Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 143

 

2020/ШТ/143

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж,

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: Б.Э, Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Б.Э, Б овогт Б.Э нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт,Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 13а-13 тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахв Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан улсаас авсан гавъяа шагналгүй, Б хошгот овогт Б.Э, /РД:аб/ 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг , ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт , Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио хорооллын 13а-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Б.Э /РД:аб/, 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь бүлэглэж, 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Элстэй гэх газраас  зөвшөөрөлгүйгээр ойд 2.603 м3  хэмжээтэй, хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 285.705 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Эрүүгийн дугаартай хэргээс мөрдөн байцаалтын үед:

Иргэний нэхэмжлэгч Ц.С-н өгсөн:...Б.Э, Б.Э нар нь 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой баг Элстэй гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, байгаль орчинд 285.705 төгрөгийн хохирол учруулсан байна. Уг хэрэгт өөрийн сумын Төрийн сангийн 100010155001 дугаарын дансанд экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг нэхэмжлэхээр оролцож байна. Үгүй Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тооцогддоггүй. Манай суманд Улсын тусгай хамгаалалттай газар нутагт Хөх нуур багийн Хойд, Урд голын эх гэх газар ордог. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,  

Гэрч М.В-н өгсөн: ...Хяналт шалгалтаар 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг Элстэй гэх газарт ажиллаж байх хугацаанд ууланд хөрөө дуугарч мод бэлтгэж байсан. Тиймээс би уг ойд хэн хаанаас мод бэлтгээд байгааг өөрийн биеэр үзэж шалгахад Элстэй гэх ойн дээд талд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр Э, Э, Б гэх 3 иргэн мод бэлтгээд түүнийгээ ачиж дуусаад хөдлөх гэж байсан. Тэр иргэдээс би мод бэлтгэх эрхийн бичиг хаана байгааг асуутал Э нь надад 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хугацаа нь дууссан эрхийн бичгийг үзүүлж байсан. Тиймээс би дээрх тээврийн хэрэгслэлийг тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд хийж саатуулсан. Хуурай шинэс төрлийн модонд огтлол хийж унагасан байсан. Э, Э нар мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байсныг мэдээд санаатай дахин мод бэлтгэж байсан. Харин Б-дээ Э, Э нар нь зөвшөөрөлгйүгээр мод бэлтгэж байгаа гэдгээ хэлээгүй эрхийн бичигтэй мод бэлтгэж байна гэж хэлсэн байсан. Н.Б нь энэ талаар надад хэлээгүй гээд уйлах гээд байсан. Би эрхийн бичигтэй гэхээр нь хадмууддаа мод бэлтгэж өгсөн одоо би эд нартай хамт хэрэгт орооцолдож байгаа юм уу гэх зүйлийг хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, 

Гэрч Б.Э-н өгсөн:...2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 12 цагийн үед би Архангай аймгийн Ихтамир сумын Элстэй гэх газар руу Э, Б нарын хамтаар мод бэлтгэхээр Б.Э ахын улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр модонд явсан. Тэгээд ой руу ороод модоо бэлтгээд машин дээрээ ачиж байтал В гэж цагдаа ирж зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байна гэж хураан авч шалгуулсан. Би 5 ширхэг босоо мод унагаж бэлдсэн. Бусад мод нь ойд унасан байсан унанги модыг тайрч бэлдсэн. Би машинд яг хэдэн ширхэг мод ачсан болохыг мэдэхгүй байна. Би урд өдөр нь буюу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эрхийн бичиг авсан байсан намайг цагдаа зогсоовол өмнөх өдрийн эрхийн бичгээрээ татаж чадаагүй байгаа гэж худал хэлнэ гэж бодож байсан. Би 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр авсан мод бэлтгэх эрхийн бичгээр модоо бэлтгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2-р баг Арслан цохионы 13а-01 тоотод буулгаад орой 17 цагийн үед буулгаад маргааш өглөө нь дахин уг мод бэлтгэх эрхийн бичгээрээ явж болох байх гэж бодоод эрхийн бичиг авалгүй модонд явсан. Миний хөрөө эвдрээд байж байтал доор цахилгаан хөрөө дуугараад байхаар нь очиход Э гэх залуу дөрвүүлээ мод бэлтгээд байж байсан. Тэгээд би хөрөө эвдэрчихлээ хөрөөгөө өгөөч хэдэн мод бэлтгээд өгье гэхэд зөвшөөрч би хөрөөг аваад мод бэлтгэсэн.. гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/, 

