........дугаар баг, 30 дугаар байрны 20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Б.О, регистрийн дугаар: АЮ;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хувираа бизнес эрхэлдэг, Ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ....... аймгийн ...... сумын ......... дугаар баг, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Э, регистрийн дугаар: АЮ;

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ...... аймгийн ...... сумын ........ дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” худалдааны төвийн 2 давхарт иргэн Б.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Б.Э-н биед зүүн гарын мөрний доор, бугалга шуунд, зүүн гуянд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр......... аймгийн ............ сумын ........... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” худалдааны төвийн 2 давхарт иргэн Б.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Б.О-н биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч Б.Э-н өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 10 цагт ажил дээрээ ирээд байж байтал нягтлан О утсаар залгаад түрээсээ өгөөрэй, цаг хугацаандаа өгөөгүй учраас хөнгөлөлтөнд хамрагдах боломжгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би өчигдөр хэлэхгүй яасан юм бэ, би 05 дугаар сарын 05-ны дотор өгнө гэж бодож байсан юм гэж хэлэхэд битгий хуцаад бай, та яагаад дандаа ингэж байдаг юм, балай авгай минь гэж хэлсэн. Тэгээд би яагаад бусад хүмүүст утсаар залгаж хэлчихээд надад хэлээгүй юм гээд хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд би хамгийн сүүлд О-д хандаж чамайг би удам судраар чинь мэднэ шүү гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй О өрөөнөөсөө гарч ирээд лангуу дээр байсан гуталнуудыг аваад над руу шидсэн. Би буцаагаад гутал шидсэн. Тэгээд манай худалдагч Ц, үсчин М нар салгасан юм. О миний толгой, шилэн хүзүү, зүүн гарын шуу хэсэг, нурууны зүүн хэсэг, зүүн талын бүдүүн гуя хэсэг рүү гутлаар цохисон. Хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. О-г оносон үгүйг мэдэхгүй байна. Би О-с мөнгө авах авлагатай байж байгаад саяхан авсан. Өс хонзонгийн зүйл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлнэ, гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдэж өгнө үү, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,  

Хохирогчийн Б.О-н өгсөн: “...Би өмнө нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар дэлгэрэнгүй өгсөн байгаа. Тийм учраас одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Намайг үг хэлээр болон удам судраар минь доромжилсонд нь их гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, 

Гэрч Б.О-н өгсөн: “...Би Б.Э-г танина. Миний ажилладаг “Тансаг трейд” ХХК-нд лангуу түрүүслэж суудаг юм. Түүнээс төрөл садны ямар нэгэн холбоо хамааралгүй. Би ямар учраас цагдаагийн байгууллагад дуудан ирсэн талаараа мэдэж байгаа. 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагад лангуу түрээслэдэг Э-тэй түрээсээ төлөх талаар гар утсаар ярсан. Учир нь Эрдэнэчимэгийн түрээс төлөх хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлөх байсан боловч 2 хоног түрээсээ төлөлгүй хэтрүүлсэн байсан. Тэгэхлээр нь гар утсаар Эрдэнэчимэгтэй яриад таны төлбөр төлөх хугацаа 2 хоногоор хэтэрсэн байна. Та түрээсийн төлбөрөө үндсэн төлбөрөөрөө төл гэж хэлчихээд гар утсаа тасласан юм. Тэгсэн над руу Э эгч иргэж залгаад бусад хүмүүсээс нь төлөх хугацаанд авчихаад намайг санаатай хоцроолоо гэж уурласан. Би хариуд нь тийм зүйл байхгүй. Би түрээслэгч нар луу орж түрээсээ аваагүй. Манай касс Ц эгч танд орж хэлсэн гэж байна гэж хэлэхэд үгүй надад дээр орж ирээгүй гэж хэлсэн. Миний өөдөөс та нар надаас санаатай хугацаа хэтрүүлсэн гэж мөнгө авах гээлээ гэж уурлаад байсан. Тэгээд би хэрүүл дундаа манай удмыг муулаад байхаар нь лангуу дээр нь очоод та яахаараа ажил хийж байгаа хүнтэй удам угсаа ярьж байдаг юм гэж хэлээд зарж байсан пүүзнээс аваад шидчихэн юм. Ийм зүйл болсон. Бид түрээсийн асуудлаас болж маргалдсан юм. Өөр ямар нэгэн шалгаан байгаагүй. Бид хоёрын дунд ямар нэгэн өр авлага өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Харин түрээсийн асуудлаар болж хоорондоо маргалдсан юм. Дандаа пүүз, гутал шидсэн. түүнээс гар, хөлөөрөө цохисон зүйл байхгүй. Мөн адил миний өөдөөс гутал, пүүз шидсэн. Миний хэвлий тус газар луу өшиглөсөн. Гараараа нүүрэн тус газар луу цохиж, миний нүдний шилийг газар унагасан. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгохгүй. Яагаад гэвэл миний эрүүл мэндэд гэмтэл учраагүй. Би гомдолтой байна. Учир нь намайг удам судраар минь муулж, хэлэх хэлэхгүй үгээр хэлсэнд нь маш их гомдолтой байна. Э эгчийн худалдагч байсан нэрийг нь би мэдэхгүй. Мэндээ гэх хүн орж ирсэн. Өөр хүмүүс байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, 

