Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/150

 

2020/ШЦТ/150

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,

Улсын яллагч Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга: Б.Д-р хөтлүүлж, тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Г.Б холбогдох эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Архангай аймгийн Өлзий суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл, 4 эхнэр, 2 хүүхдийн хамт ........ аймгийн ....... сумын ........баг, ............ гэх газарт оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 82 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар мөн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 2, 7 дугаар зүйлүүдэд зааснаар түүнд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр оногдуулсан 3 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан. улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овогт Г.Б /РД: це/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 08-наас 10-ны өдрийн хооронд ...... аймгийн ....... сумын ..........багийн Б гэх газраас иргэн Б.Б-н 3 тооны үхрийг хулгайлж 1600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч Б.Б-н өгсөн: “...Манайх энэ жил Өлзийт сумын төвд өвөлжөөд үхрээ Бодонт багийн Б гэх газар залчхаад ойр ойрхон очиж хардаг байсан юм 2020 оны 02 дугаар сарын 08-нд очиж үхрээ бүртгэхэд манай үхрээс хоёр дутуу байсан бөгөөд мухар улаан зүсмийн гунж улаан хүрэн бярууны хамт тэгээд хоёр хоногийн дараа очиж үхрээ бүртгэхэд ахиад нэг хүрэн зүсмийн хадган хүзүүвчтэй бяруу алга болсон байсан. Ингээд нийт 3 тооны үхэр алга болсон байсан тухайн үед тэр хавийн айлын үхэр малаар хайгаад олоогүй гэтэл 2020 оны 03 дугаар сарын 29-нд хэсгийн төлөөлөгч манайд ирж үхрийн зураг үзүүлсэн тэр зурган дээр байсан үхэр манай мухар улаан зүсмийн монголын хязаалан насны гунжин үнээ мөн улаан хүрэн бяруу мөн байсан тухайн мухар улаан зүсмийн монголын гунжин үнээний улаан хүрэн зүсмийн бяруу нь тухайн зурган дээр байгаагүй би тэр зургийг хараад өөрийн үхрээ шууд таньсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 08-наас 10-ны хооронд алга болсон манай үхэр мөн байсан. Ингээд хаана ямар газар энэ үхрүүд байгаа талаар хэсгийн төлөөлөгчөөс асуухад Архангай аймгийн Тариат суманд байгаа талаар хэлж 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн төлөөлөгчийн хамт Архангай аймгийн Тариат сумын Б багт Б.Б гэх айлд очиж өөрийн мухар улаан зүсмийн монголын гунжин үнээг улаан хүрэн зүсмийн монголын эр бярууны хамт хүлээн аваад сумандаа ирсэн. Мухар улаан зүсмийн гунжин үнээний бяруу Архангай аймгийн Тариат суманд Б.Б гэх айлд очсоноосоо хойш үхсэн байх алга болсон гэж Б.Б гэх хүн ярьж байсан Б.Б гэх хүн Архангай аймгийн Өлзийт сумаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3 тооны үхэр Г.Б гэх хүнээс худалдаж авсан гэж ярьсан. Манай хулгайд аллдсан 2 тооны бяруу нь эр бяруу байсан бөгөөд эвэр нь жаахан ургасан ямар нэгэн имгүй бяруунууд байсан. Мухар улаан зүсмийн монголын гунжин үнээ нь зүүн талын чих онь имтэй байсан гэтэл Тариат сумаас очиж хүлээж авах үед зүүн талын чихний имийг догол болгосон байсан зүүн чихэнд нь шинээр им хийсэн болов уу гэмээр зүүн талын чих нь шинэ шархтай байна. Хулгайд алдсан 3 тооны үхрийнхээ мухар улаан зүсмийн гунжин үнээ болон улаан хүрэн зүсмийн 1 тооны бяруугаа буцаагаад олоод авсан харин улаан хүрэн зүсмийн 1 тооны бяруу нь Тариат суманд очоод үхсэн байсан тэр бяруугаа зах зээлийн ханшаар нь үнэлэх болно.Яг хэдэн төгрөгөөр үнэлэхээ би мэдэхгүй байна.Г.Б гэх хүн бид хоёр өмнө өс хонзон өр авлага байхгүй нэг нутгийн хүмүүс байгаа юм яагаад манай үхрийг хулгайлсныг би мэдэхгүй байна. Би гомдолтой байна зүгээр байж байгаад үхрээ хулгайд алдсандаа тухайн хулгайлсан хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна. Нэг бяруугаа эргүүлж авч чадаагүй тэр бярууныхаа үнэ өртгийг дээр нь Архангай аймгийн Тариат сум явж үхрээ буцааж авсан зардлаа нэхэмжлэх болно“ гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-н өгсөн:....2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би Өлзийт сум орж үхэр худалдаж авах санаатай очсон. Тэгээд зарлуулсан. Надад нэг хоног үхэр мал олдоогүй.Тэгээд 09-ний өдрийн орой буцаад гэртээ харих санаатай Батцэнгэл суманд яву байхад миний үхэр авна гэж зарлуулсан утас руу хүн залгаад 5 үхэр авах уу гэж асуусан. Би авна гэж хэлээд очиж нэг үнээ, хоёр бярууг авсан нь үнэн. 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөө нэхэмжилж байна. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/,

