| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2020/0110/э |
| Дугаар | 2020/ШЦТ/116 |
| Огноо | 2020-05-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/116
2020/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э-р хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүдэгчийн өмгөөлөгч: Б.Э
Шүүгдэгч: Д.Ж нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө овогт Д.Ж-д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж дүүгийн хамт ......... аймгийн ..........сумын........ багийн ........ гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ө овогт Д.Ж /РД:АЕ/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бага насныы хүүхдийн эсрэг буюу 2 настай М.А-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алгадаж, тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
*Эрүүгийн............ тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ж-ын өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний орой гэртээ өөрийн хүү А-ын хамт байж байтал гаднаас Архангай аймгийн Ямаат багийн Ж, М гэх хоёр залуу орж ирээд Г гэх айлыг асуухаар нь би манай арын айл гээд зааж өгтөл манайхаас гарахгүй хоол хийж өг, өлсөж үхлээ гэх мэтийн юм яриад би та нарт хоол хийж өгөх зав алга манайхаас гараарай гэж хэлтэл Ж гэх залуу надад хандан юу гээд байгаа гичий вэ гээд зуухны урд байсан дөрвөлжтэй модыг өшиглөөд унагаачихаар нь би тухайн модыг буцаагаад хураагаад янзалж байтал Ж гэх залуу манай 2 настай хүү М.А-н нүүр лүү алгадсан. Манай хүү А нүүрээ дараад уйлаад гэрийнхээ хойморт очоод суучихсан. Би цуг явсан М гэх залууд хандаж чи наад залуугаа аваад гараач хүүхдийн нүүрлүү цохичихлоо ш дээ гэхэд М нээрээ чи яаж байгаа юм бэ, айлын хүүхэд цохиод. Одоо М ах ирээд бид хоёрыг ална ш дээ гээд найз Ж-гээ аваад гарсан. Тухайн үед би сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгч хэсгийн төлөөлөгч ирээд М, Ж нарыг аваад явсан. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 08-нд би хүү А, өөрийн ээж Д-н хамт Ж гэх залуугийн аав, ээж, ах цуг явсан М гэх залуугийн хамт Улаанбаатар хотод очиж эх нялхасын эмнэлэгт хамар хоолойн эмчид хүү А-аа үзүүлэхэд хамар нь шархтай байна гээд 3 хоногийн эмчилгээ бичиж өгөөд эргэж ирж үзүүлээрэй, шарх нь дарагдахгүй бол хамарт нь хагалгаа хийнэ гэсэн. Тухайн эмчилгээг хийлгээд байж байтал хот хоорондын замын хөдөлгөөнийг хааж байгаа гэхээр нь бид нар сумын төв рүүгээ ирсэн. М хоол хийж өг гээд нэхэхээр нь би чадахгүй, зав алга гэж хэлтэл наад гичий чинь юу гээд байгаа юм гээд Ж над руу дайрч, дөрвөлжтэй мод өшиглөж унагаагаад манай хүүг алгадсан. Тухайн үед би хүү М.А-ын хамт байсан. Гаднаас М, Ж нар орж ирж хэрүүл, маргаан хийж миний хүүг цохисон. Тухайн үед бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Тухайн үед М, Ж нар согтуу байсан. Тухайн үед намайг цохиж зодсон зүйл байхгүй. Ж гэх залуу над руу нэг гараа далайж ирээд больсон. Харин миний хүү М.Аын нүүрлүү цохисон. Би гомдолтой байна. Хүүгээ бүрэн гүйцэт эдгээж авмаар байна. Улаанбаатар хот яваад гарсан зардал мөнгөө гаргуулж авна, ахиж Улаанбаатар хот орж хүүгээ үзүүлж эмчлүүлэх зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/,
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Жын дахин өгсөн: “...М.А нь миний төрсөн хүү байгаа юм. Миний хүү М.А нь одоо 2 настай хүүхэд байгаа юм. Тийм болохоор хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Манай хүү М.А нь өмнө нь ямар ч гэмтэл бэртэл авч байгаагүй эрүүл саруул хүүхэд байсан. Д.Ж гэх залуу манай хүүхдийн нүүр хэсэгт цохиж хамрыг нь гэмтээсэн. Манай түлээний дөрвөлж зүгээр байгаа ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/,
