| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0120/э |
| Дугаар | 2020/ШЦТ/124 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 2020/ШЦТ/124
2020/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Б.Э-д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........аймгийн .........сумын ........ баг ........... гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2-т заасны дагуу 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, уг ялыг Монгол Улсын өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн, М овогт Б.Э, регистрийн дугаар: /АБ/,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ........ аймгийн ....... сумын ...........д багийн ...........гэх газар иргэн Б.О-той маргалдаж, улмаар тархи доргилт, хоёр нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2012..............тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн Б.О-н өгсөн: “...Миний биед учирсан гэмтлийг манай нутгийн ах болох Б.Э нь чи 10 тооны үхэр хулгай хийсэн гэж гүтгээд намайг зодох болсон миний хоёр нүд таг болсон хөхөрч хавдсан мөн гэдэс хэвлий орчмоор хүчтэй хатгаж өвдөж байна тухайн үед миний дээрээс хөлөөрөө хэд хэдэн удаа дэвсэлж нүүр лүү гараар цохисон миний нүүр толгой руу 3-аас 4 удаа гараараа цохиж газар унагааж байгаад миний дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Намайг чи миний үхрийг хулгай хийсэн гэж хардаад намайг цохиж зодох болсон өөр ямар нэг шалтгаан байхгүй. Бид хоёрын хооронд ямар нэг өр авлага таарамжгүй харьцааны зүйл байхгүй. Тухайн үед Э, Б бид нар байсан өөр хүн байгаагүй. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед бид хоёр харилцан зодоон хийгээгүй харин намайг чи миний үхэр ийг хулгай хийсэн гээд намайг зодох болсон. Тухайн үед яагаад намайг хулгай хийсэн гэж зодох болсон талаар надад мэдэх зүйл алга байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
Б.О-н гэрчээр өгсөн: “...Би битүүний өдөр хөдөө гэрээсээ Булган суманд аав ээж дээрээ ирсэн юм тэгээд хэд хоночхоод 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хөдөө гэр рүүгээ буцаж явтал Бунхан гэх газар Б.Э гэх ахтай таарсан. Тэгээд бид хоёр Г гэх айлд хамт орсон тухайн үед бид 2 бага зэрэг архи хэрэглэсэн байсан тэгээд цааш явж байгаад мөсөн дээр очоод Б.Э ах намайг 10 тооны үхэр хулгайд алдсан намайг авсан гээд миний дээлийн захаар намайг боож унагаагаад тэгээд нүүр ам толгой тархигүй цохиж зодож хөлөөрөө өшиглөж зодсон. Тэгээд би тэндээс Б гэх айл руу зугтааж очсон тэр үед араас Э ирээд Б ахын гэрт намайг бас унагааж байгаад цээжин дээр хөлөөрөө нэг удаа дэвссэн тэр үед Б ах салгасан. Тэгээд би түргэн дуудаад шууд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Миний 2 нүд таг болсон байсан. Мөн гэдэс хэвлий орчмоор хүчтэй хатгаж өвдөж байсан. Б.Э ах намайг цохиж зодсоны улмаас дээрх гэмтэл учирсан. Намайг өөр хүн цохиж зодоогүй. Б.Э ах гайгүй байсан гэхдээ бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Тэр үед Б гэх хүн мөсөн дээр Э бид хоёртой таарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,
Гэрч Б.Б-н өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Г ахын гэрт О, Э нартай таарсан. Тухайн үед Г ахын гэрт мал ахуй яриад жаахан маргалдаад байсан. Тэгээд Г ахын гэрээс гараад дээшээ хөдөө явсан хэсэг явж байгаад голын мөсөн дээр очоод Э ах О-г манай үхрийг хулгайлсан гэж хардаад хэрүүл маргаан болоод Э О-ыг барьж аваад мөсөн дээр унагаагаад нүд рүү нэг удаа цохиод тэгээд гуя болон нуруу хөл орчимд нь 2-3 удаа өшиглөж цохиж зодсон тэр үед нь би салгаад тэр 2-ыг салгаад О-г цааш нь айл руу алхуулсан тэгээд би араас нь очоод Э О бид 3 Б гэх айлд орсон тэр айлд ороод О утсаар цагдаа дуудна гэсэн чинь Э ах утсаар яриулахгүй гээд тэгээд тэр 2 барьцалдаж аваад О-г Э ах унагаад хөлөөрөө нуруу орчимд нь нэг удаа өшиглөсөн тэгээд Э ах тэндээс гараад гэр лүүгээ явсан. Би тэр үед мөсөн дээрх орхисон О-н мотоциклийг авч ирж өгөөд тэгээд харьсан. Тэр үед О-н 2 нүд хавдсан байсан өөр ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй. Б.О-н биед учирсан гэмтлийг Э ах учруулсан. Тухайн үед О Э нар бага зэрэг архи уусан байсан. Б.Э ах Б.О-ыг мал хулгайлсан гэж хардаж түүнийг зодох болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
