Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2020/ШЦТ/152

 

                         2020/ШЦТ/152

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж 

Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч Д.Б, Ц.О

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э-р хөтлүүлж нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас 2015 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Д.Б, Б овогт Ц.О нарт холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ........ аймгийн ........сумын........ баг, Г гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овогт Д.Б, РД:АК,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Хайрхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээжийн хамт, ....... аймгийн ......... сумын ........ баг, ............... гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бн овогт Ц.О, РД:АК,

Үйлдсэн хэргийн талаар: / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Шүүгдэгч Яллагдагч Д.Б, Ц.О нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр ....... аймгийн .........сумын.............баг, Х гэх газраас хохирогч О.Д-н 4 тооны адууг хулгайлж, төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Д.Б нь ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 10-ны үеэр ..........аймгийн ........ сумын ......баг, Х гэх газраас хохирогч О.Д-н 2 тооны адууг хулгайлж, төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

*Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч О.Д-н өгсөн: “...Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Х гэх газраас 2017 оны 11-р сарын орчимд шарга азраганы адуунаас шарга зүсмийн байдсан гүү, Хөх бор зүсмийн байдас, хээр охин даага, хүрэн охин даага тус тус хулгайд алдсан юм. Уг адуунууд нь зөв талын гуян дээр дугариг дотор хас тамгатай адуу байсан. Манай адууны дааганууд нь тухайн үед тамгагүй байсан зарим нэг нь тамгатай байсан санагдаж байна. Тэгээд тухайн үед нь Архангай аймгийн Хайрхан сумын нутгаар болон зэргэлдээ аймаг сумдын нутгаар эрэлд явсан боловч сураг гараагүй. Сүүлд Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Д.С надтай утсаар яриад 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутгаар адууны эрэлд явж байхад танай тамгатай адил дугариг дотор хас тамгатай шарга зүсмийн унагатай гүү Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутагт Д.Ч гэх айлын адуунд харагдсан гэж хэлэхээр нь би өөрийн адуучин Т-г хамт яваад үзээд ир гээд 2020 оны 04 дүгээр сарын 04-нд Д.С-н хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу явуулсан юм. Тэгээд манай малчин Т Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу яваад ирэхдээ манай адуу мөн байна гэсэн. Манай адуунууд хоорондоо ойролцоо бэлчээрлэдэг байсан ба тухайн үед манайх 22 тооны азрага адуутай байсан. Би тухайн зах зээлийн ханшаар л адуу ямар үнэтэй байдаг түүгээр л үнэлнэ. Манай адуунууд угшил сайтай адуунууд байсан. Гүүнүүдээ тус бүр нь 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр харин даагануудаа тус бүрийг нь 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ. Би алдсан адуунуудынхаа хохиролыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/, 

Гэрч С.Э-н өгсөн: “Би Архангай аймгийн Хайрхан сумын иргэн О.Д, Д.Б, Ц.О нарыг танина. Төрөл садангийн холбоо байхгүй. О.Д бол манай багийн өндөр настан, харин Д.Б, Ц.О нар нь манай багийн залуучууд байгаа юм. Д.О нь аав ээжийн хамт амьдардаг. Харин Д.Б нь 2019 онд шинээр гэр бүлтэй болсон. Эдгээр айлууд нь бүгд өөр өөрийн малыг тус тусдаа малладаг малчин өрхүүд юм. Манай багийн малчин О.Д 2017 оны 11-р сард болон 2018 онд мал алдаж байсан байх ер нь бол тэр болгон тэмдэглүүлээд байдаггүй олон малтай болохоор мал нь их салж хийлж явдаг мөн малчидтай болохоор өөрсдөө ихэвчилэн явж хайдаг болохоор тэр болгон тэмдэглүүлдэггүй. Манай багийн малчин О.Д-н адуу зөв талын гуяндаа дугуй дотор хас тамгатай, Д.Б-н адуу зөв талын гуя болон зөв талын урд хаан дээр 5 тоо тамгатай Ц.О-н адууг тамгыг нь мэдэхгүй ер нь их цөөхөн малтай. Өөрийнх нь ярьсанаар дугуй дотор загасан тамгатай 2019 онд 8 адуу 32 бог тоолуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/,

Гэрч М.Т-н өгсөн: “Би Архангай аймгийн Хайрхан сум Асгат багийн Х гэх газарт оршин суух О.Д гэх хүний адууг би хардаг юм. 2017 оны намар миний харж байсан. адуунаас Шарга азрагатай адуунд байсан 1. Шарга зүсмийн 1 тооны хязаалан насны байдсан гүү, 2. Хөх бор зүсмийн 1 тооны соёолон насны байдсан гүү, 3.Хээр зүсмийн 1 тооны охин даага, 4. Хүрэн зүсмийн 1 тооны охин даага нийт 4 тооны адууг хулгайд алдсан юм. Уг адуунууд нь зөв талын гуян дээр дугариг дотор хас тамгатай адуу байсан. Тухайн үед ойр хавиараа хайсан боловч сураг гараагүй юм. Гэтэл Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Д.С 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутгаар адууны эрэлд явж байхад Д ахын адууны тамгатай адил дугариг дотор хас тамгатай шарга зүсмийн унагатай гүү Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутагт Агтын ам гэх газарт оршин суух Д.Ч гэх айлын адуунд харагдсан гэж хэлэхээр нь би Д.С миний харж байгаад 2017 оны намар алдсан адуунууд байж магадгүй юм сүүлд хамт очиж үзье гээд 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр би Д.С-н хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг Агтын ам гэх газарт оршин суух Б.Ч гэх залуугийн хөх бор зүсмийн азаргатай адуунд байсан дугариг дотор хас тамгатай шарга зүсмийн гүү, хээр азрагатай адуунд байсан дугариг дотор хас тамгатай бор зүсмийн гүүнүүдийг харахад уг адуунууд миний харж байгаад 2017 онд Шарга азрагатай адуунаас алдсан хөх бор зүсмийн 1 тооны соёолон насны байдсан гүү, шарга зүсмийн 1 тооны хязаалан насны байдсан гүүнүүд тус тус мөн байсан. Эдгээр адуунууд нь бүгд дугуй дотор хас тамгатай адуунууд юм. Тухайн үед очиж үзсэн Шарга гүү, Бор гүү 2 манай алдсан гүүнүүд мөн байсан. Хуучин дараастай байсан дугариг дотор хас тамга нь ч гэсэн мөн байсан. Манайх 2017 оны намар Шарга азрагатай адуунд байсан 1. Шарга зүсмийн 1 тооны хязаалан насны байдсан гүү, 2. Хөх бор зүсмийн 1 тооны соёолон насны байдсан гүү, 3. Хээр зүсмийн 1 тооны охин даага, 4. Хүрэн зүсмийн 1 тооны охин даага бүгд тарган адуунууд байсан мөн бүгд зөв гуяндаа дугариг дотор хас тамгатай байсан. Надад дээрхи хэрэгт холбогдуулан ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/,

Гэрч М.Т-н өгсөн: “...Би Архангай аймгийн Хайрхан сум Асгат багийн Х гэх газарт оршин суух О.Д гэх хүнийг танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Би тухайн хүнтэй олон жил айл саахалт амьдарсан. О.Д-н жолоочоор олон жил хамт явсан юм. М.Т бол миний төрсөн дүү байгаа юм. Д ахын адуунуудыг хөлсөөр хардаг. Миний дүү М.Т болон О.Д ах ер нь их адуу хулгайд алддаг. Ер нь би хөдөө болон бусад газраар эрэлд явахад нь байнга хамт явдаг. О.Д ах олон азрага адуутай тул би тэр болгоныг нь нэг их сайн мэдээд байдаггүй. О.Д ахын адуунууд ихэнх нь дугариг дотор хас тамгатай адуунууд байдаг. Зарим нэг хүнээс авамал адуунууд нь өөр тамгатай байдаг. Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багт болон бусад багуудад О.Д ахынхтай ижил тамгатай адуунууд байхгүй. Надад дээрхи хэрэгт холбогдуулан ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуу/,

Гэрч Б.Р-н өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум 4-р баг Агт гэх газар оршин суудаг юм. Би одоо өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын эхээр анх Архангай аймгийн Хайрхан суманд зуун шуудай хужир зарахаар өөрийн эзэмшлийн улсын дугаартай хөх өнгийн маркийн авто машинтай өөрийн төрсөн эгч Б-н хамт ирээд хужираа Хайрхан сумын айлуудаар бэлэн мөнгөөр нь нэг шуудайг нь 8000 /найман мянган/ төгрөгөөр зарчихаад 2 хоноод Хөвсгөл аймаг руу ганцаараа буцсан. Энэ үедээ хоосон ачаагүй буцсан. Гэртэй очоод 2, 3 хоноод 300 шуудай хужир хамаад хадам ах Б, хадам дүү Т нарын хамт миний улсын дугаартай хөх өнгийн маркын машинтай, хадам ах Б-н улсын дугаарыг нь санахгүй байна цагаан өнгийн маркийн авто машинтай Архангай аймгийн Хайрхан суманд ирсэн. Тэгээд хужираа хүргэн ахындаа буулгаад хадам ах Б, хадам дүү Т, миний төрсөн эгч Б.Б нар Б ахын машинтай буцсан. Би Хайрхан суманд 2-оос 3 хоног хужираа зарж байгаад Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу буцсан. Буцахдаа мөн л ачаагүй хоосон явсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1 хоноод буцаад эгч Б хадам ээж Г-н хамт бид нар миний улсын дугаартай хөх өнгийн Маркын машинтай 20 шуудай хужир ачаад Архангай аймгийн Хайрхан суманд ирсэн. Хайрхан суманд хужир зарж байгаад өмнө нь ирсэн хужиртайгаа нийт 150 шуудай хужир үлдсэн тэгээд үлдсэн хужирнаасаа 130 шуудай хужирыг Б нэг шуудай бүрийг нь бөөний үнээр бодож 5000 /таван мянган/ төгрөгөөр өгсөн юм. Б өөрийн надад зарах адуугаа нэг адууг нь 400,000 /дөрвөн зуун мянган төгрөгөөр бодож 3 адуу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр бодож наймаа хийхээр болсон юм. Тэгээд Б одоо мөнгөний хэрэг байна гэхээр нь хужирны мөнгөн дээрээ нэмж өөрт байсан 400.000 / дөрвөн зуун мянган/ төгрөгийг Б-д бэлнээр өгсөн. Мөн өөрийн төрсөн эгчийн нөхрийн дүү болох Оаас 2 даага нэг бүрийг нь 300,000 /гурван зуун/ мянган төгрөгөөр тус тус авахаар болсон. Тухайн үед О-т бэлэн 300,000 /гурван зуун мянган/ төгрөг өгсөн мөн өөрөө барьж байсан гар утсаа 100,000 /нэг зуун мянган төгрөгөнд бодож О-т өгсөн. Тэр үедээ адуугаа удахгүй ирж авна чадахгүй бол хавар ирж авъя гээд явсан. Би буцахдаа хонь ямаагаар бодож хужир зарсан айлуудаасаа хонь ямаагаа аваад 5 хонь 3 ямаа авсаныгаа нядлаж махыг нь ачаад буцсан. Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд очоод 5, 6 хоногийн дараа буцаж Архангай аймгийн Хайрхан суманд ирж адуугаа авахаар болоод төрсөн дүү Б.Ч бэр дүү Н, Б.Ч-н найз Ж нарын хамт Ж-н хөх өнгийн - маркийн авто машинтай ирсэн. Архангай аймгийн Хайрхан суманд ирээд би хүргэн ах Б-н, төрсөн аав Ц-д үлдсэн цуг явсан хүмүүс маань Хайрхан сумын төврүү явсан. Би Б-нд /Ониухаа/ хоносон маргааш өглөө нь 10 цагийн үед Б, О нар адуундаа явахаар нь би Ц ахынд очсон өдөр Ч, бэр дүү Н, Ж, нар Ц ахынд ирсэн. Тэгээд бид нар 16 цагийн үед Бынд ирэхэд Б О нар их олон тооны бараан голдуу адуу хашсан байсан. Тэгээд тэр адуунаас хур дэлтэй шарга зүсмийн байдас, Хөх бор байдас, Хээр шүдлэн үрээ, охин хүрэн даага, охин хээр даага нийт 5 тооны адууг О, Б нар бугуйлдаж барьж өгөөд Ж, Ч, бид 3 Ж-н машинд ачаад Б-д орж хоол идээд 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу явсан. Шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төв ороод тэндээ манайд хоол идээд тэндээсээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р баг Агтын ам гэх газар луу яваад өглөө 07 цагийн үед Агтын аманд байдаг манай өвөлжөөн дээр худалдаж авсан 5 тооны адуугаа буулгасан. 2018 оны 05 дугаар сарын аравдаар санагдаж байна би аав Б, хадам дүү Б бид нар миний улсын дугаартай хөх өнгийн маркын машинтай Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Архангай аймгийн Хайрхан суманд адуу мөнгөөр нь худалдаж авахаар ирсэн. Тэгээд бид 3 Хайрхан суманд хүргэн ах Б-нд 1 хоноод өглөө нь О /Одноо/ хадам дүү Б бид нар Хайрхан сумын Хүнүйн голын цаад энгэрээс О гэх хүнээс 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр 3 даага авсан тухайн дааганууд нь хул зүсмийн эр даага, хээр зүсмийн эр даага, хээр халтар зүсмийн охин даага байсан уг даагануудын тамгийг би санахгүй байна. Би гурван даагаа ачаад Хайрхан сумын төв орж ирээд Б-д /Ониуха/ очихоор явсан. Би өмнө нь 2018 оны 01 дүгээр сарын үед Б-т сэгсүүргэн дээл, хиймэл үсэн дотортой дээл, 2 адуугаа зарсан тэрийгээ авахаар очсон. Би өмнө өдөр нь ирэх замдаа адуугаа авна шүү гээд Бт хэлсэн байсан. Б өглөө нь над руу залгаад манай гэрийн гадаа үхрийн дээвэртэй хашаан дотор нялх хээр унагатай хээр гүү, хонгор байдас бариад уясан байгаа би хотруу яаралтай явах ажилтай болчихлоо гэж байсан. Би О-н хамт Б-д очиход үхрийн хашаан дотор нь нялх хээр унагатай хээр гүү, хонгор байдас бариад уясан байсан. Уг адууг О бид 2 миний машин дээр ачаад О-д очиж тэндээ хоносон. Өглөө нь О надад мөнгөний хэрэг байна нэг даага заръя гэхээр нь 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр 1 даага авахаар болсон уг даага нь хүрэн зүсмийн охин даага байсан тухайн даагыг О өөрийн адуунаасаа барьж надад өгсөн. Тэгээд худалдаж авсан адуунуудаа ачаад 11 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу явсан. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р баг Агтын ам гэх газар би өвөлжөөн дээрээ ачиж ирсэн адуугаа буулгасан. Тухайн үед ачиж явсан хээр гүүний нялх унага нь очсоныхоо маргааш өдөр нь үхсэн.Би тухайн үед ямар тамгатай адуунууд байсныг нь сайн анзаарч хараагүй. дугуй бололтой бүдэг тамгатай адуу харагдаж байсан. Уг адууны өмнө Архангай аймгийн Хайрхан сумаас ирсэн таван адууг миний төрсөн дүү Ч чадаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр худалдаж авсан. Сүүлийн ирсэн 7 тооны адууны "хээр унага нь ирээд үхсэн. Хээр гүү, хонгор байдас хоёрыг нь миний төрсөн дүү Ч /Чүеэ/ надаас нийтэд нь 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан хул зүсмийн эр даага, хээр зүсмийн эр даага, халтар зүсмийн охин даагануудыг манай хадам эгчийн хүүхэд Т нийтэд нь 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Хүрэн даагыг нь манай хадам ахын хүүхэд Бд би өгсөн. Би тухайн үед адуугүй байсан хонь ямаа үхэртэй байсан. 2017 онд 400 толгой мал тоолуулж байсан. Би дээрхи адуунууд дотор хулгайн адуу байгаа талаар мэдээгүй. Тухайн үед би дээрхи адуунуудыг тухайн зах зээлийн ханшаар хүмүүсээс худалдаж авсан мөн гэр гэрийнхээ гаднаас ачиж өгсөн болохоор надад ямар нэгэн сэжиглэх зүйл байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 хуу/,