Гэрч О.М-н өгсөн: “...Би О, Э нартай нэг байгууллага, нэг газар хамт ажилладаг юм. Түүнээс төрөл садны ямар нэгэн холбоо хамааралгүй. 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тасаг худалдааны төвийн 2 давхарт ажлаа хийгээд сууж байтал хүмүүс чарлалдаад байсан бөгөөд тэгсэн намайг хэн нь юм нэг хүн М гээд хашгирхаар нь ажлын байрнаасаа гараад хартал манай урд талын лангуун дотор Э, О нар хэрэлдээд байж байсан бөгөөд намайг ороход Э, О нарыг худалдагч Ц салгаад байж байсан. Тэгсэн намайг орж ирсэн араас Тансаг худалдааны төвийн захирал болох Ц орж ирээд О-г гар гэж хэлсэн чинь гараад явсан. Тэгээд би бас өрөөлүүгээ орсон. Миний мэдэх ийм зүйл байна. Хоёр биерүүгээ орилж чарлаад, хэрэлдээд байж байсан. Тэгсэн Тансаг худалдааны төвийн захирал Ц орж ирээд О-г гар гэж хэлсэн чинь гараад явсан. Намайг ороход хэрүүл хийгээд дуусаж байсан. Түрээс төлөхөөс болж хоорондоо хэрэлдэж маргалдсан. Өөр хэрэлдэж маргалдах зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,

Гэрч А.Ц-н өгсөн: “...Би О, Э нарыг танина. Дээрх хүмүүстэй нэг байгууллага, нэг газар хамт ажилладаг юм. Түүнээс төрөл садны ямар нэгэн холбоо хамааралгүй. 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тансаг худалдааны төвийн 2 давхарт байдаг лангуу дээр сууж байхад Э О хоёр түрээсийн талаар гар утсаар ярьж байсан. Тэгсэн удалгүй О гаднаас орж ирээд учир зүггүй Э-н өөдөөс лангуу дээр байсан гуталнуудыг аваад нэг нэгээр шийдээд байсан. Би дундуур орж салгасан боловч улам гутал аваад шийдээд байсан. Би ганцаараа байсан болохоор хажуу өрөөний үсчин М-г дуудсан. Тэгсэн гаднаас Тансаг худалдааны төвийн захирал Ц орж ирээд О-г гар гэсэн гаралгүй Э-н өөдөөс нь улам гутал шидээд байсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Түрээсийн мөнгөнөөс болж хоорондоо хэрэлдсэн. Түүнээс өөр хэрэлдэх зүйл болоогүй. Бие бие лүгээ гутал шидлээд байсан. Харин гар хөлөөрөө өшиглөж цохисныг анзаараагүй. Гутлаар О Э-г цохиж байхыг бол харсан. О-г бол анзаараагүй. Харин Э-н зүүн тал шуу хэсгээр хөхөрч хавдсан байсан. Тухайн үед би ганцаараа байсан. Харин сүүлд М орж ирсэн. Мөн Тансаг худалдааны төвийн захирал Ц сүүлд орж ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,