*Д.Жгийн гэрчээр өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн найз Г.М-тэй хамт Өлзийт сумын төв ороо буцахдаа Нийслэл нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво нэгийг дэлгүүрээс аваад Орхон голын гүүр гараад зогсож байгаад Г М бид хоёр хувааж уучхаад буцаж сумын төв орж 0.5 литрийн савлагаатай экс нэртэй архи дэлгүүрээс аваад сумын төвийн хойно гарч бид хоёр хувааж уугаад Г.М би нэлээд согтоод байна, хоёулаа манай хамаатныд очиж хоноод өглөө эрт явъя гэж надад хэлээд бид хоёр сумын төв ороод нэг айлд орсон. Тэрнээс хойш би юу болсныг сайн санахгүй байгаа. Тухайн үөд би архи уугаад согтсон байна лээ. Маргааш нь М надад чи айлд ороод зүгээр байхгүй айлын жаахан хүүхэд цохиод балайрах юм гэхээр нь ямар балай юм бэ гээд би тухайн айлд очиж уулзаад эмнэлэгт хүүхдийг нь үзүүлээд Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэхээр нь манай аав Д, ээж С, ах Сундуй найз М нар М.А хүүг ээж Ж эмээ Д нарын хамт авч явж Улаанбаатар хот орж үзүүлсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байгаа. Маргааш нь манай найз М надад хэлэхдээ чи согтуу айлын жаахан хүүхэд алгадаад яаж байгаа юм гэж хэлэхээр нь би Аыг алгадсан юм байна гэж мэдсэн. Би Жтой юунаас болж маргалдсанаа санахгүй байна, тухайн үед би их согтуу байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/,
*Гэрч Г.М-н өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн найз Д.Жгийн хамт Өлзийт сумын тев срсод Нийслэл нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво нэгийг дэлгүүрээс аваад Жтэй хамт Орхон голын гүүр гараад зогсож байгаад хувааж уучихаад бид хоёр сумын төв орж 0.5 литрийн савлагаатай экс нэртэй архи дэлгүүрээс аваад сумын төвийн хойно гарч Ж бид хоёр хувааж уучхаад би нэлээд согтоод байхаар нь сумын төвд хоноод явъя гэж бодоод би аавынхаа төрсөн ахын хүүхэд Г гэдэг айлынд очих гээд явсан. Тухайн айлаа олохгүи айл андуураад М гэдэг айлд ороод Г ахынхыг асуусан. Тухайн үед М ах байхгүй байсан. Эхнэр нь хүүхдийнхээ хамт байсан. Г ахынхыг асуугаад гарах гэж байтал М ахын эхнэр Ж орилоод явчихсан эргээд хартал Ж надад хандан М ээ чи ямар арчаагүй юм бэ наад согтуу найз чинь хүүхэд цохичихлоо наад согтуу найзыгаа аваад яваач гэсэн. Тэгээд би найз Жгээ аваад гадагшаа гараад байж байтал цагдаа ирээд бид хоёрыг аваад Орхон голын гүүрний хажууд байдаг цагдаагийн постонд аваачиж согтолтын зэрэг шалгадаг багажаар согтолтыг маань хэмжихэд 0,69 хувийн согтолттой гарч байсан. Тухайн үед цагдаа маргааш ирж уулзаарай яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байна гээд миний мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг гражид хийгээд бид хоёрыг явуулсан. Би тухайн үед согтуу байсан болохоор яг юу болсныг сайн санахгүй байгаа. Ямар ч гэсэн Ж орилоод, надруу согтуу найз чинь хүүхэд цохичихлоо гэж хэлээд би найзыгаа аваад гарсан. Тухайн үед Ж М.А гэх хүүхдийн хаана нь яаж цохиж зодсоныг би хараагүй. Ж тухайн үед их согтуу байсан. Би тухайн үед санахгүй байна. Би согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
*Гэрч Г.Дн өгсөн: “...Д.Ж миний төрсөн хүү байгаа юм. Манай хүү Ж нь их төлөв даруу зантай, гэрээс гараад байдаггүй, гэртээ аав, ээждээ тус болоод малаа маллаад явж байдаг хүүхэд байгаа юм. Би хүүгээ хүнтэй маргалдаж, муудалцаж байхыг нь хараагүй. Харин энэ удаа айлын жаахан хүүхэд алгадсан гэхэд нь бүр итгэж өгөхгүй байсан юм. Гэтэл согтуу явж байгаад айлын хүүхэд алгадсан байна. Тэрнээс манай хүү чинь хүнд гар хүрэх нь байтугай хүнд чанга үг ч хэлж үзээгүй хүүхэд байгаа юм. Манай хүү Ж сургуульд огт сураагүй. Аав, ээжийн хамт хөдөө мал маллаж амьдардаг хүүхэд юм. Харин цэргийн алба хаасан юм. 2013 оны 05 дугаар сараас 2014 оны 05 дугаар сарын хооронд Улаанбаатар хотод 0151 дүгээр цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. Манай хүү Ж ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй, аав, ээждээ туслаад мал маллаж амьдардаг. Тэр бүр архи уугаад байдаггүй. Улиралдаа нэг удаа сумын төв явдаг. Тэр үедээ ганц нэг уудаг байх. Надад согтуу харагдаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
*Гэрч М.Х-н өгсөн: “...Би Жтэй хамаатан, садан хүн байгаа юм. Д.Ж нь төлөв даруу зантай, хүнд тусархуу, хүний үгнээс гарахгүй, хүнд буруу, зөрүү үг яриа хэлээд байдаггүй, архи дарс тэр болгон уугаад байдаггүй хүүхэд байгаа юм. Д.Ж нь сургуульд сураагүй. 1994 онд төрөөд эцэг, эхийн хамт хөдөө мал маллаж байгаад 2013 оны 05 дугаар сараас 2014 оны 05 дугаар сарын хүртэл Улаанбаатар хотод дүгээр цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагаад халагдсан. Цэргээс ирээд аав, ээжийн хамт Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт мал маллаж амьдарч байгаа хүүхэд юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/,