Гэрч Б.Ч-н өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р баг Агтын ам гэх газар Аав Б, төрсөн ах Р манай 3 цуг айл саахалт амьдардаг юм. Миний ах Р Архангай аймагруу олон удаа явж хужир зарсан юм. Энэ үеэрээ 2017 оны 11-р сард Архангай аймгийн Хайрхан сумын иргэн О, Б нараас адуу худалдаж авсан уг адуунуудыг авахаар мөн өөрийн төрсөн эгч Бгийнд айлчин хийх далимаараа хамт яваад ирье гэхээр нь би өөрийн эхнэр Н, найз Ж нарын хамт Жын хөх өнгийн - маркийн авто машинтай Хайрхан суманд ирсэн. Тухайн машины улсын дугаарыг нь санахгүй байна. Архангай аймгийн Хайрхан суманд ирээд би хүргэн ах Бын, төрсөн аав Цгийнхоор ороод сумын төв орж Б ахынд хоносон. Маргааш өглөө нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу гэрлүүгээ явахаар болж замаараа миний төрсөн ах Р Б, О нараас адуугаа аваад явна гэхээр нь Бынд очиход О, Б нар олон тооны бараан голдуу адуу хашсан байсан. Тэгээд тэр адуунаас хур дэлтэй шарга зүсмийн байдас, Хөх бор байдас, Хээр шүдлэн үрээ, охин хүрэн даага, охин хээр даага нийт 5 тооны адууг О, Б, нар уг адуунуудыг бугуйлдаж барьж өгөөд Р ах Ж.Д бид нар Ж.Д-н машинд ачаад 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу явсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р баг Агтын аманд байдаг өөрийн өвөлжөөн дээр авч ирсэн 5 тооны адуугаа буулгасан. Уг адуунууд нь охин голцуу байсан тул би өөрийн төрсөн ах Б.Р-с авч ирсэн 5 тооны адууг худалдаж авсан юм. Миний ах Р надад ярихдаа би Архангай аймгийн Хайрхан суманд хужир зараад хужираа оролцуулан мөнгө нэмж өгч 5 адуу худалдаж авлаа гэсэн. Би адуутай болох гэж байгаа юм чинь таниас худалдаад авъя охин голдуу юм гээд Р ахад 5 адууны мөнгө болох 2.000.000 /хоёр сая/ төгрөг өгөөд худалдаж авсан. Дараа нь миний ах Р 2018 оны 05 дугаар сарын аравдаар санагдаж байна. Дахин Архангай аймгийн Хайрхан сумруу явж хүнээс авцаагаа авахаар явсан. Тэгээд буцаж ирэхдээ О гэх хүнээс 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр 3 даага авсан байсан тухайн дааганууд нь хул зүсмийн эр даага, хээр зүсмийн эр даага, хээр халтар зүсмийн охин даага байсан уг дааганууд нь дугуй дотор “н” үсгэн тамгатай байсан. Мөн Хайрхан сумын Асгат багийн малчин Б-с нялх хээр унагатай хээр гүү /зөв гуяндаа дугариг дотор хас тамгатай/, хонгор байдас /зөв гуяндаа дугариг дотор хас тамгатай/ байсан. О-с хүрэн зүсмийн 1 тооны охин даага /им тамгагүй/ ингээд нийт 7 тооны адууг Архангай аймгийн Хайрхан сумаас туст тус авчирсан. Эдгээр адуунаас би зөв гуяндаа дугариг дотор хас тамгатай Хээр гүү, Хонгор байдас 2 адууг нь 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Д.Б /Ониухаагаас/ худалдаж авлаа гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/,

Гэрч Ц.О-н өгсөн: “...Анх манайд 2017 оны намар миний ахын эхнэрийн төрсөн ах нь болох Б.Р Хөвсгөл аймгаас хужир зарахаар ирээд хужраа зарж заримыг нь малаар солихоор болсон. Тухайн үедээ манай сумын Б гэх залуугаас хужир болон бэлэн мөнгөөр 3 адуу авахаар болсон гэж байсан тэр үед нь би таньд 2 даага заръя мөнгөний хэрэг байна гээд Р ахад 2 даага 1 тус бүрийг нь 300,000 /гурван зуун мянган/ төгрөгөөр бодож Р ахаас бэлэн 300,000 /гурван зуун мянган/ төгрөг Жи-мобайлийн сем карт уншидаг 1 ширхэг утсыг 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөнд бодож авсан. Үлдсэн мөнгийг нь адуу ачуулахдаа авъя гээд явуулсан. Тэгээд 2017 оны намар 11-р сарын сүүлээр өдрийг нь би одоо санахгүй байна Р /Ээнээ/ ах өөрийн төрсөн дүү Ч /Чүүеэ/ эхнэрийнхээ хамт бас Ж.Д гэх нэг тарган бор залуугийн хамт дөрвүүлээ - маркын машинтай манайд ирээд Б-с адуу авна гэж байсан. Тэгээд Ч эхнэртэйгээ, Ж.Дийн хамт гурвуулаа Хайрхан сумын төв ороод орой сумын төвөөс буцаж гарч ирсэн тэр хооронд нь Б /Ониухаа/ манайд мотоцикльтой ирээд 2-лаа хамт адуу туугаад ирье гэхээр нь би хамт явсан юм энэ үедээ би Р ахад 2 даага өгөх ёстой мөнгийг нь авчихсан талаараа Б-т ярьсан юм. Тэгээд Б бид 2 Хайрхан сумын Асгат багийн нутаг Сэрвэн гэх газраас манай сумын малчин Д гэх хүний Шарга азрагатай 30 орчим тооны адуу, Б-н өөрийн Хонгор азаргатай 20 орчим тооны адуу, мөн Б-н өөрийн хээр азаргатай 30 орчим тооны адуунуудыг цуг туугаад Б-н гадаа очиж Б-н өвөлжөөний хашаанд уг адуунуудыг Б бид 2 хашаад байж байтал Р ах цуг явж байсан хүмүүсийнхээ хамт 17 цагийн үед Б-д ирсэн тэгээд бид нар адууны хашаан дээр очиж Б хашаатай адуунаас зөв гуяндаа дугуй дотор хас тамгатай шарга зүсмийн байдсан гүү, зөв гуяндаа дугуй дотор хас тамгатай бор байдсан гүү, халтар амтай хээр зүсмийн шүдлэн үрээ, хээр зүсмийн охин даага, хүрэн зүсмийн охин даага нийт 5 тооны адууг Р ахад Д ахын адуунаас Б барьж өгсөн ба тухайн адуунуудыг тэнд байсан хүмүүстэй нь ачилцаж өгөөд хашаатай байсан адуунуудаа Б-с урд зүгт гаргаж туугаад байж байтал Р ах орой болчихлоо зам сайн мэдэхгүй гол хөлдсөн байгаа тул зам заагаад өгөөч гэхээр нь би Б-н хамт мотоцикльтой Р ахыг хамт явсан хүмүүстэй нь Хайрхан сумын Асгат багийн Шар булангийн Г-р гаргаж өгөөд Б бид 2 буцаж гэр гэртээ харьсан. Үүнээс хойш 2018 оны 05-р сарын 10-ны орчимд манайд Р ах өөрийнхөө -той дахин ирсэн тэгээд буцахдаа Б-с болон манай ойр хавийн хүмүүсээс мөнгөөр нь дахин адуу авна гэж байсан. Энэ үед би манай сумын малчин О гэх хүнтэй утсаар яриулж адууны наймаа хийхээр болцгоосон. О гэх хүний адуунаас өдөр 11 цагийн орчимд очиж хар хээр зүсмийн даага, хул зүсмийн даага, халтар зүсмийн даага нийт 3 тооны даагыг утсаар өөртэй нь ярьж барьж ачуулсан дээрхи 3 даага бүгд дугуй дотор “Н” үсгэн тамгатай байсан. Тэгээд Р ах Бынхаас адуу авна гэж ярьж байсан тэр адууг нь би Бын гэрт очиж хамт ачилцаж өгсөн юм. Тухайн үед Б гэртээ байхгүй байсан ба утсаар Р ахтай яриад чамд зарсан адууг хашаандаа уяад орхисон байгаа аваад яваарай гэж захисан байсан. Намайг Б-д Р ахтай хамт очиж авсан адуу өсгий цагаан хонгор хязаалан байдас, хээр зүсмийн нялх унагатай хээр зүсмийн хязаалан байдас тус тус байсаныг би Р ахтай машинд нь ачсан тэр үед би тамгыг нь анзаарч хараагүй. Тэгээд бид 2 адуугаа ачаад манайд ирсэн энэ үед би өөрөөсөө дугуй дотор загасан тамгатай хүрэн зүсмийн охин даагаа 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр Р ахад зарсан тухайн үед Б.Р ах нийт 7 тооны адуу ачаад гэрлүүгээ буцсан. Би 2017 оны намар Р ахаас 2 даага заръя мөнгөний хэрэг байна гээд Р ахад 2 даага 1 тус бүрийг нь 300,000 /гурван зуун мянган/ төгрөгөөр бодож Р ахаас бэлэн 300,000 /гурван зуун мянган/ төгрөг Жи- мобайлийн сем карт уншидаг 1 ширхэг гар утсыг 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөнд бодож авсан байсан сүүлд адуугаа ачуулсаны дараа үлдсэн 200,000 /хоёр зуун мянган/ -гөгрөгийг нь утсаар Р ахтай ярьж авсан. Манай сумын Б гэх залуугаас Р ах хужир болон бэлэн мөнгөөр 3 адуу авахаар болсон гэж байсан. Өмнө нь мөнгө төгрөгийг нь өгөлцсөн байх энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Хулгайн адуу гэдгийг Б.Р болон хамт ирсэн хүмүүс нь мэдээгүй. Тухайн үед Б /Ониухаа/ бид хоёр л энэ талаар мэднэ өөр хүмүүс мэдээгүй....”гэх мэдүүлэг /хх-ийн 26-29 хуу/,