Гэрч Б.Б-н өгсөн: “....Г.Б гэх хүнийг танихгүй 2020 оны 02 дугаар сарын 10-нд Өлзийт сумаас 3 тооны үхэр худалдаж авсан хүнийг Б гэж хүн байсан тэр байх. Архангай аймгийн Өлзийт сумын яг ямар нэртэй газар байсныг нь би сайн мэдэхгүй байна Б гэх айлаас 3 тооны үхэр худалдаж авсан юм. Мухар улаан гунжин үнээ, улаан хүрэн зүсмийн 2 бяруу байсан нэг бяруу нь цэнхэр хадган хүзүүвчтэй байсан тухайн хоёр бярууны эвэр нь жаахан ургасан байсан өөр содон шинж тэмдэг гэх зүйл байгаагүй. Им байсан эсэхийг нь би анзаараагүй. Тухайн гурван тооны үхрийг нийтэд нь 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан юм мухар улаан үнээг бяруутай нь 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр бодож, улаан хүрэн бярууг нь 200000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр бодож авсан юм. Тухайн үед би ганцаараа явсан. Өөрийн төрсөн дүү болох Б.Б-н эзэмшлийн маркийн улсын дугаар тээврийн хэрэгслээр ачиж явсан. Б өөрөө гарал үүсэл авч өгөөгүй. Г.Б Батцэнгэл сум руу эхнэрийнх нь эгч нь гээд нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад би хүнд 3 тооны үхэр худалдаж байгаа юм та наанаасаа гарал үүслийн бичиг хийлгээд өгөөч гэж яриад тэр эгч нь намайг Архангай аймгийн Батцэнгэл сумын төв ороход мал эмнэлгийн эмчээс бичиг авч өгсөн юм. Тухайн үед багийн даргын тодорхойлолт хийж өгөхөө байсан одоо энэ мал эмнэлгийн бичигтэй байхад болдог гэж хэлээд явуулсан юм. Би тэр эмэгтэйг танихгүй нэрийг нь асуугаагүй. Би Г.Б-н гэсэн хаан банкны дансанд өөрийн мобайл банкаар 700000 /долоон зуун мянган/ төгрөг шилжүүлсэн юм. Б бид хоёр л байсан өөр хүн байгаагүй тухайн үед Б гэртээ ганцаараа байсан. Би Өлзийт суманд мал их тураад хүмүүс малаа хямдхан зарж байгаа гэсэн сургаар Өлзийт сум явж бяруу худалдаж авч тэжээж онд оруулж мал болгож авах гэж Өлзийт сум орж тэжээлийн бяруу авна гэж сумын төвд нь нэг өдөр зарлуулаад хүн бяруу зарна гэж ирэхгүй байхаар нь буцаад Батцэнгэл суманд явж байхад гэсэн дугаараас 5 тооны бяруу зарах гэсэн юм гэж хүн утсаар ярихад нь би Батцэнгэл сум орж явна гэхэд та буцаж ирээд авчхаач 5 тооны бяруу байгаа гээд гуйхаар нь би наад бяруу чинь тэгээд баталгаатай юм уу гэж асуухад ямар нэгэн асуудал байхгүй гээд би буцаж очиж авсан юм.  ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/,

Гэрч Г.Б-н өгсөн: “....Би Б.Б гэх хүнийг сайн танихгүй 2020 оны 02 дугаар сарын эхээр Өлзийт суманд тэжээлийн баяруу худалдаж авна гэж зарлаж байсан хүнийг Б.Б гэдэг байх гэж бодож байна. Тэрнээс өөрөөр танихгүй. Би ямар хэргээр цагдаагийн байгууллагад дуудагдаж ирснээ мэдэж байна. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын иргэн Б.Б гэх хүн манай суманд тэжээлийн бяруу худалдаж авна гээд зарлаж байсан тэгэхээр нь би Б.Б гэх айлын үхрээс мухар улаан зүсмийн үнээг хүрэн улаан зүсмийн бярууных нь хамт, мөн хүрэн улаан зүсмийн бяруу нийт 3 тооны үхэр хулгайлж Б.Б гэх хүнд өөрийнхөө үхрээс зарж байгаа юм шиг хулгай хийсэн гурван тооны үхрээ өөрийн үхэрт нийлүүлж байгаад барьж өгсөн юм энэ асуудлаас болж цагдаагийн байгууллагад дуудагдаж ирсэн гэж бодож байна. Тухайн үед манай үхэрт Б.Б гэх айлын Хүрэн зүсмийн үнээ Хар халзан зүсмийн үнээ Мухар улаан зүсмийн үнээ улаан хүрэн зүсмийн 2 бяруу, хүрэн зүсмийн 1 бярууны хамт нийт 6 тооны үхэр байсныг би мухар улаан зүсмийн үнээг бярууных нь хамт мөн хүрэн зүсмийн үнээний улаан хүрэн бяруу нийт 3 тооны үхэр Б.Б гэж хүнд худалдсан юм. Им байсан эсэхийг би мэдэхгүй ямар ч гэсэн тухайн 3 тооны үхэр Б.Б гэх айлын үхэр гэдгийг би сайн мэдэж байсан. Содон шинж тэмдэг гэх юм бол хоёр бяруу нь хоёулаа эр бяруу байсан. Би тухайн 3 тооны үхрийг Б.Б гэж хүнд 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр худалдсан. Б.Б гэж хүн миний нэр байдаг хаан банкны гэсэн дансанд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үхэр худалдаж аваад шууд хийсэн. Надад мөнгөний хэрэг гараад байсан юм уг нь би тухайн үхрүүдийг Б.Б гэх айлын үхэр гэж би мэдэж байсан ч баригдахгүй байх гэж бодоод хулгайлчихсан юм. Би Б.Б гэх хүнд Архангай аймгийн Батцэнгэл суманд байдаг хадам ахынхаа эхнэр болох Ж гэх хүнээр гарал үүслийн бичиг гаргуулж авсан юм. Би Өлзийт сумаас гарал үүсэл аваад өгчихөөр баригдчих байх гэж бодоод Батцэнгэл сумаас гарал үүслийн гэрчилгээ хийлгэж авсан юм. Би Б.Б гэх айлын 3 тооны үхрийг хулгайлж Б гэх хүнд худалдсан нь үнэн энэ хулгайн хэрэгтээ хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 15-17 хуу/,