*Гэрч Т.У-н өгсөн: “...Би Д.Жг манай багийн иргэн гэдгээр нь танина. Д.Ж нь төлөв даруу зантай, хөдөө аав, ээжийнхээ хамтаар мал маллаж амьдардаг, архи дарс тэр болгон уугаад байдаггүй залуу байгаа юм. Д.Ж нь ямар нэгэн ажил эрхэлдэггүй, өмнө нь ажил хийж байгаагүй. Ер нь багаасаа хөдөө аав, ээжтэйгээ мал маллаж амьдарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
*Гэрч Г.Мийн дахин өгсөн: “...Тухайн үедээ Ж Жтой маргалдаад дөрвөлжтэй модыг өшиглөөд Ж тухайн үедээ түлээ, модоо янзалж байх хооронд Ж М.Аын нүүр хэсэгт гарынхаа ар талаар нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. М.Аын биед учирсан гэмтлийн Д.Ж учруулсан гэж бодож байна. Би тухайн үед хүнтэй утсаар ярьж байсан юм. Тэглээ ч Д.Ж нь М.Аыг цохино гэж бодоогүй. М.А айлын жаахан хүүхэд учир жаахан хүүхдийг цохиж, зодно гэж бодоогүй. Тэгээд би маргааш нь Жд хэлсэн чинь айлын жаахан хүүхэд цохиод байхдаа яадаг юм, одоо чоиж уучлалт гуй гээд манай найз Д.Ж очиж уучлалт гуйж Улаанбаатар хот руу авч явж эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
*Д.Жгийн яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон ялтай холбоотойгоор санал хүсэлт байхгүй. Би М.Аын биед гэмтэл учруулсан нь үнэн. Би болсон явдлын талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө өөрийн мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үед согтуу байсан болохоор ямар үйлдэл гаргаснаа санахгүй байна. Маргааш өглөө нь манай найз М хэлэхдээ чи Мийн хүүхдийг алгадсан гэж хэлсэн. Тэгээд би М.Аыг алгадсанаа мэдсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/,
*Хохирогч М.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шижнээч эмч С.Х-н 2020 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай дүгнэлт:
1. М.Аын биед, тархи доргилт. хамрын уг орчим зөөлөн эдэд няцралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарана. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.
4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй, эрүүл мэндэд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 23 хуу/,
*Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны дүгээр сарын -ний өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн шүүгдэгч Өөлд овогт Д.Ж /РД:АЕ/-ийн иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 27-28 хуу/,
*ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 хуу/,
*Шүүгдэгч Д.Жгийн цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /хх-ийн 31-32 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 47-48 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ж нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр бага насны хүүхдийн эсрэг буюу 2 настай М.А-ыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алгадаж тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
*Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Ж үйлдсэн болох нь:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Жын өгсөн: “...Ж гэх залуу манай 2 настай хүү М.Аын нүүр лүү алгадсан. Манай хүү А нүүрээ дараад уйлаад гэрийнхээ хойморт очоод суучихсан. Би цуг явсан М гэх залууд хандаж чи наад залуугаа аваад гараач хүүхдийн нүүрлүү цохичихлоо ш дээ гэхэд М нээрээ чи яаж байгаа юм бэ, айлын хүүхэд цохиод одоо М ах ирээд бид хоёрыг ална ш дээ гээд найз Жгээ аваад гарсан. ...Ингээд 2020 оны 03 дугаар сарын 08-нд би хүү А, өөрийн ээж Дын хамт Ж гэх залуугийн аав, ээж, ах цуг явсан М гэх залуугийн хамт Улаанбаатар хотод очиж эх нялхасын эмнэлэгт хамар хоолойн эмчид хүү Ааа үзүүлэхэд хамар нь шархтай байна гээд 3 хоногийн эмчилгээ бичиж өгөөд эргэж ирж үзүүлээрэй, шарх нь дарагдахгүй бол хамарт нь хагалгаа хийнэ гэсэн. Тухайн үед би хүү М.Аын хамт байсан. Гаднаас М, Ж нар орж ирж хэрүүл, маргаан хийж миний хүүг цохисон. Тухайн үед бид дөрвөөс өөр хүн байгаагүй. Тухайн үед М, Ж нар согтуу байсан....Харин миний хүү М.Аын нүүрлүү цохисон. Би гомдолтой байна. Хүүгээ бүрэн гүйцэт эдгээж авмаар байна. Улаанбаатар хот яваад гарсан зардал мөнгөө гаргуулж авна, ахиж Улаанбаатар хот орж хүүгээ үзүүлж эмчлүүлэх зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/,