Гэрч Б.Э-н өгсөн:... 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр өглөөний 10 цагийн үед би Архангай аймгийн төвөөс Архангай аймгийн Ихтамир сум Элстэй гэх газар руу Б.Э, н.Б нарын хамтаар өөрийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээр мод бэлтгэхээр явсан. Мод бэлтгэх газартаа очоод модоо бэлтгээд дуусч байхад цагдаа ирээд мод бэлтгэх эрхийн бичгээ үзүүл гэсэн тэгээд би бичгээ үзүүлэхэд нэг хоног хэтэрсэн байна гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон мод бэлтгэх эрхийн бичгийн хамт хураан авсан. Би энэ эрхийн бичигтээ заасан байсан хугацаанд нь модоо бэлтгээд авсан байсан. Би өөрийн өмчийн маркийн тээврийн хэрэгслээр мод тээвэрлэсэн. Би 6 сая төгрөгөөр 2020 оны 02 дугаар сарын дундуур худалдаж авсан. Би зүүн гаргүй учир унасан мод болон модны үзүүрийг цагаалсан. Ямар нэгэн мод унагаагаагүй. Манай дүү Э 5 ширхэг хуурай модыг унагаж хамт бэлтгэсэн. Би урд өдөр нь буюу 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мод бэлтгэх эрхийн бичгийг Ихтамир сумын байгаль хамгаалагчаас авсан байсан намайг цагдаа зогсоовол өмнөх өдрийн эрхийн бичгээрээ татаж чадаагүй байгаа гэж худал хэлнэ гэж бодож байсан. Энэ талаар Б.Э мэдэж байгаа Б бол эрхийн бичиггүй бэлтгэж байгаа талаар мэдээгүй. Би машин бариад яваад өг гэж гуйсан. Би жолооны үнэмлэхгүй хүн байгаа юм. Миний өөрийн эзэмшлийн цахилгаан цагаан өнгөтэй хөрөөгөөр мод бэлтгэх гэтэл уг хөрөө эвдэрсэн байхаар нь Б.Э гэх залуу мод бэлтгээд гарч байхаар нь замд нь зогсоогоод хөрөөг нь авсан. Энэ талаар манай эхнэр мэдэж байгаа өөр хүн мэдэхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/, 

Гэрч Д.А-н өгсөн:...2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр намайг аавынд мод бэлтгэж байхад Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Элстэй гэх ойд Б.Э, Э нар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Цагдаа нар тухайн үед эрүүл хяналт шалгалтаар ажиллаж байгаад очоод эрхийн бичгийг шалгахад мод бэлтгэх эрхгүй байсан. Би доод талд нь өөрийн аавынд мод бэлтгэхээр ойд ороод мөн мод бэлтгэж байгаа миний мод бэлтгэсэн асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Б.Э, Э, Б гэх 3 хүн байсан. Б нь тэд нарын хүүхэд нь байх нэг жижигхэн залуу байсан. Хуурай шинэс мод бэлтгэсэн. Б.Э, Б.Э, Б нар нь цахилгаан хөрөөгөөр мод бэлтгэсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 хуу/, 

Гэрч Б.Э-н өгсөн:...2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр намайг Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Элстэй гэх ойгоос мод бэлтгээд гарч байхад Б.Э ах өөрийн маркийн тээврийн хэрэгслээр мод руу орж байсан. Надтай таараад ахынх нь хөрөө асахгүй байна чи хөрөөгөө өгчих гэж хэлээд миний хөрөөг аваад явсан юм. Машиндаа Э, өөрийн хүргэн нартайгаа явж байсан. Машиныг Э ах барьсан байсан. Тэгээд би хөрөөгөө Архангай аймаг орохоороо өгөөрэй гэж хэлээд явсан. Намайг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гээд цагдаа нар ойд хэргийн газрын үзлэг хийнэ гээд дагуулаад явж байхад миний ойд бэлтгэсэн газрын дээд талд мод бэлтгээд байж байсан. Тэгээд В гэх цагдаа очоод мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгаад энэ эрхийн бичиггүй. Эрхийн бичгийн хугацаа нь  дууссан үедээ мод бэлтгэж байна гэж хэлсэн юм. Би өөр зүйлийг нүдээр хараагүй болохоор мэдэхгүй. Миний цахилгаан хөрөөгөөр мод бэлтгэсэн. Уг хөрөөний их бие нь ягаан, дээд талын таг нь цагаан өнгөтэй хөрөө байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/, 