Гэрч Б.Б-н өгсөн: “...Манайх энэ жил Өлзийт сумын төвд өвөлжөөд үхрээ Бодонт багийн Б гэх газар залчихаад ойр ойрхон очиж хардаг байсан юм. 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр очиж үхрээ бүртгэхэд манай үхрээс хоёр дутуу байсан бөгөөд мухар улаан зүсмийн гунжин үнээ өөрийнхөө улаан хүрэн бярууны хамт байхгүй байсан тэгээд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үхрээ бүртгэхэд дахиад нэг улаан хүрэн зүсмийн хадган хүзүүвчтэй бяруу алга болсон байсан ойр хавиар нь хайгаад би тухайн гурван тооны үхрээ олоогүй юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэсгийн төлөөлөгч манайд ирж надад 2 үхрийн зураг үзүүлэхэд би өөрийн мухар улаан зүсмийн гунжин үнээ болон хадган хүзүүвчтэй улаан хүрэн зүсмийн бяруу хоёрыг шууд таньсан тэгээд би хэсгийн төлөөлөгчийн хамт 2020 оны 03 дугаар сарын 30-ны Тариат сум явж Б.Б гэх айлаас өөрийн 2 тооны үхрээ авсан нэг улаан хүрэн зүсмийн бяруу нь Тариат суманд очоод үхсэн байх алга болсон гэж Б.Б гэж хүн ярьсан. Мухар, улаан зүсмийн гунжин үнээ онь имтэй байсан, хадган хүзүүвчтэй улаан хүрэн зүсмийн бяруу нь имгүй, хадган хүзүүвчтэй улаан хүрэн бяруу имгүй ийм гурван тооны үхэр хулгайд алдсан юм. Ер нь салж бэлчдэггүй үхрүүд байгаа юм. Хулгайн хэрэгт сэжиглэж байгаа хүн байгаа Тариат сумын иргэн Б.Б гэх хүнээс хулгайд алдсан үхрээ хүлээж авахад Б.Б нь би энэ үхрүүдийг Өлзийт сумын Бодонт багийн Г.Б гэх хүнээс худалдаж авсан гэж ярьсан тэгэхээр би манайхтай ойрхон нутагладаг Г.Б-г сэжиглэж байгаа. надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний мэдүүлсэн зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, 

Гэрч Б.Б-н өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн ах Б.Б надаас Архангай аймгийн Өлзийт сум, Батцэнгэл сум орж үхэр худалдаж авахаар явсан.Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 11-ны өдөр миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг манай гэрт авчирч өгсөн. Манай ах Б.Б нь 3 үхэр худалдан авчирсан талаар надад ярихаар нь ямар настай үхэр авчирсан талаар асуухад 1 үнээ, 2 бяруу өөрийн мөнгөөр худалдаж авсан гэж байсан. Тухайн үед хараагүй Цагаан сараар золгож очиход эвэргүй улаан монгол, улаан хүрэн өнгөтэй жижиг биетэй бяруу байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/, 

Гэрч Б.Х-н өгсөн: “...Танина. Б.Б миний төрсөн аав байгаа юм. Манай аав 2020 оны 02 дугаар сарын 10-ны адар Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас 3 тооны үхэр мухар улаан зүсмийн гунжин үнээ, улаан хүрэн зүсмийн 2 тооны бяруу, худалдаж авч ирж тэжээж байгаа юм. Имгүй үхрүүд байсан. Манай аав Б.Б ганцаараа явсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нь би мэдэхгүй.Өнөөдөр Архангай аймгийн Өлзийт сумаас Б.Б гэх хүн ирээд манай үхэр мөн байна гээд мухар улаан үнээ, улаан хүрэн бярууг аваад явсан. 1 тооны улаан хүрэн бяруу нь энд ирээд алга болсон юм. Тухайн 3 тооны үхрийг манай аав явж худалдаж авсан би яг хэн гэж хүнээс худалдаж авсныг сайн мэдэхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/,

Гэрч Б.Б-н өгсөн:...Манай ах Б.Б-х 2020 оны 02 дугаар сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь цаг хугацааг нь одоо яг тодорхой санахгүй байна. Б ах манайд ирээд үхрээс маань мухар улаан зүсмийн гунжин үнээ бяруутайгаа алга бас нэг үнээний хадган хүзүүвчтэй улаан хүрэн бяруу нийт 3 тооны үхэр алга болсон байна гэж манай ах надад хэлээд хүмүүсээс сурад байгаарай гэж хэлж байсан юм тэгээд 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр манай ах алга болон 2 үхрийнх нь сураг гарлаа би маргааш хэсгийн төлөөлөгчтэй Тариат явж үхрээ олж ирэхээс гээд явж байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар 30-нд Тариатаас үхрээ авч ирэхдээ Г.Б манай үхрийг хулгайлсан юм шиг байна гэж хэлж ирсэн. Өвөлжөө нь бол ойрхон байдаг юм тэгэхдээ манай ах Б-х энэ жил Өлзийт сумын төвд өвөлжсөн юм. Сумын төв рүү нүүж ирээд үхрээ Б гэх газар руу залж орхиод хэд хоноод очиж бүртгэж эргэж тойрдог байсан юм. Г.Б гэх айлынх манай ахын үхэр байсан газартай их ойрхон байдаг юм. Содон шинж тэмдэгийг сайн мэдэхгүй. Ер нь салж бэлчээд байдаггүй юм. Б ахын үхрүүд салж бэлчээд байдаггүй болохоор хулгайч авсан байх гэж бодож байна. Хулгайн хэрэгт сэжиглэж байгаа хүн Г.Б гэх хүнийг сэжиглэж байна. Учир нь Тариат сумын иргэн Б.Б гэх хүн манай ахын үхрийг Өлзийт сумын иргэн Г.Б гэх хүнээс авсан тухай хэлсэн гэхээр би Г.Б хулгайлсан байх гэж бодож байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/,