Гэрч Т.Ж.Д-н өгсөн: “...Би Б.Ч, Б.Р гэх хүмүүсийг танина миний нэг нутгийн найз нөхөд хүмүүс байгаа юм. Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум 4-р баг Ганц мод гэх газар оршин суудаг юм. Би Архангай аймгийн Хайрхан сумруу 2 удаа л явсан. Анх 2016 онд миний найз Б.Ч намайг Хайрхан сум орж үзэх үү хамт яваад ирье гэхээр нь би хамт Б.Ч-н машинаар Чийн хүргэн ах Згийн идэшний 1 үхэр, 3-4 нарийн мал 30-аад шуудай хужир ачиж Архангай аймгийн Хайрхан сумын төв орж З гэх ахынх нь идшийг буулгаж өгөөд тэндээ хоноод маргааш өдөр нь буцаж Архангай аймгийн Хайрхан сумаас буцах замдаа З гэх ахын аавынд нь мөн хужир буулгаж өгөөд орой нь Б.Ч бид хоёр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу Б.Ч-н машинаар явсан энэ үедээ машиндаа юм ачилгүй хоосон буцсан. Ингэж анх Хайрхан сум орсон дараа нь 2017 оны 11 дүгээр сард Ч түүний эхнэр бид нар миний улсын дугаартай авто машинтай харин Р ах, З ах эхнэртэйгээ Архангай аймгийн Хайрхан сумаас ирсэн Алтанхүү гэх ахын номерийг нь би сайн санахгүй байна хөх өнгийн - машинд сууж бид нар тус тусдаа 2 машинтай З ахын хадам аав Б-эс өмчинд нь өгсөн 8 тооны үхрийг дөрөв дөрөвөөр нь ачиж Архангай аймгийн Хайрхан суманд очсон. Тэгээд Хайрхан суманд З ахын аавынд ачиж явсан үхэрнүүдээ буулгаж орхиод цааш сумын төврүү 2 машинтайгаа явсан энэ үед бид нартай хамт явсан Б.Р ах З ахын аавынд нь хөдөө үлдсэн. Тэгээд Б.Ч түүний эхнэр Н бид нар цааш Архангай аймгийн Хайрхан суманд З ахынд очиж хоноод маргааш нь миний - улсын дугаартай ачааны - машинтай Б.Ч түүний эхнэр Н бид 3 З ахын аавынд нь хөдөө ирээд бид тэндээ хоол идээд хэсэг байж байгаад 16-17 цагийн орчимд дахин нэг айлд очиж Б.Р ахын хүнээс худалдаж авсан гэх адууг ачихаар Б.Р ахын зааж өгсөн айлд очиход 80-аад тооны 2-3 азрага адууг бөөнд нь нэг дээвэртэй хашаанд хашсан байсан. Биднийг адуу ачихаар очиход тэнд З ахын төрсөн дүү гэх туранхай бор залуу найзтайгаа хамт байсан. Уг 2 залуу хашаатай адуунаас шарга байдас, бор байдас, хээр шүдлэн үрээ, хээр охин даага, цавьдар хүрэн охин даага нийт 5 тооны адууг барьж өгөөд би тэр адуунуудыг Б.Ч, Б.Р нарийн хамт өөрийн - улсын дугаартай ачааны авто машинд ачиж тэндээсээ бид орой харанхуй болсон хойно Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу явсан. Тэгээд тэр шөнөө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд ирсэн. Тэгээд тэр шөнөө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг Агт гэх газарт оршин суух Б.Чийн гадаа адуунуудаа буулгасан. Тэндээсээ би шууд гэртээ харьсан. Тухайн үед би гарал үүслийн бичиг аваагүй. Мал мах тээвэрлэхэд гарал үүслийн бичиг авдаг талаар би мэднэ. Тэр үед миний санаанд ороогүй юм. Би З ахын хадам аав Бий өөрийнхөө үхрээс охиндөө өмчилж өгсөн 4 тооны үхрийг Архангай аймгийн Хайрхан суманд хүргэж өгсөн юм. Тухайн үед би Б.Роос хөлс мөнгө аваагүй машиндаа түлш л хийлгэсэн. Тухайн үед Р тэнд адуу барьж өгсөн 2 залууд мөнгө төгрөг өгөлцсөн асуудал байгаагүй. Уг адуунууд нь бор зүсмийн хязаалан бололтой байдсан гүү байсан зөв талын гуян дээрээ дугариг дотор хас тамгатай, Шарга гүү нь зөв талын гуян дээрээ дугариг дотор хас тамгатай, Улаан хээр шүдлэн үрээ нь дугариг дотор хас тамгатай, Цавьдар хүрэн охин даага зөв талын гуяан дээрээ дугариг дотор хас тамгатай, Хээр охин даага нь өөр тамгатай байсан тамгийг нь санахгүй байна. Бүх адуунууд нь имгүй байсан. Б.Р ах надад ямар нэгэн юм яриагүй адуу барьж өгсөн 2 залуугын нэг нь Б.Р ахын эгчийнх нь нөхөр болох З ахын төрсөн дүү нь гээд туранхай бор залуу байсан нөгөө залууг нь би сайн танихгүй. Миний Архангай аймгийн Хайрхан сумаас 2017 онд ачиж ирсэн 5 тооны адуунуудаас миний мэдэхээр 2 гүү нь Чын адуунд байгаа. Зөв талын гуян дээрээ дугариг дотор хас тамгатай шарга гүү нь Чын Хөх бор азрагатай адуунд байгаа харин зөв талын гуян дээрээ дугариг дотор хас тамгатай бор гүү нь хээр азрагатай адуун нь байгаа. Б.Р ах бол өөрийн гэсэн адуу байхгүй харин Б.Ч бол Хөх бор болон хээр 2 азрагатай 40 гаран тооны адуу байдаг. Анх Б.Ч 2016 оноос эхлэн адуу цуглуулж адуутай болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 хуу/, 

Гэрч Д.С-н өгсөн: “...Би Архангай аймгийн Хайрхан сум Асгат багт оршин суудаг юм. 2020 оны 02 дугаар сарын дундуур нутгийн дүү Б-н хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутгаар адууны эрэлд явж байхад, манай нутгийн Д гэх айлын адууны тамгатай адил дугарга дотор хас тамгатай Шарга зүсмийн гүү, шарга унагатайгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутагт айлын адуунд харагдаж байсан. Би адууны эзэн Ч гэх залуутай уулзаад танай адуунд байгаа шарга гүү хаанахын адуу юм, манай нутгийн адуу шиг байх юм тамга нь адил байна гэсэн чинь манай унага нь адуу гэж байсан. Би сумандаа ирээд Д ахад утасаар болон Д ахын адуучин Т-тай уулзахдаа энэ талаараа хэлсэн. Тэгсэн Т 2017 оны намар Д ахын 1 азарга адуу алга болсон чиний яриад байгаа гүү тэр адуунд явсан гүү байж магадгүй юм байна гэж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Би Т-н хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багт очиж Ч гэх залуугийн хөх бор зүсмийн азргатай адуунд байсан дугарга дотор хас тамгатай шарга зүсмийн гүү, хээр азрагатай адуунд байсан дугарга дотор хас тамгатай бор зүсмийн гүүнүүдийг Т бид 2 үзэхэд Т Д ахын 2017 оны намар хулгайд алдсан адуунд явсан байдаснууд мөн байна тамга нь ч гэсэн мөн байна гэж байсан. Д ахын манай хоёрынх нэг газар нутгалдаг айл саахалт байдаг. Би Д ахын адуунуудыг мэднэ, тамгыг нь ч гэсэн танина. Хоёр гүүний хуучин тамга дээр нь давхар саран дээр хас тамга дарсан байсан. Өмнө нь намайг ирж үзэхэд уг Шарга зүсмийн гүүний зөв талын гуян дээр дугарга дотор хас тамгатай байсан, давхарлаж сар дээр хас тамга дарагдаагүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/,

Гэрч Д.Б-н өгсөн: “...Манайх Архангай аймгийн Хайрхан сум Асгат баг Удгант гэх газар байхад 2017 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна, өдрийн сайн санахгүй байна. Хөвсгөл аймгаас хужир зарж яваа гээд Р /Ээнээ / гэх залуу - маркийн машинтай манайд ирсэн би Роос 10 шуудай хужир 1 шуудайг нь 8000 төгрөгөөр /найман мянга/ бодоод бэлэн мөнгөөр нь авсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын аравдаар санагдаж байна бас өдрийн сайн санахгүй байна Р-той Хайрхан сумын төв дээр таарсан Р тухайн үед хужир зарах гээд ирсэн, хужир зарагдахгүй байна, гэрээсээ гараад хэд хоночихлоо гээд явж байсан. Би тэр үед Р-с 130 шуудай хужир 1 шуудайг нь 5000 төгрөгөөр /таван мянга/ бодоод нэмээд Р-с 400000 төгрөг/дөрвөн зуун мянга/ аваад 3 шүдлэн адуу өгөхөөр болсон. Р буцаж ирэхдээ адуугаа авъя гээд явсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сардаа багтаад ирсэн санагдаж байна сар, өдрийн сайн санахгүй байна Р /Ээнээ/ манайд дүү нь гээд Ч /Чүүеэ/ гэх залуу эхнэрийнхээ хамт бас нэг тарган залуу цуг явж байсан би нэрийн мэдэхгүй байна эдгээр хүмүүс манайд 11 цагийн үед ирээд Р хужирт өгсөн адгуугаа авъя гэхээр нь за би адуугаа хураагаад ирье гэсэн Р цуг явж байсан хүмүүстэйгээ Ц ахынд очин гээд явсан. оройн нь  О Р хоёр манайд ирж хоносон. Маргааш өглөө нь Р Ц ахын очихоор яваад. Би мотоциклтой О-н хамт адуундаа явсан. Тэгээд Хайрхан сум Асгат баг Сэрвэн гэх газраас өөрийн Хонгор азаргатай, төрсөн ах Бын хүрэн азаргатай адуу, Оын шар халтар азаргатай адуу, манай адууны хажууд байсан шарга азаргатай Д ахын гучин гаран тооны адууг цуг туугаад гэрийн гадаа авч ирсэн. Р Ц ахынд очихоод цуг явж байсан хүмүүсийнхээ хамт 16 цагийн үед манайд ирсэн. Тэгээд адуугаа ачсан би тухайн үед өөрийнхөө адуунаасаа Хүчээ ахын манай том ах Бд өгөөд би Б ахаас хээр шүдлэн үрээгээр сольж авсан “О” үсгэн тамгатай хавар 4 дүгээр сарын сүүлээр дэлийн авсан улаан хээр шүдлэн үрээ , Д ахын шарга азаргатай адуунаас хур дэлтэй хөх бор зүсмийн байдас шүдлэн юм уу хязаалан настай л байсан байх тамгын нь хараагүй, Хур дэлтэй шарга байдас шүдлэн настай л байсан байх тамгын хараагуй хулгайлаад ачуулсан. О өөрийн шар халтар азаргатай адуунаас охин хээр зүсмийн даага, охин хүрэн зүсмийн даага ачуулсан. Дээрх хоёр дааганы им тамгын би мэдэхгүй байна. Тэгээд Р ирсэн хүмүүсийнхээ хамт манайхаас 17 цагийн үед явсан. би тууж ирсэн адуугаа хашсан байсныг гараад хойд зүг рүү туусан. 2018 оны 01 дүгээр сарын эхээр би сумын төвд Рийн хүргэн ах Згийнд ороход Згийн эхнэр Б Хөвсгөлөөс Р дээл, хүрэм зараад өг гээд явуулсан байна гээд надад үзүүлсэн би хоёр дээлийн авах гээд Ртой утсаар яриад дээлийн авахаар болоод хоёр адуу өгье гэсэн. Р 2018 оны 4 дүгээр ^арын сүүлээр над руу утсаар яриад би Хайрхан суманд ирсэн байна дээлэнд өгсөн хоёр адуугаа авах гэсэн юм гэхээр би адуугаа дөхүүлэх гээд адуундаа явж байхад Шартын дөрөлжийн ард хүрэн үрээ хураасан хонгор байдас зөв талын гуя нь дээрээ жижиг дугуй тамгатай, ялах хээр зүсмийн унагатай хээр гүү зөв талын гуя нь дээрээ дугуй тамгатай эдээр адуунууд байсан. Би туугаад гэрүүгээ явж байсан чинь хүрэн үрээ нь цугтаад явсан. Би Унагатай хээр гүү, цагаан хонгор байдас хоёрын туугаад гэрийнхээ гадаа авч ирээд бариад уясан. Тэгээд Р луу утсаар яриад би хот явах ажилтай болчихпоо чи ирээд авчих би барьж аваад уячихлаа гэж хэлчхээд төрсөн ах Б-г ирэхээр энэ адууг ачуулчхаарай гээд би сумын төв орж ирээд хот явсан. 2017 оны 11 дүгээр сард өгсөн 3 тооны адуунаас хээр зүсмийн “о” үсгэн тамгатай шүдлэн үрээ нь миний ахаасаа үрээгээр сольж авсан миний өөрийн үрээ, хур дэлтэй бор байдас. Шарга байдас хоёр нь манай нутгийн Д гэх хүний шарга азаргатай адуунаас барьж авсан адуу Д гэх хүний адуу байх. 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр өгсөн унагатай хээр гүү, цагаан хонгор байдас хоёрыг хэний адууг мэдэхгүй байна. Би хэнийх нь сайн мэдэхгүй байна Оын шар хээр азаргатай адуунаас барьж өгсөн би өөрийнхөн адуу байх л гэж бодож байна. От бэлэн мөнгөөр нь зарсан гэж байсан. Р болон Р-той явж байсан хүмуүс надаас авсан адуунуудаа хулгайн адуу гэж мэдээгүй би өөрийхөөсөө өгч байгаа нь гээд өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 хуу/,