Гэрч Д.Б-ын өгсөн: “...Би тухайн өдөр малдаа яваад ирээд гэртээ байж байсан чинь манай нутгийн хүмүүс болох Э, Д.О, Б нар хоорондоо зодоон хийсэн гээд манай дээд талын Тамирын голын хясааны ёроолын гарам гэх газар хоорондоо зодоон хийсэн Э нь О хоорондоо зодоон хийсэн гээд Б.О-н хоёр нүд нөхөр ч хавдсан, миний цээж дээр өвдөөд байна гээд эмнэлэг дуудаад өг гээд эд нар манай гэрт ирсэн сумаас эмч ирээд Булган сумын эмнэлэг рүү аваад явсан би өөр энэ талаар мэдэхгүй байна би тухай үед хажууд байгаагүй өөрийн нүдээр хараагүй. Манай гэрт ирэхэд Б.О-н хоёр нүд нь хөхөр ч хавдсан, гаднаас ийм байдалтай харагдсан өөр гаднаас нь харахад ил харагдах шарх сорив байгаагүй. Энэ хоёр хүн хоорондоо ямар нэг өр авлаг байхгүй таарамжтай харьцаатай байдаг энэ хоёр хүнд уулан таарамжгүй харьцаатай байх шалтгаан байхгүй. Энэ хоёр хүн манайд ирээд утсаар ярина цагдаа дуудна гээд байж байгаад О-г Э гараараа татаж унагаад түүний цээж хэсэг рүү нь нэг удаа баруун талын хөлөөрөө өшиглөж авахаар нь би одоо боль гээд салгаад утсаар эмнэлэг дуудсан. Тухайн үйл явдлыг би хараагүй мэдэхгүй. Тамирын голын эрэг дээр гарам дээр зодоон хийсэн байсан. Тухайн хүмүүсийн ярианы байдлаар нэг нэгнээ малын хулгайд гүтгээд тэр асуудлаас болоод маргалдаж зодоон үүсэн гэсэн өөр ямар нэг шалтгаан байхгүй. Б.О-н биед учирсан гэмтлийг Б.Э учруулсан, өөр хүн учруулаагүй. Тухайн үед эдгээр хүмүүс архи уусан байсан. Намайг нутгийн хүмүүс Б гэх нэрээр дууддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,
Яллагдагч Б.Э-н өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймаг Булган сум Зуун мод баг Хоолт гэх газар өөрийн малаа хариулж яваад нутгийн ах Б гэрт очиход Б.О архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тэдний гэрт ирээд Б надаа та мундаг торгууллаа гэсэн чинь хажуугаас Т ахаа таны үхрийг авсан хүнийг би мэдэж байгаа хоёулаа гарч уулзъя гэсэн. Тэгсэн чинь таны алга болсон үхрийг У З гэх хүнд гаргаад өгсөн гэсэн тэр үед миний дүү чи бааргаагүй зүйл хэлээрэй гэсэн чинь за за У аваагүй У юу гэж хулгай хийх вэ гээд хэлсэн тэгээд мотоцикпоо унаад хөдөлсөн чинь унаж явсан мотоциклоосоо унахаар нь би очоод босгосон чинь та намайг хулгайд хардлаа намайг хулгайч гэлээ гээд бид хоёр маргалдаж хоорондоо зодоон хийх болсон. Тухайн үед би түүний нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа цохиж түүний цээж хэсэг рүү нь хөлөөрөө 2-удаа цохисон өөр цохиж зодоогүй. өөр цохиж зодсон зүйл байхгүй түүний биед би хөнгөн зэргийн гэмтлийг би учруулсан өөр хүн учруулаагүй. Миний алдсан малын талаар мэднэ гээд та намайг хулгайд хардлаа гүтгээд байна гээд над руу дайраад энэ асуудлаас болоод бид хоёр барьцалдаж аваад зодоон хийх болсон өөр ямар нэг шалтгаан байхгүй. Бид хоёрын дунд өр авлага өш хонзонгийн зүйл авлага байхгүй. урд өмнө бид хоёр хэрүүл маргаан хийж байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-42 хуу/,
Хохирогч Б.О-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 хуу/,
Хохирогч Б.О-н эмчилгээ хийлгэсэн талаарх баримтын хуулбарууд /хх-ийн 20-30 хуу/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 хуу/,
Б овогтой Э-н өмнө нь ял шийтгэгдэж байсан талаарх Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-54 хуу/,
Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 613 дугаартай албан бичгээр ирүүлсэн М овогт Б.Э /РД:АБ/-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56-57 хуу/,
Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4/258 дугаартай тодорхойлолт /хх-ийн 58 хуу/,
Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 60-61 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр...........аймгийн ........сумын .......... багийн ............ гэх г.......азар иргэн Б.О-тай маргалдаж, улмаар тархи доргилт, хоёр нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Э үйлдсэн болох нь:
*Хохирогчийн Б.О-н өгсөн: “...Миний биед учирсан гэмтлийг манай нутгийн ах болох Б.Энхтөр нь чи 10 тооны үхэр хулгай хийсэн гэж гүтгээд намайг зодох болсон миний хоёр нүд таг болсон хөхөрч хавдсан мөн гэдэс хэвлий орчмоор хүчтэй хатгаж өвдөж байна тухайн үед миний дээрээс хөлөөрөө хэд хэдэн удаа дэвсэлж нүүр лүү гараар цохисон миний нүүр толгой руу 3-аас 4 удаа гараараа цохиж газар унагааж байгаад миний дээрээс хөлөөрөө өшиглөсөн. Намайг чи миний үхэр ийг хулгай хийсэн гэж хардаад намайг цохиж зодох болсон өөр ямар нэг шалтгаан байхгүй. Бид хоёрын хооронд ямар нэг өр авлага таарамжгүй харьцааны зүйл байхгүй. Тухайн үед Э, Б бид нар байсан өөр хүн байгаагүй. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед бид хоёр харилцан зодоон хийгээгүй харин намайг чи миний үхэр ийг хулгай хийсэн гээд намайг зодох болсон. Тухайн үед яагаад намайг хулгай хийсэн гэж зодох болсон талаар надад мэдэх зүйл алга байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
Б.О-н гэрчээр өгсөн: “...Би битүүний өдөр хөдөө гэрээсээ Булган суманд аав ээж дээрээ ирсэн юм тэгээд хэд хоночхоод 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хөдөө гэр лүүгээ буцаж явтал Бунхан гэх газар Б.Э гэх ахтай таарсан. Тэгээд бид 2 Г гэх айлд хамт орсон тухайн үед бид 2 бага зэрэг архи хэрэглэсэн байсан тэгээд цааш явж байгаад мөсөн дээр очоод Б.Э ах намайг 10 тооны үхэр хулгайд алдсан намайг авсан гээд миний дээлийн захаар намайг боож унагаагаад тэгээд нүүр ам толгой тархигүй цохиж зодож хөлөөрөө өшиглөж зодсон. Тэгээд би тэндээс Б гэх айл руу зугтааж очсон тэр үед араас Э ирээд Б ахын гэрт намайг бас унагааж байгаад цээжин дээр хөлөөрөө нэг удаа дэвссэн тэр үед Б ах салгасан. Тэгээд би түргэн дуудаад шууд Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирсэн. Миний 2 нүд таг болсон байсан. Мөн гэдэс хэвлий орчмоор хүчтэй хатгаж өвдөж байсан. Б.Э ах намайг цохиж зодсоны улмаас дээрх гэмтэл учирсан. Намайг өөр хүн цохиж зодоогүй.Б.Э ах гайгүй байсан гэхдээ бага зэрэг архи хэрэглэсэн байсан. Тэр үед Б гэх хүн мөсөн дээр Э бид хоёртой таарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,
Гэрч Б.Б-н өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Г ахын гэрт О, Э нартай таарсан. Тухайн үед Г ахын гэрт мал ахуй яриад жаахан маргалдаад байсан. Тэгээд Г ахын гэрээс гараад дээшээ хөдөө явсан хэсэг явж байгаад голын мөсөн дээр очоод Э ах О-н манай үхрийг хулгайлсан гэж хардаад хэрүүл маргаан болоод Э О-г барьж аваад мөсөн дээр унагаагаад нүд рүү нэг удаа цохиод тэгээд гуя болон нуруу хөл орчимд нь 2-3 удаа өшиглөж цохиж зодсон тэр үед нь би салгаад тэр 2-ыг салгаад О-г цааш нь айл руу алхуулсан тэгээд би араас нь очоод Э О бид 3 Б гэх айлд орсон тэр айлд ороод О утсаар цагдаа дуудна гэсэн чинь Э ах утсаар яриулахгүй гээд тэгээд тэр 2 барьцалдаж аваад О-г Э ах унагаад хөлөөрөө нуруу орчимд нь нэг удаа өшиглөсөн тэгээд Э ах тэндээс гараад гэр лүүгээ явсан. Би тэр үед мөсөн дээрх орхисон О-н мотоциклийг авч ирж өгөөд тэгээд харьсан. Тэр үед О-н 2 нүд хавдсан байсан өөр ил харагдах гэмтэл бэртэл харагдаагүй. Б.О-н биед учирсан гэмтлийг Э ах учруулсан. Тухайн үед О Э нар бага зэрэг архи уусан байсан. Б.Э ах Б.О-г мал хулгайлсан гэж хардаж түүнийг зодох болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