Гэрч Д.Ч-н өгсөн: “...Би Г.Б-г танина манай төрсөн эгчийн хүүхэд нь юм байгаа юм. Би энэ хүнийг миний мал ахуйг харж тойглоод ямар нэгэн асуудалгүй малыг минь хараад байдаг болохоор амьдрал ахуйгаа адилхан амьдрах гэж л явж байна гэж боддог. Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт мал маллаж амьдардаг. Г.Б нь 1974 онд Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуульд ороод 1982 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн 1984 онд хугацаат цэргийн албанд явж 032 дугаар ангид цэргийн алба хаагаад цэргээс халагдаж Батлан хамгаалах яаманд холбооны хэлтэст шуудан зөөгчөөр ажиллаж байгаад түүнээс хойш мал маллаж амьдарч байгаа.Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний мэдүүлсэн зүйл үнэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/,

Гэрч Ч.Е-н өгсөн: “...Би Г.Б-г танина. Манай нөхрийн төрсөн эгчийн хүүхэд нь юм байгаа юм. Г.Б нь ер нь их томоотой хүнтэй олон зүйл яриад байдаггүй даруу төлөв зантай хүн юм. Манайхаар орж гарах үед манай нөхөр бид хоёртой олон зүйл яриад байдаггүй хүн байгаа юм. Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багт мал маллаж амьдардаг. Г.Б нь 1974 онд Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургуульд ороод 1982 онд бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн хүн байгаа юм. Г.Б нь надтай согтуу таарч үзээгүй архи уудаг эсэхийг би сайн мэдэхгүй байна. Г.Б өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан эсэхийг би сайн мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,

Гэрч Б.Б-н өгсөн: “...Би Г.Б гэх хүнийг танина. Миний төрсөн эгчийн охинтой гэр бүл болсон Манай хүргэн байгаа юм. Харин Б.Б гэх хүнийг танихгүй. Манайх 2020 он гарснаас хойш хүнд мал худалдаагүй. Манайх тухайн үед мал худалдаагүй эхнэр Э тэр өдөр Батцэнгэл сумын төвд байсан юм. Тэр үед Г.Б манай эхнэртэй утсаар ярьж би хүнд 3 тооны үхэр худалдсан юм. Та Батцэнгэл сумаас гарал үүслийн бичиг хийлгээд өгөөч гэж гуйгаад манай эхнэр гарал үүслийн бичиг хийлгэж өгсөн байсан болохоор энэ талаар мэдээгүй сүүлд нь эхнэртэйгээ хөдөө гэртээ ирсний дараа мэдсэн.  Г.Б өмнө надаар болон манай эхнэрээр малын гарал үүслийн бичиг хийлгэж байгаагүй. Би тэр талаар мэдэхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,

Гэрч Д.Э-н өгсөн “...Танина. Манай нөхрийн төрсөн эгчийнх нь охинтой суусан хүн байгаа юм. Бид хоёр базууд юм. Манайх 2020 он гарсаар өөрийн малнаас мал зараагүй 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг Батцэнгэл сумын төвд байхад манай баз Г.Б над руу утсаар ярьж та хаана байна гэж асуусан тухайн үед би сумын төвд байгаа талаараа хэлэхэд би өөрийнхөө малаас 3 тооны үхэр Архангай аймгийн Тариат сум руу хүнд хуудалдаж байгаа юм. Та Батцэнгэл сумаасаа гарал үүслийн бичиг хийлгээд өгөөч гэж гуйсан тэр үед нь би тэгээд яаж Өлзийт сумаас яваа хүнд гарал үүсэл хийлгэж өгөх юм бэ гэхэд Г.Б та өөрөөсөө мал худалдаж байгаа гээд гарал үүсэл аваад өгчих гээд гуйгаад мал ачиж явсан хүнийхээ утасны дугаарыг өгсөн удалгүй 3 тооны үхэр ачсан машин ирээд би өөрийн сумын мал эмнэлэг дээр очиж Б, Г гэх хүмүүст манай өөрийн малнаас хүнд 3 тооны үхэр худалдаж байгаа юм гэж хэлээд тухайн 3 тооны үхэрт гарал үүслийн бичиг хийлгэж явуулсан юм. Мухар улаан зүсмийн үнээ, улаан хүрэн зүсмийн 2 бяруу нийт 3 тооны үхэр байсан. Г.Баатар надаас гуйгаад байхаар нь гарал үүслийн бичиг хийлгэж өгсөн юм. Г.Б-г өөрийнхөө малаас худалдаж байгаа байх гэж бодоод Г.Б-т итгээд гарал үүслийн бичиг хийлгэж өгсөн. Г.Б өмнө надаар малын гарал үүслийн бичиг хийлгэж байгаагүй. Би хуурамчаар гарал үүслийн бичиг хийлгэж яьуулсан нь үнэн. Энэ асуудалд арга хэмжээ авахуулахад ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/,