Гэрч Н.Оын өгсөн: “...Би Ц.О, Д.Б нарийг танина. Харин Р-г нь танихгүй. Би 2018 онд Ц.От 3 даага нийтэд нь 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр зарж байсан түүнээс өөр наймаа хийж байгаагүй. Тухайн үед би өөрөө Орхон аймагт эхнэрээ эмнэлэгт үзүүлж явсан юм тэр үеэр мөнгөний хэрэг гараад О даага мөнгөөр нь авна гэхээр нь би утсаар О-тай ярьж өөрийн Хаан банкны дугаарын дансаар 500,000 /таван зуун мянган/ төгрөгийг шилжүүлж гэр сахиж байсан дүүгээрээ адуунаасаа дээрхи 3 даагыг утсаар ярьж зааж өгч бариулж зарсан юм. Миний тэр үед зарсан 3 даага хар хээр зүсмийн даага, халтар зүсмийн даага, хул зүсмийн даага нийт 3 тооны даага байсан. Бүгд дугуй дотор "Н" үсгэн тамгатай байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 хуу/, 

Гэрч Б.Б-н өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Архангай аймгийн Хайрхан сумын бэр болж ирээд 7 жил болж байна. Миний ах дүү аав,ээж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 4 багт байдаг. 2017 оны 10, 11 дүгээр сард байх өдөр сарын сайн санахгүй байна. Би Архангай аймгийн Хайрхан сумаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу аав,ээж дээрээ очоод 2-оос 3 хоноод Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаасаа Архангай аймгийн Хайрхан сум руу төрсөн дүү Р-н хамт Р-н улсын дугаартай хөх өнгийн маркийн машинтай хужир ачаад Архангай аймгийн Хайрхан суманд ирээд Хайрхан сумын Асгат багийн айлуудаар яваад бэлэн мөнгөөр нь нэг шуудайг нь 8000 /найман мянга/ төгрөгөөр зарсан, авч ирсэн хужир ачиж ирсэн өдрөө зараад дуусгасан. Манай дүү Р манайд нэг хоноод Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу буцсан, буцаж явахдаа ганцаараа ачаагуй явсан. Тэгээд тэр сардаа багтаад ирсэн санагдаж байна, манай дүү Р өөрийнхөө машинтай, Б гээд манай дүүгийн хадам ах маяти маркийн машинтай /улсын дугаарын мэдэхгүй байна/ тэр хоёр хамт хужир ачиж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Архангай аймгийн Хайрхан суманд ирээд хужир а манай хашаад буулгасан. Б ах нь авч ирсэн хужир а буулгачхаад тэр өдрөө Архангай аймгийн Хайрхан сумаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу буцсан буцахад нь би хоёр хүүхэдтэйгээ, хадам ээж Г бид нар цуг явсан, тухайн үед Б ах ачаагүй явсан. манай дүү Р Хайрхан суманд манайд авч ирсэн хужир а зарахаар үлдсэн. Р Хайрхан суманд 2-оос 3 л хоносон байх Архангай аймгийн Хайрхан сумаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд намайг авахаар гэртэй ирсэн. Р ирэхдээ өөрийн - маркийн машинтайгаа ирсэн ачаатай ирсэн үгүй би мэдэхгүй байна, ирээд гэртэй нэг л хоносон байх, хадам, ээж Г бид нарыг хүргэж өгөхөөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Архангай аймгийн Хайрхан сум руу өөрийн машинтайгаа яваад бид нарыг хүргэж өгөхөөр явахдаа хужир авч явсан. Хайрхан суманд ирээд хужираа зараад үлдсэн хужраа Б /Ониухаа/ гэх залууд адуугаар зарсан юм шиг байсан. Бэлэн мөнгө болон. малаар зарж байсан. 2017 оны 10 ,11 сарын үед санагдаж байна манай дүү Р Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас намайг зараад өг гээд хурган дотортой дээл, хиймэл үсэн дотортой дээл явуулсан байсан. Би тэр хоёр дээлийн Хайрхан сумын Асгат багийн иргэн Б /Ониухаа/ гэх залууг манайд орж ирэхээр нь үзүүлсэн тэгсэн Б Р-той утсаар яриад авахаар боллоо гээд дээлээ аваад явсан. Р 2 дээлээ адуугаар зарсан байсан хэд адуугаар зарсныг нь мэдэхгүй байна. Он сар өдрийн сайн санахгүй байна 2 удаа ирээд сүүлд зарсан хужрын оронд авсан адуу болон 2 дээл зараад авсан адуугаа Баас авсан байсан. Мөн манай хадам дүү Оаас 2 тооны адуу авсан юм шиг байсан. Би хэдэн тооны ямар зүсмийн адуу авсныг нь мэдэхгүй байна. Би хэзээ хэн, хэн хэний машинтай ирснийг нь санахгүй байна. нэг ирэхэд нь манай аав Б, манай дүү Ч эхнэртэйгээ Ч-н найз Ж нар л лав ирж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 44-47 хуу/, 

Яллагдагч Ц.О-н өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-71 хуу/, 

Яллагдагч Д.Б-н өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэнээр нь өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирогч О.Д-д хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-76 хуу/, 

Хохирогч О.Д-ийн өгсөн: “...Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Хагийн нуур гэх газраас 2018 оны 05-р сарын 10-ны орчимд хээлтэй хээр зүсмийн гүү, хонгор зүсмийн байдас тус тус хулгайд алдсан. Тухайн адуунууд нь зөв талын гуян дээрээ дугариг дотор хас тамгатай адуунууд байсан. Тэгээд тухайн үед нь Архангай аймгийн Хайрхан сумын нутгаар болон зэргэлдээ аймаг сумдын нутгаар эрэлд явсан боловч сураг гараагүй. Сүүлд Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Д.С надтай утсаар яриад 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутгаар адууны эрэлд явж байхад танай тамгатай адил дугариг дотор хас тамгатай шарга зүсмийн унагатай гүү Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутагт Д.Ч гэх айлын адуунд харагдсан гэж хэлэхээр нь би өөрийн адуучин Тг хамт яваад үзээд ир гээд 2020 оны 04 дүгээр сарын 04-нд Д.С-н хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу явуулсан юм. Тэгээд манай малчин Т Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу яваад ирэхдээ манай адуу мөн байна гэсэн. Манай адуунууд хоорондоо ойролцоо бэлчээрлэдэг байсан ба тухайн үед манайх 22 тооны азрага адуутай байсан. Манай адуунууд угшил сайтай адуунууд байсан. Би хээлтэй хээр гүүгээ 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр харин хонгор зүсмийн хязаалан насны байдсан гүүгээ 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ. Би алдсан адуунуудынхаа хохиролыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-145 хуу/, 

Гэрч М.Т-ын өгсөн: “...Би Архангай аймгийн Хайрхан сум Асгат багийн Хагийн нуур гэх газарт оршин суух О.Д гэх хүнийг танина. Төрөл садангийн холбоо байхгүй. Би тухайн хүнтэй олон жил айл саахалт амьдарсан. О.Д-н жолоочоор олон жил хамт явсан. М.Т бол миний төрсөн дүү байгаа юм. Миний дүү М.Т болон О.Д ах ер нь их адуу хулгайд алддаг. Тухайн үед адуу алдсан гээд надтай хамт зэргэлдээ сумдаар болон ойр хавиараа эрэл их явсан. О.Д ах олон азрага адуутай тул би тэр болгоныг нь нэг их сайн мэдээд байдаггүй. О.Д ахын адуунууд ихэнх нь дугариг дотор хас тамгатай адуунууд байдаг. Зарим нэг хүнээс авамал адуунууд нь өөр тамгатай байдаг. Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багт болон бусад багуудад О.Д ахынхтай ижил тамгатай адуунууд байхгүй. Надад дээрхи хэрэгт холбогдуулан ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 146-148 хуу/,

Гэрч М.Т-н өгсөн: “...Би Архангай аймгийн Хайрхан сум Асгат багийн Хагийн нуур гэх газарт оршин суух О.Д гэх хүнийг танина. Төрөл садангийн холбоо байхгүй би тухайн айлын адууг олон жил маллаж байна. Би О.Д ахын адууг хардаг болохоор энэ талаар мэднэ. 2018 оны хавар 5 сард О.Д ахын Майга халзан хүрэн азраганы адуунаас хээр зүсмийн хээлтэй соёолон насны гүү, хонгор зүсмийн соёолон насны гүү тус тус хулгайд алдсан юм. Дээрхи гүүнүүд нь тарга хүчний хувьд дунд зэрэг хээр гүү нь хээлтэй байсан. Тухайн 2 гүү нь зөв талын гуян дээрээ дугариг дотор хас тамгатай байсан. Уг адуунуудыг би ойр хавиараа хайсан боловч олдоогүй юм. Надад дээрхи хэрэгт холбогдуулан ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 149-151 хуу/,