Гэрч Ч.Б-н өгсөн:... Манай хадам аав Б.Э намайг 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр машин бариад модонд яваад өг гэж хэлэхээр нь Архангай аймгийн Ихтамир сумын Элстэй гэх газарт түлээнд явсан. Би замдаа ааваас гоожингоо авсан уу гээд асуутал эрхийн бичгээ 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эрхийн бичиг авсан гэж хэлсэн. Ууланд очих гэж байгаад доод талд аав Э-н цахилгаан хөрөө эвдэрсэн байсан учир Э-с цахилгаан хөрөө гуйж аваад ууланд очоод мод бэлтгэж байтал цагдаа В ирсэн. Би гар муутай аавдаа туслах гэж явсан. Би хараагүй надад мод бэлтгэх эрхийн бичгийг үзүүлээгүй. Би хараагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/, 

Б.Э-н яллагдагчаар өгсөн:...Би бичиг үсэг сайн мэдэх учир өмгөөлөгч сонгон авах шаардлагагүй байна. Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь мэдүүлэг өгсөн тул хуульд заасан эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй...гэх  мэдүүлэг /хх-ийн 60-62 хуу/,

Б.Э-н яллагдагчаар өгсөн:.. Би бичиг үсэг сайн мэдэх учир өмгөөлөгч сонгон авах шаардлагагүй байна. Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би 03 дугаар сарын 28-ны эрхийн бичгээр 03 дугаар сарын 29-ний өдөр мод бэлтгэсэн болох нь үнэн. Би хуулинд зааснаар өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 хуу/, 

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 28 дугаартай дүгнэлтэнд: Иргэн Б.Э, Б.Э нар нь зохих зөвшөөрөл, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь /хуурай шинэс/ уг мод нь Түлшний мод 2011стандартын дагуу 1.5м урттай ба /галын түлээний/ шинэс төрлийн мод байна. Нийт тоо ширхэг 78, нийт шоометр 2.603 м3 шоометр модыг бэлтгэжээ. 2.603 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /хуурай мод/ шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн-64.662 төгрөг,нийт-109.760 төгрөг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу түлээ /хуурай/ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 285705.2  төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 39-40 хуу/, 

“Хас үнэлгээ ХХК-ний 2020оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн автомашин техникийн үнэлгээ /хх-ийн 45-46 хуу/, 

Мэргэшсэн үнэлгээчин А.Б-н 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №133 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 хуу/, 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/, 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 хуу,10-11 хуу/, 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 07-09 хуу/, 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 72-73 хуу/, 

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-84 хуу/, 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт      /хх-ийн 74-75 хуу/, 

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 76-77 хуу/, 

Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн  85-87 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Э, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь бүлэглэж, 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах Элстэй гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2.603 м3 хэмжээтэй, хуурай шинэс мод бэлтгэж, ойн санд 285.705 төгрөгийн хохирол учруулсан, гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Э, шүүгдэгч Б.Э нар үйлдсэн болох нь:

 