Гэрч Д.Г-н өгсөн: “...Би Д.Э-г танина. Батцэнгэл сумын Х багийн малчин Б гэх хүний эхнэр гэдгээр нь мэднэ. Ямар нэгэн төрөл садны  холбоо байхгүй. Нэг нутгийн хүмүүс байгаа юм. Харин Б.Б гэх хүнийг танихгүй. дугаартай мал энмэлэгийн гэрчилгээг би бичсэн. 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдөр Архангай аймгийн Батцангэл суманд Тахилгат нуурын овоо мал эмнэлэг дээрээ ажлаа хийгээд сууж байхад Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн иргэн Д.Э орж ирээд өөрийн малаас 3 тооны үхэр Архангай аймгийн Тариат сум руу худалдаж байгаа гэж хэлээд надаас мал эмнэлэгийн гэрчилгээ хийлгэж авсан юм. Тухайн үед би Э өөрийнхөө малаас хүнд худалдаж байгаа юм байна гэж бодоод мал эмнэлэгийн гэрчилгээ хийж өгсөн тухайн үед Д.Э-тай хамт явсан хүнийг би танихгүй гэсэн улсын дугаартай маркийн автомашин жолоодсон үл таних эрэгтэй хүнтэй хамт ирж малаа надад үзүүлж гэрчилгээ бичүүлсэн юм. Мухар улаан зүсмийн үнээ, улаан хүрэн зүсмийн 2 тооны бяруу нийт 3 тооны үхэр ачсан байсан тэгээд би 3 тооны үхрийн гэрчилгээ бичиж өгсөн. Манайх 3 тооны өөрийн үхэр өөрийнхөө малнаас худалдаж байгаа юм гэж хэлээд надаар гэрчилгээ бичүүлсэн юм. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/, 

Гэрч Э.Б-н өгсөн:...Би Д.Э гэх хүнийг танина манай сумын Хөнөг багийн иргэн хүн байгаа юм. Би өмнө нь Хөнөг багт малын эмч хийж байсан болохоор багийнхаа иргэнийг сайн танина. Ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. Б.Б гэх хүнийг танихгүй. Тухайн өдөр би ажил дээрээ ажлаа хийж байсан дугаартай мал эмнэлэгийн гэрчилгээг Архангай аймгийн Батцэнгэл суманд үйл ажилллагаа явуулдаг нуурын овоо мал эмнэлэгийн захирал Д.Г гэх хүн бичиж өгсөн тухайн мал эмнэлэгийн гэрчилгээг би баталгаажуулж гарын үсэг зурсан байгаа. Тахмогаи нуурын овоо мал эмнэлэгийн захирал Д.Г тухайн гэрчилгээнд бичигдсэн малыг үзэж ямар нэгэн өвчин эмгэггүй гэж гэрчилж бичиж ирүүлсэнийг би баталгаажуулж гарын үсэг зурсан юм. дугаартай гэрчилгээн дээр байгаа тамга гарын үсэг миний гарыг үсэг тамга мөн. Надад нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан үнэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 37-38хуу/

Г.Б яллагдагчаар өгсөн: “...Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би хийсэн хэрэгтээ хүлээн зөвшөөрч байна. мөн би 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа тийм учир одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Хийсэн хэрэгтээ маш их  гэмшиж байна. Миний үйлдсэн хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү. Ахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 хуу/,

“ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д-н хязаалсан насны гунжин үнээ 800.000 төгрөг, монголын бяруу нэг бүрийн үнэ 400.000 төгрөг 2ш 1600.000 төгрөг гэж үнэлсэн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 438 дугаартай дүгнэлт /хх-ийн 42 хуу/,

Мал эмнэлэгийн ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас /хх-ийн 57хуу/,

Мал эмнэлэгийн гэрчилгээ /0243751/ /хх-ийн 53хуу/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ хх-ийн 59-60хуу/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61хуу/,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-64хуу/,

Архайнгай аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжийн хуулбар, Г.Б-н зан байдлын засрал хүмүүжлийн тодорхойлолтын хуулбар, /хх-ийн 65-67хуу/,

Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, Г.Б-н ял хэрэг зан байдлын тодорхойлолтын хуулбар, шүүгчийн захирамж, суллагдсан хүмүүст олгодог справка /хх-ийн 68-72хуу/,

Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73хуу/,

Батлан хамгаалахын төв архивын лавлагаа /хх-ийн 76хуу/,

Архангай аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 77хуу/,

Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын хуулбаар /хх-ийн78-81хуу/,

Г.Б-н ХААН банк дахь дансны хуулга /хх-ийн 82-85хуу/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86хуу/,

Улсын бүртгэлийн хэлтэс иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 91хуу/,

ХААН банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 101 хуу/,

Хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан /хх-ийн 103-105хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2020 оны 02 дугаар сарын 08-наас 10-ны өдрийн хооронд .........аймгийн ..........сумын ...........багийн Б гэх газраас иргэн Б.Б-н 3 тооны үхрийг хулгайлж 1600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.Б үйлдсэн болох нь:  