Гэрч Б.Р-н өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум 4-р баг Агт гэх газар оршин суудаг юм. би одоо өдрийг нь тодорхой сайн санахгүй байна. 2017 оны 11 дүгээр сарын эхээр анх Архангай аймгийн Хайрхан суманд зуун шуудай хужир зарахаар өөрийн эзэмшлийн улсын дугаартай хөх өнгийн - маркийн авто машинтай өөрийн төрсөн эгч Бгийн хамт ирээд хужираа Хайрхан сумын айлуудаар бэлэн мөнгөөр нь нэг шуудайг нь 8000 /найман мянган/ төгрөгөөр зарчихаад 2 хоноод Хөвсгөл аймаг руу ганцаараа буцсан. Энэ үедээ хоосон ачаагүй буцсан. Гэртэй очоод 2, 3 хоноод 300 шуудай хужир хамаад хадам ах Б, хадам дүү Т нарын хамт миний улсын дугаартай хөх өнгийн - маркын машинтай, хадам ах Б-н улсын дугаарыг нь санахгүй байна цагаан өнгийн маяти маркийн авто машинтай Архангай аймгийн Хайрхан суманд ирсэн. Тэгээд хужираа хүргэн ахындаа буулгаад хадам ах Б, хадам дүү Т миний төрсөн эгч Б.Б нар Б ахын машинтай буцсан. Би Хайрхан суманд 2-оос 3 хоног хужираа зарж байгаад Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу буцсан. Буцахдаа мөн л ачаагүй хоосон явсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1 хоноод буцаад эгч Б хадам ээж Г-н хамт бид нар миний улсын дугаартай хөх өнгийн - Маркын машинтай 20 шуудай хужир ачаад Архангай аймгийн Хайрхан суманд ирсэн. Хайрхан суманд хужир зарж байгаад өмнө нь ирсэн хужиртайгаа нийт 150 шуудай хужир үлдсэн тэгээд үлдсэн хужирнаасаа 130 шуудай хужирыг Б нэг шуудай бүрийг нь бөөний үнээр бодож 5000 /таван мянган/ төгрөгөөр өгсөн юм. Б өөрийн надад зарах адуугаа нэг адууг нь 400,000 /дөрвөн зуун мянган төгрөгөөр бодож 3 адуу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр бодож наймаа хийхээр болсон юм. Тэгээд Б одоо мөнгөний хэрэг байна гэхээр нь хужирны мөнгөн дээрээ нэмж өөрт байсан 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийг Б-т бэлнээр өгсөн. Мөн өөрийн төрсөн эгчийн нөхрийн дүү болох О-с 2 даага нэг бүрийг нь 300,000 /гурван зуун/ мянган төгрөгөөр тус тус авахаар болсон. Тухайн үед От бэлэн 300,000 /гурван зуун мянган/ төгрөг өгсөн мөн өөрөө барьж байсан гар утсаа 100,000 /нэг зуун мянган төгрөгөнд бодож О-д өгсөн. Тэр үедээ адуугаа удахгүй ирж авна чадахгүй бол хавар ирж авъя гээд явсан. Би буцахдаа хонь ямаагаар бодож хужир зарсан айлуудаасаа хонь ямаагаа аваад 5 хонь 3 ямаа авсаныгаа нядлаж махыг нь ачаад буцсан. Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд очоод 5, 6 хоногийн дараа буцаж Архангай аймгийн Хайрхан суманд ирж адуугаа авахаар болоод төрсөн дүү Б.Ч бэр дүү Н, Б.Ч-н найз Ж нарын хамт Ж-н хөх өнгийн - маркийн авто машинтай ирсэн. Архангай аймгийн Хайрхан суманд ирээд би хүргэн ах Б-н, төрсөн аав Цгийнд үлдсэн цуг явсан хүмүүс маань Хайрхан сумын төврүү явсан. Би Б-д /Ониухаа/ хоносон маргааш өглөө нь 10 цагийн үед О нар адуундаа явахаар нь би Ц ахынд очсон өдөр Ч, бэр дүү Н, Ж, нар Ц ахынд ирсэн. Тэгээд бид нар 16 цагийн үед Б-д ирэхэд Б, О нар их олон тооны бараан голдуу адуу хашсан байсан. Тэгээд тэр адуунаас хур дэлтэй шарга зүсмийн байдас, Хөх бор байдас, Хээр шүдлэн үрээ, охин хүрэн даага, охин хээр даага нийт 5 тооны адууг О, Б нар бугуйлдаж барьж өгөөд Ж, Ч, бид 3 Ж-н машинд ачаад Б-д орж хоол идээд 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу явсан. Шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төв ороод тэндээ манайд хоол идээд тэндээсээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р баг Агтын ам гэх газар луу яваад өглөө 07 цагийн үед Агтын аманд байдаг манай өвөлжөөн дээр худалдаж авсан 5 тооны адуугаа буулгасан. 2018 оны 05 дугаар сарын аравдаар санагдаж байна би аав Б, хадам дүү Б бид нар миний улсын дугаартай хөх өнгийн - маркын машинтай Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Архангай аймгийн Хайрхан суманд адуу мөнгөөр нь худалдаж авахаар ирсэн. Тэгээд бид 3 Хайрхан суманд хүргэн ах Бынд 1 хоноод өглөө нь О хадам дүү Б бид нар Хайрхан сумын Хүнүйн голын цаад энгэрээс О гэх хүнээс 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр 3 даага авсан тухайн дааганууд нь хул зүсмийн эр даага, хээр зүсмийн эр даага, хээр халтар зүсмийн охин даага байсан уг даагануудын тамгийг би санахгүй байна. Би гурван даагаа ачаад Хайрхан сумын төв орж ирээд Б-д очихоор явсан. Би өмнө нь 2018 оны 01 дүгээр сарын үед Б-д сэгсүүргэн дээл, хиймэл үсэн дотортой дээл, 2 адуугаа зарсан тэрийгээ авахаар очсон. Би өмнө өдөр нь ирэх замдаа адуугаа авна шүү гээд Б-д хэлсэн байсан. Б өглөө нь над руу залгаад манай гэрийн гадаа үхрийн дээвэртэй хашаан дотор нялх хээр унагатай хээр гүү, хонгор байдас бариад уясан байгаа би хотруу яаралтай явах ажилтай болчихлоо гэж байсан. Би Оын хамт Б-д очиход үхрийн хашаан дотор нь нялх хээр унагатай хээр гүү, хонгор байдас бариад уясан байсан. Уг адууг О бид 2 миний машин дээр ачаад О-нд очиж тэндээ хоносон. Өглөө нь О надад мөнгөний хэрэг байна нэг даага заръя гэхээр нь 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр 1 даага авахаар болсон уг даага нь хүрэн зүсмийн охин даага байсан тухайн даагыг О өөрийн адуунаасаа барьж надад өгсөн. Тэгээд худалдаж авсан адуунуудаа ачаад 11 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу явсан. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р баг Агтын ам гэх газар би өвөлжөөн дээрээ ачиж ирсэн адуугаа буулгасан. Тухайн үед ачиж явсан хээр гүүний нялх унага нь очсоныхоо маргааш өдөр нь үхсэн. Би тухайн үед ямар тамгатай адуунууд байсныг нь сайн анзаарч хараагүй. дугуй бололтой бүдэг тамгатай адуу харагдаж байсан. Уг адууны өмнө Архангай аймгийн Хайрхан сумаас ирсэн таван адууг миний төрсөн дүү Ч надаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр худалдаж авсан. Сүүлийн ирсэн 7 тооны адууны "хээр унага нь ирээд үхсэн. Хээр гүү, хонгор байдас хоёрыг нь миний төрсөн дүү Ч /Чүеэ/ надаас нийтэд нь 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан хул зүсмийн эр даага, хээр зүсмийн эр даага, халтар зүсмийн охин даагануудыг манай хадам эгчийн хүүхэд Т нийтэд нь 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Хүрэн даагыг нь манай хадам ахын хүүхэд Б-д би өгсөн. Би тухайн үед адуугүй байсан хонь ямаа үхэртэй байсан. 2017 онд 400 толгой мал тоолуулж байсан. Би дээрхи адуунууд дотор хулгайн адуу байгаа талаар мэдээгүй. Тухайн үед би дээрхи адуунуудыг тухайн зах зээлийн ханшаар хүмүүсээс худалдаж авсан мөн гэр гэрийнхээ гаднаас ачиж өгсөн болохоор надад ямар нэгэн сэжиглэх зүйл байгаагүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 152-155 хуу/,

Гэрч Б.Чын өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р баг Агтын ам гэх газар Аав Б, төрсөн ах Р манай 3 цуг айл саахалт амьдардаг юм. Миний ах Р Архангай аймагруу олон удаа явж хужир зарсан юм. Энэ үеэрээ 2017 оны 11-р сард Архангай аймгийн Хайрхан сумын иргэн О, Б нараас адуу худалдаж авсан уг адуунуудыг авахаар мөн өөрийн төрсөн эгч Бгийнд айлчин хийх далимаараа хамт яваад ирье гэхээр нь би өөрийн эхнэр Н, найз Ж нарын хамт Ж-н хөх өнгийн - маркийн авто машинтай Хайрхан суманд ирсэн. Тухайн машины улсын дугаарыг нь санахгүй байна. Архангай аймгийн Хайрхан суманд ирээд би хүргэн ах Бын, төрсөн аав Цгийнхоор ороод сумын төв орж Б ахынд хоносон. Маргааш өглөө нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу гэрлүүгээ явахаар болж замаараа миний төрсөн ах Р Б, О нараас адуугаа аваад явна гэхээр нь Бынд очиход О, Б нар олон тооны бараан голдуу адуу хашсан байсан. Тэгээд тэр адуунаас хур дэлтэй шарга зүсмийн байдас, Хөх бор байдас, Хээр шүдлэн үрээ, охин хүрэн даага, охин хээр даага нийт 5 тооны адууг О, Б, нар уг адуунуудыг бугуйлдаж барьж өгөөд Р ах Ж.Д бид нар Ж.Дийн машинд ачаад 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу явсан. Тэгээд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р баг Агтын аманд байдаг өөрийн өвөлжөөн дээр авч ирсэн 5 тооны адуугаа буулгасан. Уг адуунууд нь охин голцуу байсан тул би өөрийн төрсөн ах Б.Р-с авч ирсэн 5 тооны адууг худалдаж авсан юм. Миний ах Р надад ярихдаа би Архангай аймгийн Хайрхан суманд хужир зараад хужираа оролцуулан мөнгө нэмж өгч 5 адуу худалдаж авлаа гэсэн. Би адуутай болох гэж байгаа юм чинь таниас худалдаад авъя охин голдуу юм гээд Р ахад 5 адууны мөнгө болох 2.000.000 /хоёр сая/ төгрөг өгөөд худалдаж авсан. Дараа нь миний ах Р 2018 оны 05 дугаар сарын аравдаар санагдаж байна. Дахин Архангай аймгийн Хайрхан сумруу явж хүнээс авцаагаа авахаар явсан. Тэгээд буцаж ирэхдээ О гэх хүнээс 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр 3 даага авсан байсан тухайн дааганууд нь хул зүсмийн эр даага, хээр зүсмийн эр даага, хээр халтар зүсмийн охин даага байсан уг дааганууд нь дугуй дотор “н” үсгэн тамгатай байсан. Мөн Хайрхан сумын Асгат багийн малчин Баас нялх хээр унагатай хээр гүү /зөв гуяндаа дугариг дотор хас тамгатай/, хонгор байдас /зөв гуяндаа дугариг дотор хас тамгатай/ байсан. Оаас хүрэн зүсмийн 1 тооны охин даага /им тамгагүй/ ингээд нийт 7 тооны адууг Архангай аймгийн Хайрхан сумаас туст тус авчирсан. Эдгээр адуунаас би зөв гуяндаа дугариг дотор хас тамгатай Хээр гүү, Хонгор байдас 2 адууг нь 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Д.Б /Ониухаагаас/ худалдаж авлаа гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 156-158 хуу/,