Гэрч Х.Х-н өгсөн: “...О миний эхнэр байгаа юм. Харин Э Тансаг худалдааны төвд худалдагч хийдгээр нь танина. Төрөл садны ямар нэгэн холбоо хамааралгүй. Би анх О-тэй 2009 онд онд гэр бүл болж нэг гэрт орсон юм. Түүнээс хойш одоог хүртэл хамт 11 жил амьдарч байгаа бөгөөд 3 хүүхдийн хамт Архангай аймагт амьдран ажиллаж байгаа юм. Манай эхнэр О 1987 онд Батгэрэл гэх айлын 2 дахь хүүхэд болон мэндэлсэн юм. Бага насандаа аав, ээжийн гар дээр Архангай аймагт өссөн. Тэгээд Архангай аймгийн 2 дугаар сургуульд 1 дүгээр ангид орж 10 дугаар анги төгстлөө 2 сургуульд сурсан гэсэн. Тэгээд Архангай аймгийн Гурван тамир дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. Сургуулиа төгсөөд Архангай аймгийн Тансаг худалдааны төвийн худалдагчаас эхлээд Ерөнхий нягтлан хийж байгаа юм. Миний эхнэр О нь тайван дөлгөөн хүн байгаа юм. Ямар нэгэн элдвийн зан араншин байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 хуу/,

Яллагдагч Б.О-н өгсөн: “...Миний үйлдэл тохирч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Энэ хэргийг хурдан түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Мөн би гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан учраас одоо мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-54 хуу/,

Яллагдагч Б.Э-н өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 04-ний хохирогчоор мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо нэмж мэдүүлэх зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/,

Б.Э-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181 дугаартай

1. Б.Э-н биед, гэмтэл учирчээ.

2. Б.Э-н биед, зүүн гарын мөрний доор, бугалга шуунд, зүүн гуянд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл байна. Хэрэг гарах үед уг гэмтлүүд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*- ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

6. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 32 хуу/,

Б.Э-т эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн талаарх хуудас /хх-ийн33-34 хуу/,

Б.О-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 188 дугаартай 

1. Б.О-н биед, гэмтэл учирчээ.

2. Б.О-н биед, тархи доргилт гэмтэл учирчээ.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтэл нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.

5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй.

7. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг гарах үед уг гэмтэл үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 39 хуу/,

Д овогт Б.О /РД:АЮ/-ийн иргэний мэдээлэл, захиргааны арга хэмжээ авагдаж байсан талаарх баримт /хх-ийн 60-63 хуу/,

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 886 дугаартай албан бичгээр ирүүлсэн Д овогт Б.О /РД:АЮ/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, /хх-ийн 66-67 хуу/,

Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1034 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б овогт Б.Э /РД:АЮ/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөхийн эмэзшлийн лавлагаа /хх-ийн 69-70 хуу/,

Д овогт Б.О /РД:АЮ/, Б овогт Б.Э /РД:АЮ/ нарын ял шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа /хх-ийн 71-72 хуу/,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 592 дугаартай тодорхойлолт /хх-ийн 75 хуу/,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн засаг даргын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 551 дугаартай тодорхойлолт /хх-ийн 76 хуу/,

Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 78-79 хуу/ зэрэг болно.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.О, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ......... аймгийн .........сумын ........... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” худалдааны төвийн 2 давхарт иргэн Б.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Б.Э-н биед зүүн гарын мөрний доор, бугалга шуунд, зүүн гуянд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр.........аймгийн ............Сумын ........... дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” худалдааны төвийн 2 давхарт иргэн Б.О-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Б.О-н биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.О үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Э-н өгсөн: “...Удалгүй О өрөөнөөсөө гарч ирээд лангуу дээр байсан гуталнуудыг аваад над руу шидсэн. Би буцаагаад гутал шидсэн. Тэгээд манай худалдагч Ц, үсчин М нар салгасан юм. О миний толгой, шилэн хүзүү, зүүн гарын шуу хэсэг, нурууны зүүн хэсэг, зүүн талын бүдүүн гуя хэсэг рүү гутлаар цохисон. Хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. Ог оносон үгүйг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, гэрч О.М өгсөн: “...ажлын байрнаасаа гараад хартал манай урд талын лангуун дотор Э, О нар хэрэлдээд байж байсан бөгөөд намайг ороход Э, О нарыг худалдагч Ц салгаад байж байсан. Тэгсэн намайг орж ирсэн араас Тансаг худалдааны төвийн захирал болох Ц орж ирээд Оюун-Эрдэнийг гар гэж хэлсэн чинь гараад явсан. Тэгээд би бас өрөөлүүгээ орсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/, гэрч А.Ц-н өгсөн: “...Тэгсэн удалгүй О гаднаас орж ирээд учир зүггүй Э-н өөдөөс лангуу дээр байсан гуталнуудыг аваад нэг нэгээр шийдээд байсан. Би дундуур орж салгасан боловч улам гутал аваад шийдээд байсан. Би ганцаараа байсан болохоор хажуу өрөөний үсчин М-г дуудсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/, Б.Э-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181 дугаартай дүгнэлт /хх-ийн 32 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Э үйлдсэн болох нь:

Хохирогчийн Б.О-н өгсөн: “...Намайг үг хэлээр болон удам судраар минь доромжилсонд нь их гомдолтой байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/, гэрч Б.О-н өгсөн: “...Тэгээд би хэрүүл дундаа манай удмыг муулаад байхаар нь лангуу дээр нь очоод та яахаараа ажил хийж байгаа хүнтэй удам угсаа ярьж байдаг юм гэж хэлээд зарж байсан пүүзнээс аваад шидчихэн юм. Дандаа пүүз, гутал шидсэн. Түүнээс гар, хөлөөрөө цохисон зүйл байхгүй. Мөн адил миний өөдөөс гутал, пүүз шидсэн. Миний хэвлий тус газар луу өшиглөсөн. Гараараа нүүрэн тус газар луу цохиж, миний нүдний шилийг газар унагасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, гэрч О.М-н өгсөн: “...ажлын байрнаасаа гараад хартал манай урд талын лангуун дотор Э, О нар хэрэлдээд байж байсан бөгөөд намайг ороход Э, О нарыг худалдагч Ц салгаад байж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/, гэрч А.Ц-н өгсөн: “...Тэгсэн удалгүй О гаднаас орж ирээд учир зүггүй Э-н өөдөөс лангуу дээр байсан гуталнуудыг аваад нэг нэгээр шийдээд байсан. Би дундуур орж салгасан боловч улам гутал аваад шийдээд байсан. Гутлаар О Э-г цохиж байхыг бол харсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/, яллагдагч Б.Э-н өгсөн: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/, Б.О-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 188 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.О нь хохирогч Б.Э-г зодсоны улмаас түүний биед зүүн гарын мөрний доор, бугалга шуунд, зүүн гуянд зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл учруулсан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181 дугаартай дүгнэлт, 

Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.О-г зодсон улмаас түүний биед тархи доргилт гэмтэл учруулсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 188 дугаартай дүгнэлтэнд тус тус дурдсан бөгөөд шүүгдэгч Б.Э, Б.О нарын дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.

Хохирогч Б.Э-н биед зүүн гарын мөрний доор, бугалга шуунд, зүүн гуянд зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирсан, 

Хохирогч Б.О-н биед тархи доргилт гэмтэл учирсан бөгөөд дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181, 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 188 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.О, Б.Э нар нь хүний мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Б.О, Б.Э нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм. 

Иймд шүүгдэгч Б.О, Б.Э нарыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.    

Шүүгдэгч болон хохирогч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч нар нь харилцан хүлээн зөвшөөрч /хх-ийн 87-88 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэг нь холбогдох баримтуудаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Хохирогч Б.О, Б.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч ямар нэгэн гомдол саналгүй /хх-ийн 83-84 хуу/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Б.О, Б.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.Э нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.    

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,  2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

                                             

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Б.О, Б овогт Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялын 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг, шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялын 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О, Б.Э нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, шүүгдэгч Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, шүүгдэгч Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.О