Хохирогч Б.Б-н өгсөн: “...Манайх энэ жил Өлзийт сумын төвд өвөлжөөд үхрээ Бодонт багийн Б гэх газар залчхаад ойр ойрхон очиж хардаг байсан юм 2020 оны 02 дугаар сарын 08-нд очиж үхрээ бүртгэхэд манай үхрээс хоёр дутуу байсан бөгөөд мухар улаан зүсмийн гунж улаан хүрэн бярууны хамт тэгээд хоёр хоногийн дараа очиж үхрээ бүртгэхэд ахиад нэг хүрэн зүсмийн хадган хүзүүвчтэй бяруу алга болсон байсан. ингээд нийт 3 тооны үхэр алга болсон байсан тухайн үед тэр хавийн айлын үхэр малаар хайгаад олоогүй гэтэл 2020 оны 03 дугаар сарын 29-нд хэсгийн төлөөлөгч манайд ирж үхрийн зураг үзүүлсэн тэр зурган дээр байсан үхэр манай мухар улаан зүсмийн монголын хязаалан насны гунжин үнээ мөн улаан хүрэн бяруу мөн байсан тухайн мухар улаан зүсмийн монголын гунжин үнээний улаан хүрэн зүсмийн бяруу нь тухайн зурган дээр байгаагүй би тэр зургийг хараад өөрийн үхрээ шууд таньсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 08-наас 10-ны хооронд алга болсон манай үхэр мөн байсан. Ингээд хаана ямар газар энэ үхрүүд байгаа талаар хэсгийн төлөөлөгчөөс асуухад Архангай аймгийн Тариат суманд байгаа талаар хэлж 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хэсгийн төлөөлөгчийн хамт Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багт Б.Б гэх айлд очиж өөрийн мухар улаан зүсмийн монголын гунжин үнээг улаан хүрэн зүсмийн монголын эр бярууны хамт хүлээн аваад сумандаа ирсэн. Мухар улаан зүсмийн гунжин үнээний бяруу Архангай аймгийн Тариат суманд Б.Б гэх айлд очсоноосоо хойш үхсэн байх алга болсон гэж Б.Б гэх хүн ярьж байсан Б.Б гэх хүн Архангай аймгийн Өлзийт сумаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3 тооны үхэр Г.Б гэх хүнээс худалдаж авсан гэж ярьсан. Манай хулгайд аллдсан 2 тооны бяруу нь эр бяруу байсан бөгөөд эвэр нь жаахан ургасан ямар нэгэн имгүй бяруунууд байсан. Мухар улаан зүсмийн монголын гунжин үнээ нь зүүн талын чих онь имтэй байсан гэтэл Тариат сумаас очиж хүлээж авах үед зүүн талын чихний имийг догол болгосон байсан зүүн чихэнд нь шинээр им хийсэн болов уу гэмээр зүүн талын чих нь шинэ шархтай байна. Хулгайд алдсан 3 тооны үхрийнхээ мухар улаан зүсмийн гунжин үнээ болон улаан хүрэн зүсмийн 1 тооны бяруугаа буцаагаад олоод авсан харин улаан хүрэн зүсмийн 1 тооны бяруу нь Тариат суманд очоод үхсэн байсан тэр бяруугаа зах зээлийн ханшаар нь үнэлэх болно. Яг хэдэн төгрөгөөр үнэлэхээ би мэдэхгүй байна.Г.Б гэх хүн бид хоёр өмнө өс хонзон өр авлага байхгүй нэг нутгийн хүмүүс байгаа юм яагаад манай үхрийг хулгайлсныг би мэдэхгүй байна. Нэг бяруугаа эргүүлж авч чадаагүй тэр бярууныхаа үнэ өртгийг дээр нь Архангай аймгийн Тариат сум явж үхрээ буцааж авсан зардлаа нэхэмжлэх болно“ гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/, иргэний нэхэмжлэгч Б.Б-н өгсөн: ....2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр би Өлзийт сум орж үхэр худалдаж авах санаатай очсон. Тэгээд зарлуулсан. Надад нэг хоног үхэр мал олдоогүй. Тэгээд 09-ний өдрийн орой буцаад гэртээ харих санаатай Батцэнгэл суманд явж байхад миний үхэр авна гэж зарлуулсан утас руу хүн залгаад 5 үхэр авах уу гэж асуусан. Би авна гэж хэлээд очиж нэг үнээ, хоёр бярууг авсан нь үнэн. 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөө нэхэмжилж байна. Би хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Хохирлоо нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, гэрч Б.Б-н өгсөн: “....Г.Б гэх хүнийг танихгүй 2020 оны 02 дугаар сарын 10-нд Өлзийт сумаас 3 тооны үхэр худалдаж авсан хүнийг Б гэж хүн байсан тэр байх. Архангай аймгийн Өлзийт сумын яг ямар нэртэй газар байсныг нь би сайн мэдэхгүй байна Б гэх айлаас 3 тооны үхэр худалдаж авсан юм. Мухар улаан гунжин үнээ, улаан хүрэн зүсмийн 2 бяруу байсан нэг бяруу нь цэнхэр хадган хүзүүвчтэй байсан тухайн хоёр бярууны эвэр нь жаахан ургасан байсан өөр содон шинж тэмдэг гэх зүйл байгаагүй. Им байсан эсэхийг нь би анзаараагүй. Тухайн гурван тооны үхрийг нийтэд нь 700000 /долоон зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан юм мухар улаан үнээг бяруутай нь 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр бодож, улаан хүрэн бярууг нь 200000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр бодож авсан юм.Тухайн үед би ганцаараа явсан. Өөрийн төрсөн дүү болох Б.Б-н эзэмшлийн маркийн улсын дугаар тээврийн хэрэгслээр ачиж явсан. Б өөрөө гарал үүсэл авч өгөөгүй. Г.Б Батцэнгэл сум руу эхнэрийнх нь эгч нь гээд нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад би хүнд 3 тооны үхэр худалдаж байгаа юм та наанаасаа гарал үүслийн бичиг хийлгээд өгөөч гэж яриад тэр эгч нь намайг Архангай аймгийн Батцэнгэл сумын төв ороход мал эмнэлгийн эмчээс бичиг авч өгсөн юм. Тухайн үед багийн даргын тодорхойлолт хийж өгөхөө байсан одоо энэ мал эмнэлгийн бичигтэй байхад болдог гэж хэлээд явуулсан юм. Би тэр эмэгтэйг танихгүй нэрийг нь асуугаагүй. Би Г.Б гэсэн хаан банкны дансанд өөрийн мобайл банкаар 700000 /долоон зуун мянган/ төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/, гэрч Б.Б-н өгсөн: “..Манайх энэ жил Өлзийт сумын төвд өвөлжөөд үхрээ Бодонт багийн Б гэх газар залчихаад ойр ойрхон очиж хардаг байсан юм 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдөр очиж үхрээ бүртгэхэд манай үхрээс хоёр дутуу байсан бөгөөд мухар улаан зүсмийн гунжин үнээ өөрийнхөө улаан хүрэн бярууны хамт байхгүй байсан тэгээд 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үхрээ бүртгэхэд дахиад нэг улаан хүрэн зүсмийн хадган хүзүүвчтэй бяруу алга болсон байсан ойр хавиар нь хайгаад би тухайн гурван тооны үхрээ олоогүй юм. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хэсгийн төлөөлөгч манайд ирж надад 2 үхрийн зураг үзүүлэхэд би өөрийн мухар улаан зүсмийн гунжин үнээ болон хадган хүзүүвчтэй улаан хүрэн зүсмийн бяруу хоёрыг шууд таньсан тэгээд би хэсгийн төлөөлөгчийн хамт 2020 оны 03 дугаар сарын 30-ны Тариат сум явж Б.Б гэх айлаас өөрийн 2 тооны үхрээ авсан нэг улаан хүрэн зүсмийн бяруу нь Тариат суманд очоод үхсэн байх алга болсон гэж Б.