Гэрч Ц.О-н өгсөн: “...Анх манайд 2017 оны намар миний ахын эхнэрийн төрсөн ах нь болох Б.Р Хөвсгөл аймгаас хужир зарахаар ирээд хужраа зарж заримыг нь малаар солихоор болсон. Тухайн үедээ манай сумын Б гэх залуугаас хужир болон бэлэн мөнгөөр 3 адуу авахаар болсон гэж байсан тэр үед нь би таньд 2 даага заръя мөнгөний хэрэг байна гээд Р ахад 2 даага 1 тус бүрийг нь 300,000 /гурван зуун мянган/ төгрөгөөр бодож Р ахаас бэлэн 300,000 /гурван зуун мянган/ төгрөг Жи-мобайлийн сем карт уншидаг 1 ширхэг утсыг 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөнд бодож авсан. Үлдсэн мөнгийг нь адуу ачуулахдаа авъя гээд явуулсан. Тэгээд 2017 оны намар 11-р сарын сүүлээр өдрийг нь би одоо санахгүй байна Р /Ээнээ/ ах өөрийн төрсөн дүү Ч /Чүүеэ/ эхнэрийнхээ хамт бас Ж Д гэх нэг тарган бор залуугийн хамт дөрвүүлээ - маркын машинтай манайд ирээд Баас адуу авна гэж байсан. Тэгээд Ч эхнэртэйгээ, Ж, Д-н хамт гурвуулаа Хайрхан сумын төв ороод орой сумын төвөөс буцаж гарч ирсэн тэр хооронд нь Б /Ониухаа/ манайд мотоцикльтой ирээд 2-лаа хамт адуу туугаад ирье гэхээр нь би хамт явсан юм энэ үедээ би Р ахад 2 даага өгөх ёстой мөнгийг нь авчихсан талаараа Б-т ярьсан юм. Тэгээд Б бид 2 Хайрхан сумын Асгат багийн нутаг Сэрвэн гэх газраас манай сумын малчин Д гэх хүний Шарга азрагатай 30 орчим тооны адуу, Б-н өөрийн Хонгор азаргатай 20 орчим тооны адуу, мөн Б-н өөрийн хээр азаргатай 30 орчим тооны адуунуудыг цуг туугаад Б-н гадаа очиж Б-н өвөлжөөний хашаанд уг адуунуудыг Б бид 2 хашаад байж байтал Р ах цуг явж байсан хүмүүсийнхээ хамт 17 цагийн үед Б-д ирсэн тэгээд бид нар адууны хашаан дээр очиж Б хашаатай адуунаас зөв гуяндаа дугуй дотор хас тамгатай шарга зүсмийн байдсан гүү, зөв гуяндаа дугуй дотор хас тамгатай бор байдсан гүү, халтар амтай хээр зүсмийн шүдлэн үрээ, хээр зүсмийн охин даага, хүрэн зүсмийн охин даага нийт 5 тооны адууг Р ахад Д ахын адуунаас Б барьж өгсөн ба тухайн адуунуудыг тэнд байсан хүмүүстэй нь ачилцаж өгөөд хашаатай байсан адуунуудаа Бынхаас урд зүгт гаргаж туугаад байж байтал Р ах орой болчихлоо зам сайн мэдэхгүй гол хөлдсөн байгаа тул зам заагаад өгөөч гэхээр нь би Бын хамт мотоцикльтой Р ахыг хамт явсан хүмүүстэй нь Хайрхан сумын Асгат багийн Шар булангийн Г-р гаргаж өгөөд Б бид 2 буцаж гэр гэртээ харьсан. Үүнээс хойш 2018 оны 05-р сарын 10-ны орчимд манайд Р ах өөрийнхөө -той дахин ирсэн тэгээд буцахдаа Баас болон манай ойр хавийн хүмүүсээс мөнгөөр нь дахин адуу авна гэж байсан. Энэ үед би манай сумын малчин О гэх хүнтэй утсаар яриулж адууны наймаа хийхээр болцгоосон. О гэх хүний адуунаас өдөр 11 цагийн орчимд очиж хар хээр зүсмийн даага, хул зүсмийн даага, халтар зүсмийн даага нийт 3 тооны даагыг утсаар өөртэй нь ярьж барьж ачуулсан дээрхи 3 даага бүгд дугуй дотор “Н” үсгэн тамгатай байсан. Тэгээд Р ах Б-с адуу авна гэж ярьж байсан тэр адууг нь би Б-н гэрт очиж хамт ачилцаж өгсөн юм. Тухайн үед Б гэртээ байхгүй байсан ба утсаар Р ахтай яриад чамд зарсан адууг хашаандаа уяад орхисон байгаа аваад яваарай гэж захисан байсан. Намайг Б-д Р ахтай хамт очиж авсан адуу өсгий цагаан хонгор хязаалан байдас, хээр зүсмийн нялх унагатай хээр зүсмийн хязаалан байдас тус тус байсаныг би Р ахтай машинд нь ачсан тэр үед би тамгыг нь анзаарч хараагүй. Тэгээд бид 2 адуугаа ачаад манайд ирсэн энэ үед би өөрөөсөө дугуй дотор загасан тамгатай хүрэн зүсмийн охин даагаа 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр Р ахад зарсан тухайн үед Б.Р ах нийт 7 тооны адуу ачаад гэрлүүгээ буцсан. Би 2017 оны намар Р ахаас 2 даага заръя мөнгөний хэрэг байна гээд Р ахад 2 даага 1 тус бүрийг нь 300,000 /гурван зуун мянган/ төгрөгөөр бодож Р ахаас бэлэн 300,000 /гурван зуун мянган/ төгрөг Жи- мобайлийн сем карт уншидаг 1 ширхэг гар утсыг 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөнд бодож авсан байсан сүүлд адуугаа ачуулсаны дараа үлдсэн 200,000 /хоёр зуун мянган/ -гөгрөгийг нь утсаар Р ахтай ярьж авсан. Манай сумын Б гэх залуугаас Р ах хужир болон бэлэн мөнгөөр 3 адуу авахаар болсон гэж байсан. Өмнө нь мөнгө төгрөгийг нь өгөлцсөн байх энэ талаар надад мэдэх зүйл байхгүй. Хулгайн адуу гэдгийг Б.Р болон хамт ирсэн хүмүүс нь мэдээгүй. Тухайн үед Б /Ониухаа/ бид хоёр л энэ талаар мэднэ өөр хүмүүс мэдээгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 163-165 хуу/,

Гэрч С.Э-н өгсөн: “...Би дээрхи хүмүүсийг танина. Төрөл садангийн холбоо байхгүй. О.Д бол манай багийн өндөр настан харин Д.Б, Ц.О нар нь манай багийн залуучууд байгаа юм. Д.О нь аав ээжийн хамт амьдардаг харин Д.Б нь 2019 онд шинээр гэр бүлтэй болсон. Эдгээр айлууд нь бүгд өөр өөрийн малыг тус тусдаа малладаг малчин өрхүүд юм. Манай багийн малчин О.Д 2017 оны 11-р сард болон 2018 онд мал алдаж байсан байх ер нь бол тэр болгон тэмдэглүүлээд байдаггүй олон малтай V болохоор мал нь их салж хийлж явдаг мөн малчидтай болохоор өөрсдөө ихэвчилэн явж хайдаг болохоор тэр болгон тэмдэглүүлдэггүй. Манай багийн малчин О.Д-н адуу зөв талын гуяндаа дугуй дотор хас тамгатай, Д.Б-н адуу зөв талын гуя болон зөв талын урд хаан дээр 5 тоо тамгатай Ц.О-н адууг тамгыг нь мэдэхгүй ер нь их цөөхөн малтай. Өөрийнх нь ярьсанаар дугуй дотор загасан тамгатай 2019 онд 8 адуу 32 бог тоолуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 163-165 хуу/, 

Гэрч Б.Б-н өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Архангай аймгийн Хайрхан сумын бэр болж ирээд 7 жил болж байна. Миний ах дүү аав, ээж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 4 багт байдаг. 2017 оны 10,11 дүгээр сард байх өдөр сарын сайн санахгүй байна. Би Архангай аймгийн Хайрхан сумаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу аав,ээж дээрээ очоод 2-оос 3 хоноод Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаасаа Архангай аймгийн Хайрхан сум руу төрсөн дүү Р-н хамт Рийн 61-93 хөү улсын дугаартай хөх өнгийн - маркийн машинтай хужир ачаад Архангай аймгийн Хайрхан суманд ирээд Хайрхан сумын Асгат багийн айлуудаар яваад бэлэн мөнгөөр нь нэг шуудайг нь 8000 /найман мянга/ төгрөгөөр зарсан, авч ирсэн хужир ачиж ирсэн өдрөө зараад дуусгасан. Манай дүү Р манайд нэг хоноод Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу буцсан, буцаж явахдаа ганцаараа ачаагуй явсан. Тэгээд тэр сардаа багтаад ирсэн санагдаж байна, манай дүү Р өөрийнхөө машинтай, Б гээд манай дүүгийн хадам ах маяти маркийн машинтай /улсын дугаарын мэдэхгүй байна/ тэр хоёр хамт хужир ачиж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Архангай аймгийн Хайрхан суманд ирээд хужир а манай хашаад буулгасан. Б ах нь авч ирсэн хужир а буулгачхаад тэр өдрөө Архангай аймгийн Хайрхан сумаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу буцсан буцахад нь би хоёр хүүхэдтэйгээ, хадам ээж Г бид нар цуг явсан, тухайн үед Б ах ачаагүй явсан. манай дүү Р Хайрхан суманд манайд авч ирсэн хужир а зарахаар үлдсэн. Р Хайрхан суманд 2-оос 3 л хоносон байх Архангай аймгийн Хайрхан сумаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд намайг авахаар гэртэй ирсэн. Р ирэхдээ өөрийн - маркийн машинтайгаа ирсэн ачаатай ирсэн үгүй би мэдэхгүй байна, ирээд гэртэй нэг л хоносон байх, хадам, ээж Г бид нарыг хүргэж өгөхөөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Архангай аймгийн Хайрхан сум руу өөрийн машинтайгаа яваад бид нарыг хүргэж өгөхөөр явахдаа хужир авч явсан. Хайрхан суманд ирээд хужираа зараад үлдсэн хужраа Б /Ониухаа/ гэх залууд адуугаар зарсан юм шиг байсан. Бэлэн мөнгө болон. малаар зарж байсан. 2017 оны 10 ,11 сарын үед санагдаж байна манай дүү Р Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас намайг зараад өг гээд хурган дотортой дээл, хиймэл үсэн дотортой дээл явуулсан байсан. Би тэр хоёр дээлийн Хайрхан сумын Асгат багийн иргэн Б /Ониухаа/ гэх залууг манайд орж ирэхээр нь үзүүлсэн тэгсэн Б Р-тэй утсаар яриад авахаар боллоо гээд дээлээ аваад явсан. Р 2 дээлээ адуугаар зарсан байсан хэд адуугаар зарсныг нь мэдэхгүй байна. Он сар өдрийн сайн санахгүй байна 2 удаа ирээд сүүлд зарсан хужрын оронд авсан адуу болон 2 дээл зараад авсан адуугаа Баас авсан байсан. Мөн манай хадам дүү Оаас 2 тооны адуу авсан юм шиг байсан. Би хэдэн тооны ямар зүсмийн адуу авсныг нь мэдэхгүй байна. Би хэзээ хэн, хэн хэний машинтай ирснийг нь санахгүй байна. нэг ирэхэд нь манай аав Б, манай дүү Ч эхнэртэйгээ Ч-н найз Ж нар л лав ирж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 169-172 хуу/, 

Гэрч Д.С-н өгсөн: “...Би Архангай аймгийн Хайрхан сум Асгат багт оршин суудаг юм. 2020 оны 02 дугаар сарын дундуур нутгийн дүү Н-н хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутгаар адууны эрэлд явж байхад, манай нутгийн Д гэх айлын адууны тамгатай адил дугарга дотор хас тамгатай Шарга зүсмийн гүү, шарга унагатайгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутагт айлын адуунд харагдаж байсан. Би адууны эзэн Ч гэх залуутай уулзаад танай адуунд байгаа шарга гүү хаанхын адуу юм, манай нутгийн адуу шиг байх юм тамга нь адил байна гэсэн чинь манай унга нь адуу гэж байсан. Би сумандаа ирээд Д ахад утасаар болон Д ахын адуучин Т-тай уулзахдаа энэ талаараа хэлсэн. Тэгсэн Т 2017 оны намар Д ахын 1 азарга адуу алга болсон чиний яриад байгаа гүү тэр адуунд явсан гүү байж магадгүй юм байна гэж байсан. 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Би Тгийн хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багт очиж Ч гэх залуугийн хөх бор зүсмийн азргатай адуунд байсан дугарга дотор хас тамгатай шарга зүсмийн гүү, хээр азрагатай адуунд байсан дугарга дотор хас тамгатай бор зүсмийн гүүнүүдийг Т бид 2 үзэхэд Т Д ахын 2017 оны намар хулгайд алдсан адуунд явсан байдаснууд мөн байна тамга нь ч гэсэн мөн байна гэж байсан. Д ахын манай хоёрынх нэг газар нутгалдаг айл саахалт байдаг. Би Д ахын адуунуудыг мэднэ, тамгыг нь ч гэсэн танина. Хоёр гүүний хуучин тамга дээр нь давхар саран дээр хас тамга дарсан байсан. Өмнө нь намайг ирж үзэхэд уг Шарга зүсмийн гүүний зөв талын гуян дээр дугарга дотор хас тамгатай байсан, давхарлаж сар дээр хас тамга дарагдаагүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 173-175 хуу/,