Гэрч Д.Б-н өгсөн: “...Би тухайн өдөр малдаа яваад ирээд гэртээ байж байсан чинь манай нутгийн хүмүүс болох Э, Д.О, Б нар хоорондоо зодоон хийсэн гээд манай дээд талын Тамирын голын хясааны ёроолын гарам гэх газар хоорондоо зодоон хийсэн Э нь О хоорондоо зодоон хийсэн гээд Б.О-н хоёр нүд нөхөр ч хавдсан, миний цээж дээр өвдөөд байна гээд эмнэлэг дуудаад өг гээд эд нар манай гэрт ирсэн сумаас эмч ирээд Булган сумын эмнэлэг рүү аваад явсан би өөр энэ талаар мэдэхгүй байна би тухай үед хажууд байгаагүй өөрийн нүдээр хараагүй. манай гэрт ирэхэд Б.О-н хоёр нүд нь хөхөр ч хавдсан, гаднаас ийм байдалтай харагдсан өөр гаднаас нь харахад ил харагдах шарх сорив байгаагүй. Энэ хоёр хүн хоорондоо ямар нэг өр авлаг байхгүй таарамжтай харьцаатай байдаг энэ хоёр хүнд уулан таарамжгүй харьцаатай байх шалтгаан байхгүй. Энэ хоёр хүн манайд ирээд утсаар ярина цагдаа дуудна гээд байж байгаад О-г Э гараараа татаж унагаад түүний цээж хэсэг рүү нь нэг удаа баруун талын хөлөөрөө өшиглөж авахаар нь би одоо боль гээд салгаад утсаар эмнэлэг дуудсан. Тухайн үйл явдлыг би хараагүй мэдэхгүй. Тамирын голын эрэг дээр гарам дээр зодоон хийсэн байсан. Тухайн хүмүүсийн ярианы байдлаар нэг нэгнээ малын хулгайд гүтгээд тэр асуудлаас болоод маргалдаж зодоон үүсэн гэсэн өөр ямар нэг шалтгаан байхгүй. Б.О-н биед учирсан гэмтлийг Б.Э учруулсан, өөр хүн учруулаагүй. Тухайн үед эдгээр хүмүүс архи уусан байсан. Намайг нутгийн хүмүүс Б гэх нэрээр дууддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,
Хохирогч Б.О-н биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай дүгнэлт /хх-ийн 18 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь хохирогч Б.О-г зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, хоёр нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт гэмтэл зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.
Хохирогч Б.О-н биед тархи доргилт, хоёр нүдний зовхи, нүдний алимны салстад цус хуралт гэмтэл учирсан дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна гэх шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 111 дугаартай дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э-г хүний мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм.
Иймд шүүгдэгч Б.Э-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас Б.Э-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 67-68 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирлоо бүрэн төлүүлсэн тул ямар нэгэн гомдол саналгүй /хх-ийн 61-62 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо барагдуулсан нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялын 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ
2020/ШЗ/481
Шүүх хуралдааныг товлон зарлах тухай
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг би Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Балбарын Энхтөрд холбогдох 2012001700120 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Энхтөр нь 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зуунмод багийн Хоолт гэх газар Б.Одбаяртай маргалдан, зодож улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Яллагдагч Б.Энхтөрд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байх тул шүүх хуралдааныг товлон зарлах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Шүүгдэгч Б.Энхтөрд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минутаас улсын яллагч С.Батсүх, шүүгдэгч Б.Энхтөр нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоосугай.
2. Шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхийг шүүгчийн туслах /Ц.Пүрэвдорж/-д даалгасугай.
ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