Иргэний нэхэмжлэгч Ц.С-н өгсөн:...Б.Э, Б.Э нар нь 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг Элстэй гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, байгаль орчинд 285.705 төгрөгийн хохирол учруулсан байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20хуу/, Гэрч М.В-н өгсөн: ...Хяналт шалгалтаар 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой баг Элстэй гэх газарт ажиллаж байх хугацаанд ууланд хөрөө дуугарч мод бэлтгэж байсан. Тиймээс би уг ойд хэн хаанаас мод бэлтгээд байгааг өөрийн биеэр үзэж шалгахад Элстэй гэх ойн дээд талд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр Э, Э, Б гэх 3 иргэн мод бэлтгээд түүнийгээ ачиж дуусаад хөдлөх гэж байсан. Тэр иргэдээс би мод бэлтгэх эрхийн бичиг хаана байгааг асуутал Э нь надад 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хугацаа нь дууссан эрхийн бичгийг үзүүлж байсан. Хуурай шинэс төрлийн модонд огтлол хийж унагасан байсан. Э, Э нар мод бэлтгэх эрхийн бичиг дууссан байсныг мэдээд санаатай дахин мод бэлтгэж байсан. Харин Б-аа Э, Э нар нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаа гэдгээ хэлээгүй эрхийн бичигтэй мод бэлтгэж байна гэж хэлсэн байсан. Н.Б нь энэ талаар надад хэлээгүй гээд уйлах гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22хуу/, Гэрч Д.А-н өгсөн:...2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр намайг аавынд мод бэлтгэж байхад Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Элстэй гэх ойд Б.Э, Э нар зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Цагдаа нар тухайн үед эрүүл хяналт шалгалтаар ажиллаж байгаад очоод эрхийн бичгийг шалгахад мод бэлтгэх эрхгүй байсан. Б.Э, Э, Б нар нь цахилгаан хөрөөгөөр мод бэлтгэсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 31-32хуу/ , Гэрч Б.Э-н өгсөн:...2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр намайг Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Элстэй гэх ойгоос мод бэлтгээд гарч байхад Б.Э ах өөрийн маркийн тээврийн хэрэгслээр мод руу орж байсан. Надтай таараад ахынх нь хөрөө асахгүй байна чи хөрөөгөө өгчих гэж хэлээд миний хөрөөг аваад явсан юм. Машиндаа Э, өөрийн хүргэн нартайгаа явж байсан. Машиныг Э ах барьсан байсан. Тэгээд би хөрөөгөө Архангай аймаг орохоороо өгөөрэй гэж хэлээд явсан. Тэгээд Ванчиндорж гэх цагдаа очоод мод бэлтгэх эрхийн бичгийг нь шалгаад энэ эрхийн бичиггүй. Эрхийн бичгийн хугацаа нь  дууссан үедээ мод бэлтгэж байна гэж хэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34хуу/, Гэрч Ч.Б-н өгсөн:... Манай хадам аав Б.Э намайг 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр машин бариад модонд яваад өг гэж хэлэхээр нь Архангай аймгийн Ихтамир сумын Элстэй гэх газарт түлээнд явсан. Би замдаа ааваас гоожингоо авсан уу гээд асуутал эрхийн бичгээ 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эрхийн бичиг авсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37хуу/, Б.Э-н яллагдагчаар өгсөн:...Би бичиг үсэг сайн мэдэх учир өмгөөлөгч сонгон авах шаардлагагүй байна. Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би хэрэг хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх  мэдүүлэг /хх-ийн 60-62хуу/, Б.Э-н яллагдагчаар өгсөн:.. Би бичиг үсэг сайн мэдэх учир өмгөөлөгч сонгон авах шаардлагагүй байна. Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би 03 дугаар сарын 28-ны эрхийн бичгээр 03 дугаар сарын 29-ний өдөр мод бэлтгэсэн болох нь үнэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 65-67хуу/, Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт, “Хас үнэлгээ ХХК-ний 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн автомашин техникийн үнэлгээ /хх-ийн 45-46хуу/, Мэргэшсэн үнэлгээчин А.Б-н 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №133 шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50хуу/,  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 хуу/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06 хуу,10-11 хуу/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 07-09 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34.2.Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана гэж, мөн хуулийн 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд Гэрч М.В-н өгсөн Тэр иргэдээс би мод бэлтгэх эрхийн бичиг хаана байгааг асуутал Энхбаатар нь надад 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хугацаа нь дууссан эрхийн бичгийг үзүүлж байсан, гэх мэдүүлэг, Б.Э-н яллагдагчаар өгсөн. Би 03 дугаар сарын 28-ны эрхийн бичгээр 03 дугаар сарын 29-ний өдөр мод бэлтгэсэн болох нь үнэн гэх зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Э, Б.Э нарын үйлдэл нь хугацаа дууссан эрхийн бичгээр дахин мод бэлтгэсэн нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Э, Б.Э нарын үйлдлийн улмаас 285705 /хоёр зуун наян таван мянга долоон зуун тав/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.  

 

Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /285705х3= 857.115 төгрөг /найман зуун тавин долоон мянга нэг зуун арван тав / төгрөг гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэм хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 36 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 40 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э, Б.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4500.000 төгрөгийн үнэлгээ бүхий маркийн автомашины үнэнээс гэмт хэргийн улмаас учирсан экологийн үнэлгээгээр тогттоогдсон хохирол болох 857.115 төгрөгийг хасаж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, үлдэгдэл 3.642.885 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж,  улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 370.860 төгрөгийн үнэ бүхий 78 ширхэг хуурай шинэс 2.603 м3 модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ тус тус  авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 94-95 хуу/ гарын үсэг зуржээ.   

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Иймд шүүгдэгч Б.Э, Б.Э нарыг бүлэглэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Э, Б.Э нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Б.Э-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч М овогт Б.Э, шүүгдэгч Б овогт Б.Э нарыг бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Э-г 2 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нарт гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, шүүгдэгч Б.Э нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, шүүгдэгч Б.Э нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3,4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 36 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Э, Б.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий маркийн автомашиныг шүүгдэгч Б.Э-д буцаан олгож, автомашины үнэ 4.500.000 төгрөгнөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 857.115 төгрөгийг хасаж, Байгаль орчин уур амьсгалын санд оруулж, үлдэгдэл 3.642.885 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүү буюу шүүгдэгч Б.Э-с 1821.442 төгрөгийг, шүүгдэгч Б.Э-с 1821.442 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж, олсон орлого болох 370.860 төгрөгийн үнэ бүхий 78 ширхэг хуурай шинэс 2.603 м3 модыг хурааж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ тус тус  авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, шүүгдэгч Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, ,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирол 857.115 төгрөгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 4500.000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашины үнэнээс гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.О