Гэрч Д.Б-н өгсөн: “...Манайх Архангай аймгийн Хайрхан сум Асгат баг Удгант гэх газар байхад 2017 оны 11 дүгээр сарын эхээр санагдаж байна, өдрийн сайн санахгүй байна. Хөвсгөл аймгаас хужир зарж яваа гээд Р /Ээнээ / гэх залуу - маркийн машинтай манайд ирсэн би Роос 10 шуудай хужир 1 шуудайг нь 8000 төгрөгөөр /найман мянга/ бодоод бэлэн мөнгөөр нь авсан. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын аравдаар санагдаж байна бас өдрийн сайн санахгүй байна Р-той Хайрхан сумын төв дээр таарсан Р тухайн үед хужир зарах гээд ирсэн, хужир зарагдахгүй байна, гэрээсээ гараад хэд хоночихлоо гээд явж байсан. Би тэр үед Роос 130 шуудай хужир 1 шуудайг нь 5000 төгрөгөөр /таван мянга/ бодоод нэмээд Р-с 400000 төгрөг/дөрвөн зуун мянга/ аваад 3 шүдлэн адуу өгөхөөр болсон. Р буцаж ирэхдээ адуугаа авъя гээд явсан. Тэгээд 2017 оны 11 дүгээр сардаа багтаад ирсэн санагдаж байна сар, өдрийн сайн санахгүй байна Р /Ээнээ/ манайд дүү нь гээд Ч /Чүүеэ/ гэх залуу эхнэрийнхээ хамт бас нэг тарган залуу цуг явж байсан би нэрийн мэдэхгүй байна эдгээр хүмүүс манайд 11 цагийн үед ирээд Р хужирт өгсөн адгуугаа авъя гэхээр нь за би адуугаа хураагаад ирье гэсэн Р цуг явж байсан хүмүүстэйгээ Ц ахынд очин гээд явсан. оройн нь  О Р хоёр манайд ирж хоносон. Маргааш өглөө нь Р Ц ахын очихоор яваад. Би мотоциклтой Оын /Одоноо / хамт адуундаа явсан. Тэгээд Хайрхан сум Асгат баг Сэрвэн гэх газраас өөрийн Хонгор азаргатай, төрсөн ах Б-н хүрэн азаргатай адуу, О-н шар халтар азаргатай адуу, манай адууны хажууд байсан шарга азаргатай Д ахын гучин гаран тооны адууг цуг туугаад гэрийн гадаа авч ирсэн. Р Ц ахынд очихоод цуг явж байсан хүмүүсийнхээ хамт 16 цагийн үед манайд ирсэн. Тэгээд адуугаа ачсан би тухайн үед өөрийнхөө адуунаасаа Хүчээ ахын манай том ах Б-д өгөөд би Б ахаас хээр шүдлэн үрээгээр сольж авсан “О” үсгэн тамгатай хавар 4 дүгээр сарын сүүлээр дэлийн авсан улаан хээр шүдлэн үрээ, Д ахын шарга азаргатай адуунаас хур дэлтэй хөх бор зүсмийн байдас шүдлэн юм уу хязаалан настай л байсан байх тамгыг нь хараагүй, Хур дэлтэй шарга байдас шүдлэн настай л байсан байх тамгын хараагуй хулгайлаад ачуулсан. О өөрийн шар халтар азаргатай адуунаас охин хээр зүсмийн даага, охин хүрэн зүсмийн даага ачуулсан. Дээрх хоёр дааганы им тамгын би мэдэхгүй байна. Тэгээд Р ирсэн хүмүүсийнхээ хамт манайхаас 17 цагийн үед явсан. би тууж ирсэн адуугаа хашсан байсныг гараад хойд зүг рүү туусан. 2018 оны 01 дүгээр сарын эхээр би сумын төвд Рийн хүргэн ах З-д ороход З-гийн эхнэр Б Хөвсгөлөөс Р дээл, хүрэм зараад өг гээд явуулсан байна гээд надад үзүүлсэн би хоёр дээлийн авах гээд Ртой утсаар яриад дээлийн авахаар болоод хоёр адуу өгье гэсэн. Р 2018 оны 4 дүгээр ^арын сүүлээр над руу утсаар яриад би Хайрхан суманд ирсэн байна дээлэнд өгсөн хоёр адуугаа авах гэсэн юм гэхээр би адуугаа дөхүүлэх гээд адуундаа явж байхад Шартын дөрөлжийн ард хүрэн үрээ хураасан хонгор байдас зөв талын гуя нь дээрээ жижиг дугуй тамгатай, ялах хээр зүсмийн унагатай хээр гүү зөв талын гуя нь дээрээ дугуй тамгатай эдээр адуунууд байсан. Би туугаад гэрүүгээ явж байсан чинь хүрэн үрээ нь цугтаад явсан. Би Унагатай хээр гүү, цагаан хонгор байдас хоёрын туугаад гэрийнхээ гадаа авч ирээд бариад уясан. Тэгээд Р луу утсаар яриад би хот явах ажилтай болчихпоо чи ирээд авчих би барьж аваад уячихлаа гэж хэлчхээд төрсөн ах Б-г ирэхээр энэ адууг ачуулчхаарай гээд би сумын төв орж ирээд хот явсан. 2017 оны 11 дүгээр сард өгсөн 3 тооны адуунаас хээр зүсмийн “о” үсгэн тамгатай шүдлэн үрээ нь миний ахаасаа үрээгээр сольж авсан миний өөрийн үрээ, хур дэлтэй бор байдас. Шарга байдас хоёр нь манай нутгийн Д гэх хүний шарга азаргатай адуунаас барьж авсан адуу Д гэх хүний адуу байх. 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр өгсөн унагатай хээр гүү, цагаан хонгор байдас хоёрыг хэний адууг мэдэхгүй байна. Би хэнийх нь сайн мэдэхгүй байна Оын шар хээр азаргатай адуунаас барьж өгсөн би өөрийнхөн адуу байх л гэж бодож байна. От бэлэн мөнгөөр нь зарсан гэж байсан. Р болон Р-той явж байсан хүмуүс надаас авсан адуунуудаа хулгайн адуу гэж мэдээгүй би өөрийхөөсөө өгч байгаа нь гээд өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 176-179 хуу/,

Гэрч О.Өы өгсөн: “...Д.Б бид хоёр нэг айлын бэр, хүргэн байгаа юм. Ц.Оыг танина нэг х нутгийн хүмүүс байгаа юм. надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би баз Д.Бын хувийн зан байдлын талаар мэдүүлнэ. Батбаячр нь даруухан төлөв түвшин хүн гэж харагддаг, Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Гозгор улаан гэх газар эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдарч байгаа айл юм. урд өмнө ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, архи тамхи хэрэглэж байхыг нь би хараагүй. Хүнд тусархаг ах байгаа юм. хурдан морь уяж сойдог адуунд сонирхолтой, эхнэр хүүхэддээ халамжтай сайн залуу....” гэх мэдүүлэг /хх-ийн 180-181 хуу/,

Гэрч С.О-н өгсөн: “...Д.Б нь манай хүргэн хүү, Ц.О манай нутгийн танидаг залуу төрөл садангийн холбоо байхгүй. Д.Быг багаас нь мэднэ. Д гэх айлын 6 дахь хүүхэд байгаа юм. Б нь 10 жилээ Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж төгсөөд хөдөө мал маллаж байгаад 2018 онд манай охин Энхжаргалтай гэр бүл болж 2 хүүхэдтэй одоо Архангйа аймгийн Хайрхан сумын Асгат багийн Гозгор улаан гэх газар мал маллаж амьдарч байгаа. манай хүргэн Б тамхи хэргэлдэггүй, архи уучихсан надтай таарсан зүйл байхгүй. Урд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй төлөв томоотой, даруухан хүнд тусархаг сайн залуу байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183 хуу/, 

Яллагдагч Д.Бын өгсөн: “......” гэх мэдүүлэг /хх-ийн 195-198 хуу/,

Хохирогч О.Д-н хулгайд алдсан гэх 2 тооны гүүний зах зээлийн үнэлгээг тогтоосон Хас үнэлгээ ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.даваасүрэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 477 дугаартай дүгнэлт /хх-ийн 187 хуу/,

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн а/194 дугаартай тодорхойлолт /хх-ийн 199 хуу/,

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн а/193 дугаартай тодорхойлолт /хх-ийн 200 хуу/,

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн а/203 дугаартай тодорхойлолт /хх-ийн 201 хуу/,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай тодорхойлолт /хх-ийн 202 хуу/,

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай тодорхойлолт /хх-ийн 203 хуу/,

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн а/192 дугаартай тодорхойлолт /хх-ийн 204 хуу/,

Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн а/191 дугаартай тодорхойлолт /хх-ийн 205 хуу/,

М овогт Д.Б /РД:АК/-ын иргэний үнэмлэхний хуулбар, захиргааны зөрчилд холбогдож байсан талаарх мэдээлэл /хх-ийн 206-208 хуу/,