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Жын дахин өгсөн: “...М.А нь миний төрсөн хүү байгаа юм. Миний хүү М.А нь одоо 2 настай хүүхэд байгаа юм. Тийм болохоор хүүхдийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Манай хүү М.А нь өмнө нь ямар ч гэмтэл бэртэл авч байгаагүй эрүүл саруул хүүхэд байсан. Д.Ж гэх залуу манай хүүхдийн нүүр хэсэгт цохиж хамрыг нь гэмтээсэн. Манай түлээний дөрвөлж зүгээр байгаа ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/, *Гэрч Г.Мийн өгсөн: “...Г ахынхыг асуугаад гарах гэж байтал М ахын эхнэр Ж орилоод явчихсан. Эргээд хартал Ж надад хандан М ээ чи ямар арчаагүй юм бэ, наад согтуу найз чинь хүүхэд цохичихлоо наад согтуу найзыгаа аваад яваач гэсэн. Тэгээд би найз Ж-гээ аваад гадагшаа гараад байж байтал цагдаа ирээд бид хоёрыг аваад Орхон голын гүүрний хажууд байдаг цагдаагийн постонд аваачиж согтолтын зэрэг шалгадаг багажаар согтолтыг маань хэмжихэд 0,69 хувийн согтолттой гарч байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,
*Гэрч Г.Дн өгсөн: “...Гэтэл согтуу явж байгаад айлын хүүхэд алгадсан байна. Тэрнээс манай хүү чинь хүнд гар хүрэх нь байтугай хүнд чанга үг ч хэлж үзээгүй хүүхэд байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/,
*Гэрч Г.Мийн дахин өгсөн: “...Тухайн үедээ Ж Жтой маргалдаад дөрвөлжтэй модыг өшиглөөд Ж тухайн үедээ түлээ, модоо янзалж байх хооронд Ж М.Аын нүүр хэсэгт гарынхаа ар талаар нэг удаа цохисон. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. М.Аын биед учирсан гэмтлийн Д.Ж учруулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,
*Д.Ж-н яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгосон ялтай холбоотойгоор санал хүсэлт байхгүй. Би М.Аын биед гэмтэл учруулсан нь үнэн. Маргааш өглөө нь манай найз М хэлэхдээ чи М-н хүүхдийг алгадсан гэж хэлсэн. Тэгээд би М.А-г алгадсанаа мэдсэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/,
*Хохирогч М.Аын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Х-н 2020 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай дүгнэлт /хх-ийн 23 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Ж нь хохирогч М.Аыг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, хамрын уг орчим зөөлөн эдэд няцралт зэрэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан байна.
Бага насны хохирогч М.Аын биед, тархи доргилт. хамрын уг орчим зөөлөн эдэд няцралт гэмтэл учирсан дээрх гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна гэх шинжээчийн 2020 оны дугаар сарын -ний өдрийн дугаартай дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ж-г хүний мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байдаг тул шүүгдэгч Д.Ж нь өөрийн үйлдлийн нийгмийн аюулийн шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн шууд санаатай хэлбэр юм.
Хохирогчийн бие хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэж хохирогчийг бие махбодийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй 14 насанд хүрээгүй хүн гэдгийг мэдсэн байхыг ойлгоно.
Иймд шүүгдэгч Д.Ж-г бие хамгаалж чадахгүй , бага насны буюу 2 настай хүүхдийн эсрэг үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас Д.Ж-н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Учир нь 2020 оны 01дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэж нэмэлт өөрчлөлт орсон байх бөгөөд уг хууль нь 2020 оын 02 дугаар сарын 24-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсоноос хойш тухайн гэмт хэрэг нь үйлдэгдсэн байх тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 67 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хохирлоо бүрэн төлүүлсэн тул ямар нэгэн гомдол саналгүй /хх-ийн 65 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учрууулсан нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Д.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн хураагдсан эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө овогт Д.Ж-г биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхдийн эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2020 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж-г нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь шүүхээс оногдуулсан торгох ялын нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7,1.8, 1.9 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О