Б гэж хүн ярьсан. Мухар, улаан зүсмийн гунжин үнээ онь имтэй байсан, хадган хүзүүвчтэй улаан хүрэн зүсмийн бяруу нь имгүй, хадган хүзүүвчтэй улаан хүрэн бяруу имгүй ийм гурван тооны үхэр хулгайд алдсан юм. Ер нь салж бэлчдэггүй үхрүүд байгаа юм. Хулгайн хэрэгт сэжиглэж байгаа хүн байгаа Тариат сумын иргэн Б.Б гэх хүнээс хулгайд алдсан үхрээ хүлээж авахад Б.Б нь би энэ үхрүүдийг Өлзийт сумын Бодонт багийн Г.Б гэх хүнээс худалдаж авсан гэж ярьсан тэгэхээр би манайхтай ойрхон нутагладаг Г.Б-г сэжиглэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, гэрч Б.Б-н өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн ах Б.Б надаас Архангай аймгийн Өлзийт сум, Батцэнгэл сум орж үхэр худалдаж авахаар явсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг манай гэрт авчирч өгсөн. Манай ах Б.Б нь 3 үхэр худалдан авчирсан талаар надад ярихаар нь ямар настай үхэр авчирсан талаар асуухад 1 үнээ, 2 бяруу өөрийн мөнгөөр худалдаж авсан гэж байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/, гэрч Б.Х-н өгсөн: “...Танина. Б.Б миний төрсөн аав байгаа юм. Манай аав 2020 оны 02 дугаар сарын 10-ны адар Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас3 тооны үхэр мухар улаан зүсмийн гунжин үнээ, улаан хүрэн зүсмийн 2 тооны бяруу, худалдаж авч ирж тэжээж байгаа юм. Имгүй үхрүүд байсан. Манай аав Б.Б ганцаараа явсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авсныг нь би мэдэхгүй. Өнөөдөр Архангай аймгийн Өлзийт сумаас Б.Б гэх хүн ирээд манай үхэр мөн байна гээд мухар улаан үнээ, улаан хүрэн бярууг аваад явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/, гэрч Б.Б-н өгсөн: ...Манай ах Б.Б-х 2020 оны 02 дугаар сарын эхээр яг хэдэнд гэдгийг нь цаг хугацааг нь одоо яг тодорхой санахгүй байна. Б ах манайд ирээд үхрээс маань мухар улаан зүсмийн гунжин үнээ бяруутайгаа алга бас нэг үнээний хадган хүзүүвчтэй улаан хүрэн бяруу нийт 3 тооны үхэр алга болсон байна гэж манай ах надад хэлээд хүмүүсээс сурад байгаарай гэж хэлж байсан юм тэгээд 2020 оны 03 дугаар сарын 29-ны өдөр манай ах алга болон 2 үхрийнх нь сураг гарлаа би маргааш хэсгийн төлөөлөгчтэй Тариат явж үхрээ олж ирэхээс гээд явж байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар 30-нд Тариатаас үхрээ авч ирэхдээ Г.Б манай үхрийг хулгайлсан юм шиг байна гэж хэлж ирсэн. Г.Б гэх айлынх манай ахын үхэр байсан газартай их ойрхон байдаг юм. Хулгайн хэрэгт сэжиглэж байгаа хүн Г.Б гэх хүнийг сэжиглэж байна. Учир нь Тариат сумын иргэн Б.Б гэх хүн манай ахын үхрийг Өлзийт сумын иргэн Г.Б гэх хүнээс авсан тухай хэлсэн гэхээр би Г.Б-г хулгайлсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуу/, гэрч Д.Э-н өгсөн: ”...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг Батцэнгэл сумын төвд байхад манай баз Г.Б над руу утсаар ярьж та хаана байна гэж асуусан тухайн үед би сумын төвд байгаа талаараа хэлэхэд  би өөрийнхөө малаас 3 тооны үхэр Архангай аймгийн Тариат сум руу хүнд хуудалдаж байгаа юм. Та Батцэнгэл сумаасаа гарал үүслийн бичиг хийлгээд өгөөч гэж гуйсан тэр үед нь би тэгээд яаж Өлзийт сумаас яваа хүнд гарал үүсэл хийлгэж өгөх юм бэ гэхэд Г.Б та өөрөөсөө мал худалдаж байгаа гээд гарал үүсэл аваад өгчих гээд гуйгаад мал ачиж явсан хүнийхээ утасны дугаарыг өгсөн удалгүй 3 тооны үхэр ачсан машин ирээд би өөрийн сумын мал эмнэлэг дээр очиж Буян-Өлзий, Г гэх хүмүүст манай өөрийн малнаас хүнд 3 тооны үхэр худалдаж байгаа юм гэж хэлээд тухайн 3 тооны үхэрт гарал үүслийн бичиг хийлгэж явуулсан юм. Мухар улаан зүсмийн үнээ, улаан хүрэн зүсмийн 2 бяруу нийт 3 тооны үхэр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34хуу/, Гэрч Д.Г-н өгсөн: “...дугаартай мал энмэлэгийн гэрчилгээг би бичсэн. 2020 оны 02дугаар сарын 10-ний өдөр Архангай аймгийн Батцангэл суманд Тахилгат нуурын овоо мал эмнэлэг дээрээ ажлаа хийгээд сууж байхад Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн иргэн Д.Э орж ирээд өөрийн малаас 3 тооны үхэр Архангай аймгийн Тариат сум руу худалдаж байгаа гэж хэлээд надаас мал эмнэлгийн гэрчилгээ хийлгэж авсан юм. Тухайн үед би Э өөрхийнхөө малаас хүнд худалдаж байгаа юм байна гэж бодоод мал эмнэлэгийн гэрчилгээ хийж өгсөн тухайн үед Д.Э-тай хамт явсан хүнийг би танихгүй гэсэн улсын дугаартай маркийн автомашин жолоодсон үл таних эрэгтэй хүнтэй хамт ирж малаа надад үзүүлж гэрчилгээ бичүүлсэн юм. Мухар улаан зүсмийн үнээ, улаан хүрэн зүсмийн 2 тооны бяруу нийт 3 тооны үхэр ачсан байсан тэгээд би 3 тооны үхрийн гэрчилгээ бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/, Гэрч Э.Б-н өгсөн:... 0243751 дугаартай мал эмнэлэгийн гэрчилгээг Архангай аймгийн Батцэнгэл суманд үйл ажилллагаа явуулдаг нуурын овоо мал эмнэлэгийн захирал Д.Г гэх хүн бичиж өгсөн тухайн мал эмнэлэгийн гэрчилгээг би баталгаажуулж гарын үсэг зурсан байгаа. Тахилгат нуурын овоо мал эмнэлэгийн захирал Д.Г тухайн гэрчилгээнд бичигдсэн малыг үзэж ямар нэгэн өвчин эмгэггүй гэж гэрчилж бичиж ирүүлсэнийг би баталгаажуулж гарын үсэг зурсан юм. 0243751 дугаартай гэрчилгээн дээр байгаа тамга гарын үсэг миний гарыг үсэг тамга мөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38хуу/, Г.Б-н яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн хэрэгтээ хүлээн зөвшөөрч байна. Мөн би 2020 оны 04 дүгээр сарын 02-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа тийм учир одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний үйлдсэн хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү. Ахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-55 хуу/, “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д-н 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 438 дугаартай дүгнэлт /хх-ийн 42 хуу/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ хх-ийн 59-60хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Г.Б нь 2020 оны 02 дугаар сарын 08-наас 10-ны өдрийн хооронд Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Б гэх газраас иргэн Б.Б-н 3 тооны үхрийг хулгайлж 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-н бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