Хохирогч О.Д-н 2017 оны мал тооллогын мэдээлэл /хх-ийн 209-231 хуу/,

М овогт Д.Б /РД:АК/-ын ял шалгах хуудас /хх-ийн 232 хуу/,

Б овогт Ц.О /РД:АК/-ын ял шалгах хуудас /хх-ийн 233 хуу/,

Хэргийн оролцогч нарт хавтаст хэргийн материалыг танилцуулсан тухай тэмдэглэлүүд /хх-ийн 235-237 хуу/, зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Ц.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Д.Б, Ц.О нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр ........... аймгийн ....... сумын..........баг, ......... гэх газраас хохирогч О.Д-н 4 тооны адууг хулгайлж, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,мөн Д.Б нь ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 10-ны үеэр ..... аймгийн ........сумын ........баг, Х гэх газраас хохирогч О.Д-н 2 тооны адууг хулгайлж, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Д.Б, Ц.О нар нь бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр ..........аймгийн ........ сумын ............баг, Х гэх газраас хохирогч О.Д-н 4 тооны адууг хулгайлж, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Б, Ц.О нар үйлдсэн болох нь:  Хохирогч О.Д-н өгсөн:  “...Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Хагийн нуур гэх газраас 2017 оны 11-р сарын орчимд шарга азраганы адуунаас шарга зүсмийн байдсан гүү, Хөх бор зүсмийн байдас, хээр охин даага, хүрэн охин даага тус тус хулгайд алдсан юм. Уг адуунууд нь зөв талын гуян дээр дугариг дотор хас тамгатай адуу байсан. Сүүлд Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Д.С надтай утсаар яриад 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутгаар адууны эрэлд явж байхад танай тамгатай адил дугариг дотор хас тамгатай шарга зүсмийн унагатай гүү Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутагт Д.Ч гэх айлын адуунд харагдсан гэж хэлэхээр нь би өөрийн адуучин Тг хамт яваад үзээд ир гээд 2020 оны 04 дүгээр сарын 04-нд Д.С хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу явуулсан юм. Тэгээд манай малчин Т Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу яваад ирэхдээ манай адуу мөн байна гэсэн. Гүүнүүдээ тус бүр нь 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр харин даагануудаа тус бүрийг нь 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ. Би алдсан адуунуудынхаа хохиролыг барагдуулчихвал надад гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 07-09 хуу/, Гэрч М.Т-н өгсөн: “Би Архангай аймгийн Хайрхан сум Асгат багийн Х гэх газарт оршин суух О.Д гэх хүний адууг би хардаг юм. 2017 оны намар миний харж байсан. адуунаас Шарга азрагатай адуунд байсан 1. Шарга зүсмийн 1 тооны хязаалан насны байдсан гүү, 2. Хөх бор зүсмийн 1 тооны соёолон насны байдсан гүү, 3. Хээр зүсмийн 1 тооны охин даага, 4. Хүрэн зүсмийн 1 тооны охин даага нийт 4 тооны адууг хулгайд алдсан юм. Уг адуунууд нь зөв талын гуян дээр дугариг дотор хас тамгатай адуу байсан. Гэтэл Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Д.С 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутгаар адууны эрэлд явж байхад Д ахын адууны тамгатай адил дугариг дотор хас тамгатай шарга зүсмийн унагатай гүү Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутагт Агтын ам гэх газарт оршин суух Д.Ч гэх айлын адуунд харагдсан гэж хэлэхээр нь би Д.С миний харж байгаад 2017 оны намар алдсан адуунууд байж магадгүй юм сүүлд хамт очиж үзье гээд 2020 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр би Д.С-н хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутаг Агтын ам гэх газарт оршин суух Б.Ч гэх залуугийн хөх бор зүсмийн азаргатай адуунд байсан дугариг дотор хас тамгатай шарга зүсмийн гүү, хээр азрагатай адуунд байсан дугариг дотор хас тамгатай бор зүсмийн гүүнүүдийг харахад уг адуунууд миний харж байгаад 2017 онд шарга азрагатай адуунаас алдсан хөх бор зүсмийн 1 тооны соёолон насны байдсан гүү, шарга зүсмийн 1 тооны хязаалан насны байдсан гүүнүүд тус тус мөн байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-15 хуу/,Гэрч Б.Р-н өгсөн: ...Хайрхан суманд хужир зарж байгаад өмнө нь ирсэн хужиртайгаа нийт 150 шуудай хужир үлдсэн тэгээд үлдсэн хужирнаасаа 130 шуудай хужирыг Б нэг шуудай бүрийг нь бөөний үнээр бодож 5000 /таван мянган/ төгрөгөөр өгсөн юм. Б өөрийн надад зарах адуугаа нэг адууг нь 400,000 /дөрвөн зуун мянган төгрөгөөр бодож 3 адуу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр бодож наймаа хийхээр болсон юм. Тэгээд Б одоо мөнгөний хэрэг байна гэхээр нь хужирны мөнгөн дээрээ нэмж өөрт байсан 400.000 / дөрвөн зуун мянган/ төгрөгийг Б бэлнээр өгсөн. Мөн өөрийн төрсөн эгчийн нөхрийн дүү болох О-с 2 даага нэг бүрийг нь 300,000 /гурван зуун/ мянган төгрөгөөр тус тус авахаар болсон. Тухайн үед О-т бэлэн 300,000 /гурван зуун мянган/ төгрөг өгсөн мөн өөрөө барьж байсан гар утсаа 100,000 /нэг зуун мянган төгрөгөнд бодож О-т өгсөн. Тэгээд тэр адуунаас хур дэлтэй шарга зүсмийн байдас, Хөх бор байдас, Хээр шүдлэн үрээ, охин хүрэн даага, охин хээр даага нийт 5 тооны адууг О, Б нар бугуйлдаж барьж өгөөд Ж, Ч, бид 3 Ж-н машинд ачаад Б орж хоол идээд 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу явсан. Уг адууны өмнө Архангай аймгийн Хайрхан сумаас ирсэн таван адууг миний төрсөн дүү Ч надаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр худалдаж авсан. Би дээрхи адуунууд дотор хулгайн адуу байгаа талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-22 хуу/, Гэрч Б.Ч-н өгсөн: “...Энэ үеэрээ 2017 оны 11-р сард Архангай аймгийн Хайрхан сумын иргэн О, Б нараас адуу худалдаж авсан уг адуунуудыг авахаар мөн өөрийн төрсөн эгч Бд айлчин хийх далимаараа хамт яваад ирье гэхээр нь би өөрийн эхнэр Н, найз Ж нарын хамт Ж хөх өнгийн маркийн авто машинтай Хайрхан суманд ирсэн. миний төрсөн ах Р Б О нараас адуугаа аваад явна гэхээр нь Б-д очиход О, Б нар олон тооны бараан голдуу адуу хашсан байсан. Тэгээд тэр адуунаас хур дэлтэй шарга зүсмийн байдас, Хөх бор байдас, Хээр шүдлэн үрээ, охин хүрэн даага, охин хээр даага нийт 5 тооны адууг О, Б нар уг адуунуудыг бугуйлдаж барьж өгөөд Р ах Ж бид нар Ж-н машинд ачаад 18 цагийн үед Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу явсан. Би адуутай болох гэж байгаа юм чинь таниас худалдаад авъя охин голдуу юм гээд Р ахад 5 адууны мөнгө болох 2.000.000 /хоёр сая/ төгрөг өгөөд худалдаж авсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-25 хуу/,Гэрч Т.Ж-н өгсөн: “…Тэгээд Б.Ч түүний эхнэр Н бид нар цааш Архангай аймгийн Хайрхан суманд З ахынд очиж хоноод маргааш нь миний улсын дугаартай ачааны машинтай Б.Ч түүний эхнэр Н бид 3 З ахын аавынд нь хөдөө ирээд бид тэндээ хоол идээд хэсэг байж байгаад 16-17 цагийн орчимд дахин нэг айлд очиж Б.Р ахын хүнээс худалдаж авсан гэх адууг ачихаар Б.Р ахын зааж өгсөн айлд очиход 80-аад тооны 2-3 азарга адууг бөөнд нь нэг дээвэртэй хашаанд хашсан байсан. Биднийг адуу ачихаар очиход тэнд З ахын төрсөн дүү гэх туранхай бор залуу найзтайгаа хамт байсан. Уг 2 залуу хашаатай адуунаас шарга байдас, бор байдас, хээр шүдлэн үрээ, хээр охин даага, цавьдар хүрэн охин даага нийт 5 тооны адууг барьж өгөөд би тэр адуунуудыг Б.Ч, Б.Р нарын хамт өөрийн улсын дугаартай ачааны авто машинд ачиж, тэндээсээ бид орой харанхуй болсон хойно Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу явсан....Миний Архангай аймгийн Хайрхан сумаас 2017 онд ачиж ирсэн 5 тооны адуунуудаас миний мэдэхээр 2 гүү нь Ч адуунд байгаа. Зөв талын гуян дээрээ дугариг дотор хас тамгатай шарга гүү нь Ч-н Хөх бор азрагатай адуунд байгаа харин зөв талын гуян дээрээ дугариг дотор хас тамгатай бор гүү нь хээр азрагатай адуун нь байгаа. ....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-33 хуу/, Гэрч Д.С-н өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын дундуур нутгийн дүү Н хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутгаар адууны эрэлд явж байхад, манай нутгийн Д гэх айлын адууны тамгатай адил дугарги дотор хас тамгатай шарга зүсмийн гүү, шарга унагатайгаа Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутагт айлын адуунд харагдаж байсан. Би адууны эзэн Ч гэх залуутай уулзаад танай адуунд байгаа шарга гүү хаанахын адуу юм, манай нутгийн адуу шиг байх юм тамга нь адил байна гэсэн чинь манай унаган адуу гэж байсан. Би сумандаа ирээд Д ахад утсаар болон Д ахын адуучин Т-тай уулзахдаа энэ талаараа хэлсэн. Д ахын манай хоёрынх нэг газар нутгалдаг айл саахалт байдаг. Би Д ахын адуунуудыг мэднэ, тамгыг нь ч гэсэн танина. Хоёр гүүний хуучин тамга дээр нь давхар саран дээр хас тамга дарсан байсан. Өмнө нь намайг ирж үзэхэд уг шарга зүсмийн гүүний зөв талын гуян дээр дугарга дотор хас тамгатай байсан, давхарлаж сар дээр хас тамга дарагдаагүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуу/ Ц.О-н яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн байгаа. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-71 хуу/, Д.Б-н яллагдагчаар өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэнээр нь өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байна. Хохирогч О.Д-д хохирлыг барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74-76 хуу/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 77-80 хуу, 86-90 хуу, /, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 1-р хх-ийн 48-49хуу/,Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 51-52хуу/, Хохирогч О.Д-н хулгайд алдсан гэх 4 тооны адууг зах зээлийн үнэлгээг тогтоосон Хас үнэлгээ ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д-н 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 478 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 57 хуу/,зэрэг нотлох баримтуудаар, 

Мөн шүүгдэгч Д.Б нь ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Хайрхан сумын Асгат баг, Хагийн нуур гэх газраас хохирогч О.Д 2 тооны адууг хулгайлж, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч О.Д-н өгсөн: “...Би Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Хагийн нуур гэх газраас 2018 оны 05-р сарын 10-ны орчимд хээлтэй хээр зүсмийн гүү, хонгор зүсмийн ** байдас тус тус хулгайд алдсан. Тухайн адуунууд нь зөв талын гуян дээрээ дугариг дотор хас тамгатай адуунууд байсан. Сүүлд Архангай аймгийн Хайрхан сумын иргэн Д.С надтай утсаар яриад 2020 оны 03 дугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутгаар адууны эрэлд явж байхад танай тамгатай адил дугариг дотор хас тамгатай шарга зүсмийн унагатай гүү Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4-р багийн нутагт Д.Ч гэх айлын адуунд харагдсан гэж хэлэхээр нь би өөрийн адуучин Т-г хамт яваад үзээд ир гээд 2020 оны 04 дүгээр сарын 04-нд Д.С-н хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу явуулсан юм. Тэгээд манай малчин Т Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумруу яваад ирэхдээ манай адуу мөн байна гэсэн. Би хээлтэй хээр гүүгээ 1,100,000 /нэг сая нэг зуун мянган/ төгрөгөөр харин хонгор зүсмийн хязаалан насны байдсан гүүгээ 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 143-145 хуу/, Гэрч М.Т-н өгсөн: “…2018 оны хавар 5 сард О.Д ахын Майга халзан хүрэн азраганы адуунаас хээр зүсмийн хээлтэй соёолон насны гүү, хонгор зүсмийн соёолон насны гүү тус тус хулгайд алдсан юм. Тухайн 2 гүү нь зөв талын гуян дээрээ дугариг дотор хас тамгатай байсан.....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149-151 хуу/,Гэрч Б.Р-н өгсөн: “... 2018 оны 05 дугаар сарын аравдаар санагдаж байна.Би өмнө өдөр нь ирэх замдаа адуугаа авна шүү гээд Б хэлсэн байсан. Б өглөө нь над руу залгаад манай гэрийн гадаа үхрийн дээвэртэй хашаан дотор нялх хээр унагатай хээр гүү, хонгор байдас бариад уясан байгаа би хотруу яаралтай явах ажилтай болчихлоо гэж байсан. Би О хамт Б очиход үхрийн хашаан дотор нь нялх хээр унагатай хээр гүү, хонгор байдас бариад уясан байсан. Уг адууг О бид 2 миний машин дээр ачаад О очиж тэндээ хоносон. Хээр гүү, хонгор байдас хоёрыг нь миний төрсөн дүү Ч надаас нийтэд нь 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152-155 хуу/,Гэрч Б.Ч-н өгсөн: “...Дараа нь миний ах Р 2018 оны 05 дугаар сарын аравдаар санагдаж байна. Хайрхан сумын Асгат багийн малчин Б нялх хээр унагатай хээр гүү /зөв гуяндаа дугариг дотор хас тамгатай/, хонгор байдас /зөв гуяндаа дугариг дотор хас тамгатай/ байсан. О-с хүрэн зүсмийн 1 тооны охин даага /им тамгагүй/ ингээд нийт 7 тооны адууг Архангай аймгийн Хайрхан сумаас туст тус авчирсан. Эдгээр адуунаас би зөв гуяндаа дугариг дотор хас тамгатай Хээр гүү, Хонгор байдас 2 адууг нь 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр худалдаж авсан. Д.Б худалдаж авлаа гэж ярьж байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-158 хуу/, Яллагдагч Д.Б өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны үеэр адуундаа явж байтал Хайрхан сумын асгат багийн нутаг Шартын дөрөлжний ард хээр унагатай хээр  гүү, хонгор зүсмийн байдас хүрэн зүсмийн үрээтэй хамт байсан би өөдөөс нь яваад очиход хүрэн үрээ давхиад яваад өгсөн би унагтай хээр гүү, хонгор байдас туугаад гэрийнхээ гадаа ирээд үхрийн хашаанд оруулж уяад гэртээ орж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын танил Р утсаар яриад унагатай гүү, байдас үхрийн хашаанд уячихлаа ирээд аваарай. Би Улаанбаатар хот явах ажилтай болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-198 хуу/, Хохирогч О.Д хулгайд алдсан гэх 2 тооны гүүний зах зээлийн үнэлгээг тогтоосон Хас үнэлгээ ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.д 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 477 дугаартай дүгнэлт /хх-ийн 187 хуу/,зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Д.Б, Ц.О нарыг  бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Архангай аймгийн Хайрхан сумын Асгат баг, Хагийн нуур гэх газраас хохирогч О.Д 4 тооны адууг хулгайлж, 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,мөн шүүгдэгч Д.Батбаярыг  ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Хайрхан сумын Асгат баг, Хагийн нуур гэх газраас хохирогч О.Д 2 тооны адууг хулгайлж, 1.350.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Ц.О нарын бусдын малыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар  “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус тайлбарласан байх боловч  шүүгдэгч Д.Б, Ц.О нар нь бүлэглэн бүлэглэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Архангай аймгийн Хайрхан сумын Асгат баг, Хагийн нуур гэх газраас хохирогч О.Д-н 4 тооны адууг хулгайлсан, мөн шүүгдэгч Д.Б нь ганцаараа 2018 оны 05 дугаар сарын 10-ны үеэр Архангай аймгийн Хайрхан сумын Асгат баг, Хагийн нуур гэх газраас хохирогч О.Д 2 тооны адууг хулгайлсан нь, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны мал гэдэгт хамаарахгүй байх тул  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилэх нь зүйтэй байна.

Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”гэж заасан,мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Ц.О нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хуулийн  1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шүүгдэгчийн  эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэв. 

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь  2020 оны 02 дугаар сарын 24-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Ц.О нарыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Д нийтдээ  3000.000  / гурван сая / төгрөгийн хохирол учирсан нь болох “ХАС ҮНЭЛГЭЭ” ХХК-ны мэргэшсэн үнэлгээчин Э.Д 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдож бөгөөд хохирогч О.Д нь хавтаст хэргийн материалтай танилцахдаа..” бүх хохирлоо барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү..” /1-р хх-ийн 234 хуу/гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Шүүгдэгч нараас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Ц.О цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч /1-р хх-ийн 245-246 хуу/ гарын үсэг зуржээ.   

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Д.Б, Ц.О нар  анх удаа гэм хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.О цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Архангай аймгийн Цэцэрлэг хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт тохижилт нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,  шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Ц.О нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын  бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Ц.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2,3 4,дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1  дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.О-г бүлэглэж, бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овогт Д.Б-г бүлэглэн бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.О цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус  шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.О оногдуулсан  цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг  өдөрт 8 /найм/ цагаас дээшгүй тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ......... аймгийн .............. хотын захирагчийн дэргэдэх Хот төлөвлөлт тохижилт нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ц.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Ц.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Ц.О нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б, шүүгдэгч Ц.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