 “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар  “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус тайлбарласан байх боловч  шүүгдэгч Г.Баатар нь 2020 оны 02 дугаар сарын 08-10-ны өдрийн хооронд Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Баян хайрхан гэх газраас иргэн Б.Батбаатарын 3 тооны үхрийг хулгайлсан нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2дахь хэсэгт заасан олон тооны мал гэдэгт хамаарахгүй байх тул  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэх нь зүйтэй байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”гэж заасан,мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хуулийн  1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн  эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв. 

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь  2020 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Б-г бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т 1600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь болох “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д-н 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 438 дугаартай дүгнэлтээр тогтоогдож бөгөөд хохирогч Б.Б нь хохирлоо авсан гомдол саналгүй гэх баримтыг шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн, иргэний нэхэмжлэгч Б.Б-н “...Г.Б нь надад учруулсан хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Миний хохирол болох 700.000 төгрөгийг өгсөн гэх хүсэлт /хх-ийн 104/ гаргасан байх тул шүүгдэгч Г.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 106-107 хуу/ гарын үсэг зуржээ.   

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Г.Б нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал,  гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт тохижилт нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй,шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2,3 4,дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Г.Б-д бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаас дээшгүй тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт, тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8/найм/ цагийн ажлыг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Баатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